Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2019/00140

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 132 дугаар зүйлийн 132.5 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Н овогт О-ы Э, Д овогт П-ийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү А.Л, 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.П нарыг эх О.Э-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү А., 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.П нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.А-гээс тэтгэлэг гаргуулж, эх О.Э-д олгож, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчдын дундын эд хөрөнгө болох нийт 38.884.250 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Э-д үлдээж, хариуцагч П.А-д дундын хөрөнгөөс хувьд оногдох хэсгийн үнэ 9.721.064 төгрөгийг гаргуулж П.А-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-гээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д, сөрөг нэхэмжлэлд төлсөн хариуцагч П.А-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 170 487 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж 170 487 төгрөгийг нэхэмжлэгч О.Э-аас гаргуулж хариуцагч П.А-д олгосугай. 

 

 7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцлуулсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд  даалгасугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах  эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг тайлбарласугай.

 

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ДАГИЙМАА