Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/875

 

 

 

    2022          11          22                                     2022/ШЦТ/875

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг /томилолтоор/,

Иргэний нэхэмжлэгч: ***,

            Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001520 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь:

1. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн газрын ажлын өрөө буюу байнга үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан байранд нууцаар нэвтэрч иргэн ***ын эзэмшлийн “Ай-Фоне 12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр эмнэлгийн 4 дүгээр давхрын резиндэнт эмч нарын байрлаж байсан түгжээгүй өрөөнөөс хохирогч ***ийн өмчлөлийн “Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг-Оюу” эмнэлгийн 3 дугаар давхрын 304 тоот өрөөнөөс иргэн ***ын өмчлөлийн “Мак-бүүк про-14” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

4. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнимед” эмнэлгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан хохирогч ***гийн эзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

5. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 4 дүгээр давхарт байрлах эмч нарын өрөөнөөс хохирогч ***ы “Макбүүк эйр” нэртэй зөөврийн нөүтбүүк компьютер болон 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

6. 2022 оны 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр шилжих шөнө төмөр замын зорчигч үйлчилгээний төвийн дотор байрлах амрах байрны 4 номерын өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн “Ай-Фоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

7. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ний байрын 411 тоотод хууль бусаар нэвтэрч буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,

8. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван талын булаг” нэртэй ХХК-ний эмнэлэгт эмчлүүлж байсан хохирогч ***ийн түрийвч, 190.000 төгрөг, хохирогч ***ын түрийвч, 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 685.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

9. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадархундага” эмнэлгийн 201 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, ***ийн халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй эмнэлгээс ***ийн эзэшмлийн “Ай фоне экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлан гэмт хэрэг үйлдсэн,

11. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн ***гийн өмчлөлийн “Рэдми про икс” загварын гар утас, 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

12. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” нэртэй эмнэлгийн ариутгалын өрөөний ширээн дээр байсан ***ын эзэмшлийн “Самсунг Галакси эс-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд: “...5 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк хаягт зар байсан. Зарын дагуу холбогдож өөрийнхөө утас нь дээр 970.000 төгрөгийн зөрүү өгч гар утас авсан. Тухайн гар утсыг шалгаж авсан учраас хулгайн гар утас биш гэж бодсон. Хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас залгаж хулгайн гар утас авсан байна гэсэн. Би 970.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ажил дээрээ 08 цаг 30 минутын үед сарын тайлангаа бичээд сууж байгаад 10 цаг өнгөрч байхад тайлангаа дуусаад гар утсаа өөрийн ширээн дээр орхиод өрөөнөөсөө гарч явахад өрөөний үүдэнд нэг залуутай тааралдсан. Тухайн үед намайг гарч байхад тэр залуу үүдэнд зүгээр зогсож байсан. Тайлангаа даргад танилцуулж дуусаад би ойролцоогоор 5 орчим минут болоод буцаад өөрийнхөө өрөөнд ороод үзтэл миний ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Ингээд байгууллагын камерыг шүүж үзтэл надтай өрөөний үүдэнд тааралдсан залуу миний Ай-фоне 12 про макс загварын гар утсыг хулгайлсан байсан. Ингээд цагдаад хандсан. Цагаан өнгийн куртиктэй, 175-180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны нилээн махлагдуу залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 11-12/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4 дүгээр давхарт байрлах Дотрын нэгдсэн эмч нарын өрөөнд жижүүрийн эмчийн хамт байсан ба тухайн үед би өөрийн Дэлл брэндийн хар өнгийн 16.5 инчийн нөүтбүүкийг хар өнгийн цүнхтэй нь баруун талын хананы сургалтын ширээний шургуулгад хийсэн байсан. Тэгээд 15 цагийн орчим манай тасагт яралтай тусламжийн тасгаас хүнд өвдсөн хүн ирсэн бөгөөд би тухайн хүнийг үзэж стори нээчхээд буцаад эмч нарын өрөөндөө ирсэн чинь ...миний Дэлл брэндийн нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. Би үнэлгээ хийлгээд 697.000 төгрөг болсон бөгөөд дээрх үнэлгээгээр үнэлнэ. ...мөнгөн дүнгээр нь хохирлоо барагдуулж авна. ...400.000 төгрөг төлж ломбардаас нь авсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 225-226/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчим өөрийн хэвтэж байгаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чимэг-Оюу эмнэлгийн 3 дугаар давхарт 304 тоот өрөөнд хэвтэж байхад өвчний түүх нээлгэхээр өрөөнөөсөө гарсан. Өрөөндөө макбүүк про 14 маркийн зөөврийн компьютерээ орон дээр үлдээгээд гарсан. ...буцаад ороод ирэхэд зөөврийн компьютер маань алга байсан. Тэгээд камер шүүсэн чинь 40-45 орчим насны, саарал куртиктэй эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байсан. ..хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 74-75/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Unimed” эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байгаа 207 тоот өрөөнөөсөө эмчилгээ хийлгэх гээд доошоо нэг давхар руу буусан. Тэгээд 10-15 минут орчим болоод буцаад өрөөндөө орж ирээд шүүгээнд байсан гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Би өрөөнөөсөө гарахаасаа өмнө гар утсаа орны хажуу талын шүүгээнд бичиг баримтын хамт үлдээсэн байсан. Харин миний бичиг баримт гар утасны гэрийг үлдээгээд утсыг нь авсан байсан. Тэгээд би эмнэлгийн хяналтын камер шүүхэд манай өрөө рүү нэг бүдүүн бор эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би гар утсаа авах хэрэгтэй байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 170-173/,

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн гүүр эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг ба 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Мөнгөн гүүр эмнэлгийн 4 дүгээр давхарт байрлах эмч нарын өрөө рүү 10 цагийн орчимд үүдээр өрөө рүү орох гэхэд урдаас танихгүй гадны үл таних эрэгтэй хүн гарч ирсэн ба та юу хийж байгаа билээ гэхэд тухайн үл таних хүн сандраад Бо эмчид үзүүлнэ гээд байсан ба Болормоо эмч амарсан байгаа гэсэн ба тухайн хүн утсаар ярьсан ба намайг хүлээж бай гэсэн гээд надтай зөрсөн. Тэгээд би өрөөнд ороод нөүтбүүкээ хайтал ширээн дээр байсан Macbook  /нүөтбүүк/ саарал өнгөтэй болон бэлэн 80.000 төгрөг алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 168/,

Хохирогч М.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 12-нд Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал “вокзал”-ын 2 давхарт байрлах 4 номерын амрах байранд амарч байхад шөнө 02 цагт манай өрөөнд орж ирсэн үл таних хүн миний орон дээр дэрний хажууд байсан айфоне-11 про маркийн гар утсыг хулгай хийгээд гарсан байна. ...Тэр хүн орж ирээд гараад явсан, би гар утас аваад гарна гэж бодоогүй. Өглөө буудлын жижүүрээс асуусан чинь хүүхэд шиг царайтай, махлаг, бордуу залуу манай буудлаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан гэж надад хэлсэн. ...Миний гар утсыг танай цагдаагийн байгууллага түргэн шуурхай олж өгсөнд маш их баярлалаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би гар утсаа олоод авсан шинэ яг хэвэндээ байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 98-99/,  

Хохирогч М.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-д 411 тоотод байсан миний делл брэндийн I-3 зөөврийн компьютер хулгайд алдсаныг мэдээд маргааш нь хяналтын камер хариуцсан ажилтан ирэхээр нь шүүгээд үзэхэд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 50 миунтын үед гаднаас цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн судалтай өмдтэй, цагаан цамцтай, хар малгайтай, цагаан масктай, 170-175 см өндөртэй махлагдуу эрэгтэй байсан. Тухайн эрэгтэй нь манай байгууллагын дарга нарын өрөө рүү хүн байгаа эсэхийг шалгаж хүнгүй байгаа өрөөний гадаа хүн хүлээн хэсэг зогсож байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тухайн эрэгтэй хүн нь манай байгуулагад ажилладаггүй. Би тухайн хүнийг харуул танина...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 18-19/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Талын булга” ХХК-ны захирлаар ажилладаг юм. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай эмнэлэгт эмчлүүлж байсан *** гэх хүний түрийвч алга болсон байна гэж надад хэлсэн юм. Тэгээд удалгүй миний хар өнгийн эвхэгддэг түрийвч алга болсон байсан. Түрийвч дотор иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх бэлэн 20.000 гаран төгрөг, цүнхэнд сул байсан 280.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдсан. ...би гомдолтой байна, алдсан зүйлийг маань олж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 152-153/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 50 миунтын үед “Талын булаг” ХХК-д 204 тоот өрөөнд эмчлүүлж байсан юм. Удалгүй дээд давхар руу бумба тавиулхаар гараад 20 минут хавьцаа болсон байх тэгээд өрөөндөө буцаж ороход цамцны баруун талын халаас онгорхой байхаар нь гайхаад үзтэл түрийвч маань байхгүй болсон байхаар нь сувилагчид хандаад миний түрийвч алга болсон байна гэж хэлээд цагдаагийн байгуулагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-158/,

Хохирогч Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед “Бадархундага” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ороод 2 давхарт 201 тоот өрөөнд эхнэрийн хамтаар хэвтэхээр болсон. Тэгээд 10 цагийн үед 1 давхар руу бууж эмчилгээ бичүүлчихээд эргээд өрөөндөө ороход нэг танихгүй залуу байж байсан. Юун хүн бэ гэхэд энд манай эмээ хэвтэж байгаа юм гээд манай эхнэрийн ор руу заахаар нь энэ манай эхнэрийн ор бид хоёр саяхан орж ирж байна гэхэд чимээгүй байж байгаад гараад явчихсан. Хэсэг байж байгаад хөөргөө авах гэтэл алга болчихсон байсан. ...би алдагдсан даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн дөрвөлжин халбагатай, дунд гарын халтар манан хөөргийг хүлээн авсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 2-н 203-205/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй эмнэлэг болох ажлын байрандаа эмчилгээ хийлгээд байж байхад нэг үл таних цагаан малгайтай цамцтай, цагаан өмдтэй, бор царайтай 20 орчим насын махлаг том биетэй залуу манай өрөөнд орж ирээд хараад зогсоод байхаар нь би “хэнтэй уулзах уу” гэсэн чинь манай ээж тань руу явуулсан юм таныг сайн эмчилдэг гэсэн, үзүүлэх гэсэн юм гэхээр нь би үзсэн. Тэгээд тэр залуу үзүүлчихээд маргааш ирж хэвтэнэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эмчилгээнийхээ өрөө рүү орсны дараа дахиж орж ирэхэд миний гар утсыг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 242-243/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалад өгсөн: “...өөрийн хэвтэж байсан 9 номерын платнаас өөрийн гар утас болон 350.000 төгрөг алдсан. Би тухайн үед эмчилгээндээ ороод өрөөндөө байхгүй байсан юм. Доошоо буугаад хяналтын камер шүүж үзэхэд миний хэвтэж байсан өрөө рүү цагаан өнгийн биеийн тамирын хувцастай жижиг хар цүнх барьсан махлаг залуу ороод гарч байгаа бичлэг байсан. Тэр залуу миний эд зүйлийг хулгай хийж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 109-110/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” гэх шүдний эмнэлэгт ресейпшн сувилагч ажилтай байсан ба тухайн өдөр өөрийн эзэмшлийн гар утсаа буланд байрлах ариутгалын өрөөний ширээн дээр тавьсан. ...багажаа эмчид аваачиж өгөөд өөрийн гар утасаа хайсан байхгүй болсон байсан. Тэгээд гар утсаа хайгаад олдоггүй, үүдэнд очоод манай эмнэлгээр үйлчүүлэх гэж байсан хүүхдийн гар утсыг гуйгаад өөр рүүгээ залгахад нэг эрэгтэй аваад “амрыг эрье энэ утасны эзэн та юу, би Баянгол дүүргийн цагдаа байна. Та Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би тус цагдаагийн газарт ирж өөрийн гар утсаа олж авсан...” гэсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газар нь урьд өмнө Их Чангас компани нэрээр ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын дундуур Финанси ХХК нэртэй болж өөрчлөгдсөн. Манай барьцаалан зээлдүүлэх газрын Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байрлах “гүүд” салбарт 2022 оны 4 дүгээр сарын 27-нд ***нь “Mac book pro” загварын i-5 рамтай зөөврийн компьютер 1 ширхгийг барьцаалж, 7 хоногийн хугацаатай 1.000.000 төгрөгийн зээл авсан байна. Уг зөөврийн компьютерыг 2022 оны 5 дугаар сарын 24-нд манай ажилтан Б.Шинэ-Идэрээс цагдаагийн ажилтан хурааж авсан. Иймд Мөнхжаргалаас 1.000.000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Батжаргалын Мөнхжаргал нь DeII, Macbook i-5 загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьж 650.000 төгрөгийн зээл авсан. Эдгээр 2 зөөврийн компьтерийг цагдаагийн байгууллагад 2022 оны 5 дугаар сарын 14-нд хүлээлгэн өгсөн. Иймд Мөнхжаргалаас зээлд өгсөн 650.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 12-нд фэйсбүүкийн гар утас зарна гэсэн зар дээрээс “Ай фоне 11 про” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу 90173797 дугаарын гар утас руу залгаж утасны мэдээллийг авсан. ...Тэр утас зарна гэсэн хүнтэй би худалдаж авахаар яриад Рэдми 9А маркийн гар утас дээрээ 970.000 төгрөг зөрүү тохирч тэр хүний данс руу мөнгө шилжүүлсэн байгаа. Дансны дугаарыг нь мартсан байна. Урьд өмнө өгч байсан гэрчийн мэдүүлэгт дасныг нь бичүүлсэн байгаа. ...Бордуу царайтай, махлаг, миний үеийн бол уу гэмээр настай, саравчтай малгай өмссөн, бараан өнгийн цамцтай ...одоо тэр хүнийг харвал би танина. ...Би зөрүүнд өгсөн Рэдми 9А маркийн гар утсаа одоо эндээс авч байна. Одоо би тэр хүний данс руу шилжүүлсэн 970.000 төгрөгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 104-106/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Утас хулгай хийсэн гэх залуу 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6 цагт манай буудлын 3 ортой 10 номерын өрөөнд орсон байсан. Тэр өдөр би 8 цагаас ээлж аваад байж байхад орой 18 цагийн үед Мөнхжаргал гэдэг залуу цүнхтэй юмаа аваад гарлаа гээд явахаар нь би өрөөнд цэвэрлэгээ хийх гээд ороход орон дээр нь хар цүнх байхаар нь 94511004 дугаарын утас руу залгаад чи бүр гараагүй юм уу цүнхтэй юм чинь байна гэхэд тэр залуу би гараагүй шөнөдөө эргэж ирнэ гэхээр нь би “за за” гээд цэвэрлэгээ хийгээгүй. ...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 цагаас ээлж авахад Мөнхжаргал гэдэг хүн өрөөгөө сунгасан байсан. ...утас руу нь залгаад “чи ирэх юм уу, цүнхтэй юм чинь байгаад байна” гэхэд тэр залуу би Дарханд явж байна. ...сунгана гэж хэлэхээр нь ...орох газрыг нь зааж ...оруулсан. Мөнхжаргал гэдэг залуу буцаж орж ирээгүй. 05 цагийн үед 4 номерын Энхжаргал гэдэг хүн өрөөнөөсөө гарч ирэхээр нь би сайхан амарсан уу гэхэд сайхан амарлаа миний хажууд ямар хүн орсон вэ гэж асуухаар нь нэг залуу орсон яасан вэ гэхэд миний гар утас алга болцон байна гэж надад хэлсэн. ...Мөнхжаргал гэх залуу өрөөндөө дахиад үүргэвчтэй юм үлдээгээд явсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...Энхдуламаас асуухад орж ирэхдээ лавлагаа үзүүлсэн бөгөөд РД дугаарыг нь бичиж байхад 03-г 83 болгож засуулж бичүүлсэн гэсэн. Өндөр бор царайтай, онигор нүдтэй, махлаг биетэй, бор шаргал өнгийн малгайтай ...байсан” гэсэн мэдүүлэг /хх 3-н 114/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...урьд өмнө үйлчлүүлж байсан талаар мэдэхгүй, санахгүй байна. Үүрч явсан хар өнгийн үүргэвчээ ширээн дээр тавьж байгаад дотор талаас нь бүхэл 20.000 төгрөг гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 115-119/,

 Гэрч ***мөрдөн байцаалтад өгсөн: “...Би СБД-н 3 дугаар хороо, 19 дүгээр байрны өргөтгөлд байрлах сүртэй Ломбард 5-р салбарт 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж байхад ***гэх үйлчлүүлэгч 14 цагийн үед манай ажлаар орж ирээд делл брэндийн нөүтбүүк 650.000 төгрөгөөр тавъя гээд орж ирсэн ба манайх авах боломжгүй гэж хэлэхэд гарч явсан. Тухайн хүн нь 17 цаг өнгөрч байхад буцаж орж ирээд ...хоёр нөүтбүүкийг нь нийлүүлээд 650.000 төгрөгт үнэлж 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаанд аваад хүү нь 14 хоногийн 52.000 төгрөг тооцож авсан. ...тухайн иргэнтэй гэрээ байгуулан 650.000 төгрөгийн зээл олгосон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 177-180/,

 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 6-9, 2-н 140, 235/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 10, 122, 162, 2-н 3, 147, 191, 3-н 22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 132-136, 185-189, 2-н 28-31, 57-62, 192-193, 236/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 11, 2-н 103, 148, 237/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 29-37, 2-н 122-125, 3-н 1-4/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 42-46, 198-200, 2-н 18-22, 117-119, 3-н 11-15, 4-н 187-190/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 49-52, 138-139, 182-183, 2-н 24-26, 87-88, 126-128, 170-172, 216-219, 5-7, 3-н 43-46, 128-131, 181-183/, барьцаат зээлийн гэрээ /хх 1-н 53, 192, 3-н 186/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 1-н 54-55, 194/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 195-197/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 64-65, 3-н 31-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 70-86, 132, 177, 3-н 191/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 3-н 228-229/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

1. Шүүгдэгч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалын газрын ажлын өрөө буюу байнга үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан байранд нууцаар нэвтэрч иргэн ***ын эзэмшлийн “Ай-Фоне 12 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 01 дүгээр эмнэлгийн 4 дүгээр давхрын резиндэнт эмч нарын байрлаж байсан түгжээгүй өрөөнөөс хохирогч ***ийн өмчлөлийн “Dell” брэндийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг-Оюу” эмнэлгийн 3 дугаар давхрын 304 тоот өрөөнөөс иргэн ***ын өмчлөлийн “Мак-бүүк про-14” загварын зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

4. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнимед” эмнэлгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан хохирогч ***гийн эзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

5. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн 4 дүгээр давхарт байрлах эмч нарын өрөөнөөс хохирогч ***ы “Макбүүк эйр” нэртэй зөөврийн нөүтбүүк компьютер болон 80.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.480.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

6. 2022 оны 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдөр шилжих шөнө төмөр замын зорчигч үйлчилгээний төвийн дотор байрлах амрах байрны 4 номерын өрөөнөөс хохирогч ***ын эзэмшлийн “Ай-Фоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

7. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-ний байрын 411 тоотод хууль бусаар нэвтэрч буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,

8. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван талын булаг” нэртэй ХХК-ний эмнэлэгт эмчлүүлж байсан хохирогч ***ийн түрүүвч, 190.000 төгрөг, хохирогч ***ын түрүүвч, 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 685.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

9. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадархундага” эмнэлгийн 201 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, ***ийн халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй эмнэлгээс ***ийн эзэшмлийн “Ай фоне экс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлан гэмт хэрэг үйлдсэн,

11. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаарын хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн ***гийн өмчлөлийн “Рэдми поко икм” загварын гар утас 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

12. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн мишээл” нэртэй эмнэлгийн ариутгалын өрөөний ширээн дээр байсан ***ын эзэмшлийн “Самсунг Галакси эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч нарын эд зүйлсийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авсан, мөн тухайн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч *** нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн өрөө мөн тухайн эмнэлэгийн ажилчдын байрлах өрөө, үйл ажиллагаа явуулдаг буюу байгууллагын ажилчдын өрөөнд тус тус зөвшөөрөлгүй орж, тэдний хувийн орон зайд нэвтрэн хохирогч нарыг эзгүйд нь эд зүйлсүүдийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулаагүй ба хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, эд зүйлийн үнэлгээ, хохирлын тооцоо зэргээр шүүгдэгч ***аас нийт 8.910.000 төгрөг гаргуулж хохирогч ***т 3.000.000 төгрөг, хохирогч ***т 400.000 төгрөг, хохирогч ***д 750.000 төгрөг, хохирогч ***ид 190.000 төгрөг, хохирогч ***д 300.000 төгрөг, хохирогч ***т 900.000 төгрөг, хохирогч ***д 750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 650.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 970.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч *** нь өөрийн хулгайд алдсан зөөврийн компьютерыг ломбарднаас 400.000 төгрөгөөр авсан байх тул шүүгдэгчээс 400.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь хохирогч ***, ***, М.Ууганбаяр нарын эд зүйлсийг хулгайлан, барьцаат зээлийн газарт буюу ломбарданд тавьсан, хохирогч ***ын эд зүйлийг хулгайлан бусдад зарж борлуулсан ба дээрх хохирогч нар нь эд зүйлсээ буцаан авсан, харин барьцаат зээлийн газар болон гар утас худалдаж авсан иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн.

Хохирогч ***, *** нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр буюу 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу урд удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, хохирогч нарын хохирол төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 187 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ын 3 жил, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 187 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ хэрэгт 2210012160713, 2209000001033, 2208000001070, 2205016941962, 2205016002021, 2205000001895, 2205000001793, 2205000001745, 2203002500321, 2105021441545, 2205000001792 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаалсан хэрэггүй болохыг дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 8.910.000 төгрөг гаргуулж, хохирогч ***т 3.000.000 төгрөг, хохирогч ***т 400.000 төгрөг, хохирогч ***д 750.000 төгрөг, хохирогч ***ид 190.000 төгрөг, хохирогч ***д 300.000 төгрөг, хохирогч ***т 900.000 төгрөг, хохирогч ***д 750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 650.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 970.000 төгрөг тус тус олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР