Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

 

 

 

 

   2021          12          22                                       2022/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

хохирогч , түүний өмгөөлөгч Г.Нямхүү,  

шүүгдэгч  түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн 21100 1364 0808 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцаа, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 03-13 насны 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  /РД:***/.

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч  нь Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч оос 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд нийт 15.850.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлж авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч  мэдүүлэхдээ: Би анх той 2017 онд танилцаж байсан. Анх танилцахдаа Олон улсын хөрөнгийн биржид хөрөнгө оруулах шугамаар Файв Индесмент гэдэг компанид хөрөнгө оруулсан байж байгаад тухайн компани дампуураад бид анх танилцаж байсан. Дараагийн удаа Таурис гээд компани дээр бид 2 мөн хамтран ажиллаж байсан. Тухайн компани нь 2017 оны 5-6 сард ажиллаж байгаад дампуурсан. Тэрний дараагаар  надад хамтран ажиллах санал тавиад Фалатинм койн гэдэг компани надад санал болгож хамтран ажиллахаар ярилцаж байсан. Тухайн үед бид 2 хамтран бие биеэ мэддэг болсон. ийн хувьд хувийн барилгын компанид ажилладаг гэж танилцуулж байсан. Миний хувьд тухайн үед хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анх  руу утасдаж 5,000,000 төгрөг зээлээч гэсэн хүсэлт тавихад 10 хувийн хүүтэй зээлбэл өгнө гэсэн. Би тухайн мөнгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед би Багануур төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д сэлбэгийн нярваар ажиллаж байсан. Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа ороод 1 сарын хугацаа өнгөрч байсан. Би мөнгийг хөрөнгө оруулах зорилгоор зээлж авсан. 2018 оны 9 дүгээр сараас эхлээд *** гэдэг 2 хүнд би хөрөнгө оруулалт хийж байсан. Тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа орлоготой байх боломжтой гэж надад санал тавьсны үндсэн дээр би хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үеийн нөхцөл байдалд тэр хүн надад тодорхой хэмжээний ашиг өгөөд явж байсан учир итгэл төрүүлсэн. Дараа нь надад багц санал болгосон. 10,000,000 төгрөгийн багц, 5,000,000 төгрөгийн багц сонговол ийм ашиг авах юм байна гэсэн яриа яригдаж байсан. Тэгээд би мөнгө хайгаад оос мөнгө зээлсэн. Өмнө нь бид 2 хамтарч ажиллаж байхдаа  надаас нэг, хоёр удаа мөнгө зээлээд өгч байсан итгэлцэл бид хоёрын хооронд байгаа. Тийм учраас надад итгээд мөнгө зээлсэн байх. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би оос авсан 5,000,000 төгрөгөө хөрөнгө оруулах зорилгоор *** эхнэр *** гэдэг данс руу хийсэн. Дахиад өөр хүнээс авсан 6,200,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг бас тухайн хүний данс руу хийсэн. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  над руу эгчээ мөнгө нь юу болж байна, хүү нь явж байгаа шүү гэхэд нь би эгч нь удахгүй өгье гэсэн чинь  танд мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа юу гэхээр нь би чиний бизнес, ажил чинь давгүй явж байгаа юу гэхэд боломжийн та мөнгө хэрэгтэй байгаа бол дахиад нэмээд ав, харин та өмнөх авсан 5,000,000 төгрөг дээр 10 хувийн хүү нь 500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөг болно, нэмээд 4,500,000 төгрөг авчих нийлээд 10,000,000 төгрөг боллоо шүү, та надад 11,000,000 төгрөг өгнө шүү гэж хэлээд бид хоёр тохиролцоод над руу 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгөний 1,800,000 төгрөгийг хөрөнгийн бирж рүү хийгээд 2,500,000 төгрөгийг зээл, зээлийн хүү төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би  руу ярьсан. Бид 2 тэр хооронд холбоотой байсан.  над руу эгчээ мөнгө төгрөг чинь юу болсон бэ гээд өмнөх мөнгөний маргаан зөндөө явсан. Би танай Багануур луу такситай очоод хоёулаа нотариат ороё, болохгүй юм байна, та намайг хулхидах гээд байгаа юм шиг санагдаад байна гэхэд нь эгч нь чамайг яаж ч байсан хулхидахгүй, ямар нэг байдлаар би чамайг хохиролгүй болгоно, өнөөдрийн байдлаар яах ч аргагүй би *** ***, Амарсайхан гэдэг хүмүүстэй ийм нөхцөл байдалд орчихсон байна, надад мөнгө алга, чамайг хулхидахгүй гэж цаг тухайд хэлж байсан. 3 дугаар сарын 28-ны өдөр би  руу фейсбүүк мессенжерээр холбогдоод эгч нь зээлээ төлж чадахгүй байна, чи 350,000 төгрөг зээлээч гэсэн.  урд Эрээнд явж байсан. Худалдаа хөгжлийн банкнаас  над руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Би 350,000 төгрөгөөр Транс капиталын зээлээ төлсөн. 4 сард эргүүлээд өгөхдөө би Ард койны 4000 койн эргүүлж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бас л нотариат хийгээд өг, та яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэсэн маргаан үргэлжилсээр байсан. Та яаж миний мөнгийг өгөх гэж байна гэхэд нь би эгч нь боломж алга, ямар ч гэсэн цаг хугацааны асуудал, би чамайг өр, зээлгүй болгоно гэхэд би танд 6,000,000 төгрөг өгье, хөрөнгө оруулъя, та миний мөнгийг гаргаад өгөөч, урьдах авсан мөнгөө гаргаад өгөөч гэж надаас хүссэн. Чи урьдах авсан мөнгөө аваагүй байж надад ингэж болж байгаа юм уу гэхэд над руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 6,000,000 төгрөгөөс би Монголын хөрөнгийн бирж trade.com руу 4,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд үлдсэн мөнгөөр нь зээлдээ зарцуулсан. Ерөнхийдөө тендертэй холбоотой асуудлыг хэлэхэд би өмнө нь өөрийнхөө ажил мэргэжлийг хэлж байсан. Бид ямар бизнес дээр хамтарч ажиллавал хоёуланд боломж байна вэ гэдэг зүйлийг ярьж байсан болохоос биш тендер авч өгнө, тендер авчихсан байна гэж хэлээгүй. Тендер гэдэг чинь хэн дуртай нь 5,000,000, 10,000,000 төгрөгөөр аваад байдаг зүйл юм уу, надад тийм эрх ч байхгүй, тийм чадал ч байхгүй, боломж ч байхгүй” гэв.

 

Хохирогч  мэдүүлэхдээ: “*** 2017 оноос таньдаг болсон. Телеграммаар над руу сайн байна уу гээд бичиж байсан. Би Файв Индесмент гээд хөрөнгө оруулалтын санд тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан байсан. Телеграмм групп чатад пост бичсэнийг хараад над руу сайн байна уу гээд ороод ирсэн юм шиг байна лээ. Таурист, Палитм койн гээд яриад байна. Би энэ хүнд тийм мөнгө өгөөгүй. Зүгээр тийм яриа болж байсан. Багануурын цахилгаан станцад ажилладаг, ажлын хувцасны тендер авах гээд байна, нөхөр одоо вагонд суух гээд байна, миний дүү хурдлаарай гээд л мөнгө авсан. Телеграммаар харьцсанаас хойш нэг удаа Сансарын Е-Мартад уулзаж хоол идсэн. Хувцасны тендерийг уулзаад ч хэлж байсан. Утсаар ярихдаа ч хэлж байсан. Уулзахаас өмнө тендер ярьж байсан эсэхээ санахгүй байна. Эхлээд 5,000,000 төгрөг өгсөн, дараа нь 4,500,000 төгрөг өгсөн, дараа нь 500,000 төгрөг гэхээр нь би боломжоороо 350,000 төгрөг байна гээд 350,000 төгрөг өгсөн, дараа нь 6,000,000 төгрөгийг илүү ашигтай тендер байна гэхээр нь өгсөн. 750,000 төгрөгийн асуудал яригдаад байна. Энэ бол тусдаа асуудал юм. Би Шилийн гол аймаг руу бага зэрэг наймаа хийгээд явдаг. Наймааныхаа орлого мөнгийг *** эгчид өгдөг байсан. *** эгч над руу 900,000 гаруй мянган төгрөг хийгээд сарын дараа өгөөрэй гэхэд нь би наймааныхаа нэг эргэлтээр тухайн мөнгийг нь 1,300,000-1,400,000 төгрөг болгоод өгч байсан. Би өгсөн мөнгөнд, аваагүй мөнгөө яривал өөр үнийн дүн байгаа. Надад энэ хүн сүлжээ зааж өгсөн. Тийм учраас нэг ороод үзье гээд боломжоороо 200, 300 доллароор орж байсан, алдагдалтай байсан ч би юм хэлээгүй. Би өөрийнхөө урагшаа явдаг наймааныхаа эргэлтээр ашиг хийчихье, 50, 50 хувь хийчихье гээд өөрт нь ашиг өгсөн. Би 15,850,000 төгрөгөө өгчхөөд тендер гээд ашиг авах битгий хэл бүгд байхгүй шахуу байна. Надад 1 ширхгийг нь 100 төгрөгөөр тооцож 4000 койныг 400,000 төгрөгөөр өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийг миний *** гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4000 ард койн шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр миний *** дугаартай Хаан банкны данс руу 450,000 төгрөг хамгийн сүүлд явуулсан. Тэрнээс хойш над руу юу ч явуулаагүй. Надад нийт 1,000,000 төгрөг өгсөн” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21100 1364 0808 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Би хамгийн сүүлд шилжүүлсэн мөнгө болох 6.000.000 төгрөгөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн урд талын автобусны буудал дээрээс интернет банкаар шилжүүлсэн байгаа. Надад нийт 600.000 төгрөг өгсөн бөгөөд Ард койн гээд цахим мөнгө байгаа юм, үүнийг хохиролд тооцуулан өгнө гэхээр нь 1 ширхгийг 100 төгрөгөөр үнэлээд нийт 4000 ард койн буюу төгрөгөөр 400.000 тооцож авсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

- хохирогчоор 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Би гомдолтой байна. Өөрийнхөө өгсөн 15.850.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 14.850.000 төгрөгийг авах хүсэлтэй байна. *** гэх эмэгтэй надад ажлынхаа газрын ажлын хувцасны тендерийг авсан байгаа, нийт 50.000.000 төгрөгний тендер байгаа, мөнгө яаралтай хэрэгтэй байна, чамд ашиг өгнө гэж хэлээд нийт 3-4 удаагийн үйлдлээр 15.850.000 төгрөгийг авсан. Би цахим мөнгө гэх зүйл мэдэхгүй, биткойн гэж ойлгохгүй байна. Уг хүн өөрөө дотор нь ажилладаг болохоор яах аргагүй тендер авсан юм байна гэж итгэж мөнгөө өгсөн. Би өөрийнхөө өгсөн мөнгийг олж авах, мөн өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

2. Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мөнгө авсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Би ***т тендер өгнө гэж мөнгө аваагүй. 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Намайг яагаад яллагдагчаар татаад байгааг ойлгохгүй байна, зөвхөн тэр хүний хэлснээр татаад байна. Зээлийн гэрээг амаар болон бичгээр хийж болно. Миний хувьд амаар хийсэн. *** зээлийн гэрээ хийе гэж надаас зөндөө гуйсан, би зээлийн гэрээ хийгээгүй. ...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр надтай *** уулзаад нотариат орж мөнгө төлөх график гаргаж гэрээ хийе гэж ярьсан боловч өмгөөлөгч нь зөвшөөрөөгүй. *** өөрөө нотариатаар гэрээ хийе гэж яриад байгаа. Миний бодлоор 700,000 төгрөг өгсөн байх мөн 4000 ард койн шилжүүлэн өгсөн. 4000 мянган ард койныг хэдэн төгрөгөөр бодож авсныг мэдэхгүй, тухайн үеийн ханшаар 200-350 төгрөг байсан. Бид хоёрын харилцаж байсан мессеж, яриа баримтаар байхгүй. Утсаар шууд ярьж л байсан. Энэ хугацаанд би ***оос зугтсан, алга болсон үйлдэл гаргаж байгаагүй. Тухай бүрд би байгаа нөхцөл байдлаа хэлээд мөнгө өгч явж байсан юм. Надад *** гэх хүнийг залилан мэхлэх ямар ч санаа зорилго байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

3. Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06591 тоот “... нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус компанийн санхүү эдийн засгийн хэлтэст сэлбэгийн нярваар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Мөн  нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Багануур цахилгаан түгээх салбарын нярваар түр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 2018-2019 онуудад ажлын хувцас нийлүүлэх тендерт бүртгүүлж оролцож байгаагүй нь үнэн болно” гэсэн албан бичиг /хх-ийн 63/

 

4. Хохирогч ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 10-12/,

 

5. Шүүгдэгч *** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-16/,

 

             6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 59/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ “шүүгдэгч  нь Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч оос 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд нийт 15.850.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлж авч залилсан болох нь хохирогч ийн мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 06591 тоот Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний албан тоот бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгчийн хувьд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станцад 2017 оны 6 дугаар сард сэлбэгийн нярваар ажиллаж байсан нь 06591 тоотоор тогтоогдсон. Мөн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хохирогчид 2018, 2019 оны хооронд энэ газар ажилладаг, ажилчдын хувцасны тендерт оролцоно гэж итгэл, үнэмшил төрүүлж, улмаар 15.850.000 төгрөгийг залилсан, 2018-2019 онд ажилчдын хувцас нийлүүлэх тендерт оролцоогүй гэдэг нь 06591 тоот албан бичгээр тогтоогдож байгаа. Хохирогчийн хувьд хууль сануулж мэдүүлэг авч байгаа, залилуулснаа бол сүүлд нь мэдсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Шүүгдэгч  мөнгийг зээлж авсан, залилсан зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхийг эдэлж мэдүүлж байна. Иймд шүүгдэгч  нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын хувьд өмгөөлөгчийн хөлсийг тооцоод 16,850,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг;  

            Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямхүү “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө уулзсан гээд шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байна.  телеграммаар той 2017 онд танилцсан, энэ хугацаанд нэг л удаа уулзсан. *** 2018 оны 11 дүгээр сарын 27-нд утсаар ярьж эгч нь Багануурын цахилгаан станцад ажилладаг, манай байгууллага дээр ажилчдын нормын хувцасны тендер зарлагдсан, хоёулаа энд оръё, чи хөрөнгө оруулчихвал чамд их ашиг орно гэж хэлж, үүнд итгээд  5,000,000 төгрөгөө шилжүүлсэн, зээл гэсэн асуудал байхгүй. Дахиад тодорхой хугацааны дараа ярихдаа манай нөхөр урагшаа тендерт явах гэж байна, олон хувцас авчрах тусам илүү ашиг унана, чи эгчдээ мөнгө шилжүүл гэхэд нь 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа эгч нь тендерээ ярих гээд хүнтэй хоолонд орох хэрэг байна, мөнгө шилжүүлээч гэхэд нь 350,000 төгрөг шилжүүлсэн боловч үүнээс хойш утсаа авахгүй, утас нь салгаатай байж байгаад нөгөө тендерээс чинь илүү ашигтай тендер байна, хоёулаа эндээс л юм олж аваад миний дүү ашиг олно гэж хохирогчийг төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөгийг авч, нийт 15,850,000 төгрөгийг энэ хүний дансанд шилжүүлсэн нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогддог. Хохирогч нь шүүгдэгч ***той нэг ч удаа биткойны талаар ярьж байгаагүй, зөвхөн тендер гэсэн ойлголтоор, ашиг олох юм байна гэж мөнгийг шилжүүлсэн. Мөнгөө авъя гэхэд нь эгч нь койнд оруулчихсан, ашиг олно гэж байснаа сүүлдээ шатчихлаа гэдэг. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь залилсан мөнгийг өгөхгүй байх зорилгыг агуулдаг. Шүүгдэгчийн анх мөнгө авсан зорилго нь бол зориудаар зохиомол байдал үүсгэсэн, тендерт оролцоогүй гэдэг нь Багануурын цахилгаан станцын тодорхойлолтоор харагдана. 15,850,000 төгрөгийг хохирогчид буцааж өгөх боломж байсан. Эрүүгийн хэрэг үүсгээд 2021 оны 10 дугаар сард Багануурт ажлаар явж байхад нь өөрийнхөө гэмт хэргийг зээлээр халхавчилсан болгох гэж зээлийн гэрээ хийх гэж оролдсон. Би хохирогчид “чи анхнаасаа энэ хүнд мөнгөө алдсан байж зээлийн гэрээ хийнэ гэж юу байхав, чамд зээл өгнө, энийг өгнө, тэрийг өгнө гээд ахиад худлаа яриад байна, чи зээлийн гэрээ хийх шаардлагагүй” гэсэн. Хохирогчийн субьектив санаа зорилго нь тендерээс ашиг олох зорилготой байсан. Харин шүүгдэгч *** санаа бол тендер гэж хэлсэн боловч, мөнгийг хувьдаа ашиглаж койнд оруулсан нь батлагдсан. Хүний өгсөн мөнгийг зориулалтаар нь ашиглаагүй, ашиг олох зорилгоор койнд өгсөн. Энэ гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад гэмт хэрэг гэж үзэж байна. 4 удаагийн давтан үйлдлээр тогтвортой явуулж, бусдын мөнгийг өөрийн эзэмшилд оруулж байгаа үйлдэл нь байнгын, тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байна. Амьдралын эх үүсвэр гэдэг нь өөрийнхөө хэрэгцээнд оруулж, ашиг олох зорилгоор зарцуулсан үйлдлийг хэлнэ. Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар өөрийнх нь бие, сэтгэл санаа болон эд хөрөнгөд нь гэм учирсан. Эд хөрөнгөд нь шууд ба шууд бусаар гэм хор учруулсан. Мөнгөө залилуулаагүй байсан бол өмгөөлөгч авахгүй, ийм учраас өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж үзнэ” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл дүгнэлтдээ: Хохирогч худал мэдүүлээд байна, хохирогчид хууль сануулсаар байтал илтэд зөрүүтэй мэдүүлэг өгч байна. “*** тендерт ороогүй гэдгээ хэлсэн. 4 удаагийн шилжүүлгийг тендер гэсэн боловч нотлох баримтаар нэг удаагийн шилжүүлэг нь гүйлгээний утгагүй, 5,000,000 төгрөгийг 5,500,000 төгрөг болгож авах зорилгоор өгсөн. Биткойнд хамтардаг байсан байна. Залилах гэмт хэргийн субьектив шинж тогтоогдоогүй. *** гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримт болгож байгаа боломжгүй зүйл юм. *** гэдэг хүний данс руу оос авсан мөнгөний 80-90 хувь нь орсон. *** ажилгүй ээж нарын групп дээрээ элсүүлээд 1,000,000 төгрөг өгсөн бол 1,100,000 төгрөг болгоод гэрээсээ ажил хийх боломжтой гэж итгэл төрүүлж хамаг мөнгөө алдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, хэргийн харьяалал зөрчсөн, Хан-Уул гэсэн баримт байхгүй. Шүүх гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Утас, телеграмм дээр үзлэг хийлгэх, гэрч асуулгах, юун дээр хамтарч ажиллаж, ямар мөнгө ямар зорилгоор авч өгсөн асуудлыг тодруулах, хэргийг бодитой тогтоолгох шаардлагатай. Нөгөөтээгүүр нуусан, төөрөгдүүлсэн, бодит мэдээллийг гуйвуулсан, ноцтой төөрөгдөлд оруулсан гэмт хэргийн шинжгүй байна. Улсын яллагч шүүгдэгчийг 2017-2020 оны хооронд ажиллаж байсан, энэ нь тендер авч өгнө гэсэн итгэл төрүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл энэ үед *** төрсөн байсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг огт тогтоосон бол хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээнээс харагдах байсан. Хэзээ хүүхэд асрах чөлөө авч хэдийд нь хүүхдээ төрүүлсэн тодорхой болох байсан.  хөрөнгө оруулалт хийдэг, койн сонирхдог, мөнгө олдог, бизнесийн талаар сонирхдог, мөнгөө бас өсгөх гээд явдаг залуу байна. Эргэлзээтэй нөхцөл байдлууд маш их байх тул гэм буруутай гэж үзэхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсчхээд байхад шунахайн сэдэлт ярих гээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн зардал ордог. Магадгүй хохирогчийн өмгөөлөгчийн зарцуулсан баримтаа бүрдүүлээд ороод ирсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно. Түүнээс улсын яллагч 2,000,000 төгрөгийг бүхэлд нэмэхгүй. Иймд гэмт хэргийн шинжгүй учраас хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Хэрэв хохирогчийн эрх ашиг яригдах тохиолдолд буцааж байж хэд хэдэн асуудлуудыг шалгах шаардлагатай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  нь Багануур дүүргийн цахилгаан станцын ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүрэг болон Хан-Уул дүүргийн 5, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч оос:

- 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг,

- 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөг,

- 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 350.000 төгрөг,

- 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг, нийт 15.850.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан үйл баримт нь:

 

- Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн сүүлд шилжүүлсэн мөнгө болох 6.000.000 төгрөгөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 19-ийн үйлчилгээний төвийн урд талын автобусны буудал дээрээс интернэт банкаар шилжүүлсэн. ...Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- хохирогчоор дахин өгсөн: “...Өөрийнхөө өгсөн 15.850.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 14.850.000 төгрөгийг авах хүсэлтэй байна. *** гэх эмэгтэй надад ажлынхаа газрын ажлын хувцасны тендерийг авсан байгаа, нийт 50.000.000 төгрөгийн тендер байгаа, мөнгө яаралтай хэрэгтэй байна, чамд ашиг өгнө гэж хэлээд нийт 3-4 удаагийн үйлдлээр 15.850.000 төгрөгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

- Хохирогч ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 10-12/,

- Шүүгдэгч *** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-16/,

- Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би мөнгө авсан асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч  нь гэм буруугийн талаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт нотолбол зохих ажиллагааг хийгээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Хэргийн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч  нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанид 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс тус компанийн санхүү эдийн засгийн хэлтэст сэлбэгийн нярваар томилогдон ажиллаж байгаад 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Багануур цахилгаан түгээх салбарын нярваар түр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06591 тоот албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн63/

Мөн хохирогч  нь “ нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн ажилчдын ажлын хувцасны тендерт хамтарч оролцоно” гэж удаа дараа мөнгийг шилжүүлэн авсан талаар мэдүүлэх ба Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06591 тоот албан бичгээр “шүүгдэгч  нь 2018-2019 онуудад ажлын хувцас нийлүүлэх тендерт бүртгүүлж оролцож байгаагүй болох”-ыг тодорхойлсон байна./хх-ийн 63/,

Нөгөө талаас шүүгдэгч  нь хохирогч оос 15.850.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч харин хохирогч бид бизнес дээр хамтарч ажиллавал хоёуланд боломж байна вэ гэдэг зүйлийг ярьж байсан, мөнгийг нь бол зээлж авсан гэж мэдүүлсэн нь, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлээс шүүгдэгч, хохирогчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг бол залилах гэмт хэрэгт “гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүйг гэрээний нэг тал мэдсээр байж гэрээ байгуулах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлэх” үйлдлийг ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч  нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанид сэлбэгийн нярваар ажиллаж байсан байдлаа ашиглан хохирогч т “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилчдын нормын хувцасны тендерт оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчоос “ажлын хувцасны тендер авах гээд байна, яаралтай мөнгө хэрэгтэй байна, чамд ашиг өгнө гэж” удаа дараагийн үйлдлээр мөнгийг нь шилжүүлэн авч, 15.850.000 төгрөгийг залилан авсан, уг шилжүүлэн авсан мөнгийг өөрийн өр, зээлийн төлбөрийг төлөх, биткойн худалдах авах зэргээр хувьдаа зарцуулсан үйл баримт тогтоогджээ.

Иргэний эрх зүйн харилцаа нь биелэгдэх боломжтой, гэрээгээ харилцан дүгнэдэг онцлогтой. Гэтэл шүүгдэгч  нь хохирогч ийн мөнгийг буцаан төлөх бодит баталгаа байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй атлаа дан ганцаар ашиг олох зорилгоор биткойн худалдан авсан, авсан мөнгийг буцаан төлөх санхүүгийн эх үүсвэргүй, өөрийн өр зээлийг төлж байгааг мэдсээр байж удаа дараагийн үйлдлээр мөнгийг шилжүүлэн авч байгаа нь хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой, идэвхтэй үйлдлээр хуурч гэмт хэргийг үйлдсэн байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлээс энэ хэрэгт *** гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн асуудал байгаа учраас хамт шалгуулах шаардлагатай байна гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч оос мөнгийг *** данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон ба, харин  нь хохирогчоос авсан гэх мөнгийг бусдад шилжүүлсэн, бусад зүйлд зарцуулсан асуудлыг хамааруулан шалгах шаардлагагүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Харин улсын яллагч яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн газрыг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэж тодорхойлж тусгасан байх боловч хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт хэрэг нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төгссөн байх тул шүүх үйл баримтыг зөвтгөн дүгнэж бичсэн ба, энэхүү байдал нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй, дордуулахгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч т 15.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөн талаар шүүхийн шатанд мэдүүлсэн. Иймд шүүгдэгч ос үлдэх 14.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох үндэстэй байна.

Харин хохирогч ийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно”,

-8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй талаар тус тус заасан.            Мөн Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /өмгөөллийн хөлс/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж хуульчилжээ.

Хохирогч  нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг зардалд тооцох ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч *** гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр хуульд заасан 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба энэхүү хугацаанд шүүхээс тогтоосон төлөгдөх 14.850.000 төгрөгийн хохирлын дүнгээс 200.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч ос үлдэх 14.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох үндэстэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *** шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн байх тул 200.000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 14.650.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Шүүгдэгч  нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан боловч ач холбогдол өгсөнгүй. 5 хоногийн хугацаанд хохирол төлөх боломжтой. Миний үйлчлүүлэгчид газар санал болгосон боловч миний үйлчлүүлэгч авахаас татгалзсан. Мөнгөө авна гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар 200,000 төгрөг өгч байна. Шүүгдэгч нь анхнаасаа мөнгийг өгөхгүй, залилах гэж байсан зорилгоо шүүх хуралдаанд харуулж байна. Улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь 4 төрлийн ялын сонгох ялтай.  Улсын яллагчийн ялын саналыг чангадаж байна гэж үзэж байна.  нь 3-13 насны 3 хүүхдүүдтэй, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. Өнгөрсөн 2020 оны ковид халдварт өвчний нөхцөл байдлаас болоод төрийн байгууллагаас бусад байгууллага тогтвортой ажиллагаагүй. Энэ нөхцөл байдал нь хохирлыг төлөхгүй байх шалтгаант холбоо байсан байна гэж үзэж байгаа. Иймд ялыг оногдуулахдаа хамгийн хөнгөн ялын төрөл болох торгох ялыг оногдуулж өгч, хугацаа зааж өгвөл төлөх боломж байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэлээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл үүссэн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх боловч “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч  нь дээрх хуульд заасан залилах гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд үйлдэж, түүний сүүлчийн үйлдэл нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгссөн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” гэж,

2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж тус тус хуульчилсан.

Мөн дээрх хуулийн заалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба, уг нэмэлт өөрчлөлтөөр 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт шинээр нэмэлт орж, уг заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн “бол яллагдагчаар татаж болохгүй гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг тооцоход гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татсан байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчийг   гэмт хэрэг үйлдсэнээс хойш яллагдагчаар татаж болохгүй хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч *** “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзсан.

Ингэхдээ шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс, бусад орлогогүй байдал нь хохирол нөхөн төлөх илэрхийлэл нь бодитой биш байх тул торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Нөгөө талаас шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, хүүхдүүдийн хамт амьдардаг, хүүхдүүдийг нь асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй байх тул хорих ял оногдуулах боломжгүй гэж үзсэн.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

   2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

   Шүүгдэгч  нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд үйлдсэн байх ба дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэгт хамаарахаар байна.

Гэсэн хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж, тус зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ заасан  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан ба, шүүгдэгч д шүүх хорих ял сонгож хэрэглээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг сонгож хэрэглэсэн тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл үүсээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгч д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч *** өөрийн оршин суух Улаанбаатар хотын Багануур дүүргээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ос 14.650.000 /арван дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН