Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Э.Энх-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.*****ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208006210383 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сум, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, **** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй*** овогт ***ын ***** (РД:****).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Мсогтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, **** тоотод хохирогч*****“оны ялгаа гаргалаа” гэж маргалдан, баруун мөрөнд хутгалж, эрүүл мэндэд “баруун мөрөнд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 14-нд ажлын хүмүүстэй архи уусан. Хоорондоо маргалдаад намайг цохихоор нь*****ын гарыг хутгалсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа.*****ыг салгахад намайг цохихоор нь хутгалсан. Айлгах зорилгоор далайсан. Эм тарианы мөнгө өгсөн” гэв.

 

Эрүүгийн 2208006210383 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч*****ын: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагт ажлаа тараад хамт ажилладаг **** гэрт ***, *****, ***** бид дөрөв 0,5 литрийн архи уусан. Согтоод сууж байсан чинь *****тай оны ялгаа гаргасан тухай маргалдаж байтал гэнэт хажуугаас ***** гэнэтхэн намайг ямар овоо пизда вэ чи гээд хутга барьж босож ирээд 2 удаа хутгалах гээд далайхад нь эхлээд би гараараа хамгаалаад, дараагийн удаа нь хамгаалж чадаагүй баруун мөрний доод булчин дээр хутгалсан. ***** бид 2 нийлээд хутгыг тавиулаад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-16),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.25-ны өдрийн 2231 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.*****ын биед баруун мөрөнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хх-40-41),

Гэрч А.*****ын: “2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...*****, *****,***** бид нар архи уусан. ...Юунаас болсон мэдэхгүй***** намайг өмөөрөөд *****тай маргалдаад нэг мэдэхэд үүдний амбаарт***** ---ын дээр гараад нүүрэн тус газарт цохиод байхаар нь ***** бид хоёр салгаад*****ыг гэрт оруулсан.***** ***** рүү томроод нэг нэгнээ цохиод авсан.***** дийлдэхгүй хэд хэд цохиод авахаар нь ***** гүйж очоод гал тогооны шүүгээний шургуулгаас хар иштэй хутга аваад*****ын хажууд очоод хутгаа далайхаар нь би болиулах гээд очиход **********ын баруун гарын булчин хэсэгт зүсээд хаячихсан. Би сандраад *****ийг чи хүн аллаа гэж хэлээд холдуулаад хүү Өнөржаргалыг цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-28),

Шүүгдэгч С.*****ийн яллагдагчаар өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-103),

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх-3, 4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-10), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-53-54), шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-56), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-89-91), банкны дансны хуулга (хх-92-97), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-111, 112), хохирогч*****ын зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай албан бичиг (хх-113), прокурорын “Хүсэлтийн хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-114), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-119) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хуудас) баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.М согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, **** тоотод хохирогч*****“оны ялгаа гаргалаа” гэж маргалдан, баруун мөрөнд хутгалж, эрүүл мэндэд “баруун мөрөнд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч*****ын “...Бид нар архи уусан. ...***** хутга барьж ирээд 2 удаа хутгалах гээд далайсан, ...миний баруун мөрний доод булчин дээр 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг (хх-16), шүүх эмнэлгийн 2231 дүгээр “1.*****ын биед баруун мөрөнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-40-41), гэрч А.*****ын “...***** гүйж очоод гал тогооны шүүгээний шургуулганаас хар иштэй хутга аваад ...***ын баруун гарын булчин хэсэгт зүсээд хаячихсан...” гэх мэдүүлэг (хх-28), шүүгдэгч С.*****ийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-103), гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3-4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-10)  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.*****ийн согтуурсан үедээ хохирогч*****ын баруун мөрөнд 1 удаа хутгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч*****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-16, 111)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** тоотод иргэн*****“оны ялгаа гаргалаа” гэх шалтгаанаас болж маргалдан, улмаар хохирогчийн баруун мөр тус газар нь хутгалж, эрүүл мэндэд “баруун мөрөнд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэйг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.М“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, цэргийн байгууллагад ажилладаг шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэх шалтгаан болсон “Оны ялгаа гаргалаа” гэх зүйлээс маргалдан өөр хоорондоо зодолдож, хохирогчийн баруун мөрөнд хутгалж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “бариул дээрээ хар өнгийн уяагаар боож уясан, нийт 24 см урттай, 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ****ын *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*****ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “бариул дээрээ хар өнгийн уяагаар боож уясан, нийт 24 см урттай, 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Мцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР