Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/727

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Нямдорж /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2210000000415 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 154 дүгээр сургуульд зураг зүйн багш , ам бүл- 4 нөхөр, хүүхдүүдийн хамт ,******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор******* дүүргийн******* дугаар хороо Баянбулагийн******* тоотод түр оршин суух, 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1^дэх хэсэгт зааснаар 15 000 төгрөгийн торгох ял, 2019 оны 02 дугаар сарын 13-ны Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийг нэмж, нэгтгэн 2 жил сарын 6 сарын хорих ял оногдуулсан, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын*******-ыг хүртэлх хугацаанд “газар эзэмших гэрчилгээ гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр байрны гаднаас бэлнээр болон интернэт банкаар 9.545.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч *******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын эхээр найзтайгаа уулзах гэж хүлээж байгаад Мөнхөө гэх эмэгтэйдээ танилцсан юм. Мөнхөө нь надад эгч нь чамд тусалж чадна Төв аймгийн нутаг дэвсгэрт буюу бяцхан хөндлөн цагдаагийн зуслангийн орчим хоёр айлын газар, Шинэ нисэх буудлын орчим хоёр айлын, Буяндухай орчим найман айлын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө гэж нийт 10,030,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн байгаа юм. Надад өөрийгөө хэлэхдээ миний шавь хүү Төв аймгийн газрын албанд ажилдаг том албан тушаалтай асуудал байхгүй би өөрөө 35 айлын газар авч зарсан байгаа би яахав чамд тус болоод эзэмших гэрчилгээ гаргаад өгье чи надад кадастрын мөнгө, гэрчилгээний мөнгө өгч бай гэрчилгээ гарсан хойно тодорхой хэмжээний мөнгө авна шүү гэж хэлсэн юм. Ингээд 2021 оны 04 сарын дунд үеэр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны гадаа ирээд миний охины гэрчилгээ болон 370,000 төгрөг бэлнээр авч явсан юм. 370,000 төгрөгийг кадастрын мөнгө гэж авсан юм. Тэгээд мөн 5 сарын дундуур 3,160,000 төгрөгийг өөрийнхөө машинд дээрх байрны гадаа бэлнээр авсан бөгөөд уг мөнгийг кадастрын мөнгө шинэ нисэх буудлын газрын гэж хэлээд авсан юм. Мөн 6 сарын эхээр бэлнээр 740,000 төгрөгийг Буяндухуй газар дээр газраа үзүүлээд авсан одоо миний хүн төв аймгийн пост дээр хүлээж байгаа Хан-Уул дүүргийн газрын албаны хүмүүстэй уулзан гэсэн тэгэхээр мөнгө хэрэг болно чи мөнгө гээд 740,000 төгрөгийг авсан юм....Өөрийнхөө данснаас би 2021.05.12-ны өдөр 140,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021.05.17-ны өдөр 1,000,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021,05.24-ны өдөр 50,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021,05.28-ны өдөр 160,000 төгрөгийг 5024090593 тоот данс руу шилжүүлсэн, 2021.06.03-ны өдөр 740,000 төгрөгийг 5920121058 тоот          данс руу шилжүүлсэн, 2021.06.08-ны өдөр 500,000 төгрөгийг 5920121058 тоот     данс руу шилжүүлсэн, 2021.06.11-ны өдөр 100,000 төгрөгийг 5920121058 тоот    данс руу шилжүүлсэн, 2021.06.12-ны өдөр*******5,000 төгрөгийг 5920121058 тоот          данс руу шилжүүлсэн, 2021,06.14-ны өдөр 820,000 төгрөгийг 5920121058 тоот        данс руу шилжүүлсэн, 2021.06.15-ны өдөр 100,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021,06.16-ны өдөр 80,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021,06.26-ны өдөр 100,000 төгрөгийг 5756062450 тоот данс руу шилжүүлсэн, ...ингээд өөрийнхөө данснаас би 3,925,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа нөхрийнхөө данснаас мөн 2021,05.13-ны өдөр*******0,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021,05.14-ны өдөр 40,000 төгрөгийг 5034074284 тоот данс руу шилжүүлсэн, 2021,05.25-ны өдөр*******0,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн, 2021.05.31-ны өдөр 100,000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд нийт нөхрийнхөө данснаас 630.000 төгрөгийг шилжүүлсэн. Нөхрийн дүү Баттулгын дансаар өөрийнхөө 740,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт дансаар 5,295,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Бэлнээр болон дансаар нийт 10,035,000 төгрөг шилжүүлсэн байгаа юм. Намайг залилан газар авч өгнө хууран мэхэлсэн тул хуулийн дагуу шалгаж өгнө үү...” (хавтас хэргийн 8-10 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Цэдэндорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******* гэх эмэгтэй надаас 1,000,000 сая төгрөг зээлсэн байсан бөгөөд уг мөнгөө хүү тооцоод 1,060,000 төгрөг болгож өгсөн юм. Тэгээд 1,000,000 сая төгрөгөөсөө өмнө Отгонжаргалаас 3,160,000 төгрөгийг бэлнээр авч байсан бөгөөд уг мөнгөнөөсөө надад Мөнхөө 1,060,000 төгрөг өгсөн байгаа юм. Отгонжаргал, Мөнхөө хоёр хоорондоо газрын асуудал яриад байсан нарийн учрын мэдэхгүй байна. Би Мөнхөөгөөс зээлсэн мөнгөө авах гэж очсон юм. Тэгэхэд Отгонжаргал Мөнхөөд 3,160,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба Мөнхөө уг төгрөгөөсөө надад 1,060,000 төгрөгийг өгсөн юм. Мөнхөө надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 1,000,000 сая төгрөг зээлээд буцаагаад өгсөн. Отгонжаргал надад Мөнхөөд 3,160,000 төгрөг өгөх гэсэн чинь 1,160,000 дутаад байна та надад зээлээч гэхээр нь би 1,160,000 төгрөгийг Отгонжаргалд зээлсэн байгаа юм. Тэгээд Отгонжаргал надаас зээлсэн мөнгөн дээрээ 2,000,000 сая төгрөг нэмээд 3,160,000 төгрөгийг Мөнхөөд өгсөн юм...” (хавтас хэргийн 12-13 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний эхнэр Отгонжаргал бид хоёрт ******* гэдэг эмэгтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Бяцхан хөндлөн, Шинэ нисэх буудлын орчим газар эзэмшихээр миний охин Оюунбилэг, Уранбилэг хоёрын бичиг баримт болон бид хоёрын нэр дээр авч өгнө гэж хууран мөнгө авсан юм. Би мөнгийг өөрийнхөө 5285064133 тоот Хаан банкны данснаас Барын Мөнхөөгийн хэлсэн 5920121058 тоот данс руу 560 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Мөн *******гийн хэлсэн 5034074284 тоот данс руу 40 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Дээрх мөнгийг би өөрийнхөө гэр болох Хан-уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн 24 дүгээр байрны 68 тоотод интернэт банкаар шилжүүлсэн байгаа...” (хавтас хэргийн 8-10 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бэр эгч Отгонжаргалын хэлснээр 2021 оны 06 сарын 04-ний өдөр 740 000 төгрөгийг 5920121058 тоот данс руу шилжүүлсэн юм. Надад эгч хэлэхдээ газар авах гэж байгаа гэж хэлж байсан юм. Мөнгийг эгчийн гэр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн 24 дүгээр байрны 68 тоотод байх үедээ интернэт банкаар шилжүүлсэн юм...” (хавтас хэргийн 18-19 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******* нь манай баруун талын байранд түр байсан бөгөөд тэр үед миний дансыг ашиглаж байсан...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,

 

Б.Отгонжаргал Хаан банкны 5005324322 дугаартай дансны хуулга,ы 5285064133 дугаартай дансны хуулга үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-48, 52, 54-61 дэх тал)

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би Отгонжаргалаас 10.035.000 төгрөгийг авсан нь үнэн байгаа. Үүнээс би дансаар буцааж 3,530,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Мөн бэлгээр 3,000,000 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл 3,505,000 төгрөгийг шүүх хурлаас өмнө төлнө. Би үг асуудлыг хөөцөлдөж өгөх байсан юм. Тэгээд чадахгүй хувьдаа зарцуулсан.” (хавтаст хэргийн 71 дэх тал) гэсэн,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 78-81, 84, 86, 90 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 100-106 дахь тал),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын*******-ыг хүртэлх хугацаанд “газар эзэмших гэрчилгээ гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр байрны гаднаас бэлнээр болон интернэт банкаар 9.545.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Б.Отгонжаргал Хаан банкны 5005324322 дугаартай дансны хуулга,ы 5285064133 дугаартай дансны хуулга үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-48, 52, 54-61 дэх тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогчд 9.545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд: Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Мөнхөөгийн хувьд өмнө 3 удаагийн үйлдсэн хэрэгтээ ял шийтгэлээ хүлээсэн учир хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчаас дурдсан ял шийтгэлтэй холбоотой асуудал Өршөөлийн тухайн хуульд хамрагдан шийдэгдсэн гэж үзэж байна гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: Манай үйлчлүүлэгчид гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаан хойшлох бүрдээ зохих баримтыг үзүүлж байсан. Сүүлийн удаа шүүх хуралдааныг хойшлуулахдаа ээж нь бурхан болсон учраас хүнд хэцүү байсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч *******г зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, прокурорын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт тодруулсан ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэнд, мөн хавтаст хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 78-81, 84, 86, 90 дэх тал) зэргийг харгалзан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3 Гэмт хэргийн улмаас хохирогчд 9.545.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210000000415 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гучид ургийн овогт Барын Мөнхөөг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******д оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ