| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01707/и |
| Дугаар | 102/ШШ2019/00512 |
| Огноо | 2019-02-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/00512
| 2019 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2019/00512 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч З.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Х бид хоёр 2017 оны 6 сард танилцаж, үерхэж байгаад 2017 оны 11 сард подвальд байр түрээсэлж, хамт амьдарсан. 2018 оны 6 сарын 10-ны өдөр бидний дундаас хүү Э.Ттөрсөн. Бид хоёрыг хамт амьдарч байхад З.Хгийн ээж намайг хэл амаар доромжилж, хүүтэй нь хамт амьдрахыг эсэргүүцсэн. Би тухайн үед жирэмсэн учраас шаралхаж З.Хд уурлаж элдвээр хэлж байсан. З.Хбид хоёр хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас салсан. Миний бие цаашид хүүгээ өөрийн асрамжид өсгөнө. З.Хгаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э бид хоёр 2017 оны 11 сард сарын хугацаатай хамт амьдарч байр түрээслэсэн. 2018 оны 1 сард бид хоёр салсан. Салахдаа Э.Эыг жирэмсэн гэдгийг би мэдэж байсан. Хүү Э.Тминий хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлнө гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч З.Хд холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Тэмүүлэнд хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З.Х нь хүүг өөрийн хүүхэд биш гэж маргаж байсан боловч 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 121 тоот Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр биологийн эцэг байх магадлал 99.99 хувь гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2017 онд танилцаж, үерхсэн ба тэдний дундаас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Ттөрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүг эхээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч нь хүү Э.Тэмүүлэнгийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Э нь Хэнтий аймагт амьдран сууж байх тул түүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг З.Х тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.000 төгрөгөөс 31.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.435 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2019 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн зүүн бүсийн хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 187.600:2х12/ 1.125.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 31.565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг З.Хгаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.000 төгрөгөөс 31.565 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2.435 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцааж, хариуцагч З.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 31.565 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ