Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

 

 

 

 

 

 

 

   2022         11            10                                    2022/ШЦТ/747

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч О.Доржмаа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2210000001129 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, дүү нарын хамт******* дүүргийн******* дугаар хороо,******* хотхоны******* дугаар байрны тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, (.............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны******* дугаар сарын 26-ны өдрөөс*******-нд шилжих шөнө******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл төвийн гадаа хохирогчтэй маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны******* дугаар сарын*******-ны өдөр Япон улсад амьдардаг үеэл Баясгалангийн хамт Зайсан хилл цогцолбор дээр хоол идээд гарч ирээд такси дуудах гээд Баясгалангаас салаад явж байхад нэг залуу намайг зайнаас хараад өөр найзуудыгаа дуудаад эхлээд хоёулаа ирсэн. Эхлээд Ухаарал, Билгүтэй гэх 2 залуу ирсэн. Над дээр Билгүтэй нь ирээд миний дух хэсэг рүү толгойгоо нийлүүлээд юу хийж байгаа юм гэж хэлээд зогссон. Цаанаас Ухаарал гэх найз нь ирсэн бөгөөд Ухаарал гэх залуу нь надад чамайг нэг цохивол үхэхээр пизда байна ш дээ гэх мэт үгнүүд хэлээд өөр найзууд руугаа хүрээд ирээч гэж гар утсаар залгаж дуудаад л түүний дараа шууд миний зүүн нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Харин тэр үед Ухаарал, Билгүтэй нар 3,4 хүн болсон байсан. Харин тэр үед нэг том биетэй залуу намайг урд талд хашаад зогссон байх үед Ухаарал нөгөө намайг хааж зогссон байсан залуугийн араас гэнэт гарч ирээд баруун гараараа нэг удаа өмнө нь цохисон хэсэг рүү цохисон. Тэр үед би манараад шатны хана налаад зогссон. Тэгээд миний хамраас цус гоожоод миний зүүн нүдний доод хацар хавдаад эхэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ухаарал найзтайгаа уулзана гээд машинаас түрүүлээд буусан. Харин 10-аад метрийн зайд явж байхад Ухаарал гүйж ирээд Баасансүрэн явж байна гэж хэлэхээр нь би бу/гаад уулзахаар хамт очсон..Ухаарал миний араас гэнэт орж ирээд Баасансүрэнгийн нүүр хавьцаа цохих шиг болсон. Түүний дараа Ухаарал руу яаж байгаа юм бэ гэж уурласан. Харин Ухаарал тэр үед юм хэлээгүй. Тэгээд үргэлжлүүлээд Баасансүрэнтэй юм ярьж зогссон. Тэр үед Баасансүрэнгийн хамраас цус гарч эхэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн*******-28 дахь тал) гэсэн,

 

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11844 тоот шинжээчийн “...Б.Баасансүрэнгийн биед зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн-ийн 31-32 дахь тал) гэсэн,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 7-9 дэх тал) гэсэн,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дэх тал) гэсэн

- Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 43-48 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал)

- Орбита эмнэлэгт төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 52 дахь тал),

- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

- Хохирогч, шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 62-63 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны******* дугаар сарын 26-ны өдрөөс*******-нд шилжих шөнө******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл төвийн гадаа хохирогчтэй маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №11844 дугаартай дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 7-9 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14 дэх тал), Орбита эмнэлэгт төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 52 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 54-55 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчг зодож эрүүл мэндэд нь “...зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газар удаа дараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч Б.Баасансүрэнг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч эвлэрсэн гэрээ байгуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч *******ын эдлэх 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчгийн эрүүл мэндэд биед зүүн хацар ясны нумны зөрөө багатай хугарал, зүүн ухархайн доод хана, гадна хажуу хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр (хавтаст хэргийн 54-55 дахь тал) авагдсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт төлөгдсөн, Хохирогч, шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 62-63 дахь тал) нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 3 (зурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид тайлбарлан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ