Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/878

 




 

 

  

      2022          11           22                                      2022/ШЦТ/878

 

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн, 

улсын яллагч П.Отгонбаатар, 

шүүгдэгч, хохирогч ***, шүүгдэгч ***, тэдгээрийн өмгөөлөгч Х.Гантулга /ҮД:2769/,

шүүгдэгч, хохирогч  ***, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД:0086/ , 

хохирогч ***, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД:0086/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял  сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***гийн ***, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***гийн *** нарт холбогдох эрүүгийн 2105022600197 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-д жолооч, ам бүл 2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнссэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.1, 260 дугаар зүйлийн 260.2 дах хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн торгууль болон 2 жил хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх, 239 дүгээр зүйлийн 239.3 дах хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 18 жил 18 хоног 12 өдөр хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

*** овогт ***гийн *** /***/

 

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, 3 ачийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл байхгүй,

*** овогт ***гийн *** /***/

 

Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 2, ээжийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан,

*** овогт ***гийн *** /***/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,

Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн *** нь ганцаараа ***гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

шүүгдэгч *** нь “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,

шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн *** нь ганцаараа ***гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх  нөхцөл байдалтай үйлдсэн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо хуваагаад төлнө...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “...*** гэх хүнд тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болж хохирол учруулсан нь үнэн. ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “....Ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн “...Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Өмгөөлөгчийн зардал, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 210502260197 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “...дүү ***, *** нартай хамт машинтай явж байсан бөгөөд авто зам дээр үл таних 40 гаран насны 2 эрэгтэй хүн машин хаагаад яваад байсан. Манай дүү *** жолоо барьж байсан бөгөөд тухайн 2 залуугийн хар куртиктэй залуу нь жолооч талын цонх хэсэг рүү гартаа барьсан лаазтай пивоныхоо шилээр маш хүчтэй цохисон. Манай дүү *** машинаа зогсоогоод махлаг, 175 см орчим өндөр, 40 гаран насны залуутай барилцаж авсан. Манай дүү *** тухайн залууг газар унагаагаад нүүрэн хэсэг рүү нь цохиод байсан бөгөөд би араас нь буугаад болиулах гэтэл тухайн залуутай хамт явж байсан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн ханцуй байхгүй гадуур хувцастай, 180 см орчим өндөртэй, 40 гаран насны залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед миний үүдэн шүд унасан. Намайг цохисон залуу дүү ***тай маргалдаад барьцалдаад авсан. Тэр залуу манай дүү ***ыг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ***ийн хохирогчоор өгсөн “... тээврийн хэрэгслийн жолооч цонхоороо “явж ядсан пизданууд вэ” гэж хэлсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн урдуур гарч байх үед би пиво барьсан гараа өргөөд гарсан. Би гараа буулгах үед тухайн тээврийн хэрэгсэл миний гарын сарвууг шүргэсэн бөгөөд би тэнцвэр алдаж эргээд зогссон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хойд хаалганаас нэг үл таних 20 гаран насны залуу түрүүлж бууж ирээд надтай хамт явж байсан найз ***г хувцасных нь энгэр хэсгээс бариад авсан. Жолоочийн хаалганаас 50 гаран насны үл таних эрэгтэй хүн, жолоочийн эсрэг талын ар талын хаалгыг үл таних 40 гаран насны эрэгтэй хүн зэрэг бууж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь над руу хараад “...ална чамайг” гэж хэлсэн. Тэр жолооч залуу газраас гарын атгын хэмжээнээс том хэмжээтэй чулуугаар миний араас хөөж ирээд, намайг өшиглөж газар унагаагаад миний толгойн ар дагз хэсэг рүү гартаа барьсан чулуугаараа 1-2 удаа цохисон. Тухайн үед ухаан алдаад сэргэтэл би газар доошоо хараад 4 хөллөсөн байдалтай хэвтэж байсан. Жолоочийн эсрэг талын хойд талын хаалганаас бууж ирсэн 40 орчим насны залуу намайг гартаа барьсан чулуугаараа толгой, гар, нүүр хэсэг рүү олон тооны удаа цохисон. Нөгөө 20 орчим насны залуу гартаа бас чулуу барьсан байдалтай миний нуруу хэсэг рүү олон тооны удаа цохиод байсан. Тэр үед *** “... та нар хүн аллаа болиоч...” гээд орилсон. Би өөрийгөө хүчилж босоод хажуудаа байсан тээврийн хэрэгслийг түшээд байж байтал намайг зодсон жолооч эрэгтэй машиныхаа урд хаалгыг онгойлгоод төмөр 20 орчим см урттай алх бариад “...алнаа чамайг...” гээд над руу дайраад ирсэн. Тэр үед зорчигч 40 орчим насны эрэгтэй намайг заамдаж аваад баруун гартаа атгасан чулуугаараа нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд тэр 2 ***гийн зогсож байсан газар руу гүйгээд явсан. Миний ухаан санаа балартсан бөгөөд олон тооны удаа толгойдоо цохиулсны улмаас болж байгаа зүйлийг сайн мэдэхгүй байсан. Жолооч залуу миний зулайн эр хэсэгт учирсан гэмтлийг чулуугаар 1-2 удаа цохиж учруулсан. Эрүүнд 6*4 см захаа шарлаж шимэгдэж буй хүрэн өнгийн цус хуралт, духны зүүн хэсэгт 1,5*0,5 см, 0,8*0,5 см хэмжээтэй зулгаралт гэмтлүүдийг 40 гаран насны эрэгтэй зорчигч чулуугаар олон тооны удаа цохиж учруулсан. Зүүн шуунд 4,5*3 см захаасаа шарлаж шимэгдэж буй цайвар ногоон өнгийн цуб хуралт гэмтлийг жолооч эрэгтэй хөлөөрөө 1 удаа өшиглөж учруулсан. Зүүн гарын сарвуунд алганд 6 см урт Г хэлбэрийн оёдол тавигдсан шарх гэмтлийг 40 гаран насны зорчигч эрэгтэй гартаа барьсан чулуугаар миний нүүрэн тус газарт цохих үед нь би зүүн гарын алга хэсгээрээ хаах үед учирсан гэмтэл, зүүн өвдөгт 6*4 см талбайд цоохортсон хүрэн өнгийн зулгаралттай. Баруун өвдөгт 4*3 см хүрэн өнгийн зулгаралт гэмтлийг жолооч эрэгтэй намайг хөл рүү өшиглөж унагаагаад би газар өвдөглөж унах үед учирсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ***гийн хохирогчоор өгсөн “... тоёота акуа загварын тээврийн хэрэгсэл маш хүчтэй сигналдсан бөгөөд юм цохих чимээ гарсан. Тэгээд эргээд хартал тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хойд талын хаалганаас 30 орчим насны 175 см орчим өндөртэй туранхайдуу эрээн гадуур хувцастай эрэгтэй хүн бууж ирээд “яасан явж ядсан пизданууд вэ” гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч 50 орчим насны надаас намхан махлагдуу эрэгтэй хүн бууж ирээд ***ийг өшиглөж газар унагаагаад газраас чулуу авч, ***ийн толгой тус газарт олон тооны удаа цохисон. Жолоочийн эсрэг талын хойд зорчигчийн суудлаас 160 см орчим өндөртэй туранхайдуу бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн бууж ирээд газраас чулуу авч, ***ийн нүүр рүү чулуугаараа цохиод байсан. Би ***ийн нүүрийг гараараа хаасан. Жолооч нь миний ар дагз хэсэг рүү чулуугаараа 1 удаа цохиод авах үед би зугтаасан. Эргээд хартал *** рүү тухайн залуу нь гартаа алх бариад дайраад толгойн тус газарт нь олон тооны удаа цохиод байсан. Жолооч залуу нь ***ийг чулуугаар цохих үед би баруун гараараа хааж, долоовор дунд хуруунд язарсан шарх баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан. Тархи доргилт гэмтлийг тухайн жолооч залуу намайг 30 орчим насны 175 см орчим өндөртэй эрэгтэй хүнтэй зууралдаж байх үед толгойн ар дагз хэсэгт чулуугаар нэг удаа цохиж учруулсан. Намайг жолоочоос өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.***ын гэрчээр өгсөн “... *** ах 2-3 удаа сигнал дартал тухайн 2 залуугийн арай махлаг залуу нь гартаа барьж байсан пивоны шилээр жолоочийн хаалганы цонхыг хүчтэй цохисон. *** ах машинаа зогсоогоод шууд бууж очоод нүүрэн тус газар нь цохиод авсан. *** ах бид хоёр араас нь буусан. ***, *** ах нар машины цонх руу цохисон хүнийг газар унагаагаад зодоод байх шиг байсан. Би ***, *** ахыг машинд суулгаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 дугаартай шинжээчийн “... ***ийн биед зулай, зүүн алганд шарх, эрүү зүүн шуунд цус хуралт, дух хамар хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 46-47 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10793 дугаартай шинжээчийн “... ***гийн биед тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 75-76 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10657 дугаартай шинжээчийн “... ***ын биед 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 80-81 тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 тал/

 

***ийн эмчилгээний баримтууд /хх-ийн 54-68 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 181-193 тал/

 

***ийн хохирлын баримтууд /хх-ийн 207-213 тал/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 221-232 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10657 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-81 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэн нөхцөл байдалтай үйлдсэн” болох нь хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.***ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 46-47 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.***ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 46-47 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

мөн шүүгдэгч *** нь ганцаараа ***гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10793 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын биед халдаагүй гэж, шүүгдэгч *** нь хохирогч ***гийн биед халдаагүй гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  мэдүүлгүүдийг харьцуулан судлахад бусад нотлох баримтаар  няцаагдсан, шүүгдэгч нарын хохирогч болох этгээдийн биед халдаагүй гэх мэдүүлгийг баталсан, дэмжсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх  тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүгдэгч ***, ***, *** нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 дугаартай дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10793 дугаартай дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10657 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч ***гийн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***тай маргалдан улмаар биед нь халдан зодож 1 шүдний булгаралт, уруулд шарх, уруулд цус хуралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч ***ын ***тэй бүлэглэн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар бусадтай бүлэглэн хохирогчид  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч ***гийн ***тай бүлэглэн “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ны хойд талын авто зам дээр хохирогч ***, *** нартай “Согтууруулах ундааны зүйл болох пивоны шилээр машины цонхийг цохисон” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан зодож, ***ийн эрүүл мэндэд зулай, зүүн алганд шарх, эрүү, зүүн шуунд цус хуралт, дух, хамар, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь,

мөн шүүгдэгч *** нь ганцаараа хохирогч ***гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын долоовор, дунд хуруунд язарсан шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн өмгөөлөгчөөс шүүгдэгч ***, *** нарт прокуророос ирүүлсэн  хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад тохироогүй, шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хүндрүүлэн зүйлчлэхээр шүүх хурлыг 60 /жар/ хоногоор хойшлуулах тухай байр суурийг илэрхийлсэн.

 

Шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэгчийн сэдэл нь олон нийтийг буюу бусдыг үл тоомсорлон элдвээр доромжлох, басамжлах, айлган сүрдүүлж  улмаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан шинжтэй байдаг байхад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэл, гэмт хэрэг гарсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хувь иргэдийн хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байх тул өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах боломжгүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин Нэгдүгээр бүлэгт мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн хувин байдлыг тогтоох үүргийг, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үүргийг тус тус хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх шүүхийн шийдвэрүүд хуулбарлан хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн биеийн байцаалт яллах дүгнэлтэд дутуу бичигдсэн болохыг анхаарвал зохихыг дурдаад шүүхэд ирсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 4.467.938 /дөрвөн сая дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун гучин найм/-н төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, нийт 8.467.938 /найман сая дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун гучин найм/-н төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хавтаст хэрэг авагдсан Юниверсал Ложистик Монголиа ХХК-ийн 1.406.958 төгрөгийн баримт /хх-ийн 208/ нь хэрэгт хамааралгүй зардал байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх гэмт хэрэг үйлдэгдэж, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10762 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулахаар  заагдсан тул дээрх 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн баримт нь тухайн цаг хугацаанд хамааралгүй гэж дүгнэж холбогдох 1.406.958 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн хохирогч *** нь өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахаар шүүгдэгч ***, *** нараас нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д “хохирогч....өмгөөлөгчид төлөх зардал”-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан байх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журмыг Засгийн газар батална гэж,  Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалт, тогтоолд заасан үндэслэл тогтоогдвол өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байх ба хохирогч ***ийн нэхэмжлэлд дээрх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Иймд хохирогч Г.***ийн нэхэмжилсэн 3.060.980 /гурван сая жаран мянга есөн зуун ная/-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч ***аас 1.530.490 /нэг сая таван зуун гучин мянга дөрвөн зуун ер/-н төгрөг, ***гээс 1.530.490 /нэг сая таван зуун гучин мянга дөрвөн зуун ер/-н төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ***эд олгох нь зүйтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** нь төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан талаарх баримт /1 хх-ийн 205 тал/ хэрэгт авагдсан байх хэдий ч улсын яллагчаас энэ талаарх нэхэмжлэлийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй болохыг тэмдэглэж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч ***, ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч ***г шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд, шүүгдэгч ***ыг түүнд оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***гийн ялын хязгаарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн гэж дүгнэсэн бөгөөд өмгөөлөгчийн дүгнэлтэд  хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүхээс дүгнэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд, шүүгдэгч ***т оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч нарыг  төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан ялын хязгаарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч *** нь нийт 8.467.938 /найман сая дөрвөн зуун жаран долоон мянга есөн зуун гучин найм/-н төгрөг нэхэмжилснээс 5.406.958 /таван сая дөрвөн зуун зургаан мянга есөн зуун тавин найм/-н төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***аас 1.530.490 /нэг сая таван зуун гучин мянга дөрвөн зуун ер/-н төгрөг, ***гээс 1.530.490 /нэг сая таван зуун гучин мянга дөрвөн зуун ер/-н төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ***эд олгосугай.

 

6. Шүүгдэгч ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ