Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108031170118 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ЗБН-д түгээлтийн жолооч ажилтай, Булган аймгийн Могод сумын ****т оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод түр оршин суух,

урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бүрэн биелүүлсэн, **** овогт ***н ****(РД:****).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ****согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод хохирогч ****“...****г нуулаа...” гэх шалтгаанаар нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж зодон эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын баруун хэсэг, баруун чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод хохирогч ****ийг “гэрээс явсангүй” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд дээд уруулд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний уналт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. **** 300,000 төгрөг өгсөн. Оюунцэцэг 2,500,000 нэхээд байгаа, би цувуулж өгье гэхэд “үгүй” гэсэн учраас төлөөгүй байгаа” гэв.

 

Эрүүгийн 2108031170118 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ****ийн:...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явах гэж байхад ****, ****хоёр дахиад архи аваад тэр гурав уугаад согтсон. 14 цагийн үед ****гэрээсээ **** бид хоёрыг хөөгөөд байхаар нь би явах гээд үүдэнд гадуур хувцсаа өмсөөд зогсож байхад ****ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод үүдэн нэг шүд хугараад унахад *** “Чи миний шүдийг цохиод хугалчихлаа шүү дээ гэхэд цагдаа дуудахгүй юу” гэхээр нь би гараад цагдаад дуудлага өгсөн. Би шүдний гарсан зардлыг гаргуулж авна. Хувийн эмнэлгээр явж үзүүлэхэд 2,500,000 төгрөг гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-11),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.30-ны өдрийн 11793 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.****ийн биед дээд уруулд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний уналт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид 1 шүд үгүй болсон нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 5% алдагдуулна” гэжээ (хх-23-24),

Гэрч Б.****ын: “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө сэрээд **** дахин нэг шил архи авсныг ууж дуусаад дахин архи авсан. 14 цагийн үед ****, *** хоёрыг “Одоо харь, байрны эзэн архи уулаа гээд уурлаад байна” гэхэд тэр хоёр гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд үлдсэн архинаас уугаад байсан. *** үүдэнд зогсож байгаад ***Чи миний шүдийг цохиод хугалчихлаа шүү дээ” гээд гараад явсан. Удалгүй хоёр цагдаатай орж ирэхдээ гаран дээрээ хугархай шүд барьсан байсан...” гэх мэдүүлэг (хх-18-19),

Хохирогч ****ийн: “...****“*** танай гэрт байгаа” гээд над руу дайраад “та *** нуулаа” гээд бид хоёр маргалдахад ****гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Миний ухаан балартаад хамраас цус гараад доошоо суухад ****зугтаад гараад явсан. Чинзоригоос эмчилгээндээ 300,000 төгрөг авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хх-89),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.28-ны өдрийн 10357 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. ****ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын баруун хэсэг, баруун чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 6. ****ийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр өөр гэмтэл тогтоогдсонгүй. 7. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хх-101-102),

Гэрч ****гийн: “...****ээжийн дүү *** ахтай 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5 дугаар байрны 58 тоотод очиж маргалдсан гэсэн. Тухайн үед бид хоёр маргалдаад тусдаа байсан юм. Гансүх ах намайг гэрт байхгүй гэхэд ****байгаа гээд маргалдаж байгаад зодсон юм байна лээ. Би маргааш нь*** ахын гэрт очиход нүүр нь бэртсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-21),

Шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, *** тоотод нийтийн байрандаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гараараа цохиж санаатай учруулсан. Би хийсэн хэргээ хүлээсэн. Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдрагч *** хайж очоод хамаатных нь ах ***й маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гараараа цохиж санаатай учруулсан... гэх мэдүүлэг (хх-131-132),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-40), Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.14-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, албан бичиг (хх-43-49), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-58), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-59), үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-60), “****” ЗБН-ийн “****нь тус үйлдвэрт түгээлтийн жолоочийн албан тушаалд ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт (хх-61), банкны дансны хуулга (хх-62-72), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх-126-128) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо, *** дугаар байр, ***тоотод хохирогч ****“...****г нуулаа...” гэх шалтгаанаар нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж зодон эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын баруун хэсэг, баруун чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо**** тоотод хохирогч ****ийг “гэрээс явсангүй” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд дээд уруулд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний уналт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****ийн “...Бид нар архи уусан. ****ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод миний үүдэн нэг шүд хугараад унахад...” гэх мэдүүлэг (хх-11), шүүх эмнэлгийн 11793 дугаар “1. ****ийн биед дээд уруулд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний уналт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид 1 шүд үгүй болсон нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 5% алдагдуулна” гэх шинжилгээ (хх-23-24), хохирогч ****ийн “...****гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-89), шүүх эмнэлгийн 10357 дугаар “1.2. ****ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын баруун хэсэг, баруун чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 7. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-101-102), гэрч Б.****ын “...*** үүдэнд зогсож байгаад ****хандан чи миний шүдийг цохиод хугалчихлаа шүү дээ гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-18-19), гэрч ****гийн “...****намайг байгаа гээд маргалдаж байгаад зодсон юм байна лээ. *** ахын гэрт очиход нүүр нь бэртсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-21), шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээсэн. Өөр надад нэмж яриад байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-131-132) зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *** согтуурсан үедээ хохирогч *** “гэрээс явсангүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэнд нь цохиж хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогч ****ийн нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ****эд 300,000 төгрөг өгсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-89)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч **** хохирогч ****эд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч **** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, эмчилгээний зардалд баримтгүйгээр 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирол төлөгдөөгүй байх тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь согтуурсан үедээ, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, **** дугаар гудамжны *** тоотод хохирогч ****ийг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед дээд уруулд цус хуралт, дээд үүдэн зүүн 2-р шүдний уналт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн ****нь согтуурсан үедээ, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод хохирогч ****“...****г нуулаа...” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр талын хөмсөг, нүдний дээд, доод зовхи, шанаа, баруун хацрын дээд хэсэг, хамар, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын баруун хэсэг, баруун чихний урд хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Гансүхээс нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч ****2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, хохирогч нартай тус бүр өөр газарт, өөр цаг хугацаанд, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэнд нь гараараа нэг удаа болон хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч ****эд 300,000 төгрөг төлөгдсөн, “Гомдол саналгүй” гэх, хохирогч *** хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал, бага насны 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.  

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Дусалхан” ЗБН-д жолооч ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ийг харгалзан шүүгдэгч *** 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****эд төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР