Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
Хэргийн индекс | 130/2016/0068/Э |
Дугаар | 2016/ШЦТ/064 |
Огноо | 2016-12-05 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2016/ШЦТ/064
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгч: Ж.М
Хохирогч: Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жы Мад холбогдох эрүүгийн 201604000262 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.1. Н овогт Жы М, Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд амьдардаг, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:****.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
1.2. Шүүгдэгч Ж.М нь Цагааннуур тосгонд оршин суух иргэн Д.Тыг хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Прокурор гаргасан саналдаа: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.С би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Ж.Мад холбогдох 201604000262 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад, яллагдагч Ж.М нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Ногооннуур сумын 9 дүгээр баг буюу Цагааннуур тосгоны иргэн Д.Ттай өш хонзонгийн улмаас хэрүүл маргаан үүсгэж яллагдагч Ж.М нь хохирогч Д.Тын толгойн тус газар чулуугаар цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хохирогч Д.Т, гэрч Б, Ш, яллагдагч Ж.М нарын өгсөн мэдүүлэг болон гэмтэл тогтоосон шинжээчийн 511 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн шатанд түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг заасан ялыг сонсгосон нь үндэслэлтэй байх тул яллагдагчаар татах тогтоолыг баталж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр дээрх саналыг гаргаж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна гэв.
- Шүүгдэгч Ж.Мын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Цагааннуур тосгоны төвд ирж өвлийн идэш бэлтгэж, манай эхнэр болох Ш.Н бид хоёр машинтай Улаанбайшинтад гэртээ ирхэд, манай гэрийн хажуу талд Д.Т, Т.Б, С.Ш нар зогсож байсан, тэгээд би Д.Т руу очиж "чи түрүүн машинтай, манай гэрийн хаалгыг мөргөсөн, тэгээд надаас уучилалт гуйгаагүй" гэхэд Д.Т "битгий хуц танай гэрийн хаалга, яагаачгүй биздээ, чамаас уучилалт гуйх албатай юм уу? " гэсэн тэгээд би хоёр зууралдаж эхэлсэн тэгээд Т.Б, С.Ш, Ш.Н нар ирж салгаж авсан, тэгээд Д.Т өөрөө бас дахин зууралдаж, "чи намайг тэгээд яахын" гэсэн тэгээд манай эхнэр болох Ш.Н Д.Тын гэр руу гүйгээд яваад өгсөн. С.Ш намайг салгаж авч, намайг манай гэр руу оруулсан, тэгээд би гэрийн цонхыг онгойлж авч, "Д.Тд чи битгий намайг өдөөд байгаарай, хурдан эндээс яв" гэсэн Д.Т "над руу салавч гаргаж, чи намайг хөөдөх хэн бэ?" гэсэн би гэрээс гүйж гараад газар дээрэээс блокийн хагархайг аваад Д.Т руу шийдсэн тэгээд Д.Тын толгойноос нь цус гарсан тэгээд Ш, Т.Б нар салгаж авсан, араас бас манай эхнэр болох Ш.Н, Д.Тын дүү болох Д.Ханатыг дагуулж ирсэн байсан. Тэгээд би гэр руу ороод амарсан юм. 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Т нь согтуу машинтай явж байгаад манай гэрийн хаалгыг мөргөсөн юм. Тэрнээс болж бид хоёрын хооронд үл ойлгоцол үүсэн юм. Тухайн үед Д.Т ирж надаас уучлалт гуйгаагүй, манай гэрт ирж танай гэрийн хаалга яагаачүуй байшдээ гэж, манай эхнэр болох Ш.Нын эрх, эрх чөлөөнд халдсан юм. Би тухайн үед архи, дарс, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан. Цагааннуур тосгонд өвлийн идэш бэлтгэх үед Р, С, А, Н нарын хамт 1 шил 0.5 литрийн "Ерөөл" нэртэй архийг хувааж ууссан юм. Өөр архи, дарс, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй, би өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Бид хоер сайн дураараа эвлэрсэн тулд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29-р хуудас/
- Хохирогч Д.Тын хэрэг бүртгэлийн шатанд болон шүүх хуралдааны шатанд өгсөн:” .... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед би машиндаа засвар хийж байсан ба машиндаа тос хэрэгтэй болоод Зам гүүрд ажиллаж байгаа хумүүсээс машины тос асууж, гэртээ буцах гэж мотоцикилоо асааж байтал Ж.М гэгч ирж надад "чи өмнө манай гэрийн хаалгыг мөргөхөд, надаас ямар ч уучилалт гуйгаагүй, чамайг ална" гэсэн би чамаас уучилалт гуйх албатай юм уу? Танай гэрийн хаалга яагаачгүй биздээ? Гэсэн, тэгээд Ж.М намайг замдаж авч, бид хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн ба С.Ш, Т.Б нар ирж салгаж, Ж.Мыг С.Ш аваад явж байхад Ж.М газраас чулуу авч гүйж ирж, миний толгойн тус газар чулуугаар нэг цохисон, тэгээд С.Ш Ж.Мыг салгаж авч аваад явсан, миний толгойноос цус гарч, би ч бас яваад өгсөн юм. Тухайн зодоон болох үед Ж.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халамцуу байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн тулд энэ хэрийг хялбаршуулсан журамаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч Д.Тын хүсэлт /хх-ийн 3-р хуудас/
- Шүүгдэгч Ж.Мын хүсэлт /хх-ийн 4-р хуудас/
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/
- Гэрч С.Шы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ” Д.Т бид хоёр едөржингөө Д.Тын машинд засвар хийсэн ба Зам гүүрийн ажилчидаас машиний тос авах гээд очоод, Д.Т бид хоёр явах гээд мотоциклоо асаах гэж байхад, Ж.М нь өөрийн машинтай эхнэртэй 2 хүүхдийн хамт өөрийн гэрийн гадаа ирж зогссон ба машинаас бууж Д.Т, Ж.М нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Яаг юунаас болж маргалдасныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэх Д.Т, Ж.М нар зууралдаж эхэлсэн, дараа нь Ж.М, Д.Тыг зандаж авсан тэгээд Д.Т, Ж.М хоёр ноцолдож эхэлсэн тэгээд Т.Б бид хоёр арай гэж салгаж авч, би Ж.М салгаж барьж авч машиний хажуу талд авчирж, та махаа буулгараай би тусалъя гэхэд дахиад гүйж явж, газар дээрээс чулуу авч, Д.Тын толгойн тус газар чулуугаар нэг удаа цохисон юм. Тэгээд Д.Тын толгойноос цус гарсан ба би Ж.Мыг салгаж барьж авч, гэр руу оруулаад яваад өгсөн юм. Д.Т нь Ж.Мад гар хүрээгүй, Ж.М нь Д.Т руу дайрхад өөрийгөө хамгаалаж хэд хэд удаа түлхэсэн юм. Ж.М нь тийм ч согтуу байгаагүй. Харахад эрүүл хүн шиг явж байсан. Харин Д.Т нь эрүүл байсан өдөржингөө бид хоёр Д.Тын машинд засвар хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
- Гэрч Т.Бийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ” .... Д.Т, С.Ш \Ш\ нар мотоциклтой Зам гүүрийн ажилчидын гэрийн урьд талд зогсож байсан ба би Д.Т руу очиж мэнд ёс асууж байхад Ж.М машинтай ирж өерийнхеө гэрийн гадаа ирж зогссон ба Ж.М машинаас бууж ирж Д.Тад, Ж.М "Чи өмнө машинтай манай гэрийн хаалгыг мөргөж надаас уучлалт гуйгаагүй" гэхэд Д.Т нь битгий хуц чамаас уучилалт гуйх албатай юм уу? Танай гарийн хаалга яагаачгүй биздээ" гэж хоорондоо маргалдаж эхэлсэн, Ж.М нь Д.Тын замдаж авч, Д.Т, Ж.М нар хоорондоо ноцолдож эхэлсэн тэгээд С.Ш бид хоёр салгаж авсан, Дараа нь Ж.Мыг С.Ш аваад явсан. Д.Т бид хоер мотоциклоо асааж явах гэж байтал Ж.М дахиад гүйж ирж, Д.Тын толгойн тус газар чулуугаар цохисон юм. Тухайн зодоон болох үед Д.Т эрүүл байсан, архи, дарс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ж.М халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.М нь Д.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний толгойн тус газарт чулуугаар 1 удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаржуулсан журмаар явуулж шийдвэрлэвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, хохирогч нар хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар харилцсан зөвшөөрч хүсэлтээ бичгээр гаргасан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ шин санаанаасаа гэмшиж байгаа, учирсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүдрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Мын өмч болох ***** улсын дугаартай “Мазда” маркийн автомашин битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5, мөн хуулийн 283, 284, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Н овогт Жы Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Жы Мыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар .
3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас шүүгдэгч ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Мын өмч болох ***** улсын дугаартай Мазда маркийн автомашин битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хэвээр үлдээж, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэлд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ