| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2018/03448/И |
| Дугаар | 183/ШШ2018/02712 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/02712
| 2018 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2018/02712 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д М.Б, М.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Чг эх М.Уын асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүү Б.Ч сургалтын төлбөр болон нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч М.Б 113.772.000 төгрөгний үнэ бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм тауэр хотхон, 218 дугаар байр, 77 тоот, 49.9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Голомт банк ХХК дахь зээлийг төлж дууссаны дараа хүү Б.Ч болон түүний эх М.У нарын нэр дээр шилжүүлэх, энэ хугацаанд дээрх орон сууцыг хүү Б.Ч эх М.У нарын эзэмшил ашиглалтад байлгахаар харилцан тохиролцож эвлэрснийг тус тус баталсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Уд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726.810 төгрөгний тал хувь болох 363.405 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Бөөс 363.405 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Уд олгосугай.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН