Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2021/0016

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, гомдол гаргагч Хөтөл жимсгэнэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сансарбаяр, Б.Үүрдмөнх, гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нарыг оролцуулан, Хөтөл жимсгэнэ ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжавд холбогдох Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0067607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Хөтөл жимсгэнэ ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Сэлэнгэ аймгийн Хөтөл жимсгэнэ ХХК-нд холбогдох зөрчлийн 2133000052 дугаартай хэргийг шалгаж 0067607 дугаартай шийтгэврийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг үл зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав нь хохирогч Батдорж овогтой Эвсанааг манай компанийн үйлдвэрлэсэн, нарийн хиамны /аяллын зоог/ нитритийн давсны хэмжээг хэтрүүлсэн, хиамнаас хордсон нь нотлон тогтоогдохгүй байгаа ба манай компани нь хиам үйлдвэрлэлтийн стандартыг зөрчөөгүй тул зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны шийтгэврийн хуудсаар шийтгэл оногдуулсныг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч Б.Эвсанааг манай компанийн үйлдвэрлэсэн хиамнаас хордсон гэж дүгнэсэн нь дор дурьдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Оюундарийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хийсэн 18-02 0051 дугаартай нэмэлт дүгнэлтээр манай компанийн нитритийн давсны үлдэгдэл, зарцуулалтыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээтэй харьцуулж хийсэн шалгалтаар үлдэгдэл нь тулж байгаа учир нитритийн давсыг хэтрүүлэн хэрэглэсэн байдал тогтоогдоогүй,

2.Нарийн хиам хийхдээ нэг удаад 30 кг фаршаар 200 грамм жинтэй 150 ширхэг хиам үйлдвэрлэдэг бөгөөд зөвхөн нэг ширхэг хиаманд нитритийн давсны орц норм стандартад заасан үзүүлэлтээс хэтэрсэн байх боломжгүй,

3.Б.Эвсанаагийн 146 дугаартай өвчний түүхэнд хордлого, хордлоготой холбоотой бөөрний цочмог үрэвсэл гэсэн онош тавигдаагүй бөгөөд эмчлэгч эмч У.Рэнцэнлхам нь арьс харшлын шинж тэмдэгтэй харшлын эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн байсан гэж мэдүүлсэн байна. Харшил, хордлого хоёр өөр өвчний онош тул хиамнаас хордсон гэх үндэслэлгүй,

4.Хохирогч нь зарим төрлийн хүнсний зүйлийн харшилтай нь тогтоогдсон бөгөөд тухайн үед харшлах хүнсний зүйлийг хэрэглэсэн эсэхийг нь шалгаж тогтоогоогүй,

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь Саран-Элит эмнэлгийн клиник химийн лабораторийн шинжилгээ, хохирогчийн дэлгэрэнгүй шинжилгээнүүд нь гарын үсэг тамга тэмдэг баталгаагүй хуулбар хувь нь нотариатын баталгаагүй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй,

6.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 18-03-034/71 дугаартай дүгнэлтээр манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээгээр нитритийн давсны хэмжээ нь MNS0108:2019 стандартын шаардлагад нийцэж байгаа нь нотлогдсон тул зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж шийтгэлийн хуудсанд тусгасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна.

Манай компанийн хувьд технологийн заавар, стандартыг хатуу мөрдөж бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ явуулдаг. Урьд өмнө нь бүтээгдэхүүний чанартай холбоотой гомдол хэрэглэгч нараас огт гарч байгаагүй. Харшлын гаралтай өвчлөлөө манай компанийн үйлдвэрлэсэн хиамнаас хордсон гэж үзэж компанийн нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу 0067607 дугаартай шийтгэврийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав би Хөтөл жимсгэнэ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Хөтөл Жимсгэнэ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар дараах тайлбар гаргасан байна. Үүнд:

... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Хөтөл жимсгэнэ ХХК-д холбогдох зөрчлийн 2133000052 дугаартай хэргийг и алгаж 0067607 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг үл зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагч Ц.Эрдэнэжав нь хохирогч Батдорж овогтой Эвсанааг манай компанийн үйлдвэрлэсэн нарийн хиамны /аяллын зоог/ нитритийн давсны хэмжээг хэтрүүлсэн, хиамнаас хордсон нь нотлон тогтоогдохгүй байгаа ба манай компани нь хиам үйлдвэрлэлтийн стандартыг зөрчөөгүй тул зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны шийтгэврийн хуудсаар шийтгэл оногдуулсныг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч Б.Эвсанааг манай компанийн үйлдвэрлэсэн хиамнаас хордсон гэж дүгнэсэн нь дор дурдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Оюундарийн 2021 онь 5 дугаар сарын 12-ны өдөр хийсэн 18-02-005/12 дугаартай нэмэлт дүгнэлтээр манай компанийн нитритийн давсны үлдэгдэл, зарцуулалтыг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулж хийсэн шалгалтаар үлдэгдэл нь тулж байгаа учир нитритийн давсыг хэтрүүлэн хэрэглэсэн байдал тогтоогдоогүй.

2.Нарийн хиамыг үйлдвэрлэхдээ нэг удаад 30 кг фаршаар 200грамм жинтэй 150 ширхэг хиам үйлдвэрлэдэг бөгөөд зөвхөн нэг ширхэг хиаманд нитритийн давс нь орц нормоос хэтэрсэн байх боломжгүй... гэх Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн тайлбарын тухайд: Хариу тайлбар:

Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Оюундарийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18-02-005/12 дугаартай гаргасан шинжээчийн дүгнэлтэд хиам үйлдвэрлэхэд хэрэглэгдэх жор орц болон туслах түүхий эд болох энгийн соль давсыг нитритийн давстай хольж процентыг сулруулж хэрэглэдэг найруулалтын үйл явцыг технологийн зааварт тусгаж оруулаагүй, технологийн зааварт жорын дагуух хэрэглээнд эрсдэл үүсэх нөхцөлийг тусгаагүй, мөрдлөг болгон ажилладаггүй гэж дүгнэсэн нь Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна заалтыг зөрчсөн. /2133000052 дугаартай зөрчлийн хэргийн 84 дүгээр хуудас/

Б.Эвсанаагийн 146 дугаартай өвчний түүхэнд хордлого, хордлоготой холбоотой бөөрний цочмог үрэвсэл гэсэн онош тавигдаагүй бөгөөд эмчлэгч эмч У.Рэнцэнлхам нь арьс харшлын шинж тэмдэгтэй харшлын эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн байсан гэж мэдүүлсэн байна. Харшил хордлого хоёр өөр өөр тул хиамнаас хордсон гэдэг нь үндэслэлгүй... гэх Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн тайлбарын тухайд Хариу тайлбар:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхтунгалагийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 56 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээлэлд Батдорж овогтой Эвсанаа /РД:МФ11251901/ 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Цочмог бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл оношоор тус эмнэлгийн хүүхдийн тасагт 146 дугаартай өвчний түүхтэй хэвтэн эмчлүүлсэн байна. /2133000052 дугаартай зөрчлийн хэргийн 55 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч С.Бүрэнжаргалын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.Эвсанаагийн биед арьсны гүвдрүүт тууралт, хордлого, элэгний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, бөөрний түүдгэнцэрийн цочмог үрэвсэл үүссэн нь тогтоогдсон, нитритийн давсаар > ордсон үед биохимийн шинжилгээний үзүүлэлтэд АСЛО хэмжээ өндөр гарсан нь элэгний хамгаалах эс задарсан үзүүлэлт илэрч элгэнд нөлөөлсөн, нитритийн хордлого нь хүний бие организмаас гадагшлах нь хурдан хугацаанд авсан арга хэмжээ, хордлого тайлах эмчилгээний үр дүнгээс хамаарна гэж дүгнэсэн байна. /2133000052 дугаартай зөрч *ийн хэргийн 35 дугаар хуудас/

Хохирогч нь зарим нэр төрлийн хүнсний зүйлийн харшилтай нь тогтоогдсон бөгөөд тухайн үед уг хүнсний зүйлийг хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй... Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн гэх тайлбарын тухайд Хариу тайлбар:

Хохирогч Б.Эвсанаа хиам идээд 10-20 минутын дараагаас хоолой боогдсон, бөөлжсөн, тууралт гарсан, ээж ирээд тариа дусал хийж өгсөн /ээж П.Дулмаа Сайхан сумын сум дундын эмнэлэгт эх баригч бага эмч хийдэг/, дусал дуусаад арай гайгүй болсон, эм уугаад унтсан, зовиур 3 хоногтоо байсан, бөөлжилт 5 хоног зогсоогүй үргэлжилсэн, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар эмчийн бичиж өгсөн Резин эмийг 2/1 хэмжээгээр ууж 5айна нийт уух хугацаа нь 3 сар, эм уухаа зогсоож үзсэн, ингэхэд харшил дахин гарч байгаа гэж мэдүүлсэн. /2133000052 дугаартай зөрч 1ийн хэргийн 21 дүгээр хуудас/

3....Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь Саран-Элит эмнэлгийн клиник химийн лабораторийн шинжилгээ, хохирогчийн дэлгэрэнгүй шинжилгээнүүд нь гарын үсэг тамга тэмдэг баталгаагүй хуулбар хувь нь нотариатын баталгаагүй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй... гэх Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн тайлбарын тухайд Хариу тайлбар:

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18/14 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар 12-ны өдөр Хөтөл жимсгэнэ ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн, хяналт шалгалтад хамраалтай гэж үзэн хохирогч Б.Эвсанаагийн ээж П.Дулмаатай уулзаж хохирогчийн идэж хордсон гэх хиамыг шинжилгээнд хамруулахаар авч, хохирогч Б.Эвсанааг Дархан-Уул аймгийн Саран элит эмнэлэгт 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр арьс харшлын эмчид үзүүлсэн тухай картын бичилт, Нүүдэлчин арьс харшлын эмнэлгийн шинжилгээний дүн , 2021 оны 03 дугаар сарын 12-ны Саран элит эмнэлгийн клиник химийн лабораторийн шинжилгээний дүн зэргийг эх хувиар үзэж фото зургаар баримтлуулж авсныг хэргийн материалд хавсаргасан, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Tseveen-Ochir Erdenejav цахим хаягаар хүүхдийн биеийн байдлын зураг /тууралт гарсан үеийн/, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн эмнэлгийн Саран элит эмнэлгийн клиник химийн лабораторийн шинжилгээний дүн, төлбөр төлсөн баримт, 2021 оны 3 дугаар 14-ний өдөр 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Саран элит эмнэлгийн клиник химийн лабораторийн шинжилгээний дүн, Саруулпрофилаксисд төлбөр төлсөн баримт зэргийг ирүүлснийг хэргийн материалд хавсаргасан болно. /2133000052 дугаартай зөрчлийн хэргийн 37-53 дугаар хуудас/

4....Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 18-03-034/71 дугаартай дүгнэлтээр манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээгээр нитритийн давсны хэмжээ нь МNS0108:2019 стандартын шаардлагад нийцэж байгаа нь нотлогдсон тул зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж шийтгэлийн хуудсанд тулгасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна... гэх Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн тайлбарын тухайд Хариу тайлбар:

Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч У.Энхбатын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн эрүүл ахуйн хими, хор судлалын хяналтын лабораторийн 21-203 дугаар шинжилгээний дүнг үндэслэн үйлдсэн 18-03-034/71 дугаартай дүгнэлтээр Хөтөл жимсгэнэ ХХК-ийн үйлдвэрлэсэн Аяллын зоог нэрийн хиам нь Монгол Улсын Төрөл бүрийн хиам. Техникийн ерөнхий шаардлага МNS5 0108:2019 стандартын 2 дугаар хүснэгтэд тусгагдсан химийн үзүүлэлтээс шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс чийглэг 5.81 %, нитрит 35.78 мг/кг-аар их шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан байна. /2133000052 дугаартай зөрчлийн хэргийн 118, 120 дугаар хуудас/

5....Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Хөтөл жимсгэнэ ХХК-д холбогдох зөрчлийн 2133000052 дугаартай хэргийг и алгаж 0067607 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг үл зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагч Ц.Эрдэнэжав нь хохирогч Батдорж овогтой Эвсанааг манай компанийн үйлдвэрлэсэн нарийн хиамны /аяллын зоог/ нитритийн давсны хэмжээг хэтрүүлсэн, хиамнаас хордсон нь нотлон тогтоогдохгүй байгаа ба манай компани нь хиам үйлдвэрлэлтийн стандартыг зөрчөөгүй тул зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм... гэх гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөтөл жимсгэнэ ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай Нэхэмжлэл гаргах тухай албан бичгийн Гомдлын утга хэсэг-т тусгасан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулаагүй болно. Харин Хөтөл жимсгэнэ ХХК-нд холбогдох 2133000052 дугаартай зөрчлийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээж, шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0067607 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэлийн арга хэмжээ тооцсон. /2133000052 дугаартай зөрчлийн хэргийн 9 дэх хуудас/ Хөтөл жимсгэнэ ХХК-д арга хэмжээ тооцсон тухай үндэслэл:

1.2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 25 минутад Мэргэжлийн хяналтын хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав миний ашигладаг 99382008 дугаарт /8 минут ярьсан/ Сайхан сумын 2 дугаар баг 16-22 тоотод оршин суух хаягтай иргэн П.Дулмаа /РД:МФ74011609/ 99405521 дугаарын утаснаас холбогдож 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Гурван гурвалжин хүнсний дэлгүүрээс хиам худалдан авсан, хиамнаас 9 настай хүүхэд Хөтөл жимсгэнэ ХХК-ийн үйлдвэрлэсэн хиамнаас/ идээд биеэр улаан гүвдрүү гарч, амьсгал нь боогдсон, хордсон гэх гомдлыг өгсөн. Иргэнээс ирүүлсэн гомдлыг гараар бичиж тэмдэглэн авч Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Баттүвшинд танилцуулж байгууллагын бичиг хэргийн бүртгэлд бүртгүүлэн хүлээн авсан.

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр баталсан 18/14 дугаартай удирдаг жийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөтөл жимсгэнэ ХХК-ийн Хөтөл жимсгэнэ хиаман цехийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжав, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч У.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн, шалгалтын явцад 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үйлдвэрлэсэн Аяллын зоог нэрийн хиамнаас улсын байцаагч дээж авч, гомдол гаргасан иргэний /Д.Дулмаа/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гурван гурвалжин хүнсний дэлгүүрээс худалдан авч баримтжуулсан /хиам хаяг шошгогүй 220г-2250 төгрөгийн төлөлт хийсэн и-баримттай, хөлдүү, муудаагүй, гялгар уутан бүрхэвчтэй/ хиамыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 10 минутад улсын байцаагч Ц.Эрдэнэжав, У.Энхбат нарт хүлээлгэн өгснийг Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулсан.

Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн эрүүл ахуйн хими, хор судлалын хяналтын лабораторийн 21-203-д таар шинжилгээний дүнгээр /иргэн П.Дулмаагийн шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн хиам/ давс 0.09%, тослог 26.97%, чийглэг 55.81%, нитрит 85.78%-тай гарсан нь Монгол Улсын Төрөл бүрийн хиам. Техникийн ерөнхий шаардлага МNS 0108:2019 стандартын 2 дугаар хүснэгтэд тусгагдсан химийн үзүүлэлтээс шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс чийглэг 5.81%, нитрит 35.78 мг/кг-аар их шаардлага хангахгүй болох нь шинжилгээний дүнг үндэслэн гаргасан 18-03-034/71 дугаартай дүгнэлтээр баталгаажсан тул 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн тул 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр шийтгэлийн арга хэмжээ тооцсон. Сайхан суманд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг Жи Эн Жи ХХК-ийн Гурван гурвалжин хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Мөнхгэрэлээс авсан гэрчийн мэдүүлэгт иргэн П.Дулмаа хиамны бүрхэвчийг авчирсан /гялгар уут шиг/, манай дэлгүүр 2 төрлийн нарийн хиам байсан, 1 төрөл нь Хөтөл жимсгэнэ ХХК, 1 төрөл нь Очир дагинас ХХК үйлдвэрлэсэн, Очир дагинас ХХК-ийн хиам хальстай /өлөн гэдэс ашигладаг/ учраас Хөтөл жимсгэнэ ХХК-ийн хиам гэдгийг мэдсэн гэж мэдүүлсэн байна.

Хохирогч Б.Эвсанаа 9 настай, эмэгтэй 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Гурван гурвалжин" :үнсний дэлгүүрээс хиам худалдан авсан хиамнаас идээд биеэр улаан гүвдрүү гарч амьсгал нь боогдсон, хордсон гэх мэдээллийг хохирогчийн ээж П.Дулмаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөтөл жимсгэнэ ХХК-ийн захирал Ж.Нямдалайтай ярьж хүүхдээ хиам идээд хордсон, нитритийн хордлого болсон гэж хэлсэн өдөр Хөтөл жимсгэнэ ХХК-ийн захирал Ж.Нямдалай хүүхдээ эмчлүүлээрэй гээд 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлэг өгсөн байна. /21330000.2 дугаартай зөрчлийн хэргийн 14, 15, 16 дугаар хуудас/ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад шалгалтын материалд хавсаргахаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само институт Хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас авсан болно. Шинжилгээний дүнгийн хуудаст дээжийн дугаар 161, 162 гэж тэмдэглэгээтэй, дээжийн нэр хэсэгт Салями, Давхар утлагат, зайдас, Зочин, Элэгний нухаш, Нарийн хиам нийт 6 нөр төрлийн бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан гэх боловч үр дүн хэсэгт Салями, давхар утлагат гэсэн 2 төрлийн хиамны хариу шивэгдсэн, зайдас, Зочин, Элэгний нухаш, Нарийн хи 1М зэрэг 4 нэр төрлийн хиамны шинжилгээний дүн тусгагдаагүй. /2133000052 дугаарт |й зөрчлийн хэргийн 106 дугаар хуудас/

Хөтөл жимсгэнэ ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 10-11 ний өдөр Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн Само институт Хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторид Аяллын зоог, утлагат нарийн хиам, Зочин чанамал хиамыг шинжилгээнд хамруулсан боловч зөвхөн нитритийн хэмжээг тодорхойлуулсан бусад үзүүлэлтийг үзүүлээгүй байна. /2133000052 дуг ^артай зөрчлийн хэргийн 121 дүгээр хуудас/

Хөтөл жимсгэнэ ХХК нь хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд бүтээгдэхүүнээ хамруулсан мэт харагдаж байгаа боловч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрд Төрөл бүрийн хиам. Техникийн ерөнхий шаардлага MNS0108:2019 стандартад тусгагдсан хиамны физик-хими, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг үзүүлдэггүй, тогтмол хугацаанд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулаагүй байгаа нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцна заалтыг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудаар зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон тул 0067607 дугаартай шийтгэлийн хуудсаар Хөтөл Жимсгэнэ ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Хөтөл Жимсгэнэ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0067607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөтөл Жимсгэнэ ХХК-нд оногдуулсан 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0067607 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагч Хөтөл жимсгэнэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сансарбаяр, Б.Үүрдмөнх нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл жимсгэнэ ХХК-ийн гомдолтой зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш Өршөөл үзүүлэх тухай хууль гарч уг хуулийн 10 дугаар зүйлд зааснаар манай компанид холбогдох зөрчлийн хэрэг нь өршөөлд хамрагдаж байгаа тул өршөөлд хамрагдах хүсэлтэй байгаа болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөтөл жимсгэнэ ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжавд холбогдох Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0067607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагч Хөтөл жимсгэнэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сансарбаяр, Б.Үүрдмөнх нар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, өршөөлд хамрагдах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж тус тус заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрт олгосон эрхийнхээ дагуу шүүх хуралдааны явцад Хөтөл жимсгэнэ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжавд холбогдуулан гаргасан гомдлын шаардлагаас татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, гомдол гаргагчийн гомдлын шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах мөн гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан гаргасан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Хөтөл жимсгэнэ ХХК нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэжавд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0067607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн Хөтөл жимсгэнэ ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 8-д заасныг зөрчсөн үндэслэлээр 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгосныг өршөөлд хамруулсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захирамжийн хувийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР