Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/701

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч *******,*******,*******, тэдний өмгөөлөгч Г.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2110003830158 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхлэх гэх, ам бүл 7 нөхөр, хүүхдүүдийн хамт, дүүргийн дугаар хороо, Морингийн-427 тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй гэх,*******, (...........),

 

2. Монгол Улсын иргэн,******* оны дүгээр сарын-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, дүүргийн дугаар хороо, Морингийн тоотод оршин суудаг гэх. Урьд ял шийтгэлгүй гэх*******, (...........)

 

3. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, шүрт хотхонд засал чимэглэлээр ажиллаж байгаа гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, дүүргийн дүгээр хороо, Бурхантын тоотод оршин суудаг гэх. Урьд ял шийтгэлгүй гэх,*******, (............),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхцэцэг нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний оройн 19-20 цагийн орчимд дүүргийн дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг санаатайгаар,

Мөн дээрх хугацаанд тус дэлгүүрийн гадна иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг ганцаараа учруулсан гэмт хэргийг санаатайгаар,

 

- шүүгдэгч ******* нь*******,******* нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний оройн 19-20 цагийн орчимд дүүргийн дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатайгаар,

 

- шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний оройн 19-20 цагийн орчимд дүүргийн дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирлыг санаатай тус тус учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ******* “...Тухайн үед би гэртээ байсан.******* “Таван толгой” ХК-д нүүрс савладаг. Хоол хүнсний зүйл авах гээд хүүхэдтэйгээ дэлгүүр гарах гэж байхад******* ирэхээр нь замдаа дайгдаад дэлгүүрийн үүдэнд зогссон. Дэлгүүрийн үүдэнд зогсоход цаана нь цагаан машин зогсож байсан. Намайг дэлгүүр орох үед өөдөөс, нар зөрөөд гарсан. Дэлгүүрт зогсож байхад намайг зай тавиад зогс гээд шатан дээр зогсоосон. Тэнд камер шууд харагдаж байсан. Гэтэл камерт*******, нар маргалдаж байгаа харагдсан. Би гарч очоод яасан бэ гэхэд урсгал сөрсөн гэж байна гэхээр нь яахаараа урсгал сөрдөг юм бэ гэж хэлсэн. Гэтэл намайг танина гэсэн. Би буцаад дэлгүүр рүү орох гээд явж байхад араас гэнэт үснээс татсан. Намайг дарж аваад дээрээс дэвссэн. Хар хувцас өмссөн байсан учраас арзгар ултай гутлын мөр гарсан. Мөн миний нүүр рүү өшиглөөд байхаар нь цаана байх дэлгүүрийн худалдагчид хүн зодоод байна гэхэд харчхаад цаашаа яваад өгсөн. Хүн зодож байгааг харсаар байж зүгээр зогсоод байх юм, цагдаа дуудаач гэж орилсон. Энэ үед*******,******* нар орж ирээд салгасан. Миний үснээс зулгаасан байсан тул түүнийг нь болиулах гэж байснаас цохисон зүйлгүй. Маргаан үргэлжилж байхад эмнэлэг, дараа нь удаагүй цагдаа ирсэн. Гэтэл цагдаа ирээд******* бид 2-г авч явна гэж байсан. Гэтэл нэг нь ирээд үснээс зулгаагаад зодох гээд байсан. Тэгэхээр нь би энэ хүмүүс зодоод явуулахгүй юм байна гээд араас нь нөхрийнхөө машинтай явсан...” гэв.

 

Шүүгдэгч******* “...Би тамхи авахаар гэрээсээ гарч явж байгаад *******тэй таарсан. Дэлгүүр орох гэж байна дөхөөд буучих гэхээр нь хамт явсан. ******* дэлгүүр орж хүүхдүүддээ юм авна гэхээр нь надад нэг тамхи авчих гээд мөнгөө өгөөд өөрөө машинд суугаад хүлээж байсан. Бид нарыг очих үед цагаан машин зогсож байсан. Дэлгүүрээс 2 эгч гарч ирээд машиндаа суух гэж байснаа*******ийн машин дээр ирж урсгал сөрсөн байна гэхэд******* түр зогсож байгаа юм эгчээ гэхэд буугаад ир гээд хаалга цохиод бичлэг хийгээд байсан. Өөрсдөө эхэлж өдсөн.******* урд цонхоо онгойлгоход цамцнаас нь татаж чирээд нэлээн удаа маргалдсан. Гэтэл ******* юу болсон бэ гээд гараад ирсэн. Урсгал сөрсөн байна гэж байна гээд хэлж байтал гар утсан дээрээ бичлэг хийгээд эхэлсэн. Би бас бичлэг хийгээд машин хоорондынх нь зай хол байна гэж хэлсэн. Гэтэл ирээд миний утсыг авч шидсэн. Яаж байгаа юм бэ гэхэд миний гар утсыг булааж авах гэж байгаад өөрөө бичлэг хийж байсан гар утсаа унагасан. Машиндаа эргээд суутал *******ийн 2 хүүхэд ам цангаад байна гэхээр нь би дэлгүүр рүү дөхөж очиж байхад хүн орилох шиг болсон. Ороход ******* зодуулж байсан. Түүний дээр нь гарсан байсан. Жирэмсэн хүн дээр гэж хэлээд хойноос нь татаж босгосон. Энэ талаар дэлгүүрийн камерын бичлэгт хүртэл буусан. Би тэр 2 хүнд огт гар хүрээгүй, гэмтэл учруулаагүй. Ингээд зогсож байгаадаа, эд хөрөнгөөрөө хохирч байгаадаа харамсаж байна. Би гар утсаа зээлээр авч байсан. Гар утасныхаа хохирлыг гаргуулмаар байна. *******ийг зодож байхад би очиж салгаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн хэлтэс дээр очоод түргэн дуудсан. Эмч үзээд энэ хүнийг удаан суулгаж болохгүй, тонус өгч байгаа тул зулбах магадлалтай, хурдан явуулаарай гэж хэлж байсан...” гэв.

 

Шүүгдэгч******* “...Би Таван толгой ХК-д *******ийн нөхөр,*******гийн нөхөртэй хамт нүүрс савлаад орой гэрт нь хүргэж өгдөг. Тухайн үед корона гарсан үе байсан тул машин явуулдаггүй байсан. “Таван толгой” ХК-н зөвшөөрлийн бичигтэй машинаар нөхрүүдийг нь өглөө авч, орой хүргэж өгдөг. Би гэрт нь ороход дэлгүүр орох гэсэн юм, хамт яваад өгөөч гэхээр нь явж өгсөн. Дэлгүүрийн гадна очиж зогсоход нэг цагаан машин гэрлээ хурц тусгаад зогсож байсан. Гэтэл *******ийг дэлгүүр орсны дараа нэг эгч ирээд фейсбүүкээр лайв хийгээд загнаж, цонх цохиод байхаар нь цонхоо буулгаад яаж байгаа юм бэ гэхэд урсгал сөрөөд зогссон байна, гэрлээ ямар хурц тусгадаг юм гэхээр нь та өөрөө гэрлээ хурц тусгасан байсан болохоор юм харагдахгүй байна гэсэн. Гэтэл миний куртикнээс татаад урчихсан. Бичлэгээ хийгээд өөдөөс олон юм яриад байхаар нь би цонхоо хаахад машины урд талын копудыг цохиод байхаар нь би зүүн гарынхаа дунд хурууг гаргасан. Хаалга хүчтэй татаад байхаар нь гарсан. Цохиж зодсон зүйл байхгүй. ******* дэлгүүрийн үүдэнд зодуулж байхад би ороогүй,******* орж салгасан, би гадаа машинаа холдуулж байсан. Гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд худлаа. Би тухайн үед ажил хийгээд явж байсан учраас архи дарс уусан зүйл байхгүй...” гэв.

 

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр...галсан хайрхан дэлгүүр орох гээд машинтайгаа дэлгүүрийн гадаа очиж зогсоод буух гэтэл өөдөөс хар сараал өнгийн жижиг суудлын тэрэг нэлээн хурдтай ирээд машины урдаас тулж ирээд зогссон...Эгч яагаад тулаад зогсчихвоо гэхэд дайрсан ч яадгийн гээд салаавч гаргасан ... жолооч хүүхэн машинаа асаагаад хөдлөх гэж байснаа шууд машинаасаа хаалгаа савж гарч ирээд эгчийн утсыг нь булааж аваад газар шидээд эвдлээд тэгээд ... хоолой хэсэгт нь түрээд үснээс нь зулгаагаад машины зүүн талаар чирээд явсан. Цагаан цэнхэр өнгийн куртиктэй хүүхэн нь миний нүүрний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд айгаад үүдний тамбар руу гүйсэн. Тэгэхэд тэр хоёр хүүхэн хоёулаа араас ирж үсдэж дараад үүдний тамбарт намайг үсдэж унагаагаад зодсон. Намайг зодож байх үед хар куртиктэй эмэгтэй нь гадаа эгчийг бас зодож байсан. Дэлгүүрийн тамбарт зодуулж байхад, хар куртиктэй эмэгтэй нь бас орж ирснээ толгой, түрүү, нүүр ам цээж рүү өшиглөөд байсан. Тэр эгч гаднаас дүүг минь аллаа ш дээ болиоч ээ гэхэд эгчийг тэр 3 хүүхэн очиж зодоод тэгээд хэсэг байж байснаа над дээр ирж намайг дахин зодоод нэг ёсны бид 2-ыг ээлжлэн зодоод байсан. Улаан куртиктэй хүүхэн дэлгүүрийн тамбарт байхад цагаан цэнхэр куртиктэй хүүхэнтэй цуг нийлж байгаад нүүр рүү өшиглөөд байсан бас нүүрэн дээр дэвссэн. Мөн цээж нуруу руу өшиглөөд байсан. Би тэр үед баруун талаараа эвхрээд хэвтэж байсан. Миний биед хамрын яс хугарсан, хамрын таславч мурийсан, зүүн нүдний болор тойрсон яс хугарсан, толгой доргисон их өвдөж байгаа, бөөр нуруу их өвдөж байгаа...” (1 дүгээр хавтас хэргийн 31-32 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн 1235 дугаар “...Ш.Туяагийн биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо хөнгөн зэрэгт хамаарна...” (1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

2021-03-24-ны өдрийн хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 226 дугаартай “...Ш.Туяад хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт үүсэж... хөнгөн зэргийн зэргийн гэмтэл нь 2021-02-01-нд үүсгэгдсэн байх боломжтой байна.гийн зүүн ухархайн дотор ханын хугарал нь хуучин хугарал байна. Өмнөх 1235 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч “...Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1235 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байсан. Харингийн хамрын зүүн дээвэр яс хугарснаас зовхи, хацар, хамрын зөөлөн эдэд цөм хуралт зулгаралт хамрын хугарлаас үүссэн. Энэ хамар зулгаралтыг дүгнэлтэд тусгаагүй.д үүссэн бүх гэмтлүүд нь түр хугацаагаар эрүүл мэндийг сарниулна. Тэгээд үлдэц уршиггүйгээр дээд тал нь 1 сарын дотор эдгэнэ. Дахин сэдэрч хүндрэх гэх асуудал байхгүй, мөн үргэлжлүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал)

 

Хохирлын баримт / зөвхөн эмнэлэгт эм, хэрэгсэлтэй холбоотой баримт 354313 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн*******2-171 дэх тал) гэсэн

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед дүү Туяа нь дүүргийн дугаар хороонд байрлах манай гэрт ирсэн. Тэгээд манай дүү надад хүнс авах зорилгоор дэлгүүр орох гээд дэлгүүрийн гадаа очоод зогстол хойд талаас машин хурдтай ирээд маш ойрхон өөдөөс ирээд зогссон. Би дүүгийн хамт цонхны гадна талаас чи яасан хурдтай ирээд тулаад зогсчхов гэж хэлсэн. Гэтэл миний өөдөөс нэг нь дунд хуруугаа гаргаад байж байгаад цонхоо буулгах үед согтуу байна гэж хэлтэл ард нь сууж байсан хоёр эмэгтэй бууж ирээд манай дүү Туяа руу дайраад урд сууж байсан жолооч эмэгтэй над руу дайраад чи яасан цагдаа дууддаг юм гээд үснээс зулгаагаад миний утсыг аваад газар шидсэн. Тэгээд намайг чирээд замын эсрэг талд гаргаж зодсон.

Манай дүү Туяа тэр эмэгтэй хүмүүсээс зугтаж дэлгүүр орох гэтэл уг дэлгүүрийн таамбарт ороход нь хар, улаан куртиктэй эмэгтэй нар намайг дүү Туяатай хамт зодож эхэлсэн. Жолоо барьж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд намайг зодож миний цээж болон толгой хэсэгт гараараа цохиж түлхэж унагаагаад үснээс зулгаагаад толгой руу гараараа цохиод, мөн хөлөөрөө бөгсөн бие рүү олон удаа өшиглөсөн...” (1 дүгээр хавтас хэргийн 36-41 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын*******-ны өдрийн шинжээчийн 1236 дүгээр “...Ш.Эрдэнэтуяагийн биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо хөнгөн зэрэгт хамаарна...” (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ш.Эрдэнэтуяагийн биед учирсан гэмтлүүд нь нэг нэг удаагийн үйлчлэлээр эсхүл хүчтэй цохилт доргилтоос нэг удаагийн 1 удаагийн үйлчлэлээр нэг зэрэг үүсэх...2021-02-01-ний өдөр үүссэн байх боломжтой.Зөвхөн үснээс зулгаахад биш, үснээс зулгааж сэгсэрч доргиох юм мөргүүлэх үед үүсэж болно. Тархины доргилт гэдэг бол эд эрхтэнд бүтцийн өөрчлөлт үүсгэдэггүй, үйл ажиллагааны тү зуурын өөрчлөлт юм. Тийм учраас богино хугацаанд буюу дээд тал нь 14 хоногийн дараа шинж тэмдэг эмчлэгдсэн эмчлэгдээгүй байхгүй болно. Тэгэхлээр дээр дурдсан зовир өвчин гарахгүй.тархины доргилт гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ГЗТЖ-ын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” (2 дугаар хавтаст хэргийн 197-198 дахь тал) гэсэн

 

Лазер мед эмнэлгийн шинжилгээ, амбулаторийн карт (1 дүгээр хавтас хэргийн 183-185 дахь тал) гэсэн,

 

Хохирлын баримт /зөвхөн эмнэлэгт эм, хэрэгсэлтэй/ холбоотой баримт 354313 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 189-195 дахь тал) гэсэн

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Модон байшин дэлгүүрийн гадаа 19 цаг өнгөрч байхад очсон. Алтанцэцэг буугаад дэлгүүр орсон. Цагаан машины жолооч болон хамт явж байсан эгч бууж ирээд чи буруу зогссон байна ш дээ гэхэд Энхцэцэг урдаас нь юу яриад байгаа юм бэ, зогсдогоороо зогсож байна гэсэн чинь чи согтуу байна чи буруу зогссон байна гээд нөгөө эгч лайв хийсэн. Энхцэцэг дунд хуруугаа гаргаад цонхоо хаачихсан. Тэгэнгүүтээ тэр эгч хаалгаа нээнгүүтээ чирээд буулгасан. Тэгээд машины гадаа Энхцэцэг нөгөө эгч хоёртой хэрэлдэж муудалцаад унасан. Тэгээд би нялх хүүхэдтэй юм чинь явлаа гэсэн чинь Энхцэцэг байж бай харин намайг архи уусан гээд байна чи кофе аваад өгчих уучихвал үнэртдэггүй юм гээд байсан.Би тэгээд дэлгүү рүү орох гэсэн чинь Алтанцэцэг нөгөө хоёр эгчтэй хэрэлдээд зогсож байсан...Мягмарсүрэн нэг эгчийнх нь утсыг аваад шидчихсэн. Тэгсэн нөгөө эгч бас Мягмарсүрэнгийн утсыг аваад шидчихсэн...

/2021-06-03-ны өдөр дахин өгсөн/...Өндөрдүү нуруутай, цагаандуу малгайтай эмэгтэй Мягмарсүрэнгийн гартаа барьсан гар утсыг аваад яагаад лайв хийсэн гээд газар руу шидсэн. Тэгсэн чинь Мягмарсүрэн зөрүүлээд нөгөө эмэгтэйн гар утсыг аваад газар руу шидсэн.

Бид нар машинаа Алтанцэцэгийн Морингийн даваанд байдаг хашаанд аваачиж тавиад буцаж ирэх үед Алтанцэцэг дэлгүүрийн үүдэнд нөгөө өндөрдүү нуруу тайтай нь хэрэлдэж зогсож байсан. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй дэлгүүрийн дотор тал руу орсон. Алтанцэцэг нь намайг нөгөө хоёр эмэгтэй зодлоо, гэдэс рүү өшгилчихлөө гээд зогсож байсан...” (1 дүгээр хавтас хэргийн 62-65 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дэлгүүрийн гадаа машинтайгаа яг зогсох үед өөдөөс нь бас яг тэр үед цагаан машинтай нэг хүүхэн урсгал сөрж ирж тулж зогсчхоод бууж ирэнгүүтээ Энхцэцэгийн машины хаалга цонхыг цохиод ирж мөргөлөө ш дээ гээд хэрүүл эхэлсэн. Энхцэцэг, Мягмарсүрэн, Алтанцэцэг нар нөгөө хоёр хүүхэнтэй маргалдаад байсан. Тэд нар нэлээн удаан маргалдсан би бага насны хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ яваад өгсөн...” (1 дүгээр хавтас хэргийн 66-68 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би орой 19 цаг өнгөрч байхад Морингийн тэнд харих гээд явж байхад ээж Алтанцэцэг над руу өөрөө залгасан. Тэгэхэд дэлгүүр дээр хүнд зодуулчихлаа гэсэн. Би нөхөр Мөнх-Оргилын хамт шууд яваад очсон. Тэгээд ээжээс юу болсныг асуусан чинь дэлгүүр ороод ундаа авах гэж байсан чинь нөгөө хоёр эмэгтэй нь нэг эгч нь ээжийг үсдэж дараад цохиод унагаасан гэж байсан. Ямар ч гэсэн тэр хоёр эгч ээжийг зодоод байсан гэсэн...манай аав ээж, тэд нар бага зэрэг уусан байсан гэхдээ тийм аймаар согтуу байгаагүй нөгөө 2 эмэгтэй согтуу байсан намхан мяраалга нь нийлээн согтуу байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр буюу 2021.02.01-ний өдөр Галсанхайрхан дэлгүүрт Дарханы хамт ажиллаж байхад орой 19 цагийн орчимд цэнхэр куртик өмссөн өөрийгөө жирэмсэн гэх эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд архи асуугаад гарсан. Гэтэл удалгүй манай дэлгүүрийн гадаа эмэгтэй хүмүүс орилолдох чимээ гарахаар нь би дэлгүүрээсээ гарч та нар энд муудалцаж орилолдож болохгүй хол явж маргалд дэлгүүрийн орлого хаагаад байна гэж хэлэхэд миний үгийг тоохгүй хоорондоо машинаа буруу байрлуулан тавьчихлаа гээд маргалдаж байсан тул би орхиод дэлгүүрт орж ирэхэд удалгүй миний араас эгч дүү гэх 2 хүний дүү гэх хар малгайтай куртик өмссөн хүн цагдаа дууд согтуу хүмүүс машин бариад байна гэж надад хэлэхэд нь та нар өөрсдөө учраа ол гэж хэлэхэд буцаад гарсан гэтэл-20 минутын дараа дэлгүүрийн үүдэнд буюу амбаарт нь эгч, дүү гэх хүмүүсийн дүү нь жирэмсэн гэх хүний үснээс зулгааж, хоёр биенээ үсдэж байсан тул би зодолдож байгаа хүмүүсийг дэлгүүрт оруулахгүй гэж хаалга дээр зогсох эгч, дүү хоёрын эгч нь гаднаас орж ирээд жирэмсэн эмэгтэйг болиоч ээ тавиач наад үсийг нь гэж хэлэхэд цаанаас нь тайрмал үстэй, хар куртик өмссөн эмэгтэй ирээд эгчийг нь үсдэж татах үед би хаалгаа хааж цагдаа дуудсан. Гэтэл эгч дүү гэх хүмүүс манай дэлгүүрт орж ирээд та нар намайг өмөөрсөнгүй намайг зодсон хүмүүс миний утас эвдсэн гэхэд би цагдаа дуудсан гэж хэлсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 74, 76-77 дахь тал) гэсэн мэдүүлгүүд,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Галсанхайрхан хүнсний дэлгүүрт 2 давхарт өрөөндөө сууж байхад гадаа эмэгтэй хүмүүс орилолдоод зодолдоод байхаар нь цонхоор харахад хоёр машин өөд өөдөөс тулаад зогссон. Дөрөв таван эмэгтэй хүмүүс зодолдож байгаа харагдсан... Эгч дүү гэх хоёр эмэгтэйн нэг нь замын цаана танихгүй хар хувцастай эмэгтэй хүнтэй зодолдож байсан. Дүү нь манай дэлгүүрийн гадаа бас нэг эмэгтэй хүнтэй зодолдож байсан.

Намайг хоёр давхрын цонхоор харж байхад өөрийгөө жирэмсэн гэх эмэгтэй мөн эгч дүү хоёр харагдахгүй болохоор доошоо нэг давхарт дэлгүүрт бууж ирэхэд дэлгүүрийн үүд буюу амбаарт нэг дүү хоёр, жирэмсэн эмэгтэй гэх бүсгүй, хар хувцастай эмэгтэй хүмүүс дээр доороо ороод зодолдож байна. Хэн хэнийгээ зодож байсныг мэдэхгүй. Удахгүй манай дэлгүүрт эгч, дүү эмэгтэй хүмүүс орж ирээд араас нь жирэмсэн гэх хүн найз эмэгтэйн хамт орж ирсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 75, 78-79 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр би өглөө цагаас 22 цагийн хооронд касс ажилтай Батцэцэгийн хамт ажиллаж байхад орой 19 цагийн орчим гаднаас 3 эмэгтэй хүн хоорондоо зодолдоод манай дэлгүүрт ороод ирсэн би тэр 3 эмэгтэйг салгаад цагдаа дуудаж өгсөн. Манай дэлгүүрт хориод минут хэрэлдэж маргалдсан. Яг хэн хэнийгээ зодсоныг бол би мэдэхгүй. Дэлгүүрт байхад үүдний тамбарт цайвар цэнхэр куртиктэй эмэгтэй болон хар куртиктэй эгч, дүү хоёр эмэгтэй нийт гурван эмэгтэй хоорондоо зууралдаж ноцолдож байсныг хаалганы дотор талаас ажигласан. Би дэлгүүрт орж ирэхэд эгч, дүү гэх хоёр эмэгтэй дэлгүүр дотор орж ирсэн. Гаднаас цэнхэр куртиктэй, хар куртиктэй эмэгтэй орж ирээд нөгөө хоёр эмэгтэй рүү дайрч, тэд дахиад хоорондоо гичий, нохой, пиздагаар дуудаж хэрүүл болсон. Би гаднаас орж ирсэн цэнхэр болон хар куртиктэй хоёр эмэгтэйг барьж аваад дэлгүүрээс хөөгөөд гаргасан...2021-06-03 ...цайвар цэнхэр куртиктэй жирэмсэн эмэгтэй согтуу байсан. Энэ эмэгтэйгээс архи үнэртэж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 80-82, 86 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр орой Галсайнхайрхан дэлгүүрийн дотор талд манаач хийж байхад хэсэг эмэгтэйчүүд дэлгүүрийн гадна талд хоорондоо хэрэлдэж зодоон болсон байсан. Би тэдний зодооныг хараагүй.

Дэлгүүрийн үүдний амбаарт хоёр эмэгтэй нэг нэгнийхээ үснээс нь зулгааж ноцолдож байсныг болиулж салгасан. Тэгээд би дэлгүүр рүү орсон. Дараа нь хоёр эмэгтэй дэлгүүр рүү орж ирсэн. Араас нь хоёр, гурван эмэгтэй орж ирэх үед Дархан хөөгөөд гаргасан. Намайг харахад хоёр эмэгтэй нэг нэгнийхээ толгойн үснээс зулгаасан байсан. Өөр юу болсныг санахгүй байна. Тухайн үед би архи уусан согтуу явж байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зодсон гээд байсан 4 эмэгтэйгээс бол бага зэрэг архи үнэртэй байсан...эгч дүү гэх эмэгтэй нараас бол архи үнэртсэн зүйл бол байгаагүй...” (1 дүгээр хавтаст хэргийн3 дахь тал) гэсэн,

2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 13-26, 2 дугаар хавтаст хэргийн 203-205 дахь тал),

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 19, 207-214 дэх тал),

Шүүгдэгч******* хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 22, 220-224 дэх тал),

Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 25, 216-217 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 20, 23, 26 дахь тал) зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, шүүгдэгчээр, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний оройн 19-20 цагийн орчимд дүүргийн дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар,

Мөн дээрх хугацаанд тус дэлгүүрийн гадна иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирлыг ганцаараа учруулсан гэмт хэргийг санаатайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №1236 дугаартай дүгнэлт,

Лазер мед эмнэлгийн шинжилгээ, амбулаторийн карт (1 дүгээр хавтас хэргийн 183-185 дахь тал) гэсэн,

Хохирлын баримт /зөвхөн эмнэлэгт эм, хэрэгсэлтэй/ холбоотой баримт 354313 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 189-195 дахь тал)  зэрэг баримт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

- шүүгдэгч *******,******* нар*******тэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний оройн 19-20 цагийн орчимд дүүргийн дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 205 тоотод байрлах “Галсан хайрхан” дэлгүүрийн гаднах авто зам дээр автомашиныг зогсоолд зөв байрлуулсан, байрлуулаагүй гэх хувийн таарамжгүй харьцаанаас үүдсэн маргалдааны явцад тус дэлгүүрийн үүдний хэсэгт иргэнг цохих өшиглөх зэргээр зодож биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №1235, 226 дугаартай дүгнэлтүүд,

 

Хохирлын баримт 176100 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн*******2, 190 дахь тал)  зэрэг баримт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчгийн эрүүл мэндэд нь “...биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч******* нь түүнийг цохих өшиглөх зэргээр үүссэн,

Хохирогчгийн эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт...” бүхий гэмтлийг шүүгдэгч *******,*******,******* нар бүлэглэн цохих, өшиглөх зэргээр үүсгэсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Шүүгдэгч нар өнөөдрийн шүүх хуралдаанд “...Хохирогч нарын биед учирсан гэмтлийг бид нар учруулаагүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай ба хуульд заасан эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарлаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тэдэнд холбогдох хэргийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганчимэгээс шүүх хуралдаанд “...Хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа. Миний үйлчлүүлэгч*******,******* нар энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй, тэдний хуульд заасан эрх ашиг зөрчигдсөн, прокурор гаргасан гомдол, мэдээллийг хүлээж аваагүйгээр хуульд заасан эрхийг нь зөрчсөн...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч өмгөөлөгч байр сууриа тодорхой илэрхийлээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг цагаатгах эсхүл хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зэргээс үндэслэл зааж, байр сууриа илэрхийлээгүй тул шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******,*******,******* нар бүлэглэн хохирогчгийн эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн.1 дүгээр зүйлийн 2.11-д “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжид гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгох хэдийг урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болохыг хэлэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж,

- шүүгдэгч******* нь хохирогч Ш.Эрдэнэтуяагийн эрүүл мэндэд нь “...биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжид цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүн аливаа хэлбэрээр халдаж хохирол, хор уршиг үүссэн байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******,*******,******* нарын дээрх үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч *******,*******,******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Улсын яллагч ялын саналдаа: “...Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар, шүүгдэгч*******т зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар, шүүгдэгч*******д зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар тус тус оногдуулах, ялыг дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон тул зорчих эрхийг хязгаарлах ялыг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох...” гэсэн санал дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч Н.Мягмарсүрэн,******* нар гэм буруу дээрээ маргаж,

шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх хэдий ч шүүхийн хэлэлцүүлгээр энэ байр суурь тодорхойлогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсоныг шүүх харгалзан дүгнэн, прокурорын гаргасан санал дүгнэлтийг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд

- шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- шүүгдэгч*******ийн бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Иймээс шүүгдэгч *******,*******,******* нарын эдлэх 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Эрдэнэтуяагийн эрүүл мэнд биед тархины доргилт, өвдөгний зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан,

- хохирогчгийн эрүүл мэнд биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч  нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ зэрэг баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба Хохирлын баримт /зөвхөн эмнэлэгт эм, хэрэгсэлтэй/ холбоотой баримт 354313 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 189-195 дахь тал), Хохирлын баримт 176100 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн*******2, 190 дахь тал)  зэргээр шүүгдэгч нараас дээрх хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, нарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн 2110003830158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч *******,*******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борогчууд овогт Батсүхийн Алтанцэцэгийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

  - шүүгдэгч*******г бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

  - шүүгдэгч*******ийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- шүүгдэгч Н.Мягмарсүрэнг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- шүүгдэгч*******ийг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарын эдлэх 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар

- шүүгдэгч *******ээс 118.104 (нэг зуун арван найман мянга зуун дөрөв) төгрөг,

- шүүгдэгч 118.104 (нэг зуун арван найман мянга зуун дөрөв) төгрөг,

- шүүгдэгч*******ээс 118.104 (нэг зуун арван найман мянга зуун дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж хохирогчд олгох,

- шүүгдэгч *******ээс 58.700 (тавин найман мянга долоон зуун) төгрөг,

-шүүгдэгч 58.700 (тавин найман мянга долоон зуун) төгрөг

- шүүгдэгч*******ээс 58.700 (тавин найман мянга долоон зуун) төгрөгийг гаргуулж хохирогчд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,*******,******* урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ