Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Иргэдийн төлөөлөгч М.Батзаяа

Шүүгдэгч М.Мөнхтөр, О.Оюунбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргал, Р.Цэрэнханд

Хохирогч Т.Батцэнгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхтөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Оюунбаатар нарт холбогдох эрүүгийн 201614000377 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн 1-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Мөнхжаргалын Мөнхтөр /регистрийн дугаар МЙ91053013/

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 2-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Шаазгай овогт Отгондоржийн Оюунбаатар /регистрийн дугаар ГИ87110317/

Шүүгдэгч М.Мөнхтөр нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16-р байрны гадаа зам дээр амь хохирогч Т.Галбадрахтай хэрүүл маргаан хийж байгаад газарт бөгсөөрөө унаж суусан байхад нь урд талаас нь өшиглөж хатуу цементэн хэсэг бүхий газарт ар дагзаар нь савж унагааснаар бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, амь хохирогч Т.Галбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02 цагийн үед БОЭТ-ийн яаралтай тусламжийн төвд хүргэгдэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан боловч 14 цаг 55 минутын үед хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Оюунбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16 дугаар байрны гадаа зам дээр амь хохирогч Т.Галбадрахтай хэрүүл маргаан хийж нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.Мөнхтөрын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч намайг өшиглөөд арагшаа бөгсөөрөө унасан. Миний өшиглөлтөөс ийм байдалд хүрсэн харамсаж байна. Нэг өшиглөхөд ингэнэ гэдэгт одоо болтол итгэхгүй байна. Тухайн үед гурвуулаа нэг том пиво, 1 том архины талыг уусан юм. Би нэг л удаа өшиглөсөн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Маш их харамсаж байна гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч О.Оюунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхтөр талийгаач хоёр маргалдаад байгаа байдалтай зогсож байхаар нь салгах гэж очоод нэг удаа цохисон өөр нэг их сүртэй зүйл болоогүй. Мөнхтөр талийгаачийг өшиглөсөн. Тэгэхэд хойшоогоо унаж байсан. Тэгээд бид зугтаачихсан. Би хохирогчийг танихгүй. Мөнхтөр хохирогч хоёр мөнгө төгрөгний асуудал яриад маргаад байх шиг байсан. Барьцалдаад зогсож байх шиг байсан. Би хохирогчийн зүүн гарын мөрөнд цохисон. Тэгээд хохирогч намайг цохихоор нь би арагш унасан. Харамсаж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Т.Батцэнгэлын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний дүүгийн бие эрхтэн харахын аргагүй болсон байсан. Энэ хоёр хүний ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө өөрийгөө аваад л явдаг байсан. Ийм байдалд хүргэчихээд хаяад явсанд нь үнэхээр их гомдолтой байна. Оршуулгын зардалд 1.800.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Одоо 1.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэлийг нэхэмжилнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Гэрч М.Удвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Төрөө ах нөгөө залуугийн араас нь очоод хөөе пизда минь танихгүй байгаа юм уу гээд хэрүүл хийсэн. Нөгөө хүн нь би танихгүй байна гэж хэлж байсан. Тэгтэл Шогшоо ах босоод Төрөө ах болон нөгөө танихгүй залуу дээр очсон. ...Шогшоо ах хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгтэл хохирогч хойшоо ухарч байгаад явган хүний хажуу талын шороон дээр бөгсөөрөө суусан. Би гар утсаа янзлаад эргээд харах үед Балжинням гүйгээд очсон байсан. Би тэд нар луу очих тэр үед Төрөө ах хохирогчийн нүүр лүү өшиглөсөн чинь хохирогч толгойн ар дагз хэсгээрээ газар цохиж толгой нь ойгоод таг хийгээд чимээ гараад маш хүчтэй дуу гараад эргээд унасан. Тэгтэл цаад талаас хэдэн хүмүүс та нар болиоч хүний олон хүнээ барихгүй шүү гэх мэтээр хэлсэн. Яг тэгж байхад нөгөө Төрөө ахад цохиулсан хүний гар хөл нь татганаад байсан. Тэгсэн чинь Төрөө ах нөгөө газарт хэвтэж байсан хүнийг хараад зугтаарай гэхээр нь зугтаасан гэсэн мэдүүлэг /1хх 42-43 ху/

-Насанд хүрээгүй гэрч О.Амарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Балжиннямтай юм яриад зогсож байсан чинь Галаа ах нөгөө хоёр хүндээ би та нарыг Эрдэнэтэд хэн ч биш болгоноо гэсэн чинь Галаа ахтай маргалдаж байсан цэнхэр өнгийн цамцтай ах Галаа ахын нүүр лүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь Галаа ах хажуу тийшээ далбилзаж байгаад доошоо хагас суугаад босч ирээд нөгөө ахтай заамдалцаад цаашаа болоод явган хүний замаас буугаад билльярдын хажуу талын шороон дээр очсон. Тэнд маргалдаж байгаад хар өнгийн малгай өмссөн дээгүүрээ баруун өнгийн цамцтай ах Галаа ахын нүүр лүү цохисон. Тэгтэл хажуу талаас нь цэнхэр өнгийн цамцтай ах ч гэсэн нүүр лүү нь хоёр цохисон. Галаа ах тэр хоёрт цохиулаад газарт суусан. Галаа ахыг сууж байхад нь хар өнгийн малгай өмссөн байсан ах Галаа ахыг өшиглөсөн чинь Галаа ах хойшоо унасан. Галаа ахыг яг хаана нь өшиглөснийг нь хараагүй. Галаа ахыг газар унах үед таг, тап хийх дуу гараад унасан гэсэн мэдүүлэг /1хх 44-45 ху/

-Насанд хүрээгүй гэрч Л.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цэнхэр өнгийн фудболктой залуу түрүүлээд Галаа ахын нүүр лүү цохисон чинь Галаа ах дайвалзаж байсан. Урдуур хүн хаагаад цааш харсан чинь зүүн байсан байх өвдгөөр нь нугалаад газар тулаад хоёр гараараа мөн газар тулсан байсан. Тэр үед хар өнгийн савхин хүрэмтэй залуу Галаа ахын 3. толгойны ар хэсэг рүү цохиж байсан. Тэгтэл Галаа ах босоод ирсэн. Тэгээд хоорондоо зууралдаад явган хүний замын баруун тал руу шороо руу буусан. Тэгээд хар өнгийн малгайтай биеэ барьсан цамц билүү фудболктой залуу Галаа ахын нүүр лүү маш хүчтэй цохисон. Тэгтэл Галаа ах хойшоо гуйваад баруун гараараа тулаад тонгойсон. Тэр үед би өөр тийшээ хараад эргээд харах үед Галаа ах хоёр хөлөө жийгээд бөгсөөрөө газар суусан байсан. Тэгтэл нөгөө хар өнгийн малгайтай ах Галаа ахын цээж рүү өшиглөсөн чинь пад тас хийх чимээ гараад Галаа ах саваад унасан. Галаа ах ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Гар хөлөө дэлгээд хэвтэж байсан. Гэдэс нь нилээд амьсгаатай байсан бөгөөд амнаас нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 46-47 ху/

-Насанд хүрээгүй гэрч Б.Саруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сонор хайрхан худалдааны төвийн урдуур гараад ирсэн чинь миний найз Балжинням 6-15-р байрны зүүн урд талд зогсож байсан. Цаад талд нь хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн фудболк өмссөн ах, хар өнгийн савхин хүрэм өмссөн ах нар миний танил Галаа гэж ахтай муудалдцаад зогсож байсан. Галаа ах нөгөө гурван залуутай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгсэн чинь түрүүлээд цэнхэр өнгийн цамцтай ах нэг цохисон чинь Галаа ах газарт суугаад босч ирсэн. ...Балжиннямтай юм яриад зогсож байхад шап шап хийх чимээ гарахаар нь харсан чинь Галаа ах дөрвөн хөллөөд байж байсан. Нөгөө гурвын хар хөх өнгийн цамц билүү фудболктой ах Галаа ахыг цохисон. Яг хаана цохихыг нь хараагүй. Тэгтэл залгуулаад битүү чимээ гараад залгуулаад таг хийх чимээ чанга сонсогдсон. Тэр үед нөгөө хар өнгийн цамц билүү фудболктой ах хөлөө буулгаж байсан. Тэр үед нэг ах гүйж ирээд болиоч гээд орилсон чинь нөгөө хэд зугтаасан гэсэн мэдүүлэг /1хх 48 ху/

-Насанд хүрээгүй гэрч У.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би найзтайгаа юм ярьж байсан чинь нөгөө үсээ боосон байсан ах Шогшоо ахын нүүр лүү цохиж байсан. Шогшоо ах зөрүүлээд үсээ боосон ахын нүүр лүү нэг цохисон чинь хохирогч доошоо газар унаад өвдгөөрөө сөхрөөд суусан. Би хохирогчийг тавиулах гээд түүний зүүн мөр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хохирогч гараа тавьсан. Тэгтэл Төрөө ах хажуу талаас орж ирээд хохирогчийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн чинь хохирогч явган хүний зам дээрээ хойшоо унасан гэсэн мэдүүлэг /1хх 50-51 ху/

-Гэрч Д.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бараан өнгийн өмдтэй залуу талийгаачийг өшиглөж байсан. Талийгаач цохиулаад хойшоо саваад унасан. Савж унахдаа явган хүний хажуу талд байсан хэсэгхэн хавтгай дээр толгойн ар дагзаараа дээшээ хараад унасан гэсэн мэдүүлэг /1хх 52-53 ху/

-Гэрч Э.Төрболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэд нар таксинд явж байхдаа Шогшоо гэдэг нь 6-16 дугаар байрны хажууд хэвтэж байсан хүнийг түрүүлээд цохисон. Шогшоогийн цохисон хүн замын хажуу талын хайс бариад суухаар нь Төрөө гэдэг залуу нь нөгөө цохиулсан хүний цээж хоолой руу нь өшиглөөд унагасан гэж ярьж байсан. Тэд нар зодсон хүнийхээ нэрийг Галаа гэж байсан гэсэн мэдүүлэг /1хх 67-68 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 54 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, зүүн талын гурван хавирганы далд хугарал, хуйханд шарх, хуйх, хуйхны дотор тал, зүүн талын чамархайн булчин, нүүр, уруул, хоёр талын завьж, зүүн шанаа, баруун, зүүн, гарын шуу, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчии хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байх ба үхлийн шалтгаан болжээ. 4. 3. Дээрх гэмтлүүд дотроос гавал тархины битүү гэмтлүүд нь хүний гараар цохих үед үүсэхгүй ба гараар цохиод унах үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь цохих ба өшиглөх аль ч үед нь үүсгэгдэхийг үгүйсгэхгүй. 4. Гавал, тархины битүү гэмтэл, дагзны ясны хугарал, хату хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 3 хавирганы далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хуйханд шарх, хуйх, хуйхны дотор тал, зүүн талын чамархайн булчин, нүүр, уруул, хоёр талын завьж, зүүн шанаа, баруун, зүүн гарын шуу, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гарын чигчий хуруу хоёр хөлийн шилбэнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Талийгаачид уушигний голомтлог үрэвсэл, элэгний хатуурал зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. 6. Шүүх химийн шинжилгээгээр Т.Галбадрахын БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирэхэд авсан цусанд 1.9 этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. 7. Талийгаач 0/1/-р бүлгийн цустай байна. 8. Талийгаач нь эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан тул зөөвөрлөсөн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. 9. Дээрхи гэмтлүүд нь талийгаачийг ямар ч байрлалд байхад үүсэх боломжтой ба тархины гэмтэл авсан даруйдаа идэвхитэй хөдөлгөөн хийх боломж муутай байна. 10. Талийгаач нь үхлийн шалтгаан болох гэмтлийг аваад 12 цаг хүртэлх хугацаа өнгөрсөн байна. 11. Талийгаачид эмнэлэгийн тусламж үзүүлсэн боловч амь насыг аврах боломжгүй байжээ. 12. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт тархины няцрал нь үхэлд хүргэжээ. 13. талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал болно. 14. Талийгаачид БОЭТ-ийн эмч нар эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлжээ гэсэн дүгнэлт /1хх 117-119 ху/

-Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7 ху/ -Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 8, 11-12, 14-160 20-21, 23, 25, 27, 29, 31, 33, 36, 120-121, 2хх 36-37 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 197, 219 ху/

-М.Мөнхтөрийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, дахин байцаасан тэмдэглэл /2хх 12-19 ху/

-О.Оюунбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, дахин байцаасан тэмдэглэл, ял өөрчилж сонсгон байцаасан тэмдэглэл /2хх 20-29 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх 33-35 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Мөнхтөр нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16-р байрны гадаа зам дээр амь хохирогч Т.Галбадрахтай хэрүүл маргаан хийж байгаад газарт бөгсөөрөө унаж суусан байхад нь урд талаас нь өшиглөж хатуу цементэн хэсэг бүхий газарт ар дагзаар нь савж унагааснаар бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулснаас Т.Галбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02 цагийн үед БОЭТ-ийн яаралтай тусламжийн төвд хүргэгдэн, эмнэлэгийн тусламж 5. үйлчилгээ авсан боловч 14 цаг 55 минутын үед хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг, шүүгдэгч О.Оюунбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16 дугаар байрны гадаа зам дээр амь хохирогч Т.Галбадрахтай хэрүүл маргаан хийж нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхтөрийн “...Хохирогч намайг өшиглөөд арагшаа бөгсөөрөө унасан. Миний өшиглөлтөөс ийм байдалд хүрсэн харамсаж байна”, шүүгдэгч О.Оюунбаатарын “...Мөнхтөр талийгаач хоёр маргалдаад байгаа байдалтай зогсож байхаар нь салгах гэж очоод нэг удаа цохисон өөр нэг их сүртэй зүйл болоогүй. Мөнхтөр талийгаачийг өшиглөсөн. Тэгэхэд хойшоогоо унаж байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Удвалын “...Шогшоо ах хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгтэл хохирогч хойшоо ухарч байгаад явган хүний хажуу талын шороон дээр бөгсөөрөө суусан. Би гар утсаа янзлаад эргээд харах үед Балжинням гүйгээд очсон байсан. Би тэд нар луу очих тэр үед Төрөө ах хохирогчийн нүүр лүү өшиглөсөн чинь хохирогч толгойн ар дагз хэсгээрээ газар цохиж толгой нь ойгоод таг хийгээд чимээ гараад маш хүчтэй дуу гараад эргээд унасан” /1хх 42-43 ху/, насанд хүрээгүй гэрч О.Амарбаярын “...хар өнгийн малгай өмссөн дээгүүрээ баруун өнгийн цамцтай ах Галаа ахын нүүр лүү цохисон. Тэгтэл хажуу талаас нь цэнхэр өнгийн цамцтай ах ч гэсэн нүүр лүү нь хоёр цохисон. Галаа ах тэр хоёрт цохиулаад газарт суусан. Галаа ахыг сууж байхад нь хар өнгийн малгай өмссөн байсан ах Галаа ахыг өшиглөсөн чинь Галаа ах хойшоо унасан” /1хх 44-45 ху/, Л.Төгөлдөрийн “...хар өнгийн малгайтай биеэ барьсан цамц билүү фудболктой залуу Галаа ахын нүүр лүү маш хүчтэй цохисон. Тэгтэл Галаа ах хойшоо гуйваад баруун гараараа тулаад тонгойсон. Тэр үед би өөр тийшээ хараад эргээд харах үед Галаа ах хоёр хөлөө жийгээд бөгсөөрөө газар суусан байсан. Тэгтэл нөгөө хар өнгийн малгайтай ах Галаа ахын цээж рүү өшиглөсөн чинь пад тас хийх чимээ гараад Галаа ах саваад унасан. Галаа ах ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Гар хөлөө дэлгээд хэвтэж байсан” /1хх 46-47 ху/, Б.Саруулын “...Балжиннямтай юм яриад зогсож байхад шап шап хийх чимээ гарахаар нь харсан чинь Галаа ах дөрвөн хөллөөд байж байсан. Нөгөө гурвын хар хөх өнгийн цамц билүү фудболктой ах Галаа ахыг цохисон. Яг хаана цохихыг нь хараагүй. Тэгтэл залгуулаад битүү чимээ гараад залгуулаад таг хийх чимээ чанга сонсогдсон. Тэр үед нөгөө хар өнгийн цамц билүү фудболктой ах хөлөө буулгаж байсан” /1хх 48 ху/, У.Балжиннямын “...Би найзтайгаа юм ярьж байсан чинь нөгөө үсээ боосон байсан ах Шогшоо ахын нүүр лүү цохиж байсан. Шогшоо ах зөрүүлээд үсээ боосон ахын нүүр лүү нэг цохисон чинь хохирогч доошоо газар унаад өвдгөөрөө сөхрөөд суусан. Би хохирогчийг тавиулах гээд түүний зүүн мөр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хохирогч гараа тавьсан. Тэгтэл Төрөө ах хажуу талаас орж ирээд хохирогчийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн чинь хохирогч явган хүний зам дээрээ хойшоо унасан” /хх 150-51 ху/, гэрч Д.Түмэн-Өлзийгийн “...Бараан өнгийн өмдтэй залуу талийгаачийг өшиглөж байсан. Талийгаач цохиулаад хойшоо саваад унасан. Савж унахдаа явган хүний хажуу талд байсан хэсэгхэн хавтгай дээр толгойн ар дагзаараа дээшээ хараад унасан” /1хх 52-53 ху/, Э.Төрболдын “...Тэд нар таксинд явж байхдаа Шогшоо гэдэг нь 6-16 дугаар байрны хажууд хэвтэж байсан хүнийг түрүүлээд цохисон. Шогшоогийн цохисон хүн замын хажуу талын хайс бариад суухаар нь Төрөө гэдэг залуу нь нөгөө цохиулсан хүний цээж хоолой руу нь өшиглөөд унагасан гэж ярьж байсан” /1хх 67-68 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, зүүн талын гурван хавирганы далд хугарал, хуйханд шарх, хуйх, хуйхны дотор тал, зүүн талын чамархайн булчин, нүүр, уруул, хоёр талын завьж, зүүн шанаа, баруун, зүүн, гарын шуу, зүүн гуя, баруун өвдгөнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 54 дугаар дүгнэлт, ял шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхтөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч О.Оюунбаатарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэднийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Мөнхтөр, О.Оюунбаатар нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч О.Оюунбаатарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 1.897.700 төгрөг нэхэмжилж хүнсний зүйл, зул, хадаг зэргийн зардал 1.166.200 төгрөгний баримтыг ирүүлсэн байх ба шүүгдэгч М.Мөнхтөр нь шүүхийн шатанд 1.000.000 төгрөг төлсөн байна.

Шүүх нотлох баримтыг үнэлж хүнсний зүйл, зул, хадаг зэргийн зардал 1.166.200 төгрөгний хохирлыг шүүгдэгч М.Мөнхтөр хариуцах үндэслэлтэй гэж үзээд, түүний төлсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 166.200 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, гэм хорын нэхэмжлэлээс 731.500 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Шүүгдэгч М.Мөнхтөрийн цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч О.Оюунбаатарын цагдан хоригдсон 90 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарын цагдан хоригдсон 90 хоногийн нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан баривчлах ялын дээд хэмжээ буюу 3 сарын баривчлах ялыг биеэр эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Оюунбаатарыг шүүх хуралдааны танхимаас суллахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн өмсөж явсан энгэр хэсэгт GR гэсэн бичигтэй урдаа цахилгаантай малгайтай хар /хөх/ өнгийн ноосон цамц, хар өнгийн углааш, дөрвөлжин шоо бүхий хэлбэртэй цэнхэр өнгийн шорт, шүүгдэгч М.Мөнхтөрийн өмсөж явсан энгэр хэсэгтэй шар цагаан өнгийн хөндлөн судалтай саарал өнгийн ноосон цамц, хоёр хажуу хэсгээр саарал өнгийн судал бүхий ягаан өнгийн нимгэн цамц, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, төмөр аралтай хүрэн өнгийн өмдний тэлээ, цэнхэр шар алаг ул бүхий цагаан өнгийн пүүз 1 хос, шүүгдэгч О.Оюунбаатарын өмсөж явсан урт ханцуйтай цэнхэр өнгийн цамц, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн дотоож, саарал өнгийн оймс, nike гэсэн лого бүхий цэнхэр өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Мөнхтөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Шаазгай овогт Отгондоржийн Оюунбаатарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрийн 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарыг 3 /гурав/ сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрд оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарт оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрийн цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг, шүүгдэгч О.Оюунбаатарын цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн өмсөж явсан энгэр хэсэгт GR гэсэн бичигтэй урдаа цахилгаантай малгайтай хар /хөх/ өнгийн ноосон цамц, хар өнгийн углааш, дөрвөлжин шоо бүхий хэлбэртэй цэнхэр өнгийн шорт, шүүгдэгч М.Мөнхтөрийн өмсөж явсан энгэр хэсэгтэй шар цагаан өнгийн хөндлөн судалтай саарал өнгийн ноосон цамц, хоёр хажуу хэсгээр саарал өнгийн судал бүхий ягаан өнгийн нимгэн цамц, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, төмөр аралтай хүрэн өнгийн өмдний тэлээ, цэнхэр шар алаг ул бүхий цагаан өнгийн пүүз 1 хос, шүүгдэгч О.Оюунбаатарын өмсөж явсан урт ханцуйтай цэнхэр өнгийн цамц, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн дотоож, саарал өнгийн оймс, nike гэсэн лого бүхий цэнхэр өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхтөрөөс 166.200 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 4-15 тоотод оршин суух Т.Батцэнгэл /РД: ФБ74040802/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 731.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оюунбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч М.Мөнхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

Ж.БАЙГАЛМАА