Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч  Л.Төгсжаргал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Баатууд овогт*******ийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004100820 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар******* дүүргийн 4 дүгээр хороо,******* хороолол 304-94 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******ийн******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Грийн арт” хотхоны баригдаж байгаа барилга дотор барилгын ажил хийж байхдаа 4 дүгээр блок 7 дугаар давхрын хувцас солих өрөөнөөс*******ийн цэнэглэж байсан “Redmi Note 10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 712,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Тухайн гар утсыг би хулгайлаагүй, олсон, гэтэл намайг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн гар утсыг ломбарданд тавиад мөнгийг нь өөртөө зарцуулсан. Тухайн өдөр би 7 давхарт молдокны ажил хийж байгаад орой 17 цагийн үед буух гээд молдокны утас хурааж байхдаа 7 давхрын нийтийн коридорт доошоо харсан байдалтай шороон дунд газарт гар утас байсан. Тэгээд 2-3 хоног өөртөө байлгаж байгаад мөнгөний хэрэг гараад ломбардад тавьсан. Ийм үйлдэл хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж байгаа “Грийн Арт” хотхоны барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг хийдэг. Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн орчим ажил дээрээ буюу хувцас сольдог өрөөндөө өөрийн эзэмшлийн гар утсаа цэнэглээд хаалгаа түгжээд ойролцоогоор 10 минутын дараа ирэхэд хаалганы цоож эвдэрхий, цэнэглэгчийг маань үлдээгээд гар утсыг маань аваад явчихсан байсан...” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний найз болох Амгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байрны 1 давхарт “Бадрах Баянбулаг” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2022 оны 02 дугаар сарын эхээр буюу Сар шинийн баярын дараа найз Амгаагийн ломбард дээр очиж барьцаанд тавиад хугацаа хэтэрсэн Redmi note 10 маркийн цэнхэр өнгөтэй 866873053799386, 866873053799394 имей дугаартай гар утсыг 450,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн эзэмшлийн Мобиком компаний 95858332, Скайтел компаний 96960717 дугаарыг хийж ашигласан. Найз Амгаа уг ломбардыг ажиллуулаад 6 жил болж байна. Одоо 86395955 гэсэн дугаартай, ...миний худалдаж авсан Redmi note 10 маркийн гар утасны дэлгэц хүрээ, арын шилэн хэсэг хэрэглээний сэвтэй байсан. Харин ажиллагааны хувьд хэвийн ажиллагаатай гар утас байсан...” /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны сар шинийн баярын өмнө******* бид хоёр ажлаас буугаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Их наранд байдаг******* ах нь болох Ялалт гэх хүний гэрт очиж хоносон. Маргааш нь өглөө 09 цагийн үед*******ын эзэмшлийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслээр ажилдаа явж байх замдаа******* надад барилгааc Redmi note 10 маркийн гар утас олсон гэж хэлсэн. Бид хоёр тухайн үед мөнгөгүй байсан ба******* энэ гар утсыг барьцаанд тавья гэж хэлсэн. Би байнга иргэний цахим үнэмлэхтэй явдаг болохоор 21 дүгээр хорооллын хойд талын автобусны буудалд байрлах ломбардад уг гар утсыг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөө бэлнээр авсан. Тэгээд 21 дүгээр хороолол орчим 20,000 төгрөгөөр хоол авч идээд үлдсэн мөнгийг******* АТМ дээр очиж өөрийн данс руу оруулаад ах руугаа шилжүүлсэн...” /хавтаст хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед надад нэг тийм зүйл ярьж байсан байх. Би барилга дээрээс утас оллоо гэж хэлсэн. Тэгээд би тэр үедээ тоолгүй өнгөрсөн. Тухайн үед манай байгууллага амарч байсан болохоор би хөдөө явах гээд тоогоогүй. Мөн түүнтэй өвөл тэгж их уулзалдаагүй...” /хавтаст хэргийн 28 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед ажил дээрээ байж байхад бор өнгийн үстэй, саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй 20-25 орчим насны залуу орж ирээд “Redmi note 10 загварын гар утас хэдэн төгрөгөөр авах вэ” гэж асуухаар нь үзэхэд ногоон өнгийн, бага зэрэг хэрэглээний сэвтэй, ажиллагаа хэвийн гар утас байхаар нь 300,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь /AC00271918/, Балжиннямын Батзориг гэх залуу өөрийнхөө бичиг баримтаар Redmi note 10 загварын гар утсыг 300,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар утасны хугацаа дуусаад бүртгүүлсэн 94606247 дугаар руу залгаж утасны хугацаа дуусаж байна гэж хэлсэн. Дараа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахиад залгаад утсаа аваарай гэхэд “байлгаж байгаарай өнөөдөр очиж авна” гэж хэлсэн. Гар утсаа авахгүй байхаар нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр залгаад “утсаа авахгүй юм уу” гэхэд “авч чадахгүй юм байна зар зар” гэж хэлсэн. Миний найз болох 2022 оны 02 дугаар сарын дундуур манай ажил дээр ирээд “зээлээр өгчих гар утас байна уу?” гэж хэлэхээр ньийн барьцаанд тавиад хураагдсан Redmi note 10 загварын гар утсыг харуулсан ба зээлээр 450,000 төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр найз над руу залгаад танай ломбардаас авсан Redmi note 10 загварын гар утас хулгайд алдагдсан гар утас байна гэж хэлсэн.оос гар утасны 450,000 төгрөгийг аваагүй байгаа...” /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Грийн Арт хотхонд ажил хийж байгаад ажилчдын хувцас солих өрөөнд ороход ширээн дээр "Redmi note 10 гар утас байхаар би авсан. Тухайн үед хувцас солих өрөөнд хэн ч байгаагүй. Тэгээд би Батзориг гэх найзтайгаа явж байгаад 21 дүгээр хороололд "Redmi note 10 гар утсыг 350.000 төгрөгөөр ломбардад тавьсан. Тэгээд би тухайн мөнгөөр Батзоригтой нийлээд хоол идчихээд үлдсэн мөнгийг нь машиндаа бензин хийгээд хөдөө явсан. ...Тухайн хувцас солих өрөөг тухайн барилгаас ажилчдаа гаргаж өгсөн, ...ажиллаж байгаа бүх хүн тэр өрөөнд орж хувцсаа сольдог. Тэгээд тэр өрөөнд өдөр ажлаа хийж байгаад 11 цагийн үед ороход ширээн дээр утас байхаар нь би аваад гарсан юм...” /хавтаст хэргийн 75 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17, 76-77 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, 

- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/, 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дэх тал/, 

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хавтаст хэргийн 116-118 дахь тал/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Грийн арт” хотхоны баригдаж байгаа барилга дотор барилгын ажил хийж байхдаа 4 дүгээр блок, 7 дугаар давхрын хувцас солих өрөөнөөс*******ийн цэнэглэж байсан “Redmi Note 10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 712,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ буюу хувцас сольдог өрөөндөө өөрийн эзэмшлийн гар утсаа цэнэглээд хаалгаа түгжээд ойролцоогоор 10 минутын дараа ирэхэд хаалганы цоож эвдэрхий, цэнэглэгчийг маань үлдээгээд гар утсыг маань аваад явчихсан байсан...” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ гэсэн, гэрчын “...Миний найз болох Амгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8а байрны 1 давхарт “Бадрах Баянбулаг” нэртэй ломбард ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын эхээр буюу Сар шинийн баярын дараа найз Амгаагийн ломбард дээр очиж барьцаанд тавиад хугацаа хэтэрсэн “Редми нөүт 10” загварын цэнхэр өнгөтэй 866873053799386, 866873053799394 имей дугаартай гар утсыг 450,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн эзэмшлийн Мобиком компаний 95858332, Скайтел компаний 96960717 дугаарыг хийж ашигласан...” /хавтаст хэргийн 19 дэх тал/ гэсэн, гэрчийн “...2022 оны Сар шинийн баярын өмнө******* бид хоёр ажлаас буугаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Их наранд байдаг******* ах нь болох Ялалт гэх хүний гэрт очиж хоносон. Маргааш өглөө 09 цагийн үед*******ын эзэмшлийн Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслээр ажилдаа явж байх замд******* надад барилгааc “Редми нөүт 10” загварын гар утас олсон гэж хэлсэн. Бид хоёр тухайн үед мөнгөгүй байсан,******* энэ гар утсыг барьцаанд тавья гэж хэлсэн. Би байнга иргэний цахим үнэмлэхтэй явдаг болохоор 21 дүгээр хорооллын хойд талын автобусны буудалд байрлах ломбардад уг гар утсыг 400,000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөө бэлнээр авсан...” /хавтаст хэргийн 21 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгчгийн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .../AC00271918/, Балжиннямын Батзориг гэх залуу өөрийнхөө бичиг баримтаар “Редми нөүт 10” загварын гар утсыг 300,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар утасны хугацаа дуусаад бүртгүүлсэн 94606247 дугаар руу залгаж утасны хугацаа дуусаж байна гэж хэлсэн. Дараа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахиад залгаад утсаа аваарай гэхэд “байлгаж байгаарай өнөөдөр очиж авна” гэж хэлсэн. Гар утсаа авахгүй байхаар нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр залгаад “утсаа авахгүй юм уу” гэхэд “авч чадахгүй юм байна зар зар” гэж хэлсэн. Миний найз болох 2022 оны 02 дугаар сарын дундуур манай ажил дээр ирээд “зээлээр өгчих гар утас байна уу?” гэж хэлэхээр ньийн барьцаанд тавиад хураагдсан Redmi note 10 загварын гар утсыг харуулсан ба зээлээр 450,000 төгрөгөөр худалдаж авсан...” /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэсэн, шүүгдэгч *******ын “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Грийн Арт хотхонд ажил хийж байгаад ажилчдын хувцас солих өрөөнд ороход ширээн дээр “Редми нөүт 10” загварын гар утас байхаар би авсан. Тухайн үед хувцас солих өрөөнд хэн ч байгаагүй. Тэгээд би Батзориг гэх найзтайгаа явж байгаад 21 дүгээр хороололд тухайн гар утсыг 350.000 төгрөгөөр ломбардад тавьсан. Тэгээд би тухайн мөнгөөр Батзоригтой нийлээд хоол идчихээд үлдсэн мөнгийг нь машиндаа бензин хийгээд хөдөө явсан. ...Тухайн хувцас солих өрөөг тухайн барилгаас ажилчдаа гаргаж өгсөн, ...ажиллаж байгаа бүх хүн тэр өрөөнд орж хувцсаа сольдог. Тэгээд тэр өрөөнд өдөр ажлаа хийж байгаад 11 цагийн үед ороход ширээн дээр утас байхаар нь би аваад гарсан...” /хавтаст хэргийн 75 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17, 76-77 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...Тухайн гар утсыг би хулгайлаагүй, олсон, гэтэл намайг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн гар утсыг ломбарданд тавиад мөнгийг нь өөртөө зарцуулсан. Тухайн өдөр би 7 давхарт молдокны ажил хийж байгаад орой 17 цагийн үед буух гээд молдокны утас хурааж байхдаа 7 давхрын нийтийн коридорт доошоо харсан байдалтай шороон дунд газарт гар утас байсан. Тэгээд 2-3 хоног өөртөө байлгаж байгаад мөнгөний хэрэг гараад ломбардад тавьсан...” гэсэн мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч “...******* хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...”  гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хохирогч******* гар утсаа алдсаныхаа дараа тухайн өдрөө цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан /хавтаст хэргийн 10 дахь тал/, улмаар тухайн өдрийн 16 цаг 37 минутад хохирогчоор “...Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ буюу хувцас сольдог өрөөндөө өөрийн эзэмшлийн гар утсаа цэнэглээд хаалгаа түгжээд ойролцоогоор 10 минутын дараа ирэхэд хаалганы цоож эвдэрхий, цэнэглэгчийг маань үлдээгээд гар утсыг маань аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг өгсөн /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Э.Энхболор “...Тухайн өдөр 10 цаг 30 минутын орчим би нөхөр лүүгээ залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан, тэгээд удалгүй өөрөө нэг дугаараас залгасан, тэгээд манай нөхөр надад би утсаа алдчихлаа гэж хэлсэн. Би гэртээ байсан болохоор гэрээсээ 3 хүүхдээ дагуулаад гар утасных нь хайрцаг, бусад зүйлийг нь авч очсон, тэгээд хамт цагдаагийн байгууллага дээр очиж, өргөдөл бичиж өгөөд, нөхөр мэдүүлэг өгсөн...” /хавтаст хэргийн 25 дахь тал/ гэж мэдүүлсэн зэрэг баримтуудаас дүгнэхэд хохирогч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс өмнө буюу 11 цагийн орчим утсаа алдсан, хаясан гээсэн талаар хохирогч мэдүүлээгүй, хаана ямар байдалтай үлдээсэн байсан гар утсаа алдсан тухайгаа тууштай мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******ыг орой 17 цагийн орчим гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

          Хохирогч*******, гэрч Э.Энхболор нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн гар утсыг олсон...” гэх мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэрч, нарт шүүгдэгч нь “тухайн гар утсыг олсон” гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэх боловч эдгээр гэрч нар нь шүүгдэгчийн хувьд хамаарал бүхий этгээдүүд бөгөөд тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газар бичиг баримтаар тавьсан хүн нь, гэрч нь “...гар утас олсон гэж тийм зүйл ярьсан байх...” гэсэн мэдүүлэг нь эргэлзээ бүхий баримтууд байх тул шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй.

         Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Грийн арт” хотхоны баригдаж байгаа барилга дотор барилгын ажил хийж байхдаа 4 дүгээр блок 7 дугаар давхрын хувцас солих өрөөнөөс*******ийн цэнэглэж байсан “Редми нөүт 10” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 712,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баянмөнхийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж 712,000 төгрөгийн шууд, иргэний нэхэмжлэгчгийн эд хөрөнгөд 300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчд 300,000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөргүй гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210004100820 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Баянмөнх, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатууд овогт*******ийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсүхийн*******ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210004100820 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР