Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 126/ШШ2021/0020

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий Д.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

           

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 711 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Гурил тэжээл ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувь буюу 96 860 700 төгрөгийн үнэ бүхий ногдол хувийг Л.Г, М.Б, Б.Б нарын гурван хүний хамтаар худалдан авсан ба ингэж худалдан авахад хамгийн олон ноогдол хувь буюу нийт 51 хувийн 25 хувийг нь би ганцаараа худалдан авч, дээрх тогтоолоор энэ хөрөнгийн хамтран өмлөх эрхийг авсан юм. ... Гэтэл хамтран өмчлөгч болох Л.Г нь бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр 1999 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 121756 ширхэг ноогдол хувийг 196600 ширхэг болгон өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Хөвсгөл Гурил тэжээл ХХК-ийн 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батласан “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийн 4.2 дахь хэсэгт заасан “... дор дурьдсан асуудлыг заавал бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ ... б. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэх заалтыг тус тус ноцтой зөрчиж, 2004  оны 8 дугаар сарын 21-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, дүрмийг шинэчлэн баталж, улмаар Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байсан. ... Мөн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тус компанийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийн тамга, тэмдгийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болох надад шилжүүлсний дараа дээрх тамга, тэмдгийг хаяж гээгдүүлсэн гэж худал зар мэдээ нийтлүүлэн тамга, тэмдгийг дахин хуурамчаар үйлдэн, уг тамга, тэмдгийг ашиглан бусад иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл байгуулан дундын эд хөрөнгийг өмчилж эзэмшсэнээс олсон ашиг орлогыг дундын санд байршуулах, хамтран өмчлөх, захиран зарцуулах талаархи компанийн дүрмийг зөрчиж олсон ашиг орлогыг хувьдаа завшсан. ... Энэхүү Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн төлөөлөн удирдах  зөвлөлийн гишүүн болох Л.Гын бусад хувьцаа эзэмшигчдийн итгэлийг эвдэн бид бүгдийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл хийх болсон үр дагавар бүхий нөхцлийг төрийн холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж буй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа би болгосон гэж үзэж байгаа. Тодруулбал: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд 19.4 дүгээр зүйлийн 19.4.1-д зааснаар “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” 19.4.2-т зааснаар “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-т зааснаар “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” зэрэг улсын бүртгэгчийн эрх, үүргийг тухайлан зааж өгсөн байтал дээр дурдсан үүргийг биелүүлээгүй нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах гол үндэслэл юм. ... Иймд улсын бүртгэлийн байгууллагын зүгээс хуулийг буруу ташаа ойлгосон, хуулийн дагуу тавигдах шаардлагуудыг бүрэн биелүүлээгүйгээс үүдэн Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн үүсгэн байгуулагчдын буюу бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурал гэж болоогүй. 1999 оны 03 дугаар сард болсон хурал, 1999 оны 03 дугаар сарын 25-нд бүх гишүүдийн хурал болсон. Энэ хурлаас хойш ТУЗ-ын хурал болж байсныг эс тооцвол бүх гишүүдийн хурал хуралдаагүй. Тиймээс 1999 онд баталсан дүрэм болоод компанийн засаглалын тухай хуулийн зохих заалтуудын дагуу дүрмийн өөрчлөлт бүх гишүүдийн хурлаар шийдэгдэх ёстой. Гэтэл 2004 оны илт хууль бус дүрэм батлах хуралд би өөрөө оролцоогүй. Мөн өөр асуудал хэлэлцсэн хуралдаан дээр дүрэм баталсан мэтээр хийж, миний гарын үсэггүй дүрмийг бүртгэлийн албанд өгсөн ба бүртгэлийн алба нь үүнийг бүртгэж хувийн хэрэгт оруулсан зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл гурил тэжээл компанийг 1998 онд Төрийн өмчийн хорооноос 51 хувь нь төрийн өмчит байсныг нэр бүхий 4 иргэн хувьчилж худалдаж авсан. Нийт 1654 иргэнд буюу 49 хувь нь иргэнийн өмчлөлд, 51 хувь нь төрийн өмчлөлд байж байгаад ийнхүү компани бүхэлдээ иргэдийн өмчлөлд шилжсэн байдаг. Үүнээс хойш Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газар анх 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр компанийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Уг гэрчилгээ дээрээс харахад нийт гишүүдийн тоог 4 гэсэн байх бөгөөд нийт хувьцааны тоо 764,25 гэж гэрчилгээ дээр тусгасан бүртгэл хийгдсэн. Бүртгэл хийгдээд бүх гишүүдийн хурлыг 1999 онд хийгээд дүрмээ батлаад түүний дагуу үйл ажиллагаагаа явуулаад явж байтал 2004 оны дүрмээ шинэчлэн гэх баримтыг нэхэмжлэгч хожим 2019 онд олж мэдсэн. Хаанаас олж мэдсэн бэ? гэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2004 оны дүрмийг үндэслээд н.Ганбат гэх нэг хувьцаа  эзэмшигч нь гэрээ хэлэлцээр хийж компанид хохирол учирсан асуудалтай холбоотойгоор 2004 оны тогтоол, дүрэм гэх зүйл байгаа юм байна гэдгийг олж мэдсэн даруйдаа шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан гэх дүрэмд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ. Үйл ажиллагааны чиглэл нэмсэн байна. Авто сургууль, талх нарийн боов, сервис, мал аж ахуй, барилга угсралт гэсэн нийт 5 чиглэлийг нэмсэн бөгөөд компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг 5 жил болгон өөрчилсөн байна. Дүрмийн шинэчилсэн найруулгыг батлахдаа 1999 онд батлагдсан компанийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан дүрмийг бүх хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх, хуралд оролцох хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрсөн. 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьцааны тоотой тэнцүү санал өгөх эрхийг зөрчсөн . Мөн 1999 оны компанийн тухай хуулийн 63.1 дүгээр зүйлд заасан хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрх гэх зохицуулалтыг зөрчсөн. 65 дугаар зүйлд заасан ТУЗ бүртгэлийн өдөр бүртгэлийн хөтөлж, хурал зарлаж 45 хоногийн өмнө мэдэгдэх, 66.1 дүгээр зүйлд заасан зар мэдээгээ хувь нийлүүлэгчдэдээ хүргэх, сонин хэвлэлээр зарлах, шуудан харилцаагаар мэдэгдэх үүргээ зөрчсөн. 70.1 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц 50 хувиас дээш ирцтэйгээр цуглаж байж уг хурал хүчин төгөлдөр болох байсан. Гэвч Л.Г гэх хүн  энэ компанийн 15.7 хувийн хувьцааг 1998 онд худалдаж авснаар 15.7 хувийн хувьцааг эзэмшигч тогтоол дээр гарын үсэг зурсан гэх н.Хүчитбаатар гэж хүн 5.03 хувийн хувьцаа эзэмшигч юм. Дээрх 2 хүний хувьцаа нийлээд 20.73 хувь болж байгаа. тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд заасан 50+ ирц гэдэг шаардлагыг хангаагүй хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор батлагдсан дүрмийг Улсын бүртгэлийн газар хүлээн авсан байна. Энэ нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчсөн. Хуулийн шаардлага хангаагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүй. Мэдэгдээгүй баримтгүй байхад  энэ дүрмийг хүлээн авч бүртгэснээрээ бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрсөн байна. Илт хууль бус байна гэж үзэж байгаа гол шалтгаан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 2004 онд батлагдсан гэх дүрэмд хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл байхгүй. Гэтэл компанийн тухай хуулиар компанийн дүрэмд заавал хувьцаа эзэмшигчдийг тодорхой заасан байх ёстой. Өөрөөр хэлбэл уг компанийн дүрэм нь хэнд үйлчлэх нь тодорхойгүй болсон. Захиргааны Ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан захиргааны актыг, Улсын бүртгэлд бүртгээд байгаа дүрмийг хэн хэрэгжүүлэх юм бэ гэх асуудал тодорхойгүй байна. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг  сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй. Хувьцаа эзэмшигч Д.Бгийн эрхийг хязгаарлах, зөрчих, зөрчсөн дүрэм тогтоол шийдвэрийг бүртгэж авах эрх Улсын бүртгэлийн хэлтэст байхгүй. Эдгээр үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан Улсын бүртгэлд бүртгэгдээд байгаа дүрмийг бодит нөхцөл байдалд нийлүүлэх боломжгүй. Анх тус компани байгуулагдахдаа үйл ажиллагаа явуулах хугацаа нь 99 жил гэж гэрчилгээ дээрээ бичигдсэн. Гэтэл үүнийг 5 жил болгож нэг хувьцаа эзэмшигч нь дур мэдэн шийдсэн асуудлыг Улсын бүртгэл бүртгээд авч байна гэдэг нь хууль зөрчсөн, илт хууль бус үйлдэл байсан. Тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд Улсын бүртгэл бол үнэн зөв байна гэж заасан. Бүртгэлийн байгууллага компанийн дотоод үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлах байдлаар оролцох, зохицуулах эрх хэмжээний байгууллага биш.  Энэ байгууллага хуульд нийцсэн баримт бичгийг бүртгэх үүрэгтэй байгууллага. Энэ үүргээ зөрчсөний улмаас тухайн компани хувьцаа эзэмшигч нь 4 хүн байна гэж гэрчилгээ олгосон хэрнээ хууль бус шаардлага тавьдаг, хувьцаа эзэмшигчдийн  эрхийг зөрчдөг, хуульд заасан журмыг зөрчиж хийгдсэн, ирц  хүрээгүй хурлын шийдвэрээр  батлагдаад байгаа дүрмийг хүлээж авч бүртгэсэн ноцтой зөрчил гаргасан. Энэ дүрмийн гарын үсэг зурсан этгээдүүдийг үзэхэд 2 хүн гарын үсэг зурсан.  Л.Г, н.Хүчитбаатар гэх хүний гарын үсэг байсан ба н.Хүчитбаатар гэх хүний гарын үсэг хуурамч байна гэдэг асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шинжээ томилогдсон байгаа. Ийм учраас Улсын бүртгэлийн байгууллага бүртгэх ёсгүй дүрмийг бүртгэсэн байна. Энэ нь хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн лавлагаанаас харагдаж байгаа. Үндэслэлгүйгээр Л.Г гэх хүний хувийг нэмж бичиж лавлагаа гаргаж өгсөн. 2004 онд дүрмийг нь баталчихсан түүнийг Л.Г нь өөр бусад этгээдэд болон компанидаа хохирол учруулаад яваад байдаг. Улсын бүртгэлийн буруу бүртгэлтэй холбоотойгоор энэ бүх асуудал үүсээд байгаа. Тиймээс Улсын бүртгэлийн 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Хөвсгөл гурил тэжээл” компанийн дүрмийг баталсан шийдвэрийг илт хууль бусад тооцож өгнө үү” гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2003 оны 5 дугаар сард хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлаад 10 дугаар сараас дагаж мөрдөж эхэлсэн. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд улсын бүртгэлийн журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу нотлох баримт бичгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авна гэж заасан боловч 27.3 дугаар зүйлд Улсын бүртгэлтэд оруулах шаардлагатай, энэ хууль заасан баримт бичгийг ирүүлээгүй бол хуульд заасан хугацаанд ирүүлээгүй мөн буруу ташаа мэдээлэл ирүүлсэн зэргээс бусдад гэм хор учруулсан гэм хорыг холбогдох хуулийн этгээд буюу өргөдөл гаргаж хариуцан арилгана гэсэн заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын эх нотлох баримт бичиг т болон Улсын бүртгэлийн хувийн хэрэгт  авагдсанаар тухайн 2003 оны хуулийн этгээдийн 17 дугаар зүйлд засан ямар эх нотлох баримт бичиг авах вэ? Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрэм, тогтоол, хурын тэмдэглэл гэсэн гурван эх нотлох баримт бичиг авагдсан байдаг. Энэ компанийн дүрэм дээр н.Хүчитбаатар, Л.Г хоёр гарын үсэг зурагдсан. Тогтоол дээр Д.Бгийн гарын үсэг зурагдаагүй. Хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан гэх боловч нэхэмжлэгч Д.Б нь миний гарын үсэг биш гэж үзээд хуулийн байгууллагаар шалгуулж байгаа юм байна. Манай эх нотлох баримт бичигт авагдсан баримт бичиг нь хуульд заасан үндэслэлгүй. Миний гарын үсэг биш гээл холбогдох байгууллагад өгсөн бол тухайн байгууллагынхаа шийдвэрийг харах хэрэгтэй байх гэж бодож байна. 2006 оны хурлын тэмдэглэлд  эх нотлох баримт бичиг дээр байгаа, гүйцэтгэх захирлыг солихоор шийдвэр гарсан боловч тухай компанийн алс хэтийн зорилготой холбоотой хурлын тэмдэглэлд бичигдсэнээр тухайн нэхэмжлэгч Д.Б нь  нэхэмжлэл гаргасан заалтуудыг зөрчөөд Засгийн газрын тариалан эрхлэх сангийн буудай гэх мэт зүйлсийг завшсан гэж байгаа боловч тухайн хурлын тэмдэглэл дээр дүрэм батлагдсаны дараа ч Гурил тэжээл компанитай холбоотой улсаас авах зээлд нэлээд алс хэтийн бодлогоор харж байсан. Мөн зээл авах шаардлагатай юм гэдгийг дэмжсэн тэмдэглэлүүд байдаг. Улсын бүртгэлийн газар нь энэ асуудлыг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан гэж үзэж байгаа. 2006 онд Мөнхөөгийн Бат-Очир гэх хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Одоо хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээллийн санд М.Б гэж гүйцэтгэх захирлаар бүртгэл нь бүртгэгдэж байгаа боловч 2011 оны Компанийн тухай хууль, 2018 оны Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн шинэчилсэн хууль, 2017 оны Зөрчлийн тухай хуулиараа тухайн ХХК нь үүргээ удаа дараа биелүүлээгүй явж ирсэн. 2006 оноос хойш Улсын бүртгэлд ямар ч нэмэлт бүртгэл хийгээгүй. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 14.3 дугаар зүйлд иргэн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн байгууллага албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэдэг үүргээ 2006 оноос хойш биелүүлээгүй байгаа. Мөн манай байгууллагыг  тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэх  гомдол гаргасан байгаа. Тухайн компанийн дотоодын маргаанаас болж хоёр тамга ашиглаж эзэмшиж явсан. Энэ нь Д.Б болон н.Ганбат нарын хоорондын маргаанаас болж өмнөх тамгаа алга болгоогүй байхад дараагийн тамгаа дахин захиалж хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллага шийдэх боловч тухайн компанийг үүргээ биелүүлдэггүй,  эрх үүргээ мэддэггүй, шаардлага биелүүлдэггүй, хууль ёсны шийдвэрийг үнэн зөв гаргадаггүй, мөн дотоодын маргаанаасаа болж тухайн захиргааны байгууллагыг буруутгадаг. Хувьцаа эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд  улсын бүртгэлд бүртгэх бүрэн боломжтой гэж үзэж байна гэв. 

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл гурил тэжээлийн үйлдвэр нь 1961 онд ашиглалтанд орсон тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 07 сарын 20-ны өдрийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 51 % төрийн өмч 49 % нь хувийн өмч болгон хувьчлагдсан. Шинээр байгуулагдсан компанийн 49 хувийн 4623 хүн цэнхэр тасалбараа нийлүүлж хувьчилж авсан байдаг. Ингээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал 1998 онд Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос Компанийн тухай хуулийн дагуу төрийн өмчийн 51 хувийг тухайн компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч буюу 4623 хүнд 96 860 700 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон байдаг. Төрийн өмчийн 51 хувийг худалдан авахыг тулд тус компанийн 49 хувийг эзэмшигч 4623 хүний дор хаяж 2312 хүн хүн 187272 ширхэг хувьцаа эзэмшигчид буюу 50 дээр нэмэх нэг хувь нь төрийн өмчөө авья гэсэн шийдвэр гаргах ёстой болсон. Иймээс 51 хувиа авах саналтай хүмүүс нь бусдын хувьцааг иргэний хуулийн дагуу өөр хоорондоо арилжаалан худалдан авсан байдаг. 1998 онд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, хурлаар Төрийн өмчийн 51 хувийг худалдан авах тухай хэлэлцээд олонхийн саналаар тус компанийн 51 хувийг худалдан авах тухай тогтоол гаргасан байдаг. Тухайн хурлаар Л.Г 46008 ш, Б.Б 22842 ш, М.Б 33372 ш, М.Мялдорж 18063 ш ... гэх мэт хувьцаагаа төвлөрүүлсэн тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл бий. Иймээс Д.Б гэгч хүн тус компанийн хувьцаа эзэмшигч болохоос өмнө хувьцааны төвлөрөл явагдсан байдаг. Түүнээс биш нууц аргаар хувьцаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Харин төр 51 хувиа зарах санал болгосон тухайн компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болох 4623 хүний нэрс дотор Доржхандын Бямбаа гэдэг хүний нэр байдаггүй. 49 хувийн эзэмшигч дотор байхгүй хүн 51 хувийг худалдан авахад оролцсон нь анхаарал татдаг. Нэхэмжлэгч Д.Б нь “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн төрийн өмчийн 51 хувиас 2498-ийг худалдан авахдаа 47 454 293 төгрөг төлсөн баримт байхгүй.  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Бгаас 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх Хөвсгөл гурил тэжээлийн ХХК-нийн дүрмийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг дурдахдаа миний бие Монгол улсын төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 711 дэх тогтоолоор Хөвсгөл аймаг дахь Гурил тэжээлийн ХХК-ийн 51 хувь буюу 96,861,700 төгрөгийн үнэ бүхий ногдол хувийг н.Ганбат, н.Бат-Очир, н.Батсуурь нарын гурван хүний хамтаар худалдаж авсан. Ингэж худалдаж авахдаа хамгийн олон ногдол ашгийг миний бие авч байсан гэх тайлбарыг гаргасан. Улмаар Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар Хөвсгөл гурил тэжээлийн ХХК-ийн дүрмийг хэлэлцэн баталсан. Тухайн үед цэнхэр тасалбарыг тархалтын бүртгэлээр 4003  хувьцаа эзэмшигч байсан болно. Дээрх ажлыг гүйцэтгэх явцад брокерын компани, хөрөнгийн бирж, үнэт цаасны газарт бүртгэгдсэн нэг ч хувьцаа үлдээгүй болох нь нотлох баримтаар баталгаажсан бол гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус компанийн 94,3 хувийн хувьцааг нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч болох миний бие н.Ганбат, н.Нансалмаа нарын хамтаар харилцан тохиролцож компанийн тухай хуульд зааснаар Д.Б, н.Ганбат нарын хувьцааг өсгөсөн. Бидний худалдан авсан энэхүү үйлдвэр нь 2014 оныг дуустал  гурил тэжээл үйлдвэрлэж, хэвийн ажиллаж байсан. Гэтэл  хамтран эзэмшигч н.Ганбат нь бусдад мэдэгдэлгүйгээр 1999 оноос өөрийн эзэмшлийн тэр хувьцаа болгон өөрчилж эхэлсэн. Улмаар 1997 оны 6 дугаар сарын 19-ний бүх гишүүдийн хурлаар батлагдсан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийн 4.2 дугаар зүйлд зааснаар дор дурдсан бүх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Компанийн гэрээ, дүрэмд өөрчлөлт оруулах, батлуулах гэх заалтуудыг 1999 оны 17.1 дүгээр зүйлд зааснаар дүрэмд өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцож байгаа саналын  эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналыг дийлэнх олонх батална гэж заасныг ноцтой зөрчиж 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулсан мэтээр хуурамч баримт бичгийг бүрдүүлэн дүрмийг шинэчлэн баталж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаас зарим зүйлсийг ойлгохгүй байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хувь нийлүүлэгчдийн хувьцаа нь өсөж 94.3 хувь дээр нэгдмэл сонирхолтой байна гэдгээ хэлж хувь нийлүүлэгчдийн хурлаа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр заръя гэх шаардлага бүхий материалуудыг Д.Б гуай ТУЗ-ын өмнөөс гаргаж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн газраас яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ?  гэвэл танай 50+1 буюу олонхын хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлах боломжгүй байна. Тийм болохоор энэ хурлыг хийхгүй гэсэн байдаг. 2015 онд хувь нийлүүлэгчдийн хурал зарлая гээд идэвхтэй үйлдэл гаргаад байгаа юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч иргэн Д.Б нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан  “2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь: “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгох тухай”  шаардлагаасаа татгалзсан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ ... хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасантай нийцэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг  баримтлан  нэхэмжлэгч Д.Б  нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх 1997 оны 06 сарын 19-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаар Хөвсгөл-Гурил ХХК-ний дүрмийг хэлэлцэн баталж, уг дүрмийн 4.2-т “...компаний гэрээ, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлуулах...”-ийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлнэ” гэж тусгасан ... дүрмээ баталж холбогдох улсын бүртгэлийг бүртгүүлсэн байжээ.

Гэтэл тус компаний Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын 2004 оны 08 сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол гарган Хөвсгөл-Гурил ХХК-ний дүрмийг хэлэлцэн баталжээ./ХХ-93 дугаар хуудас/

 Энэхүү тогтоолоор  ... Дүрмийн шинэчилсэн найруулгыг батлахдаа 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан дүрмийг бүх хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх хуулийн заалтыг ,  Мөн хуулийн 17 дүгээр зүйлийн 17.1, 17,3-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална” гэж заасныг,  мөн хуулийн 63.1 дүгээр зүйлийн 63.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тогтоолыг үндэслэн, 2006 оны 04 сарын 28-ны өдөр Хөвсгөлгурил ХХК-ний шинэчилсэн дүрмийг 1711001099 дугаар улсын бүртгэлийн дугаарт  бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон  нь илт хууль бус байна.  /ХХ-4  дүгээр хуудас/

 Тухайн үеийн Бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзах  үндэслэл бүхий шийдвэр байхад өргөдөл холбогдох баримтуудыг нягтлан шалгаагүй, дүрмийн өөрчлөлт оруулсан гэх  компаний бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, хууль зөрчиж гаргасан шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлд бүртгэсэн явдал нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Бүртгэх байгууллага компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор татгалзах .... болно” гэсэн заалттай нийцээгүй, Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Бгийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, өөрөөр хэлбэл: тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцоогүй түүнийг оролцсон мэтээр тэмдэглэл үйлдсэн, мөн түүнчлэн түүний гарын үсэг байхгүй тогтоолыг үндэслэн улсыг бүртгэл хийсэн нь илт хууль бус юм.

Иймд хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага болох хариуцагчаас  “2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хуулийн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.13,109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, Тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон улсын бүртгэгчийн бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,  холбогдох шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1/хүчингүй/, Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д /хүчингүй/ заасныг баримтлан иргэн Д.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг заримыг нь хангаж, Хөвсгөл аймгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн /хуучнаар/ 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас   35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЭНХТАЙВАН