Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0670

 

 

 

                                                                          

        Т.Б*******ын нэхэмжлэлтэй

             захи*******ны хэргийн тухай

  

Захи*******ны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Б*******

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй эс үйлдэл үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөнгөн урамшууллыг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0587 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0184/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б*******аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй эс үйлдэл үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөнгөн урамшууллыг гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0587 дугаар шийдвэрийн: 

1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Б*******ыг өмнө эрхэлж байсан Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б*******т 2023 оны урамшууллыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тооцон олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж,

2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Т.Б*******ын ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Т.Б******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Т.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/31 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосон.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын Б/31 дүгээр тушаалд ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй бөгөөд тухайн эрхэлж байсан албан тушаал нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн өмнө ажиллаж байсан албан тушаалууд нь ч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба шүүхээс яг хэзээ тухайн албан тушаалтны Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах ёстой байсан талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

Хэзээ төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдаагүй талаар анхан шатны шүүхээс дүгнээгүй бөгөөд хэзээнээс эрх нь зөрчигдсөнийг тогтоолгүйгээр баталгаагаар хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Хэдийгээр Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалд томилох ёстой гэсэн дүгнэлтийг барьж байгаа боловч энэ нь хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хэзээ төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн талаар огт дурдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнээгүй.

Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 49.2-т “Энэ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэсэн зохицуулалтыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Тухайн албан тушаалд ажиллаж байсан алба хаагчид нь нэмэгдэл баталгааг тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор олгодог атал шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй болжээ. Хэзээ нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн талаар дүгнэлт өгснөөр эрх нь хэзээнээс зөрчигдсөн, мөн хуулийн хөөн хэлэлцэх асуудал ч яригдах байсан. Анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцэж оролцсон боловч өмгөөлөгчийн энэхүү няцаалт тайлбарт анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

Иймээс Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 587 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б*******ыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 44 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгч Т.Б*******ын гаргасан гомдлын дагуу “Ма*******н хянан шийдвэрлэсэн тухай” 524 дүгээр тогтоолоор дээрх тушаалыг төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосноос гадна 2 дахь заалтаараа “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Т.Б*******ыг томилохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Э*******д даалгасан, Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны зөвлөлийн энэхүү тогтоолыг эс зөвшөөрч өөрийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн сайдын 2023 оны Б/31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар бус харин эсрэгээрээ энэхүү тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Энхболдод хандсан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/2772 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг хүргүүлэхдээ “…Т.Б*******ын өмнө хашиж байсан Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаал тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалтай чиг үүрэг ойролцоо, түүнчлэн уг газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг Т.Б******* хангаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, дээрх албан тушаалд томилж, шийдвэрийг 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн…” байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, …биелэлтийг хангах”, 75 дугаар зүйлийн 75.4.4-т “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, …албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 76 дугаар зүйлийн 76.4-т “Төрийн албаны төв байгууллагын …шийдвэрийг биелүүлээгүй, …албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж  тус тус зааснаас үзэхэд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаар хангах үүрэгтэй.

2.Гэтэл давж заалдах гомдолд Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор сайдын 2023 оны Б/31 дүгээр тушаал хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоосон гэснийг л үндэслэл болгосноос бус тогтоолын 2 дахь заалтыг хэрхэн ямар үндэслэлээр хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа талаар тодорхой үндэслэл га*******гүй, мөн Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын ма*******гүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ сайдын дээрх тушаалын талаар дүгнэлт өгөх эрхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, өмнө нь ч тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт өгсөнгүй гэсэн агуулгаар гомджээ.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 22 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т.Б*******ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мөн оны Б/45 дугаар тушаалаар уг албан тушаалд томилогдсоноор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх нэхэмжлэгчид үүссэн, тийм ч учраас Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Засгийн газрын агентлаг тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосонтой холбоотойгоор түүнийг салбарын сайдын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар дэд даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасан байна.

Харин энэхүү тушаалыг хэрэгжүүлж, Э.Б*******ыг ажилд томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн талаар дээр дурдсан Төрийн албаны зөвлөлийн албан бичигт, мөн шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ.

3.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/130 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэн Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.М*******г үүрэгт ажлаас чөлөөлснөөр сул орон тоо гарч, Төрийн албаны зөвлөлөөс энэхүү албан тушаалд нэхэмжлэгчийг томилох боломжтой талаар хууль хэрэгжүүлж ажиллах хугацаатай мэдэгдлийг хариуцагчид өгсөн нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болно.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг ма*******ны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захи*******ны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН