Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/749

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч М.Сумъяа /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2210003190548 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт******* дүүргийн******* дугаар хороо******* дугаар хороолол******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн Боржигон овогт Отгонцэцэгийн Энхсувд (.............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 24- ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шадивлан гэх газарт зуслангийн байшин түрээслүүлнэ гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг гавжийн 3-3-2 тоотод оршин суухоос 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 255.000 төгрөг нийт 380.000 авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч *******: “...Тухайн үед надад мөнгөний хэрэгтэй байсан учраас хүнээс мөнгө авсан. Миний буруу, би буруутай зүйл хийснээ ойлгож байгаа...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай оюутан ангийнхан шинэ жилээ тэмдэглэх газар хайсан юм тухайн үед би хаус хоногоор түрээслээд орчуул яадгийн гэж хэлэхэд манай ангийнхан дэмжсэн тэгээд би хаус хоногоор түрээслэх зар хайхад фейсбүүк дээр Шадивланд хаус хоногоор түрээслүүлнэ гэсэн пост байхаар нь уг постыг оруулсан хүнтэй 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр чатаар харьцсан юм.... Тухайн хүн нь урьдчилгаа мөнгө 150 000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд 5653167370 гэсэн данс чатаар явуулахаар нь би надад байгаа нь 130.000 төгрөг байна гэж чат бичээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг 5653167370 тоот дансанд шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өмнө мөнгө шилжүүлсэн данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5044126211 гэсэн тоот дансанд 15.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хаус түрээслэх хүнтэйгээ чатаар харьцахад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа үлдсэн мөнгөө шилжүүлээрэй гээд 5925751803 гэсэн дансны дугаар явуулаад энэ данс руу шилжүүлээрэй гэж чат бичихээр нь би тухайн данс руу нь 255.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09 цагт хаус түрээслэх хүнтэйгээ холбогдох гэхэд чатандаа орж ирэхгүй холбоо барих утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш нөгөө хаус түрээслэх хүн рүү өдөр болгон холбогдох гэхэд утас нь холбогдохгүй, чатандаа орохгүй байсан...” (хавтас хэргийн 12-15 дахь тал) гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний данс болохгүй байгаа гэж хэлээд миний хаан банкны дансыг ашиглан 12 дугаар сарын 14-нд 50.000 төгрөг, 35.000 төгрөг, хаусны урьдчилгаа гэж хүнээс шилжүүлэн авсан маргааш нь 30.000 төгрөг бас авсан. Дээрх 115.000 төгрөгийг ******* өөрөө миний хаан банкны картыг авч АТМ-ээс мөнгө авсан би нэг ч төгрөг аваагүй...” (хавтас хэргийн 12-15 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр зуслангийн байшин өдөр хоногоор түрээсэлнэ гэсэн нэртэй фейсбүүк группт Шадивланд зуслангийн байшин өдрөөр болон хоногоор түрээсэлнэ гэсэн пост оруулсан юм уг постын дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гэрэлт-Од гэсэн нэртэй чатнаас зуслангийн байшин хоногоор түрээслэхэд хэд вэ гэж асуухаар нь би*******00,000 төгрөг гэж хэлсэн... Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түрээслэхээр боллоо гэж чат бичихээр нь би урьдчилгаа 50 хувийг шилжүүлчих гэж хэлэхэд Гэрэлт-Од -Одоо дансанд байгаа нь 80,000 төгрөг байна гэж хэлэхээр нь би зүс таних Отгонзаяа гэх хүний 5653167370 тоот данс өгөөд энэ данс руу шилжүүлчих гэж хэлсэн удалгүй 80,000 төгрөг орж ирэхээр нь би Отгонзаяагийн картын аваад АТМ-с 80,000 төгрөг авсан. Маргааш нь буюу 12 дугаар сарын 15-ны өдөр Отгонзаяагийн дансаар 30.000 төгрөг шилжүүлэн авсан, 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах О.Нямтогтохын 5044126211 тоот дансаар 15.000 төгрөг шилжүүлэн авсан, 12 дугаар сарын 24-ний өдөр найз Тайванбаатарын 5925751803 тоот дансаар 255.000 төгрөг шилжүүлэн авсан Гэрэлт-Од нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 хоногоор түрээсэлнэ шүү түлхүүрээ яаж авах вэ гэж асуухад нь би өөрөө уулзаад хамт явна маргааш******* цагт Чингисийн талбай дээр уулзаад хамт явъя гэж хэлэхэд Гэрэлт-Од за тохирлоо гэж хэлсэн. Маргааш нь Гэрэлт-Од над руу залгаад, чат бичихээр нь би утсаа аваагүй, чатанд нь хариу өгөөгүй шилжүүлсэн мөнгийг нь залилан авсан юм...” (хавтаст хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Хохирогч ..............цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн******* дахь тал),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-33 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44-52 дахь тал),

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 54-59 дэх тал),

Хохирогч ......... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр буцаан авсан гэх хүсэлт (хавтаст хэргийн*******2,*******7 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 24- ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шадивлан гэх газарт зуслангийн байшин түрээслүүлнэ гэж хуурамч зар тавьж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг гавжийн 3-3-2 тоотод оршин суухоос 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 255.000 төгрөг нийт 380.000 авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн******* дахь тал),

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-33 дахь тал),

Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр буцаан авсан гэх хүсэлт (хавтаст хэргийн*******2,*******7 дахь тал),

зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогчод 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Улсын яллагч гэм буруу эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн зүйл ангид заасан гэмт хэрэг урьд өмнө ял шийтгэгдэж байсан, хохирол төлбөр төлсөн, шүүхийн шатнаас оргон зайлсан зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух газраас нь буюу******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд авсан таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. гэжээ

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг (хавтаст хэргийн 54-59 дэх тал) прокурорын санал дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчод 380,000 төгрөгийн хохирол учруулсан, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр барагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210003190548 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ад торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******ад оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ