Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/750

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2203004870488 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот,******* дүүргийн******* дугаар хороо,******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,*******, (...............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн******* цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойргоос урагш чиглэлтэй Төв аймаг явах замд “Hyundai Sonata 6” маркийн*******8-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон, зорчигч /эрэгтэй, 17 настай/, нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

Шүүгдэгч ******* “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машиныг Бат-Оюун өөрөө жолоодоод би түүний хажууд урд талын суудалд суугаад миний ард харалдаа суудалд Нарангэрэл хажууд нь Жавхлан, Пүрэвбат, Төгөлдөр нар сууж явсан.Тэгээд бид нар Сонсголонгийн замаар яваад нисэхийн тойрог өнгөрөөд Төв аймгийн замд орохоор 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр хойноосоо урагш чиглэлтэй давхиж байтал бидний урд талд 2 дугаар эгнээнд нэг машин явж байсан бөгөөд тэр машиныг гүйцэж түрүүлэх баруун гар талруугаа дартал автобусны буудлын харалдаа зам эвдэрчихсэн хагархай үүсчихсэн байсныг Бат-оюун дайруулж гараад л машин нь дайвалзаж ирэхээр нь би хаалганы дотор талд байдаг бариулаас бариад хөлөө урагш нь жийхэд л замаас баруун тийш гарч боржур дээгүүр даваад л машин жалга руу ороод онхолдсон. Машин нэг өнхрөөд зогсох шиг болсон...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машиныг Бат-Оюун өөрөө жолоодоод түүний хажууд урд талын суудалд Ганболд жолоочийн ард харалдаа Жавхлан, түүний хажууд би, миний хажууд зүүн талд Төгөлдөр, Нарангэрэл нар сууж явсан...Арын суудал дээр суугаад арагшаа суудлын түшлэг налаад нүдээ аньчихсан явж байхад гэнэт шарвах шиг болохоор нь нүдээ нээгээд харахад замын боржур дээгүүр харайгаад машин замаас гарч онхолдох шиг болсон. Жавхлан намайг машинаас татаж гаргасан...” (хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би утсаа оролдоод явж байхдаа санаандгүй доош нь унагаад авах гээд тонгойгоод явж байтал гэнэт нэг нь хөөе гэх шиг болохоор нь өндийгөөд харах гэтэл машин замын баруун гар тал руу гараад жалга руу орж онхолдсон. Миний дээрээс хажууд сууж явсан Пүрэвбат дараад унасан...Ослын улмаас миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй...” (хавтас хэргийн 42 дахь тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би арын суудалд тонгойгоод утсаараа тоглоод явж байтал гэнэт л машин юман дээгүүр харайх шиг болоод замаас баруун баруун гар тийш гарч онхолдсон...Ослын улмаас миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй...” (хавтас хэргийн 44 дэх тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд хотоос гараад давхисан би машины баруун талын арын хаалганы цонхоор хараад явж байтал гэнэт машин дайвалзахаар нь урагш харахад л замын баруун гар тал руу гарч машин онхолдсон...Ослын улмаас өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй байна...” (хавтас хэргийн 47 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Зээл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлээ төлж дуусгасан боловч өөрийн нэр дээр шилжүүлж авалгүй одоог хүрсэн байна. Уг зээлдэгч нас барсан учраас нэр шилжихгүй яваад байсан юм. Манай компани зүгээс уг машинтай холбоотой нэхэмжлэх зүйл санал, гомдол, байхгүй...Манай компани зүгээс хохирлыг төлж барагдуулахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 38 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 11594 дугаар “...Б.Пүрэвбатын биед сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал, баруун эгэмний хугарал, баруун зулайн орой хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн цаг үед үүссэн байх боломжтой...” (хавтаст хэргийн 56-57 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 11365 дугаар “...Э.Ганболдын биед баруун эгэмний зөрөөтэй хугарал, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн*******6-77 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын 2022 оны 09 дүгээр сарын*******-ны өдрийн 22/147 дугаартай шинжээчийн “...“Hyundai Sonata 6” маркийн*******8-47 УБҮ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 104-105 дахь тал) гэсэн,

 

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 685 дугаартай “Hyundai Sonata 6” маркийн*******8-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 3.530.000 төгрөгөөр тогтоосон автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 87-91 дэх тал)

 

“Жэй траст кредит ББСБ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22/1428 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 23 дахь тал)

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговьд очиж би явган хүний замын ажил хийхээр найз Ганболд таньдаг дүү нар болох Пүрэвбат, Жавхлан, Нарангэрэл, Төгөлдөр нарын хамт өөрийнхөө Соната-6 маркийн*******847 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Миний хажууд урд талын суудалд Ганболд суугаад миний ард харалдаа суудалд Жавхлан түүний зүүн гар талд Пүрэвбат, Төгөлдөр, Нарангэрэл нар сууж явсан. Баянхошуунаас гэрээсээ хөдлөөд Таван шар, Моносын уулзвар, Сонсголонгийн замаар яваад Нисэхийн тойргоор урагш Төв аймгийн замд нийлээд 3 эгнээ замын 2-р эгнээгээр хойноосоо урагш чиглэлтэй давхиж явахад миний урд талд 1 машин явж байхаар баруун гар талруугаа дараад 1-р эгнээ рүү шилжих үед зам эвдэрсэн хонхорхойд нь ус тогтчихсон байхаар нь баруун гар талруугаа дахиж дараад зүүн гар талын 2 дугуйгаар уг замын эвдэрхий нүхийг дайруулаад дарахад машин зүүн гар талруугаа жолоодлого булаахаар нь зам руу хартал 2-р эгнээнд зэрэгцээ шахуу машин хөдөлгөөнд оролцоод явж байхаар нь сандраад баруун гар талруугаа дартал замын хажуугийн боржур давж замаас баруун гар тийш гарч онхолдсон. Осол болох үед би 80 орчим км/цагийн хурдтай явсан. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” (хавтаст хэргийн 116 дахь тал) гэсэн,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9, 12-13 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /******* нь 0,00 согтууруулах ундаа хэрэглээгүй (хавтаст хэргийн 11 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 118-123 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 124 дэх тал),

Хохирогч, О.Пүрэвбат нарын өвчний түүх баримт (хавтаст хэргийн 126-136, 143 дахь тал),

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунгэрэл, “Жэй траст кредит ББСБ” ХХК нараас гомдол санал, нэхэмжлэх зүйгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 144-146 дахь тал) гэсэн баримт зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн******* цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойргоос урагш чиглэлтэй Төв аймаг явах замд “Hyundai Sonata 6” маркийн*******8-47 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон, зорчигч /эрэгтэй, 17 настай/, нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №11594, 11365 дугаартай дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9, 12-13 дахь тал),

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын 2022 оны 09 дүгээр сарын*******-ны өдрийн 22/147 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 104-105 дахь тал) гэсэн,

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 685 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 87-91 дэх тал)

“Жэй траст кредит ББСБ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22/1428 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 23 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигчын эрүүл мэндэд нь баруун эгэмний зөрөөтэй хугарал, баруун шуунд зулгаралт хүндэвтэр хохирол,

Насанд хүрээгүй зорчигчын эрүүл мэндэд сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал, баруун эгэмний хугарал, баруун зулайн орой хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ы дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан баримттай хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч *******д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлын баримтууд (хавтаст хэргийн 118-123дахь тал) зэргийг харгалзан*******00 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******00,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчын эрүүл мэндэд нь баруун эгэмний зөрөөтэй хугарал, баруун шуунд зулгаралт хүндэвтэр хохирол,

насанд хүрээгүй хохирогчын эрүүл мэндэд сээрний 11, 12-р нугалмын их биеийн хугарал, баруун эгэмний хугарал, баруун зулайн орой хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн хүндэвтэр хохирол тус тус учруулсан, хохирогч гэмтэлтэй холбоотой эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй хохирогч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Оюунгэрэл, “Жэй траст кредит ББСБ” ХХК нараас гомдол санал, нэхэмжлэх зүйгүй талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 144-146 дахь тал) зэргээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй ба,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг*******00 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******00,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д оногдуулсан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******00,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ