Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/826

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******ийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020791165 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт,******* дүүргийн 11 дүгээр хороо,******* хотхон, А6 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******ийн******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр******* дүүргийн 11 дүгээр хороо,******* хотхон, А6 тоот дахь гэртээ согтуурсан үедээ тодорхой шалтгаангүй*******ийг зодож дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нь манай эхнэрийн найз, урьд нь маргаж байгаагүй, сайхан найзууд байсан, урьд нь манай шинэ байранд ирээд манай жижиг өрөөнд нулимаад сал сал гээд харааж байсныг манай эгч надад урьд нь хэлж байсан, тэр асуудлыг санаж байсан, тэрэнтэй холбоотой л тухайн үед асуудал үүссэн байх, өөрөөр өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, архи ууж байсан, нэг хэсэг тасарсан байна лээ, нэг сэрсэн хохирогчийн духан дээр цохиж байснаа санаж байна, өөр зүйлийг сайн санахгүй байна, хохиролд ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй, хэд хэдэн удаа уулзсан, ингэхдээ муухай үйлдэл гаргасан байна, яах уу, эмчилгээний мөнгө хэрэгтэй бол хэлээрэй, төлнө шүү гэхэд тийм зүйл байхгүй гээд надаас мөнгө нэхэмжлээгүй учир мөнгө төлөөгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр найз Пүрэвсүрэн над руу утасдаад******* нь хөдөө яваад ирсэн, хөдөөнөөс юм авч ирсэн, маргааш хүрээд ирээрэй, хамтдаа хоол цай хийж идье” гээд урихаар 2022 оны 08 дугаар сарын 13-ний үдээс хойш хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,******* хотхон А-6 тоот гэрт нь очиход найз Пүрэвсүрэн,******* хоёр байсан бөгөөд бид гурав хорхог хийж идээд Пүрэвсүрэн бид хоёр тал дарс хувааж уугаад,******* нэг виски хэдэн хундагыг уугаад ярьж хөөрөөд сууж байгаад орой болоод унтаж амаръя гээд байж байхад******* эхнэр Пүрэвсүрэнгийн гуя руу хэд хэдэн удаа алгадахад “болиоч өвдөж байна” гэхээр нь тоглоод байна гэж бодсон, Пүрэвсүрэн дээшээ 2 давхар луу гараад амарлаа гээд явсан, явсных нь дараа******* миний гуя руу алгадахаар уур хүрээд “Чи яаж байгаа бэ, өвдөж байна ш дээ” гэхэд бор нүүр гарын алчуураар холоос шавхуурдахаар нь алчуурыг нь авах гээд бариад авахад гараас татаад чангаагаад газар унагаагаад зууралдаад цагдаа дуудах гэхэд гар утас авчхаад өгөхгүй байхаар нь 2 давхарт гараад Пүрэвсүрэнг сэрээхэд******* араас гарч ирээд намайг дэгээдээд газар унагааж дээр гарч суучхаад гар дээр өвдгөөрөө дараад Пүрэвсүрэн сэрээд “хөөе юу болоод байгаа юм, чи яаж байгаа юм бэ” гээд босож ирээд бид гурав доошоо нэг давхарт буухад үүдний тэнд******* намайг барьж аваад мушгиад газар унагаагаад дээр дахиад гарч суучхаад “Чи яасан шазруун юм” гээд дух руу гараараа нэг удаа цохисон, цохисон газар хонхойгоод хөхөрсөн хэсэг ноцолдож байгаад босоод унтаж амарсан. Өглөө нь******* надаас уучлалт гуйж байгаад гэрээсээ гараад яваад өгсөн. Би гэрт нь бараг хоёр өдөр хоноход******* ирээгүй, тэгээд гэр лүүгээ явсан...” /хавтаст хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр би байж байхад нөхөр******* 61-н гарам яваад үдээс хойш ирсэн. Тэгээд бид хоёр найз Энхцэцэгийг гэртээ урьж хоол цайгаар дайлах гээд урихад ирээд хамт хоол цай идээд байж байхад нөхөр******* хүн өгсөн гээд нэг шил виски гаргаад уусан, харин Энхцэцэг бид хоёр 100 грамм монгол архи халааж уусан бөгөөд би урьд шөнө нойр муутай хоносон учраас унтаж амрахаар 2 давхар луу унтлагын өрөө рүү ороод хэсэг байж байхад******* чанга чанга дуу гаргаад байгаа нь сонсогдоод байхаар доошоо том өрөө рүү буугаад харахад Энхцэцэгийн цамц нь урагдсан, үс гэзэг нь сэгсийсэн*******д юунаас болж уурлаад байгаа нь мэдэгдэхгүй загнаад хашхираад “чи одоо юу юм бэ” гэсэн утгатай зүйл яриад уурласан, хашхирсан байдалтай байхаар нь “болиоч юу болоод байгаа, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг түлхэж унагаасан. Тэгээд Энхцэцэгийг цамцны захнаас нь заамдаж байгаад хөлийг нь дэгээдэж унагаагаад цээжин дээр нь гарч суугаад “чи одоо яагаад байгаа юм” гэхэд, “чи одоо өөрөө яагаад байгаа юм, би яах ёстой юм” гэж давтан давтан яриа болоод байсан. Тэгэхээр нь “би болиоч” гэхэд******* болиод унтахаар 2 давхар луу гарсны дараа би найзыгаа аргадаад хүйтэн усаар нүүрийг нь угааж өгөөд ярилцахад Энхцэцэг өөрөө гайхаад******* над руу ямар ч шалтгаангүй дайраад байсан гэсэн. Энхцэцэгийн дух, нүүр хүзүү улайгаад хавдсан байсан бөгөөд жин тавьж шавшаад унтаж амарчхаад өрөөндөө ороод*******ийг “чи найзыг минь яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд доошоо буугаад Энхцэцэгээс уучлалт гуйгаад гэрээсээ гараад яваад 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ буцаад ирсэн. Энэ асуудлын дараа Энхцэцэг манайд 3-4 хоноход нүд, дух, хүзүү цээж гар нь хөхөрчихсөн...” /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 61-н гарамын тэнд байдаг өөрийнхөө хашаанд юм хийж байгаад үдээс хойш гэртээ ирээд эхнэр*******тэй ярьж байгаад гэр бүлийн найз Энхцэцэгийг дуудаад хоол унд хийж идэх зуураа нэг виски задлаад эхнэр Пүрэвсүрэн жоохон уугаад Энхцэцэг бид хоёр хамт ууж байхад эхнэр жоохон сууж байгаад унтаж амарлаа гээд унтлагын өрөө рүү явсны дараа Энхцэцэг бид хоёр виски уугаад сууж байхад би нэг хэсэгхэн хугацаанд тасарсан юм шиг байгаа юм, тэгсэн чинь эхнэр Пүрэвсүрэн дээрээс бууж ирээд “Баагий, чи боль л доо, юу болж байгаа юм” гэхээр нь юу билээ, яасан билээ гээд ухаан ороход Энхцэцэгийн дух хэсэг рүү цохиж байсан бөгөөд шууд үйлдлээ зогсоосон. Тэгээд яагаад Энхцэцэгт гар хүрчих вэ гээд сууж байхад эхнэр намайг загнаад “найзад минь гар хүрч цохилоо зодлоо” гэхээр нь уучлалт гуйгаад “байж боломгүй муухай зан гаргачихлаа, яагаад ийм зан гаргачихваа нэлээн согтсон байна, уучлаарай эрэгтэй хүнд байж боломгүй муухай үйлдэл гаргасан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш маргалдаж муудалцсан зүйл байхгүй, эхнэрт баахан загнуулаад тэр хоёрын царайг ч харж чадахгүй санаа зовсон...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн №11501 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.*******ийн биед дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /хавтаст 24-25 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Хохирогч*******ийн гомдол /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-43 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр******* дүүргийн 11 дүгээр хороо,******* хотхон, А6 тоот дахь гэртээ согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр*******ийг зодож дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч*******ийн “...2022 оны 08 дугаар сарын 13-ны үдээс хойш найз Пүрэвсүрэнгийн гэрт нь очсон, ...Пүрэвсүрэн “дээшээ 2 давхар луу гараад амарлаа” гээд явсан, явсных нь дараа******* миний гуя руу алгадахаар уур хүрээд “чи яаж байгаа бэ, өвдөж байна ш дээ” гэхэд бор өнгийн нүүр гарын алчуураар холоос шавхуурдахаар нь алчуурыг нь авах гээд бариад авахад гараас татаад чангаагаад газар унагаагаад зууралдаад цагдаа дуудах гэхэд гар утас авчхаад өгөхгүй байхаар нь 2 давхар луу гараад Пүрэвсүрэнг сэрээхэд******* араас гарч ирээд намайг дэгээдээд газар унагааж дээр гарч суучхаад гар дээр өвдгөөрөө дараад Пүрэвсүрэн сэрээд “хөөе юу болоод байгаа юм чи яаж байгаа юм бэ” гээд босож ирээд бид гурав доошоо нэг давхарт буухад үүдний тэнд******* намайг барьж аваад мушгиад газар унагаагаад дээр дахиад гарч суучхаад “Чи яасан шазруун юм” гээд дух руу гараараа нэг удаа цохисон...” /хавтаст хэргийн 9-10 дахь тал/ гэсэн, гэрч*******гийн: “...Батгэрэл чанга чанга дуу гаргаад байгаа нь сонсогдоод байхаар доошоо том өрөө рүү буугаад харахад Энхцэцэгийн цамц нь урагдсан, үс гэзэг нь сэгсийсэн,*******д юунаас болж уурлаад байгаа нь мэдэгдэхгүй загнаад хашхираад “чи одоо юу юм бэ” гэсэн утгатай зүйл яриад уурласан, хашхирсан байдалтай байхаар нь “болиоч, юу болоод байгаа юм, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг түлхэж унагаасан. Тэгээд Энхцэцэгийг цамцны захнаас нь заамдаж байгаад хөлийг нь дэгээдэж унагаагаад цээжин дээр нь гарч суугаад “чи одоо яагаад байгаа юм” гэхэд “чи одоо өөрөө яагаад байгаа юм, би яах ёстой юм” гэсэн давтан давтан яриа болоод байсан. Тэгэхээр нь “би болиоч” гэхэд******* болиод унтахаар 2 давхар луу гарсны дараа би найзыгаа аргадаад хүйтэн усаар нүүрийг нь угааж өгөөд ярилцахад Энхцэцэг өөрөө гайхаад******* над руу ямар ч шалтгаангүй дайраад байсан гэсэн...” /хавтаст хэргийн 17-18 дахь тал/ гэсэн, шүүгдэгч *******ийн “...Гэртээ ирээд эхнэр*******тэй ярьж байгаад гэр бүлийн найз Энхцэцэгийг дуудаад хоол унд хийж идэх зуураа нэг виски задлаад эхнэр Пүрэвсүрэн жоохон уугаад Энхцэцэг бид хоёр хамт ууж байхад эхнэр жоохон сууж байгаад унтаж амарлаа гээд унтлагын өрөө рүү явсны дараа Энхцэцэг бид хоёр виски уугаад сууж байхад би нэг хэсэгхэн хугацаанд тасарсан юм шиг байгаа юм, тэгсэн чинь эхнэр Пүрэвсүрэн дээрээс бууж ирээд “Баагий, чи болилдоо юу болж байгаа юм” гэхээр нь юу билээ яасан билээ гээд ухаан ороход Энхцэцэгийн дух хэсэг рүү цохиж байсан бөгөөд шууд үйлдлээ зогсоосон...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №11501 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:*******ийн биед дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 24-25 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч*******ийн эрүүл мэндэд учирсан “...дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ийн түүнийг цохиж, зодсон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн хохирогч Ц.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхцэцэгийн эрүүл мэндэд дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи баруун шанаа, эрүү, хүзүү, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210020791165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хохирогчийн эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын, шүүхийн шатанд хохирогчийн зүгээс эмчилгээний зардал нэхэмжлэх талаар илэрхийлээгүй, баримт ирүүлээгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн учир энэ саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийг*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн*******ийг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210020791165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР