Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/947

 

 

 

 

 

 

     2022           12            15                                          2022/ШЦТ/947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар  

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 2205025912353 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 10-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уламжлалт анагаах ухааны бариа засал мэргэжилтэй, Гранд плаза худалдааны төвд худалдааны зөвлөх ажилтай, *** дүүргийн *** хороо, *** тоотод дүү, 1 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,    

*** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны тасагт ажиллаж байхдаа ***ийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж явсан ай фоне 8 плас загварын гар утсыг авч 600.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны тасагт ажиллаж байхдаа ***ийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж явсан ай фоне 8 плас загварын гар утсыг авч 600.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205025912353 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Гранд плаза төвийн 3 давхарт байрлах эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүрээр явж байх үед тус давхарт байрлах лангуун дээр өөрийн барьж байсан Айфоне 8 плас загварын гар утсаа үлдээн гарч яваад Б1 давхар руу бууж байх үедээ гар утсаа мартсанаа санаад буцаж ирэн гар утсаа худалдагчаас нь асуухад миний гар утсыг хараагүй, үзээгүй гэж хэлсэн. Тухайн үед хувцасны дэлгүүрт хүн багатай байсан. Би худалдагчаас дэлгүүрийн камерын бичлэг үзээд өгөөч гэж гуйхад үзэж өгөөгүй. Хажуу лангууны хүний утсыг гуйж залгахад дуудаж байсан боловч дахин залгахад холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-43 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...Би айфоне 8 плас загварын гар утсыг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын ар талд байрлах *** нэртэй ломбардаас чөлөөлөгдөж байгаа гэхээр нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан. 200.000 төгрөгийг өөрийн *** гэсэн данснаас *** гэсэн данс руу Айфоне 8 плас гэсэн утгатай шилжүүлж байсан. Миний гар утсыг худалдаж авсан 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн “...*** нэртэй барьцаалан зээлдүүлэх ажил дээрээ байж байхад *** овогтой *** гэх эрэгтэй Айфоне 8 плас загварын гар утсыг 120.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай тавьсан. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тухайн залуу нь дахин ирж, нэмж 100.000 төгрөг авсан. Нийт 220.000 төгрөгийн барьцаанд айфоне 8 плас загварын гар утсаа тавьсан. Би тухайн гар утсыг эвдрэлтэйг мэдэлгүй авч 150.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Уг мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** байранд байрлах *** нэртэй барьцаалан зээлдүүлэх байгууллагад айфоне 8 плас загварын гар утсыг 220.000 төгрөгт барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан нь үнэн. Би айфоне 8 плас загварын гар утсыг 2022 оны 8 дугаар сарын эхээр фэйсбүүкийн зар дээрээс худалдаж авсан. Уг айфоне 8 плас загварын гар утсыг 2022 оны 8 дугаар сарын эхээр 150.000 төгрөгөөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсээс бэлэн 150.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 52 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 53 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 тал/, *** дүүргийн *** хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 77 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 79 тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт /хх-ийн 80-81 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны тасагт ажиллаж байхдаа ***ийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж явсан ай фоне 8 плас загварын гар утсыг авч 600.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан...” болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлгүүд, “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрч ***гийн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ын “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны тасагт ажиллаж байхдаа ***ийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж явсан ай фоне 8 плас загварын гар утсыг авч 600.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч ***ээс авсан 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн, “***” ХХК-д хохирол болох 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг хохирогч ***т болон “***” ХХК-д төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгж буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 /таван зуу/-н нэгж буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ