Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,******* холбогдох эрүүгийн 2203003480408 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр Увс аймаг Өндөрхангай суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Төв аймаг Цээл сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ханхөхийнбууч овогт Санжжавын Буяндэлгэр, (РД:.........................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн******* цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Кувейтын замд “Цээл сум Эрүүл мэндийн төв”-ийн эзэмшлийн “УАЗ” маркийн 5674 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна”, мөн дүрмийн 13.4-т заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаасын жолоодон явсан “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын хажууд байрлах гэрийг мөргөж, гэрт байсан*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр,*******, зорчигч, жолооч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол,*******гийн эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 1.499.600 төгрөгийн хохирол “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчт нийт 1.653.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

  

Шүүгдэгч ******* “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...дүү Хишигмаагийн хамт Гуанз ажиллуулах гэж байсан гэртээ байж байтал гэнэт хүн гараарай гэж халгирах чимээ сонсогдохоор нь гэрээс гарах гээд ухасхийгээд гүйтэл амжилгүй гэрийг машин ирээд мөргөчихсөн. Би яг гэрийн босгон дээр гарах гэж байх үедээ гэрт дарагдаж зүүн хөлийн шагай хэсгийн яс хугарч одоо болтол доголж явж байна...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 9252 дугаар “...Л.Мэдэхгүй-н биед зүүн шаант ясны хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 138-139 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Иргэний нэхэмжлэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гуанз ажиллуулах гэж байсан гэртээ байж байтал гэнэт хүн гараарай гэж хашхирах чимээ сонсогдохоор нь гарахаар гэрийн хаалга руу гүйхэд л гэрийн баганын орчимд гэрт дарагдсан...” (хавтас хэргийн 35 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 9253 дугаар “....Хишигмаа-н биед духны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өгзөгний цус хуралт, баруун шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 143-144 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ: үнэлгээний тайлангийн хураангуй: эзэмшигч*******, үнэлсэн хөрөнгийн нэр 5 ханатай Монгол гэр, хохирлын дүн- 1.499.600 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 160-165 дахь тал)

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зүүн гар тал руугаа дохио өгөөд эргэж байхад араас гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан 56-74 ТӨВ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл миний машины зүүн талын урд хаалганы орчмоос мөргөж осол гарсан бөгөөд миний машиныг мөргөсөн фургон тэр эрчдээ замаас гарч замын хажууд байсан гэрийг мөргөж зогссон...” (хавтас хэргийн 38 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 9219 дугаар “....Э.Шинэбаярын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 173 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ, автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: эзэмшигчийн нэр, марк, загвар Subaru Forester, улсын дугаар 2989 УАВ, үнэлгээгээр тогтоогдсон дүн- 1.653.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 121-122 дахь тал)

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний сууж явсан талын хаалганы орчимд ардаас гүйцэж түрүүлэх гэж байсан 5674 ТӨВ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, уг тээврийн хэрэгсэл замаас гарч замын хажууд байсан гэрийг мөргөж зогссон...” (хавтас хэргийн 41 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 9288 дугаар “...Б.Есөнбилэгийн биед тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 151-152 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...54 дэх секундэд/ цагаан өнгийн мигалкатай эмнэлгийн УАЗ/ уг тээврийн хэрэгсэл уулзвараар зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийж буй хар өнгийн суудлын авто машины зүүн гар талаас замын эсрэг урсгал буюу хойд чиглэлийн зорчих хэсэгт мөргөж, 2 тээврийн хэрэгсэл замын зүүн урд хэсэг рүү гарч шороо тоос манарч байгаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондогийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 804 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 168 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “...Би Төв аймгийн Цээл сумын эрүүл мэндийн төвийн жолоочоор ажилладаг бөгөөд 2022.06.23-ны өглөө 06 цаг болох гэж байхад Эрүүл мэндийн төвийн ажилтан Ууган, Гэрэлтуяа түүний нөхөр Б.Цэнгэл, Угтаалцайдам сумын эмнэлгийн их эмч Ууганжаргал, сувилагч Оюунтунгалаг нарын хамт Төв аймаг руу Цээл сумын эрүүл мэндийн төвийн 5674 ТӨВ улсын дугаартай УАЗ фургон маркийн машинтай явж байгаад осол гаргасан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулна. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. (хавтаст хэргийн 179 дэх тал) гэсэн,

 

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) гэсэн,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-23 дахь тал) гэсэн,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 181 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 183-194 дэх тал),

Иргэний нэхэмжлэгчээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 183-192 дахь тал),

Хохирогч*******гээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 196 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч*******гаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 198-201 дэх тал),

Иргэний нэхэмжлэгчаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 203-204 дэх тал),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 8 хуудас, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч,,*******, нарын хохирол хор уршгийг барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх 12 хуудас баримт зэргийг шинээр гаргасан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн******* цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Кувейтын замд “Цээл сум Эрүүл мэндийн төв”-ийн эзэмшлийн “УАЗ” маркийн 5674 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна”, мөн дүрмийн 13.4-т заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаасын жолоодон явсан “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын хажууд байрлах гэрийг мөргөж, гэрт байсан*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр,*******, зорчигч, жолооч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол,*******гийн эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 1.499.600 төгрөгийн хохирол “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчт нийт 1.653.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч хохирогч*******, иргэний нэхэмжлэгч,,******* болон шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №9219, 9252, 9253, 9288,  дугаартай дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондогийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 804 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 168 дахь тал) гэсэн,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ, автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангууд, Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) гэсэн,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-23 дахь тал) гэсэн,

Иргэний нэхэмжлэгчээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 183-192 дахь тал),

Хохирогч*******гээс гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 196 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч*******гаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 198-201 дэх тал),

Иргэний нэхэмжлэгчаас гаргасан хохирлын баримт (хавтаст хэргийн 203-204 дэх тал),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 8 хуудас, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч,,*******, нарын хохирол хор уршгийг барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх 12 хуудас баримт зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т заасан “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна”, мөн дүрмийн 13.4-т заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний зөрчсөний улмаасын жолоодон явсан “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын хажууд байрлах гэрийг мөргөж, гэрт байсан*******н эрүүл мэндэд хүндэвтэр,*******, зорчигч, жолооч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол,*******гийн эзэмшлийн эд хөрөнгөнд нийт 1.499.600 төгрөгийн хохирол “Субару Форестер” маркийн 2989 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчт нийт 1.653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улмаар учирсан баримттай хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч шүүгдэгч Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 төрлийн сонгох ял байгаа боловч шүүгдэгчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хувийн байдлыг харгалзан торгуулийн ялын саналыг гаргаж байна. Мөн бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Хишигмаад 530.618 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Есөнбилэгт 562.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Шинэбаярт 2.565.410 төгрөг, хохирогч Мэдэхгүйд 1.918.070 төгрөг тус тус төлөгдсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт хураан авсан бичиг баримт байхгүй, яллагдагчаас гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан сидийг хэрэгт хавсаргуула...” саналыг шүүхэд гаргасан.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал ажил хөдөлмөр эрхэлдэг байдал (хавтаст хэргийн 183-194 дэх тал),

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 8 хуудас, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч,,*******, нарын хохирол хор уршгийг барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх 12 хуудас баримт, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******-н биед зүүн шаант ясны хавчаарын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол

-*******-н биед духны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өгзөгний цус хуралт, баруун шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

-ийн биед тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

-ын биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч  нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ зэрэг баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Хишигмаад 530.618 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Есөнбилэгт 562.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Шинэбаярт 2.565.410 төгрөг, хохирогч Мэдэхгүйд 1.918.070 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Хишигмаад 530.618 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Есөнбилэгт 562.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Шинэбаярт 2.565.410 төгрөг, хохирогч Мэдэхгүйд 1.918.070 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ