Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0307/Э |
Дугаар | 2022/ШЦТ/314 |
Огноо | 2022-03-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/314
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч /**** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002910287 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” харуул хамгаалалтын багийн ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо,**** тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 13-нд торгох ялыг бүрэн биелүүлсэн, **** овогт ****ын ****(РД*****).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ****согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо**** тоотод байрлах гэртээ дүү ****“охин ****загнасан” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь “духны, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, ташаанд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед архи уусан байсан. Болсон явдлыг сайн санахгүй байгаа. Хоёр хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэйг харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208002910287 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ****ын: “2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирсэн чинь ах ****архи уучихсан, манай 2 настай охин ****“унт” гэж загнаад ор руу түлхэхээр нь би “Та яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм бэ” гэсэн чинь над руу уурлаад хоолой боогоод, нүүр рүү гараараа 5-6 удаа цохиод байхаар нь ээж салгасан. ...****ах миний зүүн гарыг нугалаад хойшоогоо дарчихсан. ...намайг ах ****өмнө цохиж зодож байгаагүй. Ер нь байнга маргалдаад байдаг болохоор нэг их харьцаад байдаггүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-10-11),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1288 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. ****ын биед духны, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, ташаанд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-26-27),
Гэрч ****: “...****архи уучихсан манай гэрт орж ирсэн. Манай охин ****охин **** унтахгүй, шалдан гүйгээд байхаар нь ****“унт” гээд ширүүн дуугарсан чинь **** уйлаад ор руугаа гүйсэн. Тэгсэн чинь *** ****руу уурлаад “та яагаад миний хүүхдийг загнаад байгаа юм бэ, өөрийнхөө хүүхдийг загнаач” гээд охин руугаа очоод байж байтал ******* руу уурлаад “чи юу гээд байгаа юм бэ, дандаа ахынхаа өөдөөс юм хэлж байх юм” гээд хоорондоо маргалдсан. *** орон дээрээс босоод ирсэн чинь *******ын ар нуруунаас гараараа барьж байгаад хойш нь угзраад унагасан чинь орны түшлэгийг толгойгоороо цохиод уначихсан. Охин *** уурлаж босч ирээд *** барьцалдаж аваад ноцолдоод үүдэнд байсан гутал дээр тээглээд хоёулаа давхралдаж унаад ноцолдоод байхаар нь би салгасан. *** толгой хавдчихсан байсан. ...Ер нь хоорондоо хөндий харилцаатай байдаг. Манай *** охин ***нар өмнө нь цохиж зодолдож байгаагүй, хүүхдүүдээсээ болоод хааяадаа маргалдаад байдаг...” гэх мэдүүлэг (хх-20-21),
Шүүгдэгч *** яллагдагчаар өгсөн: “...Би дүү ***андаж “чи хүүхдээ хоол унд хийж өгөөд хайрлаж болдоггүй юм уу” гээд зандрангуй хэлсэн чинь ***“ээжийн машиныг авч гарна” гээд байхаар нь би “чи хаашаа явах гээд байгаа юм” гэсэн чинь *** уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Архиндаа согтоод юу болсон талаар санахгүй байгаа. ...Тэр үед дүү ***г цохиж зодсон байсан. Яаж цохиж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-78-79),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-44), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-40-43), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.23-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-48-49), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-53), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-55), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-58-59), “ ****” ХХК-ийн “****нь ...Хамгаалалтын багийн ахлагч албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-61, 62), банкны дансны хуулга (хх-63-71), шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй тодорхойлолт (хх-86), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-87) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Одонтын **** тоотод байрлах гэртээ дүү ****“охин ****загнасан” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь “духны, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, ташаанд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ****ын “...ах ****над руу уурлаад хоолой боогоод, нүүр рүү гараараа 5-6 удаа цохиод ...миний зүүн гарыг нугалаад хойшоо дарчихсан...” гэх мэдүүлэг (хх-10-11), шүүх эмнэлгийн 1288 дугаар “1. ****ын биед духны, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, ташаанд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-26-27), гэрч *** “...Охин ***н толгой хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-20-21), шүүгдэгч *** “...Тэр үед дүү Лхамыг цохиж зодсон байсан...” гэх мэдүүлэг (хх-78-79) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *** согтуурсан үедээ хохирогч ****үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолой боож, нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-11)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, О**** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн дүү ****тай “охин ****загнасан” гэх маргаанаас үүдэлтэйгээр маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “духны, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, ташаанд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Миний хоёр хүүхэд хөгжлийн бэршээлтэй, ар гэрийн асуудалтайг харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд хоолой боох, нүүрэнд гараар удаа дараалан цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” харуул хамгаалалтын багийн ахлах ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч **** 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****л овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 700,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР