Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00665

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр                      Дугаар 183/ШШ2019/00665                            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч А, нарийн бичгийн дарга Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “С” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан, .................хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээтэй ......... айлын 2 ширхэг орон сууцны нийт ..............талбайд барилгын дотор цахилгаан, дохиолол, интернэт сүлжээний угсралтын ажил хийж гүйцэтгэсэн ба үүний 1 м.кв талбайн ажлын хөлсийг 8000 төгрөгөөр тохирсон. Мөн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дээрх барилгын гаражийн каркасын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нийт 693 м.кв талбайг 40.000.000 төгрөгөөр тохиролцон хийсэн. Гэвч захиалагч тал нь өнөөдрийг хүртэл хоёр гэрээнийхээ үнийг гүйцэд төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй, дараа өгнө, удахгүй өгнө гэсээр гүйцэтгэгч талыг хохироож байна. Иймд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үлдэгдэл 12.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: зохигч талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ............. дугаар “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ..................... барилгын баруун талд баригдсан ...................... нийтийн зориулалттай орон сууцны барилгын дотор цахилгаан, дохиолол, интернэт сүлжээний угсралтыг хийж гүйцэтгэхтэй холбогдох харилцааг зохицуулсан болно. Ийнхүү гэрээний хугацааг талууд гэрээний 4.1-д “2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ” хэмээн зааж, ажлын хөлсийг талууд мөн гэрээний 3.2-т 1 м.кв талбайг 8000 төгрөг байхаар тохирсон ба энэхүү үнэд НӨАТ-ын үнийг оруулан тооцохоор тохиролцсон. Улмаар гүйцэтгүүлэгч компани төлбөрийг дараах байдлаар гүйцэтгэгч “М” ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүнд: 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5.200.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2.920.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10.041.600 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 10.964.160 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 52.125.760 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн байдаг. Түүнчлэн гүйцэтгэгч нь нэхэмжлэлдээ нийт 7994 м.кв талбайн ажлын хөлсний үлдэгдлийг нэхэмжилсэн байгаа боловч энэхүү талбайгаас 480 м.кв буюу барилгын нэг давхарын цахилгаан, дохиолол, интернэтийн ажлыг огт хийгээгүй байгааг талуудын аль аль нь мэдэж байгаа бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдсэн байдаг. Иймд төлбөрөөс 3.840.000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Ийнхүү тооцвол 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр нь 7.986.240 төгрөг байна. Нэхэмжлэлийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үлдэгдэл 4.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Барилгын захиалагч болон гүйцэтгэгчийг хоорондын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр .................. орон сууцны барилгыг холбосон гаражийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдох харилцааг зохицуулсан. Улмаар гэрээний нийт төлбөрийг 40.000.000 төгрөг байхаар тохиролцсон ба үүнээс төлбөрийг дараах байдлаар шилжүүлсэн байдаг. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 6.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 36.000.000 төгрөгийг бэлнээр болон гүйцэтгэгчийн дансаар тушаасан. Уг гэрээний үлдэгдэл төлбөр 4.000.000 төгрөг болно. Гэвч гүйцэтгэгч тал ажлын үр дүнг 2014 оны 3 дугаар сард хүлээлгэн өгсөн ба энэхүү улирлын нөхцөл байдлын улмаас ажлын үр дүнгийн биет байдлын зарим доголдлыг шалган авах боломжгүй байсан. Учир нь барилгын А, Б блокийг холбосон гаражийн хананаас зуны улиралд хөрсний ус нэвчиж, гараж усанд автах доголдол илэрсэн. Тодруулбал гаражийг хэвийн нөхцлийн дагуу ашиглахад бэрхшээлтэй байгаа тул хөрсний ус нэвчилтийг зогсоохын тулд зайлшгүй түүний цоорхойг нөхөх шаардлагатай байгаа юм. Улмаар бид гэрээний хоёр дугаар зүйлд гүйцэтгэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон хэсгийн 2.3-д “Барилгын ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын барилгын хуулийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд барилга үйлдвэрлэлийн баталгаажсан зураг төсөл, барилгын норм ба дүрэм, стандартын дагуу барьж, ашиглалтанд өгснөөс хойш 36 сарын баталгаат хугацаанд чанаргүй хийгдсэн ажлын улмаас зөрчил илэрвэл түүнийг өөрийн хөрөнгөөр засна” гэж заасны дагуу гүйцэтгэгч “М” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч ямар нэгэн арга хэмжээг авч өгөөгүй. Тиймээс бид 2014 оны 7 дугаар сард барилга угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл бүхий .............-иар доголдлыг арилгуулахаар хандахад ажлын гүйцэтгэлийн үнийн саналыг 9.053.000 төгрөг гэж ирүүлээд байна. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээний үлдэгдэл төлбөр нь 11.986.240 төгрөг байх бөгөөд үүнээс ажлын үр дүнгийн доголдол 9.053.000 төгрөг болон төлөгдөөгүй үлдэх НӨАТ-т 2.824.727 төгрөгийг хасахад 108.513 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно гэжээ.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. “С” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “М” ХХК нь ............ дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээтэй айлын 2 ширхэг орон сууцны барилгын дотор цахилгаан, дохиолол, интернэт сүлжээний угсралтын ажлыг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “С” ХХК нь ажлын хөлсөнд 1 м.кв талбайд 8000 төгрөгөөр /НӨАТ орсон/ тооцож, санхүүжилтыг гүйцэтгэлээр акт үйлдэж олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь “...уг гэрээний дагуу 7994 м.кв талбайд барилгын дотор цахилгаан, дохиолол, интернэт сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байх бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул хариуцагч “С” ХХК-ийн “...7994 м.кв талбайн ажлын хөлсний үлдэгдлийг нэхэмжилсэн байгаа боловч энэхүү талбайгаас 480 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгээгүй” гэсэн хариу тайлбар гаргасныг үндэслэн ажил гүйцэтгэгч “М” ХХК-ийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ............... 2 ширхэг орон сууцны барилгын 7514 м.кв талбайд дотор цахилгаан, дохиолол, интернэт сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэв.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч “С” ХХК нь ажлын хөлсөнд 52.125.760 төгрөгийг ажил гүйцэтгэгч “М” ХХК-д төлсөн талаар маргаагүй болно.

 

Иймд гэрээний 3.2-т “...1 м.кв талбайн ажлын хөлс 8000 төгрөг байна /НӨАТ орсон/...” гэж заасны дагуу захиалагч “С” ХХК-иас 7514 м.кв талбайд ажил гүйцэтгэсний хөлсөнд 60.112.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “М” ХХК-д төлөхөөс 52.125.760 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7.986.240 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэхээр байна.

 

2. “С” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын захиалагч болон гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “М” ХХК нь орон сууцны барилгыг холбосон гаражийн барилгын каркасын угсралтын ажлыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “С” ХХК нь ажлын хөлсөнд 40.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “М” ХХК нь ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, захиалагч “С” ХХК нь ажлын хөлсөнд 36.000.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

Иймд захиалагч “С” ХХК нь гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлс болох 40.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “М” ХХК-д олгохоос 36.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК нь шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “...үлдэгдэл мөнгөнөөс багана, шавардлага засварын ажлын хөлс, материалын үнийн 500.000 төгрөгийг хасч тооцохоор бид 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тохиролцсон тул 4.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасаж, үлдэх 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3.500.000 төгрөг болгон багасгасан тул 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын захиалагч болон гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 3.500.000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч “С” ХХК-иас “...2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу М ХХК-иас хүлээлгэн өгсөн ажил нь 9.053.000 төгрөгийн биет байдлын доголдолтой” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 7.986.240 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын захиалагч болон гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 3.500.000 төгрөг, нийт 11.486.240 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.513.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс хариуцагч талд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Түүнчлэн, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ....................дүгээр захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон ..............-ны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд ................. төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан -ны .............. банкин дахь ........................ тоот дансанд оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.486.240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.513.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 198.729 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан -ны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд ................... төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан -ны .................. банкин дахь ...................  тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД