Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/602

 

 

 

 

 

 

 

 

    2022          09          05                                       2022/ШЦТ/602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Т.***, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,    

иргэдийн төлөөлөгч ***,

улсын яллагч Л.Төгсжаргал,

            хохирогч ***, тэдний өмгөөлөгч Н.Нарантуяа,

            шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028980502 дугаартай, 4 хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны ***дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, 2021 оны 12 дугаар сарын 20-ыг хүртэл хувираа хөдөлмөр эрхэлдэг байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, эх, хүүхдүүдийн хамт Хан-Уул  дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсгийн 1201 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***(РД:***).

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа: 

-*** 2019 оны 09 дүгээр сард 13.500.000 төгрөгийг,

-*** 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг,

-*** 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16.100.000 төгрөгийг,

-*** 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4.166.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2.200.000 төгрөг, нийт 6.316.000 төгрөгийг, 

-*** 2019 оны 10 дугаар сарын дундуур 2.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

-*** 2019 оны 12 дугаар сард нийт 35.200.000 төгрөгийг,

-*** 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 1.500.000 төгрөг, мөн бэлнээр 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг,

-*** “Баяжих” бүлээс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэрээр 2.800.000 төгрөг, хадам дүү М.***гийн нэрээр 3.850.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ***ын нэрээр 2.140.000 төгрөг, нийт 8.790.000 төгрөгийг,

*** 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сард 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 1.200.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 10-ны үед 5.000.000 төгрөг, нийт 12.200.000 төгрөгийг,

-*** 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг,

 -*** 2019 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөг,2020 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг,

-*** 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг,

-*** 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг,

-*** 2019 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг тус тус зээлж, “дэлгүүрийнхээ барааг нэмэгдүүлнэ” гэж хүүтэй зээл авах нэрийдлээр, зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй байж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 114.906.000 төгрөгийн;

Мөн *** өмчлөлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугар хороо, Туул тосгоны 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “нэг жилийн хугацаатайгаар 15.000.000 төгрөг зээлж авна” гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж, мөн өдөр Хаан банканд барьцаалан зээл авч хохирогч *** 37,145,000 төгрөгийн,

-*** өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны гудамж, 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 3.000.000 төгрөгийг төлж захиран зарцуулах эрх нээгдээгүй байхад Хаан банканд барьцаалан зээл авч, хохирогч *** 39,733,750 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 1. Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Нийт 20 хүнд 220.000.000 гаруй төгрөгөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хохирол төлбөрийг бага багаар төлж байсан, 4 хүний хохирол төлбөрийг төлсөн. 15 хүнд 169.000.000 төгрөгийн хохирол үлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч нар солигдоод миний хохирол төлбөр барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй байсан. 200.0000.000 гаруй төгрөгөөс 2 жилийн дотор 40.000.000 гаруй төгрөгийг төлсөн. Яллах дүгнэлтэд 16 хохирогч гэж байгаа боловч 15 хохирогчид 190.000.000 гаруй төгрөгөөс төлөөгүй үлдсэн нь 169.000.000 төгрөг үлдсэн. гэсэн,

2. Хохирогч *** мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ***д итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед ажилтай байсан, ер нь байнга шалдаг байсан. Үнэхээр хэцүү байдалтай байсан. Нэг өдөр ажил дээр ирээд маргааш нотариат ороод итгэмжлэл хийгээд өгөөч гуйж байна гээд байхаар нь ажлаасаа чөлөө аваад явсан. 1 жилийн дотор буцааж өгнө гэж итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Би итгээд өгсөн, залилна гэж бодоогүй, одоо байргүй боллоо, банкнаас байрыг  битүүмжлэх гэж хоёр удаа ирсэн. ***д хэлдэг боловч тоодоггүй. Их зантай, уурлангуй, дээрэнгүй харьцдаг. Би байрны мөнгөө хийсэн үү найзаа гэдэг, *** “ок” л гэж хэлдэг. Банкны болохоор төлбөр хийгээгүй байна гэдэг. Банк худлаа хэлэхгүй. Би байраа авмаар байна, өөр өр байсан хэдий ч орхиод байраа авмаар байна. гэсэн,

3. Хохирогч *** мэдүүлэхдээ: “*** надаас нэлээд гуйсан. Би 4 хүүхэдтэй миний том хүүхэдтэй нас чацуу гэж бодоод зөвшөөрсөн. “***” гэж дэлгүүрт “Хаан банк-ны “АТМ” тавигдсан учраас хүмүүс их үйлчлүүлдэг байсан. Би тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүсээс хараад энэ хүнээс гуйгаад үзье гэж ямар хүнд санал тавих талаараа судалж байсан гэж бодож байна. *** дэлгүүр түрээслэхээс гадна байр түрээсэлж байсан. Амьдрах гээд зүтгээд болгож бүтээх гэж байгаа юм шиг харагдаж байна. Мөн 4 хүүхэдтэй байсан. Надаас банкнаас зээл авах гэсэн юм гэж гуйсан. Би байраа зарах хүсэлтэй байсан. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** байрыг барьцаалсан байсан. Манай тэр хавийн байрнууд 1964 онд баригдсан, нэлээд үнэлгээ нь буурсан тул банкны барьцаанд үнэлгээ доогуур үнэлэгддэг. Найзынхаа байрыг 30.000.000 гаруй төгрөгөөр барьцаалсан байсныг мэдээгүй. Би 4 хүүхэдтэй амьдрах гэж зүтгэж дэлгүүр ажиллуулж байгаа. Нөхөр, ээж нь хажууд нь байдаг тул итгэсэн. Над дээр ирээд “эгчээ би орон гэртээ болмоор байна, та туслаач” гэхээр нь тусалсан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр ***, бага насны хоёр хүүхдийн хамт ирээд гуйсан. Би найзынхаа байрыг барьцаалсан гэж мэдээгүй учраас байрны нэрээ шилжүүлсэн. Надад “өөрийн нэр дээр хөрөнгө байхгүй учраас зээл гарахгүй байна. Зээл авч бизнесээ өргөжүүлье гэж хэлэхээр нь өөрийнхөө хүүхдүүдтэй зүйрлэж тусалсан. Надад 5.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж өгөөд 30.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хэлсэн. Төрсөн ах нь цэргийн байгууллагад ажилладаг 01 дүгээр сард тэтгэвэртээ гарахаар өгдөг тэтгэмжээсээ 10.000.000 төгрөгийн өгнө гэсэн. Өдөрт дэлгүүрийнхээ орлогоос 150.000 төгрөг татуулж хадгалж хуримтлал үүсгэж байгаа гэхээр нь боломжтой гэж үзэж тусалсан. Тэгээд 5.000.000 төгрөг өгнө гэж хэлээд маргааш нь 2.000.000 төгрөг өгөхөөр нь яагаад өгнө гэсэн мөнгөө өгөхгүй байгаа юм гэхэд банкны эдийн засагч Мөнхсайхан надаас зээлсэн юм, дараа долоо хоногт өгнө гэсэн, тэгэхээр нь өгье гэж хэлсэн. Хамгийн гол нь банканд төлөх зээлээ хуваарийн дагуу төлж байсан бол зээлээ төлж байгаа шүү гэж хэлэх юм байхгүй. *** их л уурласан хүн байдаг. Сүүлдээ чи ямар байцаагч уу, хэлэх шаардлага байхгүй гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Төлөөд байна гэж хэлдэг боловч надад хэлж байгаагүй, ядаж зургийг нь явуулж болох байсан. Гэтэл огт тийм зүйл байгаагүй. Тухайн дэлгүүрийг хааж алга болж байсан. Одоо байраа буцааж авмаар байна” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

Хоёр: Эрүүгийн 191002898 0502 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал),

 

2. Хохирогч Ж.Роломсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...Миний төрсөн охин Алтанцэцэг 2020 оны 01 сарын эхээр юм уу, сүүлээр үр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа юм. Тэр хүүхдийн эмчилгээний зардал 13.000.000 төгрөг байсан. Манайх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Шувуун фабрикт байдаг. Тэнд *** гээд нэг хүүхэн манай гэрийн ойролцоо дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 09 сарын эхээр байх, *** танд мөнгө байгаа гэнээ, дүүдээ зээлүүлчих гээд над руу мессеж бичсэн. Тэгэхээр нь би манай гэрт ирээд уулз гээд утсаар ярьж хэлсэн. Тэр орой *** манай гэрт ирээд уулзсан. Танд хэд байгаа юм бэ, дүү нь дэлгүүртээ юм авах гэсэн юм гэхээр нь би надад хүүхдийн эмчилгээний зардал 13.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн та тэрийгээ бүгдийг нь өгчих, би танаас 15 хувийн хүүтэй өгчих гэхээр нь би чамайг юм хийх гэж байхад яаж 15 хувийн хүү гэх вэ чи ерөөсөө 10 хувийн хүүтэй л ав гэсэн. Би ***д 12 сарын сүүлээр авна гэж хэлэхэд, өө асуудал байхгүй, дүү нь өгнөө л гэсэн. *** надад 10 сард зээлсэн мөнгөний хүү гэж 1.300.000 төгрөг, 11 сард арай дутуу, 940.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь хэд хонуулж байгаад өгье гэсэн. 12 дугаар сарын 06-нд би гэртээ харих замдаа дэлгүүрээр нь ороход “Чухал ажилтай түр хаав” гэсэн бичиг хаалган дээрээ наасан, дэлгүүр нь хаалттай байсан. 2 хоногийн дараа бас тэр дэлгүүрийн урдуур гарахад тэр бичиг нь наалттай хэвээрээ дэлгүүр нь бас онгойгоогүй байсан. 12 дугаар сарын 10-наар Шувууны хүмүүс ***ыг алга болчихлоо гэж яриад эхэлсэн. ***оос мөнгө авах олон хүн гарч ирсэн. Тэгээд ер нь алга болчихсон гэж бодсон. Мөн бас 11 сарын сүүлээр *** надаас бараа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, танд мөнгө байна уу гэхээр нь надад 600.000 төгрөг байсны 500.000 төгрөгийг нь өгчихсөн юм. Надаас мөнгө авахдаа маргааш өгнө гэж авсан юм. Маргааш нь чимээгүй байхаар нь би 3 хоног хүлээгээд фейсбүүк чатаар мөнгөө авъя гэж бичсэн чинь манай ээж зүрхний хагалгаанд орж байгаа, хадам ээж хөдөө нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээх их нэхэж шаардаагүй. Өөрөө болохоор ажил цэгцрэхээр зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш таг болсон учраас цагдаагийн хандаж байгаа юм. ... Би ***д 13.500.000 төгрөг өгсөн,  13.500.000 төгрөг авах ёстой. Тэр мөнгө манай охины цалингийн зээл, миний тэтгэврийн зээл нийлсэн мөнгө байсан. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал),

-2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би ***ыг огт таньдаггүй байсан. Манай тэнд дэлгүүр нээгээд, орж гардаг болсноос хойш мэддэг болсон. Надаас танд мөнгө байвал зээлээч ...дэлгүүртээ бараа татах гэсэн юм гэж хэлсэн. ...Манайд ирээд ...та өөрт байгаа мөнгөө бүгдийг нь өгчих гэхээр нь охин маань хагалгаанд орох үед нь хэрэглэнэ гэж бодоод хадгалж байсан бэлэн 13.000.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй 2019 оны 09 дүгээр сард өгсөн. 2019 оны 10 дугаар сард хүүгийн мөнгө гэж 1.300.000 төгрөг, 11 дүгээр сард 940.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө төгрөг өгөөгүй. Хэсэг хугацааны дараа *** хүмүүсээс зээл аваад алга болчихжээ гэсэн яриа дуулдаж эхэлсэн тул цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал),

 

3. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...*** гэдэг хүн ноднингоос Шувуунд дэлгүүр караоке ажиллуулж байсан. Тэр цагаас таньдаг болсон. *** өмнө нь надаас 1.000.000-1.500.000 төгрөгийн хооронд зээлээд хэлсэн, хугацаандаа буцаагаад өгчихдөг байсан. 2019 оны 10 сарын дундуур байхаа надаас дэлгүүртээ бараа авмаар, бас хадам ээж хөдөө очоод нас барчхаж ажил явдал гарчхаад байна гэж хэлээд 2.500.000 төгрөг авсан. Надад 10 хувийн хүүтэй өгнө гэж авсан. 10 сарын сүүлээр 45000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Түүний дараа 2019 оны 11 сарын эхээр манай ээж зүрхний хагалгаанд орох гээд байна, хадам ээж өнгөрчихсөн, би ээжтэйгээ үлдмээр байна гээд байхаар нь би 2.000.000 төгрөг өгчихсөн. Надад хэлэхдээ мөнгө л байвал хэрэг байна, хэд ч байсан хамаагүй гээд байсан. Тухайн үедээ 12 сард өгчихнө гэж байсан. ...нэг өдөр манай тэр хавьд байдаг Т.Чимгээ гэдэг хүн *** дэлгүүрээ хаагаад алга болчхож та бас мөнгө өгчихсөн юм уу, бид нар цагдаа руу явлаа гэхээр нь би хамт явъя гээд дагаад ирсэн. ... Би 4.500.000 төгрөг өгсөн, тэрийгээ л авах ёстой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал),

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...Би ***д бэлнээр нийт 4.500.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар 350.000 төгрөг авсан,  үлдэгдэл 4.150.000 төгрөг авах ёстой. Мөнгөө бэлнээр өгсөн, мөнгө өгсөн баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал),

2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...*** нь надаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. 2019 оны 10 дугаар сарын дундуур надаас дэлгүүрийн бараа материал авах гэсэн юм гээд 2,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2,000,000 төгрөг нийт 4.000.000 төгрөг надаас хүүтэй зээлж авсан. Мөнгийг би дэлгүүрт нь бэлнээр өгсөн. Үүнээс хүү болон бусад байдлаар 1,370,000 төгрөг авсан, одоо 3,130,000 төгрөг авах ёстой, одоо болтол өгөхгүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал),

 

4. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар   хороо, Шувуун фабрикт амьдардаг. Манай тэнд АТМ-тэй нэг дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийг түрээсэлдэг байсан *** гэдэг эмэгтэй намайг сүйд болоод эгчээ эгчээ гээд байдаг. 10 сарын 25-ны хавьцаа *** одоо сарын сүүл болж байна, та надад 1.800.000 төгрөг зээлчих 2 сарын хугацаатай л авъя гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан боломжоо харъя гэсэн. Тэгсэн өдөр болгон залгадаг, мессеж бичихээрээ эгчээ би итгэлийг чинь алдахгүй ээ гээд байдаг байсан. Тэгээд би 11 дүгээр сарын 01-ний өдөр би нисэх оръё, дансаар мөнгө шилжүүлье гээд би нисэх ороод данснаасаа байсан 1.500.000 төгрөгөө *** руу шилжүүлсэн. Би тэр өдрөө 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш надад нэг төгрөг ч өгөөгүй. Одоо 2 сарын хугацаа нь дуусчихсан байгаа. Өнөөдөр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байгаа. Би 3 хоногийн өмнө 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яриад эгчдээ 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө өгөөрэй гэсэн чинь би гарц гаргалгаа хайж байна гэж хэлсэн. Эсвэл та цагдаад өг гэхээр нь би чи бид 2 шүүх цагдаагаар явах гэж би чамд мөнгө өгөөгүй шүү дээ гэсэн чинь харин тиймээ гээд утсаа тасалсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал),

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...*** нь 2018 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “***” дэлгүүр түрээсээр ажиллуулж эхэлсэн. Дэлгүүр нь ХААН банкны АТМ байдаг болохоор байнга орж гараад таних болсон. 1 жил гарангын хугацаанд сайн харилцаатай, танилууд болсон байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр *** “эгчээ банкны эргэн төлөлт хийх хэрэгтэй байна, та 2 сарын хугацаатай 3.000.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Түүнээс өмнө ***ын ээж нь дэлгүүрт ажиллаж байхдаа “манай охины бие өвдсөн, хүргэн амьдралд тус болохгүй юм, олон хүүхдүүдээ тэжээх гэж явж байгаа” гэсэн зовлон ярьж байсан. Тийм болохоор амьдралд нь тус болоод мөнгө зээлчихье, мөн дэлгүүр ажиллуулж байгаа болохоор худлаа ярихгүй байх, заасан хугацаандаа мөнгө өгчих байх гэж итгээд “надад 1.500.000 төгрөг байна, хүнээс асуугаад эргээд хэлье” гэж хэлсэн. Түүнээс хойш *** над руу өдөр болгон тасралтгүй залгаад мөнгөө асуугаад байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгч Халиунзулаас 1.500.000 төгрөгийг шилжүүлж аваад ***ын данс руу шилжүүлээд өөрт байсан 1.500.000 төгрөгийг бэлнээр, нийт 3.000.000 төгрөгийг ***д хүү, ашиг харалгүй зээлсэн. 2 сарын хугацаа нь болох үед 2019 оны 12 дугаар сард *** дэлгүүрээ цоожлоод алга болсон. Энэ үед ***ыг маш олон хүмүүсээс мөнгө аваад зугтсаныг мэдсэн. Манай тэр хавийн хүмүүс нийлээд цагдаад өргөдөл гаргасан... ...Би эгчээсээ зээлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эд зүйлээ барьцаанд тавьж байгаад төлсөн. Одоо болтол би өөрийн эд зүйлсээ барьцаанаас авч чадаагүй, сар бүр хүүгийн мөнгө төлж байна. Хүнд итгээд мөнгө зээлээд залилуулсандаа гомдолтой байна. ***д барьцаанд эд зүйлээ тавьсан гэж хэлж байж, 2020 оны намар хүүгийн мөнгө гэж 90.000 төгрөг өгснийг ломбардад өгсөн. Түүнээс хойш ***той холбоогүй байсан. Ажиллаж байгаа “52-ын захын захирал ***тай ярихад “миний өрийг төлж дуусаж байгаа” гэж байсан. *** 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр над дээр ирээд “хэрэг шинэ байцаагч дээр очсон, надад баталгаа гаргаад өгөөч, би 4 дүгээр  сараас эхлээд сар бүр 500.000 төгрөг төлөөд дуусгана” гэж хэлсэн. Тэгээд баталгаа бичүүлж аваад явснаас хойш сураггүй болсон. 2021 оны 05 дугаар сард би мессеж бичиж мөнгөө нэхэхэд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Би 3.000.000 төгрөгөөс 250.000 төгрөг авсан гэж тооцож бодоод 2.750.000 төгрөгийн хохирлоо ***оос нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал),

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн: “...Надаас сарын хугацаатай мөнгө зээлээч гэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөгийг би Хаан банкны өөрийн 5326021094 дугаартай данснаас Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байдаг Хаан банкны АТМ-с ***ын Хаан банкны 5006426594 дугаартай дансанд шилжүүлсэн. Маргааш нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэмээд 1,500,000 төгрөгийг бэлнээр дэлгүүрт нь буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, *** дэлгүүрт ***д өгсөн. Ямар нэгэн хүүтэй бол зээлээгүй сарын дараа буцаагаад өгнө гээд авсан. Одоо болтол нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа. Би урд нь хэрэгт дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байгаа. Мөн 2021 оны 01 дүгээр сард надад сар бүр 500,000 төгрөг өгч мөнгийг төлж барагдуулна гээд гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Учир нь надад хэлэхдээ намайг хорих гээд байна гэж хэлээд хоригдохгүй бол таны мөнгийг төлж барагдуулна гээд одоо болтол өгөөгүй байгаа. Би тэр бичгийг хэрэгт хавсаргуулъя. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал),

 

5. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Манай охин Энхчимэг Дорнод аймагт ажилладаг. Тэгээд би охиноосоо гэртээ ойр зуурын юм авах гээд 1.800.000 төгрөг зээлсэн. Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ ойролцоо байдаг *** гээд дэлгүүр лүү орж АТМ-ээс охиныхоо шилжүүлсэн мөнгийг авсан. Манай шувуунд ганц тэр дэлгүүрт л АТМ байдаг. Мөнгөө авч байтал тэр дэлгүүрийг ажиллуулдаг *** гэдэг хүүхэн “эгчээ та наад мөнгөө надад өгчих би маргааш өгчихье” гээд гуйгаад байхаар нь би итгээд өгчихсөн. Тэгээд маргааш нь дэлгүүрт орсон чинь ***ын ах нь л гэсэн нэг залуу байсан. Тэгэхээр нь нөгөө мөнгөө яасан бэ гэсэн чинь ***ыг хот явчихсан гэсэн. Тэгэнгүүт нь *** руу утсаар яриад мөнгөө яасан бэ гэсэн чинь өгнөө өгнө эгчээ айлтгүй гэхээр нь би санаанд ороогүй тэгээд л орхисон. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би таараад мөнгөө яасан бэ гэсэн чинь одоохон эгчээ би хот ороод мөнгө бүтээгээд аваад ирье гэхээр нь би бас л итгээд үлдсэн. Тэрнээс хойш би мөнгөө нэхээгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр таараад дахиад мөнгөө нэхсэн чинь өгнөө хадам ээж нас барчихлаа ажил явдалтай байна, 3 дахь өдөр очоод уулзъя гэсэн. Тэрнээс хойш ерөөсөө холбоо бариагүй. Тэгээд сүүлд би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, дэлгүүрт нь орсон чинь ***ын эгч нь байсан. Тэгэхээр нь би хүүе ээ та нар чинь мөнгөө яасан бэ, ямар уддаг юм бэ гэсэн чинь эгч нь би зээлсэн биш дээ, зээлсэн хүнээсээ авахгүй юу, ээж зүрхний хагалгаанд 18.000.000 төгрөгөөр орох гэж байгаа, *** өгнө гэсэн бол өгөх байлгүй дээ ирэхээр нь би хэлье гэсэн. Тэрнээс хойш одоо болтол хаана байгаа нь мэдэхгүй байна. Дэлгүүр нь хаалттай. Эгч нь хүртэл байхгүй байгаа. ... Би 1.800.000 төгрөг өгсөн байгаа. Тэрийгээ л авах ёстой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал),

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...Би одоогийн байдлаар ***оос нэг ч төгрөг аваагүй. Намайг ***ын дэлгүүрт байдаг бэлэн мөнгөний машинаас хүүхдээсээ ирсэн 1.800.000 төгрөгийг картаасаа гаргаад зогсож байтал *** над дээр ирээд эгчээ бараа ирсэн чинь мөнгө дутаад байна, та байгаа мөнгөө өгч байгаач, би маргааш мөнгийг чинь өгье гэж хэлээд авсан. Хүүтэй мөнгө ...зээлсэн асуудал байхгүй. Тухайн үед дэлгүүрт нь архи пиво ирсэн байсан, мөнгө төгрөг дутаад байна гэж хэлсэн. Маргааш нь очиход нөгөөдөр гэж удаасаар өнөөдрийг хүрсэн. Сүүлд ээж хагалгаанд орох гэж байна, та түр хүлээж байгаач гэж хэлсээр өдийг хүрсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал),

2022 оны 04 дүгээр сарын. 05-ны өдөр дахин өгсөн: “...*** нь надаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан бөгөөд хүү тооцоогүй үлдэгдэл мөнгийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *** нь мөнгө зээлээч дэлгүүрийн бараа авах гэсэн юм гэхээр нь 1,800,000 төгрөг дэлгүүрт нь ***д бэлэн өгсөн. Үүнээс нэг төгрөг буцаан өгсөн зүйл байхгүй. Мөнгийг би Хаан банкны өөрийн 5025600979 дугаартай данснаас аваад бэлнээр ***ын түрээсэлж байсан *** дэлгүүрт өгсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал),

 

6. Хохирогч ***хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Би *** гэдэг хүнийг 2019 оны 1, 2 дугаар сараас л эхэлж таньдаг болсон. *** нь манай 13-р хороонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Би гэр ойрхон болохоор дэлгүүрээр нь орж гараад таньдаг болсон. Нэг өдөр *** намайг эгчээ та надад мөнгө байвал зээлээч манай дэлгүүрт архи жаахан багадаад байна нэмж архи авах гэсэн юм гэхээр нь би хүүхдэдээ байр авч өгөх гээд цуглуулж байгаа мөнгө байгаа,  4.500.000 төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгсэн эгчээ надад өгчих би байр авахаар чинь өгнөө гэсэн. ...би ***д 4.500.000 өгсөн. Тэрийг ээ авч чадаагүй. Дараа нь манай найз *** надад хүүдээ байр авахад нь өгөөрэй гээд 2.000.000 төгрөг өгсөн. Тэрийг *** бас авсан. Би дараа нь бүлээсээ удаа дараа мөнгө авч зээлсэн. Би бүлээсээ нийт 22.350.000 төгрөг авч өгсөн байна лээ. Би тэр мөнгийг өөрөө төлж 2020 оны 01 сард дуусгасан. Нэг ёсондоо би хүний өмнөөс өр барагдуулсан. 2019 оны 09 сард 12.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад би бүгдийг нь ***д өгсөн. Надад хэлэхдээ удахгүй өгнө, банкнаас мөнгө аваад өгнө гэж хэлсэн. Мөн миний алтан бөгжийг авч яваад нөхөртэйгөө хамт яваад ломбардад тавьсан. Хэдэн төгрөгт тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн төрсөн эгч ***гээс 1.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Хэнтий явлаа гэж ***ын ээж нь тэгж хэлсэн. Тэрнээс хойш би дахиж мөнгө өгөөгүй. Би ***д нийт 30 гаран сая төгрөг өгсөн. Надад 2 удаа 100.000 төгрөг өгсөн, мөн 2 удаа 30.000 төгрөг өгсөн. Өөр нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал),

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Би ***оос одоогийн байдлаар нийтдээ 310,000 төгрөг авсан байгаа. Үлдэгдэл мөнгөө авмаар байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр өөрт байсан бэлэн 4.500.000 төгрөгийг зээлсэн. Мөнгөө бэлнээр өгсөн. Тухайн үед сарын 5 хувийн хүүтэй зээлээч, дэлгүүртээ бараа татах гэсэн юм гэж хэлээд зээлж авсан. Эхний хүү 225.000 төгрөг авсан. Нийтдээ 2.250.000 төгрөг авсан. Үүнээс 2,275,000 төгрөг одоо авах ёстой. Уг нь хүүгийн төлбөрөө үндсэн мөнгөнөөс хасахгүй тооцох ёстой, гэхдээ би хасуулаад тооцуулчихъя. 2019 оны эхээр 2.000.000 сая төгрөг бэлнээр өгсөн. Уг мөнгийг бас л дэлгүүртээ бараа татах гэж байна гэж зээлж байсан. Одоо хүртэл өгөөгүй. 2019 онд байхаа 12.000.000 төгрөг Хаан банкнаас зээл аваад өгсөн. Мөнгөө тэндээс шууд бэлэн гаргаж аваад ***д өгч байсан. Мөнгөө бэлнээр өгсөн. Банкнаас зээл авсан баримт байгаа. Мөн л дэлгүүрт бараа авна гэж хэлээд авч байсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг миний төрсөн эгч *** Хаан банкны миний 5082036525 дугаарын данс руу бэлэн мөнгө шилжүүлээд тэр мөнгийг гаргаад шууд бэлнээр өгч байсан. 2019 оны 09 дүгээр сард миний 9 грамм хольцтой 2 ширхэг алтан бөгжийг *** аваад явсан. Тэрийг дэлгүүртээ бараа татах гээд байна гэж хэлээд *** гэрт ирээд аваад явсан. Ломбардад тавьсан гэсэн, хэдэн төгрөгөөр тавьсан эсэхийг мэдэхгүй. Сүүлд бөөн хэрүүл маргаан болж байж 1 ширхгийг нь авч өгсөн. Одоо нэгийг нь өгөх ёстой. 1 ширхэг бөгжөө 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би дээрх бөгжийг 1970 оны үед манай аав надад өгч байсан. Хийморь нэртэй иргэдийн бүлээс нийтдээ 22.350.000 төгрөг авч өгсөн. Бүлээсээ би өөрөө аваад ***д бэлнээр өгч байсан. Би одоо бүлээсээ мөнгө авсан талаар баримт авчирч өгье. Ингээд би нийтдээ 43.850.000 төгрөг ***д өгсөн. Үүнээс хүүгийн төлбөр 2.250.000 төгрөг, мөн 310.000 төгрөг, нийтдээ 2.560.000 төгрөг авсан. Үлдэгдэл 41.600.000 төгрөг авах ёстой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал),

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ***ын түрээсэлж байсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт бэлнээр 4.500.000 төгрөг өгсөн, үүнээс хүү бусад байдлаар 2,250,000 төгрөг буцаан авсан. 2.275.000  төгрөг аваагүй байгаа. Надад хүүтэй зээлээд дэлгүүртээ бараа авна гээд авсан. Мөн 2019 оны эхээр, сар өдрийг сайн санахгүй байна. ***ын түрээсэлж байсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт бэлнээр 2,000,000 өгсөн бөгөөд үүнээс нэг ч төгрөг буцаан аваагүй. Дэлгүүрийн бараа материал авна гэж хэлсэн. Мөн 2019 оны 10 дугаар сард миний тэтгэврийн зээлийг 24 сараар нийт 12,000,000 төгрөг авсан бөгөөд зээлээс нэг төгрөг *** төлөөгүй. Би өөрөө төлж барагдуулсан. Тэтгэврийн зээлийг би өөрөө авч ***д бэлнээр 12,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байх “Оргил” худалдааны төв дотор өгсөн. Дэлгүүрийн бараа материал авна гэж хэлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ***ын түрээсэлж байсан Хан- Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн. ...Мөн дэлгүүрийн бараа материал авна гэж хэлсэн. Мөн 2019-2020 оны хооронд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх Хийморь нэртэй бүлээс 15 удаагийн нийт 22,350,000 төгрөг надаар авхуулж ***д өгсөн. Үүнээс 310,000 төгрөг буцаан авсан. Үлдэгдэл 22.040.0 төгрөг буцаан аваагүй. Мөн л дэлгүүртээ бараа материал авна гээд авсан. Тэгэхээр одоо нийт 39,625,000 болж байгаа. Би нийт 41,850,000 төгрөг өгснөөс хүү болон бусад байдлаар 2,560,000 төгрөг буцаан авсан. Одоо би 39.290.000 төгрөгийн нэхэмжилж байгаа юм. Мөн би урд мэдүүлэгтээ 2 ширхэг бөгж авсан гэсэн байсан,   үүнийг *** ломбардаас авч өгсөн байгаа. Би урьдын мэдүүлэгт 41,600,000 төгрөг гэсэн байсан, үүнээс бөгжийг *** ломбардаас авч өгсөн болохоор нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 239 дахь тал),

 

7. Хохирогч Ж.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 хэсгийн төвд “***” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байдаг байсан. Хүүхдүүд хот руу ажил төрөлтэй болоод хүн хүч дутагдаад дэлгүүрээ түрээслэх гээд байж байтал *** хүнээс сонслоо гэж хэлээд ирээд уулзсан. Би ажиллуулъя гэхээр нь өгөхөөр болсон. Миний үлдээсэн бараа гэвэл 4-5 орчим сая төгрөгийн бараа өгсөн байх. 2019 оны хавар 5 дугаар сарын орчим дэлгүүрийг хүлээж авсан. Эхний хэдэн сар түрээсийн мөнгөө их аятайхан өгөөд байсан. Сүүлийн хэдэн сарын түрээсийн мөнгөө өгөхгүй байсан, мөнгөө егөөч гэсэн чинь за өгнөө, өнөө маргааш гэсээр байгаад 2019 оны 11 дүгээр сард дэлгүүрийг хаагаад яваад өгсөн байсан. Ажиллаж байх хугацаандаа бараа таваар ихтэй аятайхан л ажиллаад байсан юм. Би одоо 2019 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 сарыг 600.000 төгрөгөөр бодоод нийт 2.400.000 төгрөг авах ёстой, мөн цахилгааны төлбөрөө төлөөгүй байсан. Тэр нь 244.662 төгрөг болсон. Мөн манай эхнэр Суйдааны *** 4.000.000 төгрөг бараа авна гэж хэлээд бэлнээр зээлсэн байсан. Эхнэр маань одоо Архангай аймагт байдаг, ирж мэдүүлэг егөх боломжгүй байна. Нийт 6.644.662 төгрөг авах ёстой. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал),

2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик гэж дэлгүүрийг ажиллуулаад 20 жил орчим болж байна. 2015 оноос ажил амжихгүй байсан учир дэлгүүрээ түрээслүүлэх болсон. Анх манай найз *** түрээсэлж ажиллуулж байгаад 2017 онд БНСУ руу явах болоод ажиллуулахаа больсон, болих үедээ *** гэж хүнийг танилцуулаад түрээслэх гэж байгаа гэж хэлсэн. ***г дагуулж ирсэн болохоор найдвартай байх гэж итгээд ***д 1 сарын 600.000 төгрөгөөр дэлгүүрээ түрээсэлсэн. Дэлгүүрээ өгөхдөө 5.000.000 орчим төгрөгийн бараатай өгсөн, тооцоо нийлсэн. *** 2019 оны зунаас түрээсээ өгөхгүй удах болсон. Сүүлдээ бүр өгөхгүй байсан, нэхэхээр удахгүй өгнө, одоо боломжгүй байна гэдэг байсан. 2019 оны 12 дугаар сард би хөдөө яваад ирэхэд дэлгүүр хаагаад алга болсон. Алга болсны дараа сонсоход манай Шувуун фабрикт амьдардаг олон хүнээс их хэмжээний аваад явсан гэдгийг мэдсэн. Мөн манай эхнэр *** “бараа авах гэсэн юм” гээд 4.000.000 төгрөг авсан байсныг эхнэр сүүлд надад хэлсэн. *** надад хэлэлгүйгээр хуримтлалын бүлээс өөрийн нэр дээр 4.000.000 төгрөг аваад өгсөн байсан. Ер нь хүн болгоноос бараа авна гэж хэлээд л мөнгө авсан байсан... *** 2019 оны 08 дугаар сараас хойш 4 сарын мөнгө буюу нийт 2.400.000 төгрөг өгөөгүй. Мөн цахилгааны төлбөр 607.680 төгрөг, халаалтын 265.000 төгрөг төлөөгүй байсныг төлсөн. “52” захын *** 386.000 төгрөгийн барааг манай дэлгүүр дээр авсан байсан. Дээрх төлбөрүүдийг ***ын өмнөөс би төлж дуусгасан. Манай эхнэрээс 4.000.000 төгрөг авсан. Нийт 7.721.680 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс *** 2021 онд манай эхнэрт бага, багаар мөнгө өгсөөр байгаад нийт 500.000 төгрөг өгсөн гэсэн. Би өмнөх мэдүүлэг дээр 6.644.662 төгрөгийн хохирол гэж өгсөн байгаа. Манай эхнэр ***д бүх мөнгө өгч авсан тооцоо байгаа болохоор эхнэрийн хамт хохирлын хэмжээгээ тооцож гаргачхаад баримтын хамт мэдүүлэг өгч, хохирлоо тооцуулъя. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал),

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хэсгийн төв тоотод байх *** нэртэй дэлгүүрийн эзэн нь юм. Би тухайн дэлгүүрийг 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд *** гэх хүнд түрээсэлж байсан. *** нь 2019 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 2,400,000 төлөлгүй дэлгүүрийг төлөлгүй цоожлоод явчихсан байсан. Би сарын 600,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Мөн үүн дээл цахилгаан төлбөр 514,600, халаалт 265.000.000 төгрөгийг төлөөгүй байсан. Би энэ мөнгийг төлж барагдуулсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэрээс мөнгө зээлээч, дэлгүүрийн бараа авах гэсэн гэж хэлсэн байсан. Мөнгийг би 4,116,000 төгрөгийг эхнэрт бэлнээр өгөөд чи очоод өгчих гэж хэлсэн. Эхнэр дэлгүүрт оруулж өгсөн. Энэ мөнгө бол миний мөнгө юм. Мөн би урд мэдүүлэгтээ хэлэхээ мартсан байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дэлгүүрийн бараа авах гэсэн гэхээр нь бэлнээр дэлгүүртээ 2.200.000 төгрөг өгсөн. Тэгэхээр би нийт 9,495,600 төгрөг болж байгаа. Үүнээс зээлсэн мөнгө нь 6,316,000 төгрөг төгрөг, түрээсийн мөнгө болон тогны мөнгө зэрэг нь 3.179.000 төгрөг болж байнаа. Үүнээс *** бэлнээр цувуулаад 500,000 төгрөг буцаан өгсөн. Үүнийг хасахаар 8,995,600 төгрөг болж байгаа. Түрээсэлж байхдаа удахгүй мөнгийг өгнө худал хэлж явсаар байгаад 4 сар болсон. Би түрээс болон тогны мөнгийг шүүхээр нэхэмжлэх болно, хүүтэй зээлээч гэж худал хэлж авсан 6.316.000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. ... ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал),

 

8. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4-3 тоотод нөхөр ***, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 онд *** гэдэг найз маань ***ыг надтай танилцуулсан. Тэрнээс хойш бид хоорондоо нэлээн дотносож найзууд болсон. Дараа нь *** Шувуун фабрикт дэлгүүр нээгээд тэр хавийн хүн болгох түүгээр үйлчлүүлдэг болсон. Дэлгүүр нь нэлээн өргөжөөд бараа таваар сайтай байсан. Нэг удаа надад чи байраа банкны зээлийн барьцаанд тавиад өгөөч найз нь дэлгүүртээ бараа татах гэсэн юм гэж хэлсэн. Би анх зөвшөөрөөгүй, дахин гуйгаад байхаар нь одоогийн амьдарч байгаа байр болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4-3 тоот, 32 м.кв 2 өрөө байраа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нисэхийн Буянт-Ухаа зах дотор байдаг нотариатын газарт ороод байраа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг ***д хийж өгсөн. Үүнээс хойш ***оос байраа хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан бэ гэхэд 15.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж хэлсэн. Хэдэн сарын дараа банкнаас хүмүүс ирээд зээл төлөгдөхгүй байгаа гэж хэлээд 3 сарын хугацаа олгосон. Би сандраад ***оос энэ талаар асуух гэхэд хэлэхгүй байсан. Би дахин, дахин банк дээр очиж уулзаж 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Одоо хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Би өмнө 600.000 төгрөг нэмж шилжүүлсэн талаар мэдүүлсэн, тэрийг нэхэмжлэхгүй зөвхөн байрныхаа гэрчилгээг зээлээс чөлөөлүүлээд авмаар байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал),

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Би ***той найзлаад гурван жил болж байсан. 2019 оны 04 дүгээр сараас эхлээд Дэлгүүрийн бараагаа нэмээд өргөжүүлмээр байна гээд манай байрыг 1 жилийн хугацаатай барьцаанд тавина гэж гуйсан. Би эхлээд их гүрийсэн бараг сар гаруй гуйсан. Тэгээд ажил дээр ирээд найраад ундаа хоол зөөгөөд байхаар нь нээрээ болох юм байх гэж итгээд бас найз гуйгаад байхаар нь зөвшөөрөөд 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хийлгэж өгсөн. Тэгээд банканд барьцаанд тавьчхаад орой нь ажил дээр ирж уулзахдаа 15.000.000 төгрөгөөр тавьсан гэж хэлж байсан. Сүүлд нь ***ыг алга болоод цагдаа сэргийлэх гэж байхдаа Банкин дээр очиж эдийн засагчтай нь уулзахад 35.000.000 төгрөгөөр тавьсан гэж байсан. Хэзээ хойно дахин асуухад зээлээ төлөхгүй байгаа гэж байсан. Миний байрыг итгэмжлэл хийлгээд зээлийн барьцаанд тавихдаа ямар нэгэн шан харамж мөнгө өгнө гэж амлаагүй. Зүгээр л надад туслаач гэж гуйгаад байхаар нь итгээд л түүнд туслах гэж байраа итгэмжлэл хийлгэж өгсөн. Би ***д машинаа хүртэл итгээд Тоёота алпард маркийн машиныг 2019 оны 02 сард банк бус санхүүгийн байгууллагад 5.000.000 төгрөгт тавьж өгч байсан. Түүнийг бас төлөх гэж бөөн асуудал болоод үлдэгдэл төгрөгийг өөрөө төлж машинаа авч байсан. Энэ асуудлыг хэлтэй амтай төлж байсан болохоор итгээд л түүнд байраа итгээд итгэмжлэл хийлгээд өгчихсөн байна. Одоо бол байрыг банк хэзээ хурааж авах бол, айж байна. Банкнаас 2 хүн ирж ***ыг асуугаад зээлээ төлөөгүй гэж явж айлгасан асуудал байгаа. Банкны барьцаанд тавьсан байраа хурдан түүнээс салгаж авмаар байна. Тэгэхгүй бол хэзээ хураагдах бол гэж айгаад байгаа. Бодит учирсан хохирол байхгүй ч ирээдүйд учирч болзошгүй юм гэж бодож түүнээс байраа нэхэмжилж байна. Түүнд маш их гомдолтой байна. Найзын хувиар тусалж байхад эхнээсээ намайг ашиглах зорилготой, залилах зорилготой байсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал),

2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дахин өгсөн: “...Бага зэрэг зээлүүлсэн мөнгө бол байгаа бөгөөд энэ мөнгийг бол нэхэмжлэхгүй болно. Харин байрыг л буцаан авмаар байна. Надаас гуйсаар байгаад 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Яармагийн зах дотор байдаг нотариат дотор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 4 дүгээр байрны 3 тоотод байх 32 м.кв байрыг 1 жилийн хугацаатай итгэмжлэх хийлгэсэн. *** нь байрыг барьцаанд тавиад 15 сая төгрөг зээлж авна гэж хэлсэн. Сүүлд мэдсэн чинь 35 сая төгрөгт барьцаанд тавьсан байсан. Байрыг төлж байгаа эсэх талаар ямар нэгэн мэдээлэл бол байхгүй байна. Миний хувьд хурдан байраа буцаан авмаар байна. Миний байрыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Хаан банкны салбарт барьцаанд тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал),

 

9. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13-р хороонд өөрийн эзэмшлийн 1987 онд барьсан 6 дугаар байрны 09 тоот 2 өрөө 34 м.кв байртай юм. Би 2019 онд уг байраа зарах талаар хүмүүст ярьж байсан. Гэтэл 2019 оны 08 сард тухайн шувуунд Хаан банкны АТМ-тай, ганц том “***” хүнсний дэлгүүрийг ....түрээслэн ажиллуулдаг *** гэх охин надаас байрыг чинь авъя, урьдчилгаанд 5 сая төгрөг өгөөд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлж дуусгана гэж тохирсон. Учир нь *** нь Шувуун фабрикт байдаг ганц том дэлгүүрийг түрээслэн ажиллуулж мөн өөрөө бараагаа нэмж дэлгүүрээ өргөжүүлнэ, шувууныхаа хүмүүсийг сайн хүнсээр хангана гэж яриад байсан. Тэгэхдээ миний энэ байрыг худалдан аваад нэр дээрээ шилжүүлээд банкны барьцаанд тавьчхаад тэр мөнгөөрөө дэлгүүрийнхээ барааг нэмж өргөжүүлээд ашгаараа надад мөнгөө төлнө гэж гуйгаад байхаар нь итгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Уг гэрээн дээрээ бол 15,000,000 төгрөгөөр худалдана. Мөнгөө бэлнээр өгсөн. Төлбөр тооцоо дууссан гэж бичүүлсэн. Яагаад гэхээр орон сууц худалдахаар төлөх татвар нь өндөр учраас түүнийг багасгах гэж ингэж багаар гэрээ байгуулсан юм. Тэгээд *** нь анх урьдчилгаа 5 сая төгрөг өгнө гэснээ өгөхгүй 2 сая төгрөг бэлнээр, 1 сая төгрөгийг 2019 оны 9 сарын сүүлээр өгсөн. Тэгээд би түүнээс гэрээгээ л эхнээсээ зөрчлөө шүү дээ гэж хэлэхэд банкны ажилтан надаас зээлчихсэн удахгүй өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 12 сард гэнэт түрээсэлж байсан дэлгүүрээ хаагаад явчихсан байсан учраас залилуулчихлаа гээд цагдаад гомдол гаргасан юм. *** нь одоо бол 52-ын зах дээр ажиллаж байгаа юм. *** нь нэлээн олон хүнээс мөнгө зээлсэн байгаа гэж байсан. Одоо тэр 52 зах дээр дэлгүүр ажиллуулдаг *** гэх хүнээс бараа авсан түүнийхээ 20 гаруй сая төгрөгийг өрийг өөрөө ажилтнаар нь ажиллаад төлж дуусгаж байгаа. Банкныхаа зээлийг төлж дуусгаад байрыг чинь буцааж өгнө 2021 он 03 сараас цалингаа аваад ирэхээр таны байрыг банкны барьцаанд тавьсан төлбөрийг төлж дуусгаад таны байрыг нээ дээр чинь шилжүүлж егнө гэж хэлдэг. Би бол одоогоор зарсан байрныхаа 32,000,000 төгрөгийг одоо болтол аваагүй. Мөн хэзээ банкнаас ирээд миний байрыг авчих бол гэж байнга айж түгшиж эрүүл мэндээрээ хохирч байна. Одоо бол ***оос эсвэл авах ёстой 32.000.000 төгрөгөө авах эсвэл банкнаас миний байрыг суллаад нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал),

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн: “...Би тухайн үед би өөрийнхөө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 1-6 дугаар байрны 9 тоотод байх 44м2 орон сууцыг зарах гээд явж байх үед *** би 35,000,000 төгрөгөөр худалдан авъя, урьдчилгаа 5 сая төгрөг өгөөд үлдэгдэл 30 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэхээр нь би зөвшөөрсөн юм. Надад урьдчилгаа 5 сая төгрөг өгөх байснаас 3 сая төгрөг өгсөн юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бид хоёр Хан-Уул дүүргийн дэргэд байх нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Уг гэрээг хийх үед *** нь эгч ээ 15 сая төгрөгөөр гэрээгээ хийе учир нь татварт төлөх мөнгөн дүн нь багасна гэхээр нь зөвшөөрөөд гэрээг хийсэн юм. Тэгээд одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм. Банктай нь очиж уулзахаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд *** нь би зээлээ төлж байгаа гээд байгаа юм. Би *** гэх хүнд байраа зарахгүй, зээлийг нь дуусахаар нь нэр дээр чинь буцааж шилжүүлж өгнө гээд байгаа юм. Анхнаасаа намайг хуурч мэхэлж миний орон байрыг нэр дээрээ шилжүүлэн авч зээл авах л зорилготой байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),

 

            10. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Би төрсөн цагаасаа хойш Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт амьдарч байгаа болохоор тэр хавийн газар нутаг, хүмүүсийг танина. Тэр ч утгаараа 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд 2017 оны зун санагдаж байна, *** гэх эмэгтэй Яармагаас нүүж ирлээ гээд ээж, 4 хүүхдийн хамт 7 дугаар хэсэгт шинэ газарт Монгол гэр барин амьдарч эхэлсэн. Тухайн үед *** нөхрөөсөө салсан, олон хүүхэдтэй гээд өрхийн тусламжид их хамрагдаж байсан болохоор би сайн мэдэх болсон. 2018 онд *** караоке түрээсэлж байсан ба байр нь зарагдаад болиод барааны дэлгүүр түрээсэлж ажиллуулсан. Барааны дэлгүүр ажиллуулж байхдаа 2019 оны эхээр хажуу талд нь байх 8 нэрийн хүнсний дэлгүүр түрээсэлж давхар ажиллуулж эхэлсэн. Хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсний дараа барааны дэлгүүрээ түрээслэхээ болиод хүнсний дэлгүүр дотроо давхар бараа зарах болсон. 2019 оны 08 дугаар сард ***ын ээж *** надтай уулзаад “манай охины дэлгүүрийн бараа татраад орлого нь муудлаа, миний дүү мөнгө зээлээч, бараа сайн татвал орлого нь өсчихнө, 2.000.000 төгрөг зээлээч" гэж хэлсэн. Тухайн үед би “одоо мөнгө байхгүй байна, удахгүй хүнээс мөнгө авах ёстой” гэж хэлсэн. Би өмнө нь хүнд 2.000.000 төгрөг зээлүүлсэн байсныгаа буцааж авахад *** эгч “хүнээс мөнгөө авсан уу” гээд ирсэн. Би хувьдаа 500.000 төгрөг зарцуулаад үлдэгдэл 1.500.000 төгрөгийг ***д өгсөн.  Би танаас авсан мөнгөөр бараа авч эргэлдүүлнэ, 3 сарын дараа сарын 10 хувийн хүү бодож өгнө, хүү болох төгрөгийг сар бүр өгнө” гэж хэлээд мөнгө авсан талаар баримт бичиж өгсөн. Түүнээс хойш 2 удаа сарын хүү гэж нийт 300.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш зээлсэн мөнгөө, үлдсэн 1 сарын хүүгээ өгөхгүй байсан. Надтай холбогдохоо байсан. Дэлгүүрт нь очихоор ах, эгч нар нь гээд хүмүүс байдаг байсан, өвдсөн, эмнэлгээр явж байгаа гэдэг байсан. 2020 оны 01 дүгээр сарын үед *** манай тэр хавийн хүмүүсээс их хэмжээний мөнгө зээлсэн талаар мэдсэн. Түүнээс хойш би ***той уулзаагүй. Хүмүүсээс сонсоход “шүүх, цагдаад шийдүүл” гэж хэлсэн байсан. Тийм болохоор манай тэр хавийн хүмүүс цагдаад өргөдөл гаргасан. ***ын ээж *** нь эхлээд надад дэлгүүрийн орлогоо нэмэгдүүлэх бараа авах гэсэн юм, манай охинд 2.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тухайн үед мөнгө байгаагүй. Би мөнгөтэй болчхоод ***той уулзахад “эгчээ 3 сарын хугацаатай мөнгө зээлнэ, сарын 10 хувийн хүүг сар бүр өгнө, 2019 оны 11 дүгээр сард мөнгөө буцааж өгнө” гэж хэлээд баримт бичиж өгсөн учир би итгээд төгрөгийг өөрийн *** дугаартай данснаас ***ын данс руу шилжүүлж өгсөн. ...*** өмнө нь надаас бага багаар мөнгө зээлээд буцааж өгч байсан. Тийм болохоор би итгээд мөнгө зээлсэн. Миний итгэлийг олсны дараа их хэмжээний мөнгө зээлээд буцааж өгөлгүй залилсан болохоор гомдолтой байна. Би ***д өгсөн 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөнгөө буцааж авбал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал), 

            2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хэсгийн төв тоотод байх *** нэртэй дэлгүүрийг түрээсэлж байсан *** нь мөнгөний хэрэг гараад байна, бараа материал авах гэсэн юм гээд мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би Хаан банкны өөрийн *** дугаартай данснаас Хаан банкны ***ын 5006426594 дугаартай дансанд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би мөнгийг ***ын түрээсэлж байсан дэлгүүрт интернэт банк ашиглан шилжүүлсэн. Би баримтыг гаргаж өгсөн байгаа. Би урд нь мэдүүлэгтээ сарыг нь андуурсан байна. Хүүгийн мөнгө гэж 300,000 төгрөг авсан байгаа. ... ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал),

 

            11. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд

 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Би хохирогчийн эрх, үүрэгтэй танилцаж ойлголоо. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан. 2019 оны 4 дүгээр сарын үед манай эхнэр Бямбасүрэн тохиолдлоор *** гэх эмэгтэйтэй танилцсан байсан. Би энэ талаар 2019 оны 08 дугаар  сарын үед мэдсэн. Тухайн үед тэр 2 их дотно харилцаатай, эгч дүүс шиг болсон байсан. *** нь дотно байх хугацаандаа бид хоёрыг мөнгө төгрөгтэй гэдгийг мэдсэн болохоор 3.000.000-10.000.000 төгрөгийг хүүтэй зээлдэг байсан. Буцааж өгөөд дахиж нэмж аваад яваад байдаг байсан. *** дэлгүүр ажиллуулдаг, барааны эргэлт гэж авдаг байсан. Би мөнгө авч байх үед нь өөрөө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт байх дэлгүүрт нь очиж үзэхэд бараа элбэг байсан. Тийм болохоор би итгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэхэд *** өмнөх өр дээрээ мөнгө нэмж аваад 16.100.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй төлж барагдуулахаар авснаас хойш холбоогүй алга болсон. *** алга болсны дараа манай эхнэр “надаас өмнө нь бас 4.000.000 төгрөг авсан байсан” гэж хэлсэн. *** хөдөө явсан гэж байсан, дэлгүүрт нь очиход хаалттай байсан. Би тэр хавийн хүмүүсээс асуухад *** олон хүнээс мөнгө авсан талаар сонсоод залилуулсан гэдгээ мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Өргөдөл гаргах үед цагдаагийн хэлтэс дээр ***д залилуулсан гээд маш олон хүмүүс байсан. Дэлгүүрийн барааны эргэлт гэж л мөнгө авдаг байсан. Өөр шалтгаан хэлж аваагүй. Эхлээд 3.000.000 төгрөг зээлж эхэлсэн , тэрийгээ өгөөд дахиж арай илүү мөнгө зээлдэг. Зээлсэн мөнгөнөөсөө тодорхой хэмжээний хэсгийг нь өгөөд дээр нь дахиж мөнгө зээлэх маягаар явдаг байсан. Бага, багаар авч байгаа мөнгө нь нэмэгдээд байсан. Тэгж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт 16.100.000 төгрөг миний мэдэхээр авсан байсан. Эхнэр маань надад хэлэлгүй бас 4.000.000 төгрөг зээлсэн байсныг сүүлд мэдсэн. Би дэлгүүрт нь очиж үзэхэд 60.000.000-70.000.000 төгрөгийн бараа байсан. Тийм болохоор би ***д итгэсэн байсан . *** бага, багаар мөнгө зээлж өгөөд эхнэр бид хоёрын  итгэлийг олж авсны дараа их хэмжээний мөнгө аваад залилсан. Нийт надад 20.100.000 төгрөгийн хохирол учирсныг ***оос нэхэмжилнэ. *** манай эхнэртэй ярьдаг боловч би өөрийнхөө данснаас шилжүүлж өгдөг болохоор энэ хэрэгт би хохирогчоор тогтоогдох ёстой. *** нь надаас хэрэгцээндээ унана гээд миний “***” маркийн машиныг 2019 оны 06-р сарын үед 8.000.000 төгрөгт бодож авсан. Энэ төлбөрөө төлөөд барагдуулсан. Энэ автомашины төлбөр хохиролд хамаагүй. Би буруу бодож ярьсан байсан. Мөн *** эхнэр бид хоёроор дамжуулаад компаниас 1.240.000 төгрөгийн барааг зээлээр аваад алга болсон учир би энэ мөнгийг бас хохиролдоо оруулсан байсан. Тухайн компанид одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа. Өөрт учирсан хохирол 20.100.000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал), 

            2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...*** нь надаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан, хүү тооцоогүй үлдэгдэл мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 02-нд ***той тооцоо нийлэхэд 16,100,000 төгрөг болсон. Гараар бичсэн тооцоо нийлсэн баримтыг урд нь хэрэгт хавсаргаж өгсөн. Би урд нь мэдүүлэг өгөхдөө 4 сая төгрөг авсан талаар мэдүүлсэн. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй, учир зүй нь олдсон. Одоо би *** гэх хүнээс 16,100,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөнөөс хүү болон бусад байдлаар нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа. Тухайн үед би мөнгийг бэлэн болон дансаар өгч байсан. Тооцоо нийлсэн баримтаас өөр ямар нэгэн баримт байхгүй. Мөнгийг өгөхдөө ***ын түрээсэлж байсан *** дэлгүүрт өгдөг байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 246 дахь тал),

 

            12. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд

2021 оны 06 дугаар сарын  14-ний өдөр өгсөн: “...Би хохирогчийн эрх, үүрэгтэй танилцаж ойлголоо. 2017 онд намар ***той анх танилцсан. Би Шувуун фабрикт түргэн хоолны үйлчилгээ эрхэлдэг. *** нь манайхаар үйлчлүүлж байгаад танилцсан. Удалгүй *** барааны дэлгүүр нээх гээд Эрээнээс бараа татах мөнгө хэрэгтэй байна гээд анх 400.000 төгрөг зээлээд хэлсэн хугацаандаа буцааж өгсөн. Түүнээс хойш караоке болон 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхдаа бага хэмжээгээр мөнгө зээлээд буцаагаад өгөөд байдаг байсан. Тэгээд *** миний итгэлийг олоод дотно найз нөхөд болоод миний амьдралын талаар бүх зүйлийг мэдэх болсон. *** болохоор өөрийгөө 4 хүүхэдтэй, ээжийн бие тааруу, эгчийнхээ хүүхдүүдтэй олуулаа амьдардаг гэх мэт хэцүү талуудаа ярьдаг байсан. Манай Шувуун фабрикт иргэд нийлээд хуримтлалын бүл гэж үүсгэдэг юм. Хуримтлалын бүл гэдэг нь гишүүд сар бүр 100.000 бүлийн дансанд мөнгө хийж хуримтлал үүсгээд гишүүн хэрэгцээтэй үедээ 5 хувийн хүүтэй зээлдэг ажиллагаатай юм. Би болон манай ээж Бямбацэрэн нар “Баяжих” нэртэй бүлд гишүүнээр байсан. *** миний болон манай ээжийн өмнөөс бүлээс бас мөнгө зээлээд буцааж өгдөг байсан. 2018 оны 11 дүгээр сард *** “би дэлгүүртээ бараа авах гээд хувь хүнээс 20 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг зээлсэн, чи Хадгаламж зээлийн хоршооноосоо мөнгө зээлээд өгөөч” гэж хэлсэн. Хадгаламж зээлийн хоршоо нь мөн манай тэр хавийн хүмүүс байгуулсан, гишүүддээ мөнгө зээлдэг юм. Намайг гишүүн гэдгийг *** мэддэг болохоор надаас гуйсан. Би өөрийн нэр дээр 2.000.000 төгрөг зээлж аваад ***д өгсөн. Түүнээс хойш 200.000 орчим төгрөгийг *** өгөөд түүнээс хойш өгөөгүй. Би “2019 онд бүл задраад гишүүддээ хувьцаа гэж өгөх болоход ээж, бид хоёрт өгөөгүй, асуухад *** нийт 4.000.000 төгрөг авсныг өгөөгүй байсан. ***д хэлэхэд орлогоосоо бага багаар төлөөд өгчихнө гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *** өөрөө найзуудын бүл байгуулсан, би гишүүнээр ороод сар бүр 100.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөг өгсөн. 2019 онд бүл задрахад гишүүн бүр 1.500.000 төгрөг авах ёстой байсан боловч *** өгөөгүй. ...мөнгө зээлээд өгөөд байсан болохоор итгээд аав, ээждээ хэлээд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээл авхуулаад ***д бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн.  1 жилийн дотор улирал бүр төлж дуусгана гэж хэлээд авсан. Надаас авсан мөнгөөр бараа авсан эсэхийг мэдэхгүй. Мөнгө авсны дараа дэлгүүр нь бараатай болсон байсан. 2019 оны 7 дугаар сард эхний төлөлт хийх болоход *** хугацаандаа төлөөгүй учир би араас нь нэхэж байж 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн 1.825.000 төгрөгийг *** төлсөн. Түүнээс хойш *** нэг ч төгрөг төлөөгүй. Би мөнгөө нэхэхээр *** өгнө гээд л хүлээлгээд байдаг байсан. *** 2019 оны сүүлээр Яармагийн “52” худалдааны төвд ажилд орсон, цалингаараа хүмүүсийн өрийг төлж байгаа, их хэмжээний өрөө дарсан байгаа, цаашид сар бүр бага багаар мөнгийг чинь өгнө гэж хэлдэг байсан. Сүүлд 2021 оны 1 дүгээр сард надтай уулзаад “банкны зээлийг чинь хамгийн түрүүнд төлж дуусгана, чи цагдаад битгий гомдол гаргаарай, хүмүүсээс баталгаа аваад яваад байгаа, хэргээ хаалгавал иргэний журмаар яваад ажлаа хийгээд хохирол барагдуулах боломжтой” гэж хэлсэн. Сүүлд малчны зээл төлөх гээд ***оос нэхэж байгаад 1.200.000 төгрөг авсан... *** эхэндээ дэлгүүртээ бараа авна гээд бага багаар мөнгө зээлээд буцааж өгөөд байсан. Сүүлд 2018 оны намраас “хүнээс хүү өндөртэй зээл авсан, тэрийгээ төлчхөөд дахиж зээл аваад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд бүлээс болон хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авхуулсан. Хамгийн сүүлд аав, ээжийн малчны зээл авхуулахдаа дэлгүүртээ бараа авна гээд авсан. Би өмнөх өрөө төлөхгүй бол өөр мөнгө өгч чадахгүй гэдэг байсан боловч *** янз бүрийн юм яриад намайг итгүүлээд мөнгө авдаг байсан. ... Ээж, бид хоёрын гишүүнээр байдаг байсан “Баяжих” бүлээс бид хоёрын нэр дээр нийт 4.000.000 төгрөгийн зээл аваад өгөөгүй болохоор ээж, бид 2 бүлд өгсөн хуримтлалын мөнгө болох 4.000.000 төгрөг авч чадаагүй хохирсон. Дараа нь хадгаламж зээлийн хоршооноос 2.000.000 төгрөг авхуулаад 200.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 1.800.000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа, ба одоо надаас нэхээд байгаа. Мөн ***ын байгуулсан найзуудын бүлд 1.200.000 төгрөг өгөөд авч чадаагүй хохирсон. Аав, ээжээр малчны зээл гэж авхуулсан 5.000.000 төгрөгөөс хүүгийн хамт нийт 3.025.000 төгрөг төлсөн. Би энэ зээлийг хаах гэж нийт төгрөг төлж хохирсон. Ингээд надад нийт 10.500.000 төгрөгийн хохирол учирсан байна. *** энэ хэмжээний мөнгө өгөхөө мэдэж байгаа. Бид хоёр өмнө нь өр ширээ тулж тооцож байсан. Түүнээс хойш мөнгө төгрөг өгсөн, би ч өөрөө багасгаж хэлээд одоо 10.500.000 төгрөгийг ***оос нэхэмжилж байна. Хохирол барагдуулж өгвөл өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал), 

            2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн: “...*** нь надаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *** нь мөнгө зээлээч дэлгүүрийн бараа авах гэсэн юм гэхээр нь би “Баяжих” 4,000,000 төгрөг авч бэлнээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** дэлгүүрт нь өгсөн. Мөн ...мөнгө хэрэгтэй байна дэлгүүртээ бараа авах гэсэн юм гэхээр нь /нэрийг нь сайн санахгүй байна/ хадгаламж зээлийн хоршооноос өөрийн нэр дээр зээл 2,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард бэлнээр мөн дэлгүүрт нь ***д бэлэн өгсөн юм. Мөн Жавзандулам нь мөнгө хэрэгтэй байна дэлгүүртээ бараа авах гэсэн юм гэхээр нь найзуудын бүлээс 2019 оны 01 дүгээр сард 1,200,000 төгрөг авч ***д бэлнээр мөн дэлгүүрт нь өгсөн юм. Мөн Жавзандулам нь мөнгө хэрэгтэй байна дэлгүүртээ бараа авах гэсэн юм гэхээр нь би аав, ээж хоёрын малчны зээл авхуулж нийт 5,000,000 төгрөгийг бэлнээр мөн дэлгүүр нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны үед өгсөн. Би нийт 12,200,000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс хүү болон бусад байдлаар 1,700,000 төгрөгийг буцаан авсан, одоо үлэгдэл 10,500,000 төгрөгийг авах дутуу байгаа. Зээлээч гээд гуйгаад байхаар нь өгсөн. Урд нь бас мөнгө зээлээд өгч байсан болохоор зээлүүлсэн. Миний итгэлийг олж аваад их мөнгө зээлээд одоо болтол өгөхгүй байгаа. Малчны зээл болно, бусад зээлийг би өөрөө төлж хаасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал ),

 

            13. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны үед *** гэж 8 нэрийн хүнсний дэлгүүрийн *** түрээсэлж ажиллуулах болсноор мэдэх болсон. Мэндийн зөрөөтэй байдаг болохоос биш ойр дотно харилцаатай байгаагүй. Дэлгүүр ажиллуулж байхдаа манай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 6 дугаар байрны 12 тоот буюу манай өөдөөс харсан байранд нүүж ороод, нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч эхэлсэн. ...2019 оны 08 билүү 09 дүгээр сард *** таарахдаа “ээжийн бие муу эмнэлэгт үзүүлээд байна, зүрх нь өвдөөд эм тарианы мөнгө их хэрэг болж байна, 1 өдөрт л хэдэн зуун мянган төгрөгийн эмчилгээ болоод байна” гэж хэлсэн. Тухайн үед нь би “эгчид нь мөнгө байхгүй байна, эгч нь бодъё” гэж хэлээд салсан. Түүнээс хойш би дэлгүүрээр нь ороход ээж нь бие муу эмнэлгээр явж байгаа гэж байсан болохоор хэлсэн үгэнд нь итгэсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр тэтгэвэр буусан үед дэлгүүрт нь ороход *** болон ээж нь байсан. Би сайн санаа гаргаж ***д “та хэд мөнгө хэрэгтэй гэж байсан, одоо хэрэгтэй юу” гэж асуухад *** “хэрэгтэй байгаа, 1 сарын дараа буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд би АТМ-ээс 500.000 төгрөг аваад ***д бэлнээр өгсөн. Мөнгө өгсний дараа дэлгүүрт нь ороход бараатай бараагүй, хүнтэй хүнгүй байдаг байсан. Хааяа ах, дүү нар нь сууж байдаг.  ***той утсаар ярихад “удахгүй өгнө” гэж хэлдэг байсан. 2019 оны 12 дугаар сард хүмүүсээс сонсоход манай тэр хавийн олон хүнээс мөнгө аваад алга болсныг мэдээд хүмүүс бөөнөөрөө нийлж өргөдөл гаргаж цагдаад өгсөн. Би цагдаад өгснөөс хойш ***той “52” зах дээр очиж уулзахад ах, дүү нараараа бөөнөөрөө ажиллаж байсан. Тэр захын эзнээс бас бараа авч залилаад бөөнөөрөө ажиллаж өрөө дарж байгаа гэсэн. Би мөнгөө нэхэхэд *** “та надад тохиролцсон гэсэн бичиг бичээд өгчих, би цагдаа дээр очих ёстой, 2-3 хуваагаад өгчихье” гэж хэлсэн. Би “чи надад нэг ч төгрөг өгөөгүй байж юу гэж бичиг өгдөг юм бэ” гэж хэлээд салсан. ...Би дэлгүүрт нь хэд хэдэн удаа очиход ээж нь бие муу байгаа царайтай байдаг байсан болохоор итгэсэн... Сайн санаа гаргаад 500.000 төгрөг өгөөд залилуулсандаа гомдолтой байна. Өр ширэндээ баригдаад дэлгүүр нь орлогогүй болоод өвчин зовлонтой болоод байх шиг байсан. *** надаас авсан мөнгийг эмчилгээнд зарцуулсан эсэхийг мэдэхгүй. Би 500.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал), 

 

            14. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны үед санагдаж байна, *** Шувуун фабрикт ирээд барааны дэлгүүр түрээсэлж ажиллуулж эхлэх үеэс мэдэх болсон. Дараа нь караоке болон “***” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр түрээсэлж ажиллуулсан. Би хааяа үйлчлүүлж байгаад танилын харилцаатай болсон. Хүнсний дэлгүүр түрээсэлж байхдаа надаас “бараа авах гэсэн юм” гээд 2 удаа 1.000.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг зээлээд хүүгийн хамт буцааж өгч байсан. Тэгээд би найдвартай гээд итгэсэн байсан. 2019 оны 10 дугаар сарын үед *** “дэлгүүртээ бараа авах гэсэн юм, 3 сарын дараа өгчихнө” гэхээр нь би 500.000 төгрөг бүлээс аваад өгсөн. Дараа нь 2019 оны 12 дугаар сард “ээжийн зүрх өвдөөд эмнэлэгт хэвтсэн, хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй байна” гэж зовлон ярьж мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би мөн бүлээс 1.000.000 төгрөг аваад өгсөн. Анх авсан 500.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийн хүүг *** төлөөд үлдсэн мөнгийг нь боломжтой болохоороо өгье гээд хүлээлгээд байсан. Сүүлд 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр “найздаа бололцоогоороо мөнгө зээлээч, дэлгүүртээ бараа авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж бүлээс 1.000.000 төгрөг аваад өгсөн. Түүнээс хойш 2020 оны 03 дугаар сард дэлгүүр нь хаагдаад *** өөрөө алга болсон. Би ажилтай байсан болохоор араас нь хөөцөлдөж чадахгүй байсан, сүүлд сонсоход манай тэр хавийн хүмүүс болон бүлээс их мөнгө аваад алга болсон гэж байсан. Хүмүүс цагдаад өргөдөл гаргасан байсан. Цагдаагаас дуудсаны дагуу 2020 оны 05 дугаар сард мэдүүлэг өгсөн. 2020 оны 07 дугаар сард ***той уулзахад “надад өгөх мөнгө байхгүй, өгдөг газартаа өг” гэж байсан. Тэгээд дахиж уулзаагүй ба 2021 оны 01 дүгээр сард *** манай ажил дээр ирээд “өөр байцаагч хэрэг шалгаж байгаа, би хоригдох гээд байна, бага зээлтэй хүмүүсийнхээ хохирлыг өгч байгаа, таны хохирлыг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500.000 төгрөг өгөөд 2021 оны 10 дугаар сар гэхэд барагдуулъя” гэж хэлээд нэг бичиг дуурайж бичүүлж гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, өөрөө ч уулзаагүй байна... ...Анх надаас мөнгө зээлэхдээ дэлгүүртээ бараа авна гэж мөнгө аваад буцааж өгч байсан. 500.000 төгрөг авахдаа мөн бараа авна гэж байсан. 2019 оны 12 дугаар сард ээжийнх нь зүрх өвдөөд хагалгаанд орох боллоо гээд 1.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард дэлгүүртээ бараа авна гэж хэлээд авсан. Би урд нь мөнгө зээлээд хүүтэй нь тооцож авч байсан болохоор итгээд өгсөн. Сүүлд мөнгө авсны дараа дэлгүүртээ бараа авсан байж магадгүй. Их бараатай болсон байсан, нэг өдөр л хаагдсан. Харин ээж нь зүрхний хагалгаанд ороогүй гэдгийг хүмүүсээс сонсож мэдсэн... ...Би 2.500.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Би өөрөө бүлээс авсан зээлээ төлөөд дуусгаж байгаа. Би ***д мөнгө өгөхдөө бэлнээр өгдөг байсан учир мөнгө өгсөн авсан баримт байхгүй. Гэхдээ сүүлд *** надаас 2.500.000 төгрөг авснаа хүлээж баталгаа бичүүлж авсан. Хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал), 

 

            15. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд:

            2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2013 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагаас сургалт орж хүмүүс нэгдэж бүл байгуулж эдийн засгаа дэмжих боломжтой талаар мэдсэн. Тэгээд би 2013 онд бүлд орсон. Энэ бүл гэдэг нь иргэд нэгдэж, мөнгөн хуримтлал үүсгэж, хуримтлалаас гишүүддээ хүүтэй мөнгө зээлж өсгөдөг юм. Бүл боломжийн байсан учир би 2017 онд “Баяжих” нэртэй бүл нээж ажиллуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай бүлийн *** гэдэг хүн өөрийн найз *** гэдэг эмэгтэйг авчирч бүлд оруулсан. *** нь 2018 онд бүлд байхдаа сар бүр өгөх ёстой 100.000 төгрөгөө өгөөд, бүлээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Тэгж миний итгэлийг олсон. 2019 онд бүлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд *** өөрөө ороод мөн нөхөр ***, дүү *** нарыг бүртгүүлсэн. *** хороонд “***” 8 нэрийн дэлгүүр түрээсэлж ажиллуулдаг, би үйлчлүүлдэг байсан. 2019 оны 7-8 дугаар сарын үед санагдаж байна *** “ээжийн бие муу байна, хамар амнаас нь цус гараад байна, хагалгаанд орох гэхэд 15.000.000 төгрөг хэрэгтэй байна, би бүлээс зээлэх хэрэгтэй байна” гэж хэлж эхэлсэн. Би “бүлээс тийм их мөнгө зээлэх боломжгүй, чиний болон нөхөр, дүү нарт чинь тус тусад нь бүлийн журамд заасны дагуу мөнгө зээлэх боломжтой” гэж хэлж байсан. ***ын ээж нь дэлгүүр дээрээ байдаг байсан, хааяа хамраас нь цус гарсан байж байдаг. Ээж нь “миний охинд мөнгө зээлж туслаарай” гэдэг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** өөрийн нэр дээр 2.800.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүү ***гийн нэрээр 3.850.000 төгрөг, нөхөр ***ын нэрээр 2.140.000 төгрөг, нийт 8.790.000 төгрөг зээлсэн. 3 сарын дараа зээлсэн мөнгөө төлөх ёстой байсан боловч мөнгө өгөлгүй алга болсон. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр алга болсон. Тэр хавийн олон хүмүүсээс их хэмжээний мөнгө зээл нэрээр аваад залилаад зугтсаныг мэдсэн. Мөн манай бүлд байдаг ***гаар 1.000.000 төгрөг, *** нөхөр ***гаар 2.090.000 төгрөг, ***ээр 1.000.000 төгрөг, ***ийн ээж Бямбасүрэнгээр 2.000.000 төгрөг зээлүүлж авсныг мэдсэн. Манай тэр хавийн хүмүүс нийлээд цагдаад өргөдөл өгсөн. Цагдаад шалгагдаж эхэлсний дараа *** мөнгө авсан хүмүүстэй уулзаж эхэлсэн гэсэн. Надтай 2021 оны 2 дугаар сард ирж уулзаад “би 52-р захад их хэмжээний өртэй, ажиллаад цалингаараа өрөө дарсан, одоо 2021 оны 4 дүгээр сараас эхлээд таны мөнгийг төлж эхэлнэ, та бичиг бичээд өгчих, цагдаад өгнө” гэж хэлэхээр нь итгээд баталгаа бичиж өгсөн. Гэвч одоо болтол мөнгөө төлөөгүй байна... 2019 оны зун хүртэл мөнгө зээлэхдээ дэлгүүртээ бараа авна гэж мөнгө зээлээд буцааж өгч байсан. Харин 2019 оны 09, 10-р сард мөнгө зээлэхдээ “ээжийн хагалгаанд хэрэглэнэ” гэж хэлээд өөрийн нэр дээр болон нөхөр ***, дүү *** нарын нэр дээр нийт 8.790.000 төгрөг зээлээд огт өгөөгүй. Мөнгө авахад ***, *** нар байгаагүй, *** бэлнээр авсан.... *** нийт 8.790.000 төгрөг бүлээс зээлсэн. Харин бүлийн хуримтлалд сард 3 хүний 300.000 төгрөг, 10 сард 3.000.000 төгрөг өгсөн. Мөн өмнө нь зээлээд хүүтэй нь мөнгө буцааж өгсөн зэргийг нэмж бодоод бүлд 3.720.000 төгрөг өгсөн гэж тооцсон. 8.790.000 төгрөгөөс дээрх өгсөн мөнгийг хасахаар 1.800.000 төгрөгийн хохирол учраад байна, Энэ мөнгөн дээр тооцоо нийлээд *** 2021 оны 4-р сараас эхэлж өгнө гэсэн боловч өгөөгүй байна. *** өмнө нь мөнгө зээлж өгөөд итгэл олж авсан, мөн ээжийн хагалгаанд гэж зовлон ярьж байгаад бүлийн журамд зааснаас их хэмжээний мөнгө авсан. Хохирол болох 3.720.000 төгрөгөө авбал гомдол санал байхгүй. Энэ мөнгө нь бүлийн мөнгө, мөнгөө авбал гишүүддээ хувааж өгөх ёстой. Бүлийн ахлагч учраас би энэ мөнгөөр хохирсон гэж үзэж байна. Гишүүд надаас нэхэж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал), 

2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...*** нь дэлгүүрийн бараа авах мөн ээжийн хагалгаанд хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь *** нь мөнгө хэрэгтэй байна дэлгүүрт бараа авах гэсэн юм гэхээр нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,140,000 төгрөг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт бэлнээр өгсөн. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,800,000 төгрөг бэлнээр ***ын түрээсэлж байсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт бэлнээр өгсөн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дэлгүүрт бараа авах гэсэн юм гээд 3,850,000 төгрөг зээлээч гэхээр нь мөн дэлгүүрт нь бэлнээр өгсөн. Би нийт 8,790,000 төгрөг өгснөөс хүү болон бусад байдлаар 5,070,000 төгрөг буцаан авсан, одоо үлдэгдэл 3,720,000 төгрөг авах дутуу байгаа юм. *** нь ээж хагалгаанд орох гэж байгаа мөн дэлгүүрт бараа хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэхээр нь 5 хувийн хүүтэй зээлүүлдэг байсан. ... ” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал),

 

            16. Хохирогч Х.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...*** манай гэрийн ойролцоо Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт байх “***” 8 нэрийн дэлгүүр түрээсэлж ажиллуулж эхлэх үеэс нь мэдэх болсон. Дэлгүүрээр нь үйлчлүүлж байхдаа ойр зуурын зүйл ярьж харилцаж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сард *** “эгчээ дэлгүүртээ бараа нэмж авах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна, та 1.500.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Би сайн танихгүй учир мөнгө байхгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгтэл *** найз ***гаар надаас мөнгө гуйлгасан. *** нь надад мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан. Энэ ямар учиртай мөнгө вэ гэвэл би 2019 оны 09 дүгээр сард хүнээс 1.500.000 төгрөг зээлээд буцааж өгөх мөнгө байсан. ***д би зээлээ буцааж өгөх мөнгө байгаа гэдгийг хэлж байсан. Энийг *** ***гаас сонссон болоод ***гаар дамжуулаад гуйлгасан. *** “та нөгөө хүнд өгөх мөнгөө манай найзад зээлчих, манай найзад бараа авахад мөнгө хэрэгтэй болоод байна” гэж хэлсэн. Би ***г таних болохоор итгээд өгөх болсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** миний ажил дээр ирээд 1.500.000 төгрөг авсан, би өгөхдөө “би хүнээс хүүтэй зээлсэн байгаа шүү, чи сар бүрийн хүүг нь өгөөд яваарай” гэж хэлээд өгсөн. *** эхний сарын хүүгийн мөнгө өгсний дараа надаас дахиж “дэлгүүртээ бараа авах хэрэгтэй байна” гээд баахан зовлон тоочоод гуйгаад байсан. Би эхний мөнгөнийхөө хүүг өгсөн болохоор итгээд өөрийн гишүүнээр элссэн “***” хуримтлалын бүлээс 2.500.000 төгрөгийг өөрийн нэр дээр зээлээд ***д бэлнээр өгсөн. 2019 оны 12 дугаар сард *** эхний 1.500.000 төгрөг, сүүлийн 2.500.000 төгрөгийн хүүг нь өгсөн. 2020 оны 1 дүгээр сар болоход *** алга болсон. Дэлгүүрт нь очиход хамаатан садны хүмүүс байдаг байсан ба “*** бараандаа явсан утас руу нь залга” гэж хэлэхээр нь утас руу нь залгахаар утсаа авдаггүй байсан. Сүүлдээ дэлгүүрээ хаагаад алга болсон. Би тэр хооронд найз ***гаас нь асуухад “би сайн мэдэхгүй байна, намайг ч бас залилсан, би бас хайгаад байна” гэж хэлсэн. Дараа нь *** ***ыг олчихлоо гэхээр нь цугтаа 52-ын зах дээр очиход *** лангуун дээр ажиллаж байсан ба “би хүнд хулхидуулсан, энэ захад өртэй, өрөө төлж дуусаад та нарын мөнгийг бага багаар өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй учир би цалингийн зээл аваад өрнүүдээ төлж дуусгасан. Сүүлд 2021 оны 02 дугаар сард *** өөрөө надтай уулзаад “би хүмүүсээс баталгаа авч байна, цагдаагаас хүмүүсээс бичиг аваад ирвэл шүүхээр орохгүйгээр ажлаа хийгээд та нарын өрийг барагдуулах боломжтой юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед өөрийнх нь хэлснээр цаасан дээр бичээд өгсөн. 2021 оны 04 дүгээр сараас хохирол барагдуулна гэсэн боловч одоог болтол нэг ч төгрөг өгөөгүй байна.  …Дэлгүүр бараагүй болчхоод байна, бараа авах мөнгө хэрэгтэй байна гэж гуйсан. Би эхлээд зөвшөөрөөгүй. Тэгэхэд найз ***гаар дамжуулж надаас гуйлгаж байгаад эхлээд 1.500.000 төгрөг авсан. Надад мөнгө байгааг ***гаас сонсчхоод авах гэж өөрөө гуйгаад бүтэхгүй болохоор найзаараа гуйлгаж байгаад авсан. Тэгээд хүү төлөөд миний итгэлийг олж авчхаад дахиж 2.500.000 төгрөг зээлүүлж авсан. Намайг бүлээс зээл аваагүй гэдгийг ***гаасаа мэдсэн болоод намайг гуйж байгаад зээл авхуулсан... ... *** хүнээр дамжуулж гуйлгаж мөнгө авчхаад алга болсон. Мөн би өөрөө зээл авч өгөөд мөнгийг нь өгөлгүй удааж хүний итгэл алдуулсан. Би зээлсэн мөнгөө өөрөө төлж дуусгасан. Эдийн засгаараа хохирсондоо гомдолтой байна. ***д өгсөн 4.000.000 төгрөгөө  нэхэмжилж байна. Би дээрх мөнгөний хүүг нь бодож төлж дуусгасан боловч хүүгийн мөнгө нэхэмжлэхгүй. Бэлнээр өгсөн 4.000.000 төгрөгөө буцааж авбал өөр гомдол санал байхгүй. Би өмнөх мэдүүлэг дээрээ 3.760.000 төгрөг гэж хэлсэн ба надад өгсөн хүүг хассан. Гэхдээ одоо өгсөн мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал),

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...*** дэлгүүрийн бараа авах гэсэн юм хүүтэй мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны 1,500,000 бэлнээр манай ажил болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5 дугаар хэсэгт байдаг спорт цогцолборын гаднаас ирж авсан. Үүнээс хүүний мөнгө гэж 240,000 төгрөг буцаан өсгөн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөн дэлгүүрт бараа авах гэсэн юм гээд 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөг зээлсэн, үүнээс бол хүү болон бусад байдлаар мөнгө буцаан өгсөн зүйл байхгүй. Би нийт 4 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлүүлснээс хүүний мөнгө гэж 240.000 төгрөг буцаан авсан. Одоо үлдэгдэл 3,760,000 төгрөг авах ёстой. 2,500,000 төгрөгийг би ***ын дэлгүүр болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байх *** хүнсний дэлгүүрт өгсөн юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал),

           

            17. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд “Арвин үржих” ББСБ-ийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 08 дугаар сард *** хувийн барьцаагүй зээл авах хүсэлт гаргасан. *** Хан-Уул дүүргийн 13 дугаар  хороо Шувуун фабрикт 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан, бараагаа нэмэхээр 5.000.000 төгрөгийн зээл хүссэн. Судлах явцад орлого, зарлага, ашиг нь боломжийн байсан учир компаниас 5.000.000 төгрөгийн зээл 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээл гаргаж өгсөн. *** хугацаандаа эргүүлж өгсөн. Үүнээс хойш 2 удаа 5.000.000 төгрөгөөр зээл аваад мөн хугацаандаа төлбөрөө өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь мөнгө аваад өгөөд байсан болохоор 10.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө хугацаа хэтрүүлсэн ч гэсэн төлж дуусгасан. Зээлийн хугацаа хэтрүүлсэн учир ***д компаниас мөнгө зээлэхгүй гэсэн учир *** надтай уулзаад “чи хувиасаа компанийн зарчмын дагуу мөнгө зээлээч, сая төлөлт хийх гэхэд банкнаас мөнгө татаад удсан, мөн хүн мөнгө өгөх ёстой байсан боловч өгөөгүй удаасан” гэж санал тавьсан. Би өмнө нь мөнгө зээлээд өгөөд байсан болохоор ***д итгээд 2020 оны 11 дүгээр сард хувиасаа 5.000.000 төгрөг зээлсэн. *** 1 сарын хүү гэж төлсөн. Үндсэн мөнгөө дараагийн сард хүүтэй нь цуг өгчихье гэж хэлсэн. Дараагийн сараас нь *** алга болсон. Би араас нь хөөцөлдөж байгаад *** маш олон хүнээс мөнгө зээлсэн гэдгийг мэдсэн. Тэгээд гэрийнх нь гадна хүлээж байгаад 20 орчим хоногийн дараа барьж авахад “та хэдээс авсан мөнгийг өгөх гээд хөдөө хамаатнуудаараа мөнгө хайж байгаад ирлээ” гэж хэлсэн. ***той цуг “52”-ын захын *** гэж эмэгтэй цуг байсан. *** *** зээлээр бараа авсан байсан ба бас мөнгөө нэхэж явж таарсан. *** өгөх ямар ч мөнгө байхгүй байгаа нь илт байсан учир би дараа нь уулзахаар болоод явсан. Тэр үед авлагатай хүмүүс нь нийлээд цагдаад өргөдөл өгсөн. Би цагдаагаар шалгуулбал *** ялаа аваад хохирлоо барагдуулж чадахгүй гэж бодоод мэдүүлэг өгөөгүй юм. Тэгээд ***оос 600.000 төгрөг авсан. 2 сар орчмын дараа *** Шувуун фабрикаас нүүгээд *** захирлын өрийг төлөх гээд “52-ын захад гэр бүлээрээ ажиллаж байгаа гэж найзаас нь сонссон. Тэгээд *** захиралтай нь уулзахад ***, нөхөр, ээж, хамаатан нарын хамт ажиллаж байгаа, *** захиралд 18.000.000-19.000.000 төгрөгийн өрөө төлж байгаа гэсэн. *** “*** захирлын өрийг төлчхөөд чиний өрийг төлж дуусгана” гэж хэлсэн. Би түүнээс хойш хүлээсэн. 2021 оны 02 дугаар сард *** захиралтай уулзахад “одоо 3.000.000 гаран төгрөгийн өр үлдсэн байгаа” гэж хэлсэн. Түүнээс хойш утасны дугаараа авахгүй байгаа. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ***той утсаар ярихад *** захирлын өрийг төлж дуусгасан гэж байсан. Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан, би энэ талаар ***д хэлэхэд 300.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ***той утсаар ярихад “би мөнгийг чинь сар сарын цалингаасаа өгөөд явна, хохиролгүй болгоно, санаа зоволтгүй” гэж хэлсэн... ... Дэлгүүртээ бараа нэмж авна, мөн хүнд өрөө өгнө гэж надад хэлж байсан. Тухайн үед ББСБ-аас зээл өгөхдөө судалгаа хийхэд ***ын дэлгүүр нь маш их бараатай, агуулах нь хүртэл дүүрэн бараатай байсан. Дэлгүүрийн ашиг нь 1 сарын 5.400.000 орчим төгрөг байсан. Тийм болохоор ББСБ-аас зээл гаргасан. Сүүлд надаас хувиараа мөнгө зээлэхэд дэлгүүртээ тавиур хийлгэнэ гэж 5.000.000 төгрөг авсан... ...***д өгсөн 5.000.000 төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын үед 600.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөг авсан. Үлдэгдэл 4.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хүү, алданги гэж бодоогүй, зээлсэн үндсэн мөнгөнөөс хасаад нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал), 

            2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн “...*** нь 5 хувийн хүүтэй мөнгө зээлээч дэлгүүрийн бараа авах гэсэн юм. Танай компаниас мөнгө зээлэх гэсэн чинь урьдын зээлээ хугацаа алдсан гээд өгөхгүй байна гээд гуйгаад байхаар нь би итгээд 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр би 5,000,000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5366092047 дугаартай данснаас ***ын Хаан банкны 5034110065 дугаартай дансанд интернэт банк ашиглаж шилжүүлсэн юм. Мөнгийг би өөрийн шинэ ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн зүүн талд байх “Наран трейвэл” ХХК-ийн гадна байхдаа шилжүүлсэн. Утган дээр нь би 8 нэрийн дэлгүүр түрээс *** гэсэн байсан. 2020 оны 01 дүгээр сард 600,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сард 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг дансаар буцаан авсан байгаа. Үлдэгдэл 4,100,000 төгрөгийг одоо болтол авч чадахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

 

            18. Гэрч А.***сондорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би ***той найзлаад 1 жил гаран болж байгаа юм. Золоо /***/ Шувуунд “***” гээд 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд өмнө нь *** бид хоёр 300.000-1.000.000 төгрөгийн хооронд зээлээд өгч авалцаад болоод л байдаг байсан. Манай бэр эгч ***туяа Хархорин захын баруун талд Барс-2 гээд бөөний төв ажиллуулдаг юм. Ноднингоос хойш надаас чи тэр бэр эгчээсээ зээлээр бараа аваад өгөөч найз нь цаг тухайд нь өгнө гээд гуйгаад байсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гуйхаар нь хамт очоод бараа бичүүлж авсан. Эхлээд 6 сая төгрөгийн бараа бичүүлээд бодуулж байхад орой болчихоор нь эхний ээлжид гадаа контейнероос хайрцагтай юмнуудыг нь өгчихье гээд 967.860 төгрөгийн бараа авсан. Тэгээд бид хоёр тэр орой нь дэлгүүр дээр нь тэр барааг буулгасан. ***ын дүү нь Батхишиг, *** нар хамт буулгалцсан. Маргааш орой нь үлдсэн бараагаа очиж авах гэсэн чинь манай нөгөө бэр эгч хүүхэд хуралтай болчихлоо гээд яваад өгсөн. Тэр өдөр нь бараагаа авч чадаагүй. Нөгөөдөр нь би нэг найзтайгаа эмнэлэг явах гээд Шувууны тэнд таван толгойн гүүрний тэнд явж байсан чинь *** машинтайгаа зөрсөн. Би харахдаа машин барьж яваа нь нөхөр нь байна гэж бодсон. Тэгээд залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Энхээ рүү залгаад та хоёр хот руу явж байгаа юм уу гэж асуухад үгүй би гэртээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** руу дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тэгэнгүүт нь би *** руу залгаад хүүе нөгөөдөх чинь Энхээг орхиод хот руу явж байна надтай сая зөрлөө гэж хэлэхэд за тэгвэл би залгаадахъя гэж хэлээд салгасан. *** *** руу чат бичсэн байсан. Тэгсэн би биш манай хадмын талынхан ирээд машин тэрэг хүүхдүүдийг аваад явчихлаа би араас нь Бүргэдэйтэй явж байна гэж хэлсэн байсан. Бүргэдэй гэдэг нь Шувуу нисэх хоёрын хооронд 1000 төгрөгөөр хүн зөөдөг таксины хүн юм. Би тэр хүний машиныг сайн мэднэ. Тухайн үед надтай Бүргэдэй зөрөөгүй. Тэгсэн *** над руу яриад хүүе чи надтай хаана зөрсөн юм бэ гэхээр нь би таван толгойн гүүрний тэнд зөрсөн гэсэн. ...Тэрнээс хойш надтай ерөөсөө холбоо бариагүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал), 

            19. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар  хэсгийн 256 тоотод өөрийн хүүхдүүдийн хамт оршин суудаг. Миний зүс таних Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй хүнсний дэлгүүрийг 2018 оноос хойш түрээслэн ажиллуулж байсан Дугаржав овогтой *** /У389100123/ гэх эмэгтэй нь 2016 онд туул тосгонд нөхөр Дамдинпүрэвийн ***, эх Л.*** нарын хамт тус хорооны 7 дугаар хэсгийн 1201 тоотод оршин суудаг болсон. Би ***ыг 2018 оноос хойш таньж мэддэг болсон, дэлгүүрээр үйлчлүүлээд орж гардаг байхдаа танилцсан. Би ***ыг сайн таньж мэдээгүй байсан. ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг дэлгүүрийн эзэн миний сайн таньдаг *** нөгөө ***ыг дагуулсан манай гэрт хүрч ирээд 5.000.000 төгрөг зээлээч хүүхдийн баяр болох гээд байдаг, барааны мөнгөгүй болчхоод байна, удаахгүй өгье гэж хэлсэн. Би тухайн үед ***д итгээд ***д 5.000.000 төгрөгийг зээлээр өгсөн. Би тухайн үед Хаан банкны өөрийн *** тоот данснаасаа 5.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Уг баримт нь надад байгаа. Түүний дараа *** нь мөнгө төгрөгөө өгөхгүй байсан ба цувуулж 735.000 төгрөгийг буцааж өгсөн байдаг. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын эхээр уулзахад эгчээ би таны мөнгийг цувуулж өгнө, ээж маань хагалгаанд орсон хэцүү байна гэж хэлсэн. Би түүнд өмнөх саруудад боломж олгож өдрийн 35.000 төгрөгийг над орлогоосоо өгч бай гээд мөнгөө бага багаар авсаар 735.000 төгрөгийг авсан байсан. Түүнээс хойш хугацаанд *** нь нөхөр, ээж нарын хамт алга болоод байна. *** нь Надаас гадна туул тосгоны хэсэг хүмүүсийг залилсан байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал), 

            20. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Худалдан авагч *** хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан тухай зарлагын баримтууд, Х.***цэцэгээс 16 ширхэг зарлагын падаан хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 31-36 дахь тал),

            21. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч *** ***д өгч байсан мөнгөний тухай баримтыг хохирогчоос хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал),

            22. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч ***гаас гаргаж өгсөн ***той харилцаж байсан тухай захидал харилцааны тухай баримтыг хүлээн авсан тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал),

            23. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч *** гаргаж өгсөн ***д мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг хүлээн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал),

            24. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ***, Ж.Төмөрбаатар нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг хохирогч *** хүлээн авсан тэмдэглэл, түрээсийн гэрээ, *** худалдааны газрын гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 204-207 дах тал),

            25. 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хохирогч ***аас гаргаж ***ын хийж өгсөн баталгаа гэх баримт, түүнийг хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),

            26. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ***оос зээл төлж байсан тухай гар бичмэл баримтыг хүлээн авсан тэмдэглэл, уг баримт (1 дүгээр хавтаст хэргийн 208-250,

            27. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн огноотой итгэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал),

            28. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ***, *** нарын хооронд орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 139-142 дахь тал),

            29. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны, Туул тосгон, гудамж, 6 дугаар байрны 9 тоот хаягт байршилтай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц *** нэг хүний өмчлөлд Ү-2206042899 дугаарт бүртгэлтэй тухай улсын бүртгэлийн 000648633 дугаартай гэрчилгээ, мөн дээрх орон сууц нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *** өмчлөлд бүртгэлтэй тухай улсын бүртгэлийн 000752125 дугаартай гэрчилгээ (2 дугаар хавтаст хэргийн 141, 142 дахь тал),

            30. Хаан банк, *** нарын хооронд байгуулсан:

            -2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/201944497583 тоот 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг БГҮ/201944497583 дугаартай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4-3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 199-209 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн БГҮ/201944497583-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 213-214 дэх тал), 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал),

            31. Тоyota crown “ маркийн 3071 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *** бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төв”-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаартай албан бичиг, хавсралт (4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал),

            32. Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22, 23 дугаартай 3071 УНҮ улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны, Туул тосгон, гудамж, 6 дугаар байрны 9 тоот хаягт орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай 3071 УНҮ улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийсэн тухай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал),

            33. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон, гудамж 6 дугаар байрны 9 тоот орон сууцыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг (4 дүгээр хавтаст хэргийн 56-63, 66 дахь тал),

            34. “Дамно ХХК”-ны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ХУ2-22-467 дугаартай “Тоёота кровн 3071 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5.162.900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 229-231 дахь тал),

            35. “Дамно ХХК”-ны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4-3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 37.145.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39.733.750 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 232-245 дахь тал),

            36. “Хаан банк”-ны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5019/20/372 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 29/794 дугаартай албан бичиг, хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал),

            -2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 50/7115 дугаартай албан бичиг, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 198-217 дахь тал),

            -***ын Хаан банканд эзэмшдэг 5006426594 дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 1-137 дахь тал), мөн дансны 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дэлгэрэнгүй  хуулга (2 дугаар хавтаст хэргийн 186-192 дахь тал),

            -***ын “Хаан банканд эзэмшдэг 50742340958, 5700017762  дугаартай дансны 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 25-29, 30-147 дахь тал)

            37. “Төрийн банк”-ны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 026/3161 дугаартай албан бичиг, хавсралт, дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 194-195, 3 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал), “Хас банк”-ны 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 56/2226 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал),

            38. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ***оос гаргаж өгсөн баримт, түүнийг хүлээн авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 218-222 дахь тал),

            39. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй  лавлагаа (2 дугаар хавтас хэргийн 168 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтас хэргийн 195 дахь тал), 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн ***ын Мөнхтөгс, 2014 оны 9 дүгээр сарын 08-нд төрсөн ***ын Отгонтөгс, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ***ын Анужин, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ***ын Түвшинтөгс нарын төрсний гэрчилгээ (4 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: шүүгдэгч *** нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа нэр бүхий хохирогч нараас дэлгүүрийнхээ барааг нэмнэ, хүүтэй зээлж байгаа гэж буцаан төлөх бодит баталгаагүй байж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 114.906.000 төгрөгийг залилсан, мөн *** өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 1 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг 4 дүгээр байрны 3 тоот, 32 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай 15.000.000 төгрөгөөр банкны барьцаанд тавина гэж хуурч 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж авсан, мөн өдрөө Хаан банканд барьцаалан зээл авч 37.145.000 төгрөгийн хохирол учруулсан, *** өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны гудамж 6 дугаар байрны 9 тоот, 34 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа татвар их төлөх учраас 15.000.000 төгрөгөөр тохиролцъё гэж хэлж худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаанд 3.000.000 төгрөг өгч, өөрт нь тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх нээгдээгүй байхад Хаан банканд барьцаалан зээл авч 39.733.750 төгрөгийг хохирлыг тус тус учруулж залилсан, хохирогч ***, *** нарыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдэж, бүгд 191.784.750 төгрөг буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Мөн шүүгдэгч нь тодорхой хугацаанд өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ашиг олох зорилгоор хувийн хэрэгцээнд зарцуулсан учраас залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон болох нь мөрдөн байцаалтад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд ***ыг нэр бүхий 16 хохирогчид их хэмжээний буюу 191.784.750 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн хохирлыг хохирогч нарт олгох санал, дүгнэлтийг;

Хохирогч ***, *** нарын өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч нарын эрх нь зөрчигдөж өнөөдрийг хүртэл эрх нь сэргээгүй, хохирлоо авч чадаагүй байна. Шүүгдэгч хэрэг шалгагдаж байх явцад хохирол төлөх санаа зорилго гаргаагүй, уучлалт гуйгаагүй. 2019 оны 5 дугаар сард ***тай найз нөхдийн харилцаатай байсныгаа ашиглаж зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнэлгээгээр түүний байрыг банкны барьцаанд тавьсан, зээлээ нууж 2019 оны 8 дугаар сард *** байрыг барьцаалж зээл авсан. Тухайн зээлүүдийнхээ буцаан төлөлтийг огт хийгээгүй. Хохирогч нар өнөөдрийг хүртэл байргүй болоод хохирсон хэвээр байна. Хаан банк байрыг суллаж өгөх шаардлага тавьж байна. Хохирол хэн нэгэнд төлсөн гэж байгаа боловч эргэлзээтэй. Байр барьцаалсан зээлээ хугацаанд нь төлж байсан бол бид нар байраа авч үлдэхийн тулд ашигтай зүйл ярих байсан боловч төлөөгүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өөртөө зарцуулсан. ***гээс  байрыг нь худалдаж авсан бол 35.000.000 төгрөг өөрт нь байх байсан, эсхүл банкнаас үнийн дүнгийн тодорхой хувийг нь авч өгч байж өмчлөх эрхийн асуудал яригдах байсан. Тэгэхээр хууль ёсны хийе гэсэн санаа зорилго байгаагүй. Шүүгдэгч гэм буруугаа ойлгоогүй, нийгмийн хор аюул буюу цөөхөн хүн амтай газрын хүмүүсийг байр, мөнгөөр нь хохироочхоод дүгнэлт хийхгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм бол юу ч олж авч чадахгүй шүү гээд хохирогч нар нь бүгд айгаад зарим хохирогч хохирол төлөгдсөн гээд яриад явдаг. Гэтэл хохирол төлөөгүй хүмүүс ч байсаар байсан. Хохирогч нар нь ил болсон нь эдгээр 16 хүн байх. Бид нар байраа битүүмжлүүлж чадсанаас өөрөөр ямар ч ажиллагаа хийж чадаагүй. Энэ хэрэгт зүйлчлэл нь тохирсон гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас бусдыг залилсан, бодит байдалд эргэн төлөх боломжгүй байхад зээл авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түрээслүүлэгч ***, түрээслэгч *** нарын хооронд байгуулсан 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хэрэгт байна. Мөн тусгай зөвшөөрлийн хуулбар, өдрийн зээл авсан тухай тэмдэглэлүүд байдаг бөгөөд зээл болон хүү төлөх хуваарь нь харагдах ба зарим нэг зээлийг буцаан төлөх зорилгогүй байсан гэдэг нь няцаагдаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 1-137 дугаар хуудсанд Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар банкны хүү төлж байсан гэдэг нь харагдана. Миний үйлчлүүлэгч урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй. *** нь ***той гэр бүл бүртгэлгүй боловч 4 хүүхдийнх нь эцэг хамтран амьдрагч, 15 жилийн хугацаанд хамтран амьдарсан, 2014-2016 оны хооронд тос масло хамтран зардаг байсан, 2016 оноос хойш караоке, хүнс, барааны дэлгүүр зэргийг түрээслэн ажиллуулдаг байсан. Улмаар хүнээс өндөр хүүтэй зээл авсан, уг зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал бий болж гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийн хохирогч нар яагаад ***д мөнгө зээлээд байна вэ гэхээр *** тухайн хороонд байдаг орлоготой үйл ажиллагаатай, “АТМ” байрладаг дэлгүүрийг ажиллуулдаг учраас энэ зээлийг өгөөд байсан. Мөн миний үйлчлүүлэгч орлого олдог, бизнес эрхэлдэг байсан үйл баримт гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, түрээсийн гэрээ, зарим хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж хэвшил болтлоо үйлдсэн гэж үзэх боломжгүй. Гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь өндөр хүүтэй зээл авсан, зогсох ёстой газраа зогсож чадаагүй байдлаас болж бусдын өмчлөх эрхэд халдсан нөхцөл байдал байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Улсын яллагч үргэлжилсэн үйлдлээр гэж яллах дүгнэлт үйлдсэн учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь:

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** нэртэй хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулж байхдаа бараа татна, нэр төрлийг өргөжүүлнэ, ээжийн бие муу, хагалгаанд орох шаардлагатай болсон их хэмжээний эм тариа хэрэглэж байна, өндөр хүүтэй зээл авсан, зээлээ төлөөд дахин зээл авч өгье, хүүтэй зээлье гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дараах нэр бүхий хохирогчдоос:  

1.*** 2019 оны 09 дүгээр сард 13.500.000 төгрөгийг,

2.*** 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг,

3.*** 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16.100.000 төгрөгийг,

4.*** 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4.116.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2.200.000 төгрөг, нийт 6.316.000 төгрөгийг, 

5.*** 2019 оны 10 дугаар сарын дундуур 2.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

6.*** 2019 оны 12 дугаар сард нийт 35.200.000 төгрөгийг,

7.*** 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 1.500.000 төгрөг, мөн бэлнээр 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг,

8.*** “Баяжих” бүлээс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэрээр 2.800.000 төгрөг, хадам дүү М.***гийн нэрээр 3.850.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ***ын нэрээр 2.140.000 төгрөг, нийт 8.790.000 төгрөгийг,

9.***ээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сард 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 1.200.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 10-ны үед 5.000.000 төгрөг, нийт 12.200.000 төгрөгийг,

10.*** 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг,

11.*** 2019 оны 09 дүгээр сард 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг,

12.*** 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг,

13.*** 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөгийг,

14.*** 2019 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 114.906.000 төгрөгийн;

15.***гаас түүний өмчлөлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “банкнаас 15.000.000 төгрөг зээлж авч, зээлийн барьцаанд барьцаалахаар” нэг жилийн хугацаатайгаар итгэмжлэл авч уг итгэмжлэлийг үндэслэн дээрх орон сууцыг банканд барьцаалсан боловч зээлээ хугацаанд нь төлөлгүй улмаар хуурч *** мэдэгдэхгүйгээр зээлийн хэмжээг нэмж 35.000.000 төгрөгийн зээлийн барьцаад тавьж эд хөрөнгийн буюу 37,145,000 төгрөгийн хохирол учруулсан,

16.***гээс түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон гудамж, 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар “өмчлөх эрхийг шилжүүлэн авъя, банкны барьцаанд тавьж, зээл авч дэлгүүрийн барааг өргөжүүлнэ, ашгаараа байрны үлдэх 30.000.000 төгрөгийг  2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлж дуусгана” гэж хэлж, урьдчилгаанд 5.000.000 төгрөг төлнө гэсэн боловч 3.000.000 төгрөг төлж, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж Хаан банканд зээлийн барьцаанд тавьж, зээлийн төлбөрийг төлөлгүй хуурч түүнд эд хөрөнгийн буюу 39,733,750 төгрөгийн хохирол учруулсан, бусдад бүгд 191,784,750 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт нь:

 

-2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал),

-Хохирогч Ж.Роломсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-70, 72 дахь тал),

-Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал), 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал),  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал),

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал), 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал), 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал), 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал), 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал),

-Хохирогч ***хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал), 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 239 дахь тал),

-Хохирогч Ж.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал), 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал), 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 238 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал) болон 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал),

-Хохирогч Н.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 246 дахь тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын  14-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал), 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал ),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал), 

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал), 

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал), 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал),

-Хохирогч Х.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

-Гэрч А.***сондорын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал), 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал),  зарлагын падаан хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 31-36 дахь тал),

-хохирогч *** ***д өгч байсан мөнгөний тухай баримт, уг баримтыг хохирогчоос хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал),

            -хохирогч ***гаас гаргаж өгсөн ***той харилцаж байсан тухай захидал харилцааны тухай баримт, уг баримтыг хүлээн авсан тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал),

            -хохирогч *** гаргаж өгсөн ***д мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, уг баримтыг хүлээн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал),

            -***, Ж.Төмөрбаатар нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг хохирогч *** хүлээн авсан тэмдэглэл, түрээсийн гэрээ, *** худалдааны газрын гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 204-207 дах тал),

            -хохирогч ***аас гаргаж ***ын хийж өгсөн баталгаа гэх баримт, түүнийг хүлээн авсан тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),

            -2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн огноотой ***гаас  ***д олгосон итгэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал),

            -2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ***, *** нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 139-142 дахь тал),

            “Дамно ХХК”-ны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 232-245 дахь тал), орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны байдлыг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хүнсний дэлгүүр ажиллуулж байсан байх боловч бусдад өр төлбөртэй, хүүтэй зээл бусдаас авсан, хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх бодит боломжгүй нөхцөл байдалтай байсан атлаа дэлгүүртээ бараа татна, өргөжүүлнэ гэж, мөн эхийгээ өвдсөн, өндөр төлбөртэй хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй боллоо гэх зэргээр бусдыг төөрөгдөлд оруулан, хуурах арга замаар эд хөрөнгийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нууж, буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор хохирогчдын мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ. Нөгөө талаас зарим хохирогч нар хүүтэй мөнгө зээлүүлж буй нэрээр ашиг орлого олох шунахай сэдлийн улмаас өөрсдийн эд хөрөнгийг шүүгдэгчид шилжүүлэн өгсөн тэдний буруутай үйлдэл мөн байна.

Шүүгдэгч өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон “бол дээрх заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг  тодорхойлжээ.

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгох юм.

Шүүгдэгч *** нь хохирогч нараас авсан мөнгийг 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бараа худалдан авах, нэр төрлийг өргөжүүлэх үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож бизнесээ дэмжих, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаандаа болон өр төлбөрөө төлөх зэргээр зарцуулсан үйл баримт байх тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

Харин прокуророос шүүгдэгч ***ыг хохирогч ***, *** нарын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэсгийг, мөн хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогч ***, *** нарын хохирол төлбөрт орон сууцыг гаргуулах тухай дүгнэлт гаргасныг  үндэслэлгүй гэж үзсэн ба эдгээр хохирогчдыг эд хөрөнгийн эрхээр бус эд хөрөнгөөр буюу мөнгөн хохирлоор хохирсон гэж дүгнэсэн. Учир нь:

Эд хөрөнгийн эрхийн хууль зүйн ойлголтын тухайд: Хөрөнгийг үл хөдлөх, хөдлөх хөрөнгө гэж ангилах ба газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд, бусад эд юмсыг хөдлөх эд хөрөнгө гэж үзнэ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад үл хөдлөх хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг ойлгоно. гэжээ. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгөд тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах,өмчлөх эрх хамтдаа салшгүй хэсэг юм.

Хэргийн тухайд тодруулбал: хохирогч *** нэг хүний өмчлөлийн *** тоот гэрчилгээтэй, *** тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банканд зээлийн барьцаанд барьцаалах эрхийг ***д өмчлөгчийн хувьд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэлцэл хийж итгэмжлэл  олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал) Энэхүү итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан, орон сууцны өмчлөгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсгээ зурсан байна.

            Мөн хохирогч *** 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нэг хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 6 дугаар байрны 9 тоот, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ***д шилжүүлж, ***  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн улсын бүртгэлийн 000752125 дугаартай гэрчилгээнд дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн тухай (2 дугаар хавтаст хэргийн 141, 142 дахь тал) гэрээ, гэрчилгээ;

            Хаан банк нь шүүгдэгч ***той 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн  итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан талаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/201944497583 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 199-209 дэх тал) ;  

            Хаан банк, *** нар зээлийн гэрээ байгуулж, ***ын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн БГҮ/201944497583-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 213-214 дэх тал), 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь тал) тус тус хэрэгт нотлох баримтаар авагджээ.

            Дээрх баримтуудаас үзэхэд Хаан банк нь ***той зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хохирогч *** өмчлөлийн орон сууц, мөн хохирогч *** өмчлөлөөс ***ын өмчлөлд бүртгэгдсэн орон сууц нь Хаан банкны барьцаалбартай байна. Мөн *** нь байгуулсан зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тухай Хаан банкны албан бичиг хэрэгт авагджээ.

            Эдгээрээс гадна өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хохирогч *** нь  олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалах итгэмжлэл, хохирогч *** нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн ***ын өмчлөлд бүртгэсэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн 000752125 дугаартай  гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

            Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч ***, *** нарын эд хөрөнгийн эрхийг, тодруулбал үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг залилсан гэж үзэх боломжгүй юм.

             “Дамно ХХК”-ны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4-3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 37,145,000 төгрөгөөр үнийг тогтоосон байх тул хохирогч *** тус мөнгөн дүнгээр хохирол учирчээ.

            Түүнчлэн “Дамно ХХК”-ны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч *** өмчлөлд байсан, ***ын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39,733,750 төгрөгөөр үнэлсэн байх тул тус мөнгөн дүнгээр *** хохирол учирсан гэж үзэв.

Мөн тус хэргийн хохирогч нар шүүгдэгч ***ын ажиллуулж байсан *** дэлгүүрээр үйлчлүүлж байсан, үйлчлүүлж байгаад найз нөхдийн харилцаатай болсон, нэг дор оршин суудаг зэрэг хүмүүс байх ба зарим хохирогч нар урьд шүүгдэгч ***д хүүтэй мөнгө зээлүүлж, хүү авч ашиг олж байсан байх бөгөөд амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн санаа зорилгын улмаас, зарим хохирогчдын хайхрамжгүй хариуцлагагүй байдал нь хохирогч болоход нөлөөлжээ. Түүнчлэн шүүгдэгч *** нь эхийнхээ нэрийг барьж өвчтэй байгаа, хагалгаанд яаралтай орох болсон гэж хэлж, түүний үгэнд итгэж эхэд нь туслах зорилгоор эмчилгээний мөнгө зээлүүлсэн хохирогчийн хүнлэг энэрэнгүй сэтгэлийг ашигласан ч үйл баримт байна.

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр байх бөгөөд шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас 191,784,750 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээнд мөн хамаарна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ын үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт 191,784,750 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс төлөгдсөн хохирлыг хасаж тооцон, үлдэх төлбөрт шүүгдэгчээс 168,794,750 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч нарт  олгох нь зүйтэй байна. Үүнд.

-Хохирогч Ж.Роломсүрэнд 9.520.000 төгрөг, ***д 3.130.000 төгрөг, Ч.Төмөрбаатарт 5.816.000 төгрөг, *** 37.145.000 төгрөг, *** 39.733.750 төгрөг, ***д 1.200.000 төгрөг, М.Бат-Эрдэнэд 16.100.000 төгрөг, ***т 10.500.000 төгрөг, С.Баянзулд 3.000.000 төгрөг, ***д 1.800.000 төгрөг, ***хүүд 29.320.000 төгрөг, ***д 500.000 төгрөг, ***д 2.450.000 төгрөг, ***т 3.720.000 төгрөг, Х.***т 3.760.000 төгрөг, ***д 4.100.000 төгрөгийг олгох үндэстэй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны гудамж 6 дугаар байрны 9 тоот, 34 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн болохыг дурдаж, 30-71 УНУ улсын дугаартай Toyoto crown маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна. гэсэн;  

Хохирогч ***, *** нарын өмгөөлөгч Н.Нарантуяа дүгнэлтдээ: улсын яллагчийн гаргасан 7 жилийн хорих ялын саналыг хөнгөн байна гэж үзэж байна. Хохирогчийн зөрчигдсөн эрх зөрчигдсөн хэвээр үлдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд Хаан банкийг удаа дараа мөнгө гаргаж өгч дэмжлэг үзүүлж байгаа үйлдэлд нь иргэний хариуцагчаар татаж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч хангаж өгөөгүй. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж хохирол төлбөрийг төлөхөд тооцуулж гаргах саналтай байна. гэсэн;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ: Улсын яллагч яллах дүгнэлтдээ хохирогч *** нарын хохирлыг 37.000.000, 39.000.000 төгрөг гэж хохиролд оруулан тооцож нийт хохиролд гаргуулахаар санал гаргасан тул үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хувьд хууль хэрэглээнд маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлсэн шинжээр нь гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан хорих ялын саналыг хөнгөрүүлж, 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаас сонгож хэрэглэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч хохирол, хор уршгийг арилгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр, хэмжээ зэрэгт дүгнэлт хийж улсын яллагчийн хэлсэн ялын саналыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

3.Бусад асуудлын талаар:

1. Тус хэрэгт шүүгдэгч ***ын өмчлөлд бүртгэлтэй, Хаан банканд барьцааны гэрээгээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон, гудамж 6 дугаар байрны 9 тоот орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 57, 67 дахь тал)-ийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Шүүгдэгч ***ын хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг арилаагүй тул түүний өмчлөлд бүртгэлтэй 3071 УНҮ улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл олгосон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал)-ыг хэвээр үлдээв.

3. Шүүгдэгч ***ын хүүхдүүд болох 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ***ын Түвшинтөгс, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ***ын Анужин, 2014 оны 9 дүгээр сарын 08-нд төрсөн ***ын Отгонтөгс, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн ***ын Мөнхтөгс нарын төрсний гэрчилгээний хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал) хэрэгт авагдсан байх бөгөөд 6-16 насны хүүхдүүдтэй байна.

Хүүхдүүдийн эцэг болох Д.***тай гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 15 жил хамтран амьдарсан, 2022 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг зохих байгууллагад шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч шүүгдэгч ***ын хамтран амьдрагч, хүүхдүүдийн эцэг Д.*** нь байх ба эх нь хорих ял шийтгэгдсэн хэдий боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул шүүгдэгчийн төрүүлсэн бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг холбогдох байгууллагад даалгах хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэв.

4. Шүүгдэгч энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж ” залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч ***ын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон, гудамж 6 дугаар байрны 9 тоот орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ***ын эзэмшилд бүртгэлтэй 3071 УНҮ улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл олгосон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***оос 168,794,750 (нэг зуун жаран найман сая долоон ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж:

 

-хохирогч Ж.Роломсүрэнд 9.520.000 (есөн сая таван зуун хорин мянга) төгрөг,

-хохирогч ***д 1.800.000 (нэг сая найман зуун  мянга) төгрөг,

-хохирогч ***д 16.100.000 (арван зургаан сая нэг зуун мянга) төгрөг,

-хохирогч Ж.Төмөрбаатарт  5.816.000 (таван сая найман зуун арван зургаан мянга) төгрөг,

-хохирогч ***д  3.130.000 (гурван сая нэг зуун гучин мянга) төгрөг,

-хохирогч ***хүүд 29.320.000 (хорин есөн сая гурван зуун хорин мянга) төгрөг,

-хохирогч ***д 3.000.000 (гурван сая) төгрөг,

-хохирогч ***т 3.720.000 (гурван сая долоон зуун хорин мянга) төгрөг ,

-хохирогч Х.***т  3.760.000 (гурван сая долоон зуун жаран мянга) төгрөг,

-хохирогч ***д  1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг,

-хохирогч ***д 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч ***т  10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөг,

-хохирогч ***д  500.000 (таван зуун мянга) төгрөг,

-хохирогч ***д  4.100.000 (дөрвөн сая нэг зуун мянга) төгрөг,

-хохирогч ***  37.145.000 (гучин долоон сая нэг зуун дөчин таван мянга) төгрөг,

-хохирогч ***  39.733.750 (гучин есөн сая долоон зуун гучин гурван  мянга долоон зуун тавь) төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН

 

                                    ШҮҮГЧИД                                                     Т.***

 

                                                                                                            Д.АЛТАНЖИГҮҮР