Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/726

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Х.Анхцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2002004540483 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* он******* дүгээр сарын*******-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт******* дүүрэг,******* дүгээр хороо Туул гудамжны******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /ххххх/ регистрийн дугаартай,******* (...............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 8 дугаар сарын*******-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд******* дүүргийн 20 дугаар хороо Хөрш заан хотхоны дугаар байрны тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бүртгэл үүсгэн, тоглоомд оролцож байгаа хүн бүртгэлийн нэрийг мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь бичих аргыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Би тоглоомын газар ажиллуулах гээд судалсан. Тэгтэл буруу ойлголт авсан байсан. Компьютер муухан мэддэг байсан ч ажиллуулж болдог гэж ойлгосон. Өөрөө оролдож үзтэл маш хүнд байсан. Тэгээд ойрын таньж мэддэг хүмүүсээсээ тусламж гуйсан. Программ мэдэхгүй болохоор учрыг нь олоход хэцүү байсан. Оросуудаас серверийг түрээслэхэд 1 сарын туршилтын хугацаа өгдөг. Тэр хугацаа нь ч надад багадсан. Ашиг олох нь битгий хэл гаргасан мөнгөө ч олж авч чадаагүй. Гадуур хэл ам гараад ашиг олж чадахгүй баригдсан. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн харьяат...холын хамаатны эгч Адъяа гэдэг хүн над руу 2020 оны 08 дугаар сарын 29-ний үед утсаар ярьж “чи юу хийж байгаа вэ? Чамд ажил санал болгоё гэхээр нь ямар ажил гэсэн чинь цахим мөрийтэй тоглоом ажуулахад админыг нь буюу зохион байгуулагчийг нь хийнэ гэж хэлж байсан. Тухайн үед би түүнд “энэ чинь хууль бус биз дээ" гэсэн чинь Адъяа эгч надад хандан санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө Адъяа эгчтэй хамт******* дүүргийн 11 дүгээр хороо “Хөрш заан”  хотхоны 1066 байрны тоотод ирэхэд тэнд зочны өрөөнд 4 ширхэг процессор, 6 ширхэг монитор /дэлгэц/ болон интернэттэй хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаа явагдаж байсан. Надтай хамт Лхагвадолгор гэдэг эмэгтэй очсон. Би эхлээд Билгүүнээ эрэгтэйтэй хамт ээлжид 2 удаа хоноод дараагийн ээлжээс нь Лхагвадолгор гэдэг эмэгтэйтэй хамт өнөөдрийг хүртэл ээлжид хонож байсан юм. Бидний нөгөө ээлжид нь Заяа, Дөлгөөн гэх хоёр хонодог байсан юм. Тэгээд өнөөдөр ээлждээ гараад байж байхад цагдаа нар ирсэн юм.

... Эхлээд тоглогч “МН ПОКЕР.сайт гэсэн веб сайт руу орж тоглоомд нэвтэрнэ. Дараа нь өөрийн тоглогчийн нэрээр бүртгэл үүсгэж түүндээ дансны дугаар утас И мэйл хаягаа бүртгүүлж үүссэн бүртгэлээрээ өөрийн тоглогчийн дансаа цэнэглэж тоглодог. Өөрөөр хэлбэл тухайн сайт дээр тавигдсан бидний дансруу мөнгөө шилжүүлж өөрийн дансаа цэнэглэнэ гэсэн үг. Цэнэглэгдсэн дансаараа дурын ширээгээ сонгоно Үнэн нь 100 төгрөгөөр эхлээд 20.000 хүртэлх ширээнүүдээр сонголтоо хийж цахимаар покер тоглоно. Тэгээд хөзөр эргэсэн тухай тоглолт бүр дээрх бооцооны мөнгөнөөс 3 хувь нь манай дансанд орж үлдсэн хувь хожсон хүний дансанд ордог. Өдөрт 120-оос 130 хүн тоглодог бөгөөд манай орлого өдөрт 7,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийн хооронд байдаг юм. Гэхдээ тэрийг зохион байгуулж байгаа Жак, Ариунаа гэх хүмүүс тооцоогоо хийдэг болохоор нарийн тооцоог сайн мэдэхгүй байна...” (1 дүгээр хавтас хэргийн 97-98, 100 дахь тал) гэсэн,

 

Гэрч Д.Ариунтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“...Манай хуурай дүү Мөнхжаргал нь миний өөрийн 99117512 гэсэн дугаар 2018 оны өвөл Сайн капитал ББСБ-д тавьсан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын эхээр над руу тухайн байгууллагаас зээлээ төл гээд над руу залгахаар нь би Мөнхжаргал руу ярихад: Эгч 2-лаа уулзаж байгаад ярилцъя гээд бид 2 Шангирлагийн кофе шопод уулзсан юм. Тэгээд Мөнхжаргал надтай ярихдаа Адъяатай таарсан чинь цаадах чинь цахим тоглоом хийх гэж байгаа юм байна. Тэгээд надтай хамтраад цахим мөрийтэй тоглоом хийх үү гэж надаас асуугаад туслаад өгөөч гэж ярьж байсан юм Би тухайн үед эгч нь наадахыг чинь мэдэхгүй чи ямар ч байсан миний утасны зээлийг яаралтай барагдуул гэсэн юм...” (1 дүгээр хавтас хэргийн 78-79 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад хуулиар хориглосон мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан асуудал байхгүй”. “Би цахим орчинд зохион байгуулагддаг МNрокег.net нэртэй цахим мөрийтэй тоглоомыг мэднэ. Тус мөрийтэй тоглоомыг Адъяа зохион байгуулдаг юм. “Би Монголд зохиогддог бүх сайтууд руу орж тоглодог юм. Би Адъяатай хамтран ММрокег.net-ийг ажиллуулсан асуудал байхгүй. Би Адъяадолгорын******* дүүргийн Хөрш заан хотхонд сайт ажиллуулдаг байхад нь хэзээ гэдгийг нь санахгүй байна очиж байсан. Адъяад бусад сайтуудын давуу болон дутагдалтай талыг нь хэлж өгч тусалж байсан. Түүнээс зохион байгуулж ашиг олж байсан асуудал байхгүй. “Би Хаан банкны 5029278048 дугаарын данстай. Өөр Хаан банкны нэг данстай байсан олон жилийн өмнө ашиглаж байсан болохоор мартсан байна. Би 91917700 гэсэн утастай “Намайг хүмүүс Жак гэж дуудаг юм. Би Чимэдваамын Адъяадолгорыг амьд тоглоом хийдэг байхад нь 3-4 жилийн өмнө очиж тоглодог байхдаа мэддэг болсон байгаа...” (1 дүгээр хавтас хэргийн 81-82 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2004 оноос хувиараа программын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг. 2020 оны 07 дугаар сард найз Мөнх-Эрдэнэ манай нэг хуурай ахад веб (Web) ажил байгаа чи нэг уулзаад үзээч гэхээр нь за тэгье гээд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ариунаа гэх эгчийн хүүхэдтэй нь уулзсан юм. Тэгээд Ариунаа гэх эгчийн хүүхэд нь “надад нэг покер тоглоомын сайт хэрэгтэй байна, чи хийж чадах уу? Эсвэл мэддэг хүн байгаа юу” гэхээр нь “надад ерөнхийдөө бол байхгүй, интернэтээс худалдаад авах боломжтой” гэдгийг хэлээд бид хэд салсан юм. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын*******-ны өдөр уулзъя гээд тэр залуу залгаад би зайсангийн удирдлагын академийн хажууд очиход Ариунаа эгч Жак ах, Адъяа эгч байсан юм. Ариунаа эгч покерын сайтыг хэдэн төгрөгөөр худалдан авах боломжтой бэ? Хаанаас авах бэ? гэж асуусан юм. Би тэгээд Ариунаа эгчид eventbetgame.соm сайтаас 1000 еврогоор худалдан авах боломжтой талаар хэлэхэд чи ямар ч байсан бид хэдээс мөнгө аваад ажиллуулаад өгөө бид хэд чамд сард 3,000,000 сая төгрөгийн цалин өгье гээд тэр уулзалт дууссан юм. Би тэгээд гэртээ байж байхад Ариунаа эгч 2020.07.14-ны өдөр залгаад мөнгөө олчихлоо асуух юм байна гялс хүрээд ир гэхэд БЗД-н натурын КFС-ийн хажууд 1 өрөө байранд ороод уулзахад “бид хэд мөнгө бэлдчихлээ чи одоо энд ажлаа хийгээд гадаадын тэр байгууллагатай яриад покерын программаа захиал” гэсэн юм. Би тухайн покер тоглоомын сайт борлуулдаг eventbetgame.соm сайт руу хандаж программыг захиалсан юм Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш МNрокег.net гэсэн нэртэй цахим хууль бус мөрийтэй тоглоомыг Ариунаа эгч, Жак ах. Адъяа эгч нарын хамт анх ажиллуулж эхэлсэн юм...” (1 дүгээр хавтас хэргийн 92-93 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Чимэдвааны Адъяадолгор гэх хүнийг Адъяа гэдгээр нь мэднэ. Манай хөрш Жак хочтой Мөнхжаргалаар дамжуулж Адъяатай танилцаж байсан. Тухайн үед 2020 оны 08 дугаар сарын үед Жакаас зээлүүлсэн 50,000,000 төгрөгөө авах гээд утсаар холбогдоход надад хандан “Би онлайнаар Адъяа гэдэг хүүхэнтэй нэг юм хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юу хийж байгааг нь харах гээд 08 дугаар сарын дундуур байсан санагдаж байна.******* дүүргийн Хөрш заан хотхоны зогсоол дээр очоод Жактай уулзаад дотогшоо нэг байр луу нь орсон чинь дотор нь 2-3 ширхэг компьютер байрлуулаад онлайн покер ажиллуулж байсан. Тэгэхэд би анх Адъяатай танилцаж байсан бөгөөд Адъяагаас гадна дүү нь гээд эрэгтэй байсан юм. Тухайн үед би тэндээс онлайн покер нь ямар юм байдаг юм гээд тэндээс асуучхаад гарсан юм....Би *******, Д.Ариунтунгалаг, Мөнхжаргал нартай хамтран хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал огт байхгүй ...” (1 дүгээр хавтас хэргийн 83-84 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ээжийн эгч Нямсүрэн гэдэг хүний охин Адъяадолгор гэдэг эгч байдаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Адъяадолгор эгч намайг******* дүүргийн 11 дүгээр хороо Хөрш заан хотхоны 1066 байрны тоотод явагдаж байгаа цахим мөрийтэй тоглоомын газарт очиж ажиллахыг санал болгосон. Үүнээс өмнө Хаан банкны 5540600029 тоот дансыг интернэт банкны нэвтрэх нэртэй хамт авч лимит хэтэрчихлээ гээд авч байсан. Тэгсэн чинь тухайн өдрийн цагдаа нар ирж биднийг баривчилсан. Би тухайн үед шөнө цагдаа дээр ирчхээд гадаа гарчхаад байхаар яваад өгчихсөн...” (1 дүгээр хавтас хэргийн 86 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Адъяадолгор бол миний төрсөн эгч...5542132376 тоот дансыг би өмнө нь эзэмшдэг байсан. 2021 оны 02 дугаар сард картын хугацаа дуусаад хаагдсан байхаар нь ашиглаагүй тэгээд данс карт хоёроо хаалгасан. Манай эгч ******* 2020 оны 09 дүгээр сард эгчдээ дансаа ашиглуулчих гээд авсан Орлого, зарлагыг бол би мэддэггүй байсан ..Надаас ашигладаггүй данс болон карт байвал өгчих л гэсэн Би 2019 оноос хойш нэг их ашиглаагүй тийм болохоор би өгсөн Өөрөө данстай л байх би сайн мэдэхгүй байна. Яг ямар зорилгоор ашиглахаа бол хэлээгүй, би ч асуугаагүй...” (1 дүгээр хавтас хэргийн 97-98, 100 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би админаараа ажиллаж байгаагүй, харин Орос улсын онлайн сайтаас худалдан авах боломжтой сервер байдаг талаар нь хэлээд мэйл хаягийг нь олж өгч байсан бөгөөд программыг нь худалдаж авсан байгаа. Мэдэхгүй зүйл гарвал чамаас асууж байна шүү гээд 2-3 удаа холбогдож уулзахад программ хангамж болохгүй байгаад байна, Оросын сайтын оператор гэх хүнтэй нь холбогдож чадахгүй гээд хүрээд ирээч гэхээр нь******* дүүргийн туул голын хойд талд байдаг нэг байранд очоод миний мэдэх программ биш гээд байж байгаад явсан...” (1 дүгээр хавтас хэргийн 95 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо Хөрш заан хотхоны 1066 байрны тоот байрыг 2015 оноос хойш эзэмшиж байгаа миний байр. Би тус байраа 2016 оноос хойш одоог хүртэл олон хүнд түрээсэлж байгаа миний байр...2020 оны 08 сард түрээсэлж байсан хүн нь юнивешн интернэтийн төхөөрөмжийн хурдыг ихэсгэж багцын сайжруулна гэж байсан...” (1 дүгээр хавтас хэргийн 103-104 дэх тал) гэсэн,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 66-77 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-28, 95-121 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч ......... нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд******* дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 12-126 тоотод байх гэрээсээ цахим орчинд ашиг олох зорилгоор бооцоот мөрийтэй тоглоом (Texas hold em) покер зохион байгуулж 3.846.305 төгрөгийн ашиг олж “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар болон гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-28, 95-121 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь 2021 оны 2 дугаар сарын 01-нээс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* олон нийт цар тахлын улмаас хөл хорионд байгаа үед өөрийн утсаар фэйсбүүкээр лайв хийж, дугаарласан хөзөр ашиглан техас покер тоглоомыг мөрийтэй буюу оролцогч нараас 20000 төгрөг авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч ******* хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв) хоногийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 4 сар 16 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс шүүгдэгч *******ийн эдлэх 4 сар 16 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан таах боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглож, өөртөө ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас олон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарган тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 3.846.305 төгрөгийн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна

 

Эрүүгийн 2002004540483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******т 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******т оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 3.846.305 (гурван сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун тав) төгрөгийн гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ