Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/885

 

 

 

 

 

 

 

 

       

      2022           11           25                                       2022/ШЦТ/885

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Б, Б, О, Э, Б, С, Э, У, Б, Э, С, Ж, Д, Л, Б, Б, Э,

хохирогч Ө, С нарын өмгөөлөгч Н.Нарантуяа,

хохирогч Д, Ж нарын өмгөөлөгч Т.Ганболд,

хохирогч Э, Б нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт *** Э, *** овогт *** Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, нөхөр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт *** Э /РД/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  ** овогт *** Х /РД/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э, Х нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулж, санхүүгийн эх үүсвэргүй байж “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Лакшири хилл”, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт “Лакшири Апартмент-1 хотхон”, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт “Лакшири апартмент-2 хотхон” барьж ашиглалтад оруулж өгнө” гэж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл төвийн байранд 2013 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч

Хохирогч Э, Б нарт 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Luxury house & Real estate” ХХК-ий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд баригдаж буй “Luxury hill” барилгаас 134.9 м2 талбай бүхий барилга худалдан авахаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан 522.150.000 төгрөгийн төлбөрт Улсын бүртгэлийн Ү-2204042985 дугаартай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Шинэ зуун” хотхон 24б байрны 1 дүгээр орц 7 давхар 20 тоот хаягтай 75,2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, 11.785.000 төгрөгийн тавилгатай, Улсын бүртгэлийн Ү-2204050538 дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 96,2 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, зоорины давхарт байрлах 96,2 м2  дулаан зогсоолын хамт шилжүүлэн авч 533.800.000 төгрөгийн,

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Шинэ зуун” хотхон 24б байрны 1 дүгээр орц 7 давхар 20 тоот хаягтай 75,2 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ариг банкинд 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Ариг банкинд 100.000.000 төгрөгийн,

Хохирогч Ж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг Натур төвийн дэргэдэх “Лакшири апартмент-1” орон сууцны захиалгын гэрээ байгуулан 2014 оны 10 сард 24.102.000 төгрөгийг,

Хохирогч Б 2015 оны 03 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулан 580.000.000 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 1 хороо Юнайтед апартментийн 34б-64 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Тоёота хайландр, Форд эксплорер маркийн машин 5 тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 579.182.765 төгрөгийг,

Хохирогч Б 2014 оны 05 дугаар сард орон сууц захиалгын гэрээ хийн 67.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч Э 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо Лакшири апартмент-2 хотхонд 1 өрөө байрны захиалга хийж 31.365.000 төгрөгийг,

Хохирогч Б 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Luxury house & Real estate” ХХК-ий албан өрөөнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орох “Лакшири апартмент-1” тансаг зэрэглэлийн орон сууцнаас 93.7 м2 байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн  гэж 53.220.000 төгрөгийг,

Хохирогч Э “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө” хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бэлэн 53.120.000 төгрөгийг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 27.375.000 төгрөгийг нийт 93.495.000 төгрөгийг,

Хохирогч Б2014 оны 05 дугаар сард орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг,

Хохирогч Б 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан тэнгэр рашааны гудамжинд баригдаж ашиглалтад орох “Лакшири хийл” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 49.000.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4.870.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1.250.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2.100.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 800.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 900.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг нийт  59.980.000 төгрөгийг,

Хохирогч Б Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 61.2 м2 талбай бүхий 3 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 59.787.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2.637.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10.404.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10.400.000 төгрөгийг нийт  83.224.000 төгрөгийг,

Хохирогч Н Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 89,2 м2 талбайтай байр худалдан авахаар 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро молл төвд байрлах оффист орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 53.220.000 төгрөгийг,

Хохирогч А 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 44.4 м2 талбай бүхий 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 24.642.000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 26, 2015  оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд 1.200.000 төгрөгийг тус тус, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 02 дугаар сарын 11-ний өдөр 200.000, 800.000 төгрөгийг 32.642.000 төгрөгийг,

Хохирогч С Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 37.9 м2 талбай бүхий 1 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний хүртэлх хугацаанд нийт 26.700.000 төгрөгийг,

Хохирогч С Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хүртэлх хугацаанд нийт 66.861.000 төгрөгийг,

Хохирогч Б Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас орон сууц авахаар захиалгаар бариулах гэрээ байгуулан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 37.784.000 төгрөгийг,

Хохирогч Д Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 ширхэг 2 өрөө байрыг 2 авто тээврийн хэрэгслийн зогсоолын хамт өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд нийт 227.942.000 төгрөгийг,

Хохирогч У Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 4 өрөө байрыг өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 22-ны хүртэлх хугацаанд нийт 58.440.000 төгрөгийг,

Хохирогч Э Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас 1 өрөө байрыг өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2013 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ны хүртэлх хугацаанд нийт 12.999.600 төгрөгийг,

Хохирогч Б Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сард 8.000.000 төгрөгийг,

Хохирогч Г Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  57.969.000 төгрөгийг,

Хохирогч Э Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 32.350.000 төгрөгийг,

Хохирогч О Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 44.985.955 төгрөгийг,

Хохирогч Э Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 32.350.000 төгрөгийг,

Хохирогч Ч Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 160.800.000 төгрөгийг,

Хохирогч Ө, С нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй орон сууцнаас 134.9 м/кв байр, дулаан зогсоолын хамт өгнө хэмээн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-Г байрны 27 тоот 140 м\кв 5 өрөө орон сууц, 71-27 УБУ улсын дугаартай Тоёота Камри, 77-75 УБЯ улсын дугаартай Субару Оутбак, 78-58 УБГ улсын дугаартай Тоёото Лексус Жи Эс 450, 00-99 СБА улсын дугаартай Тоёота Хайлюкс, 39-62 УНТ улсын дугаартай Лексус Эл Эс 600, БиПи-90061268 арлын дугаартай Субару Оутбак, 69-70 УБС улсын дугаартай Лексус Эл Эс 600, Тоёото кроун-204 маркийн тээврийн хэрэгслийг бартерт оролцуулан шилжүүлэн авч нийт 498.644.422 төгрөгийг,

Хохирогч Ц Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн 50.640.000 төгрөг, 25-70 УНТ улсын дугаартай Ниссан Икс Терра маркийн тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч нийт 101.065.448 төгрөгийг,

Хохирогч А Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан тэнгэр рашааны гудамжинд баригдаж ашиглалтад орох “Лакшири хийл” орон сууцнаас 2 өрөө байр өгнө хэмээн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн бэлэн 50.320.000 төгрөг, 17.911.070 төгрөгийн үнэ бүхий гэр ахуйн тавилга өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 68.231.070 төгрөгийг,

Хохирогч С 2015 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 90-60 УНӨ улсын дугаартай Мерседес Бенз Е-270 маркийн авто тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 19.465.473 төгрөгийг,

Хохирогч П Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Лакшири апартмент -2 хотхонд байр захиалгаар бариулах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 43.000.000 төгрөгийг,

Хохирогч Д 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 1 өрөө байр өгнө” хэмээн орон сууц захиалан бариулах гэрээ хийж 31.365.000 төгрөгийг,

Хохирогч Л 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Лакшири хаус” компаний албан өрөөнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг,

2015 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефть баазын 10 тоотод хохирогч Н.Гантулгыг 2 өрөө байр өгөн гэж Хьюндей 290 ЛС-3 загварын экскаватор өмчлөх эрхийг шилжүүлэн 75.000.000 төгрөгийг,

Хохирогч Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд байрлах 0.5 га газарт барилга барих нөхцөлтэйгээр 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл төвийн 11-14 “Лакшири хаус” компаний албан өрөөнд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж улмаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хуурамч бичиг баримт үйлдэн хүсэлт гарган, ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгийг 3 ширхэг гэрчилгээ гаргуулж, хохирогч Ё.Б д 2.000.000.000 төгрөгийн эд хөрөнгийг,

Хохирогч Б 2015 оны 04 дүгээр сарын 25-ны едер Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакшири Хаус Энд реал Эстэйт" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Арабын Нэгдсэн Эмират Улсаас оруулж ирсэн 5TFBV541580082224 тоот арлын дугаартай "Тoyota Tundra" маркийн авто машиныг гэрээний төлбөрт шилжүүлэн авч 64.000.000 төгрөгийг,

Хохирогч Д Лакшири хилл 2 хотхонд 2 давхар таун хаус захиалан байгуулах гэрээ байгуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 92.567.387 төгрөгийн үнэ бүхий дээврийн резинэн хавтан нийлүүлж 84.096.137 төгрөгийг,

Хохирогч Ү Баянгол дүүргийн нутагт угсралт хийж байгаа орон сууцанд оруулж өгнө гэж 2014 онд 20.741.954 төгрөгийг,

Хохирогч Н 2015 онд манайх Баянгол дүүргийн модны 2-т 2 өрөө байр худалдаж авах зорилгоор гэрээ байгуулж урьдчилгаа 5.094.950 төгрөг төгрөгийг,

Хохирогч О 2013 онд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 40.000.000 төгрөгийг,

Хохирогч А 2014 онд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-2” тансаг зэрэглэлийн орон сууцнаас байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 60 мкв байрыг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөгийг,

Хохирогч Т 2014 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орох “Лакшири апартмент-1” орон сууцнаас 58,7 мкв талбайтай 2 өрөө байр өгнө хэмээн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” хийн 7.900.000 төгрөгийг,

Хохирогч Э байр худалдаж авч өгнө гэж зуучилан 49.000.000 төгрөгийг,

Хохирогч Э Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо амны орон сууцны гудамжинд баригдаж буй Лакшири Апартмент 1 орон сууцанд 6 давхарт 93,7 мкв талбайтай 3 өрөө байрыг авахаар бартераар 2 тээврийн хэрэгсэл шилжүүлэн авч 58.509.409 төгрөгийг, 

Хохирогч Ж 2013 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа байгаа Зайсан Хилл хотхоноос орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 234.066.986 төгрөгийг,

Хохирогч З 2014 оны 05 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 77.120.000 төгрөгийг, 

Хохирогч У 2015 онд Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны нэг давхарт үйлчилгээний талбайг оруулан барьцаалан гэрээ хийж контейнерыг шилжүүлэн авч 17.600.000 төгрөгийг, 

Хохирогч ННатур худалдааны төвийн зүүн урд талд баригдах Лакшири хаус гэх нэртэй орон сууцанд 2 өрөө байрыг захиалан Мерседес бенц жи 500 маркийн автомашиныг шилжүүлэн авч 62.674.088 төгрөгийг,

Хохирогч Ж  Б нэхэмжлэлтэй иргэний журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаж байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн аманд байрлах 1/42 тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг өөрсдийн мэдлийнх хэмээн "бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж Б нарт итгүүлж улмаар Ж эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 26 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн *** гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн 316.04 м.кв амрагчийн хаусыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ" байгуулан шилжүүлэн авч 2.057.193.516 төгрөгийн,

Хохирогч О 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байр захиалах гэрээ байгуулан 9.072.000 төгрөгийг,

Хохирогч Д Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ойн 87 тоот хаягт 1371 м.кв хэмжээтэй газарт байршилтай 560 м.кв талбайтай подвалын хамт нийт 4-н давхар амины орон сууц болох тохижилт хийгдсэн газрыг 1.2 тэрбум төгрөгөөр тооцон худалдан авахаар тохирч 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэж 1371 м.кв байшинг нураан 839.309.520 төгрөгийн,

“Хүүшийн өндөр” ХХК-ийн захирал Д урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Алтай констракшн” ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Саруул хотхоны вакум цонхны хаалтын ажлыг хийлгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32 535 000 төгрөгийн ажлын хөлсийг өгнө гэж 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төв дотор Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 25 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч Г 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 69-70 УБС улсын дугаартай Лексус 600 маркийн тээврийн хэрэгслийг байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж 15.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 8.548.554.293 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг,

Э ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Эрдэнэ суварга” төв дотор хохирогч О 4 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 8.550.054.293 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  1. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э, Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020301 дугаартай хэргээс хохирогч Б.Наранцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Тэнгэд овогт Орсоогийн Э , Б жигон овогт Жамсрангийн Х  нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.   

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э, Х нарыг тус бүр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Г эзэмшлийн 71-27 УБУ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн автомашин, Га эзэмшлийн 77-75 УБЯ улсын дугаартай “Субару Оутбак” маркийн автомашин, Нэзэмшлийн 00-99 СБА улсын дугаартай “Тоёота Хайлюкс” маркийн автомашин, Мөнхбатыг өгшөөлөгч  Төмөрбатын эзэмшлийн 33-34 УБС улсын дугаартай “Субару Оутбак” маркийн автомашин, Бямбадоржийн Баярмөнхийн эзэмшлийн 39-62 УНТ улсын дугаартай “Лексус ЭлЭс 600” маркийн автомашин,  А эзэмшлийн 69-70 УБС улсын дугаартай “Лексус ЭлЭс 600” маркийн автомашин, Баасанжаргалын Хүрэлбаатарын эзэмшлийн 78-58 УБГ улсын дугаартай “Тоёота Лексус ЖиЭс450” маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-220404295 дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамжны Ү-220604**, Ү-22060447**, Ү-22060444** дугаартай 60/1, 60/3, 60/4, 60/5 тоот байршилтай дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр гудамжны 58 тоот Ү-2203029115 дугаартай амины орон сууц зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож,

              Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 24б байрны 20 тоот Ү-2204042** дугаартай 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20-42 тоот Ү-2204050538 дугаартай 96.2 м.кв 3 өрөө орон сууцыг хохирогч Э, Б нарт олгож өмчлөх эрхийг сэргээхийг,

              Шүүгдэгч О.Э ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 1 дүгээр гудамжны 58 тоот Ү-2203029115 дугаартай амины орон сууцыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг тус тус даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э аас нийт 2.326.034.120 төгрөгийг, шүүгдэгч Ж.Х аас нийт 2.326.034.120 төгрөгийг тус тус гаргуулж,

Хохирогч О.Э 93.495.000 төгрөг, хохирогч Ц. 49.980.000 төгрөг, хохирогч Э.Б 83.228.000 төгрөг, хохирогч Д.А 31.842.000 төгрөг, хохирогч Р.С 26.840.000 төрөг, хохирогч Б.С 861.000 төгрөг, хохирогч Я. 228.002.000 төгрөг,  хохирогч Б.У 58.440.000 төгрөг, хохирогч Б. 13.999.000 тэр төгрөг, хохирогч Б 7.992.000 төгрөг, хохирогч Д.Г 57.969.000 төгрөг, хохирогч И.Э 32.314.350 төгрөг, хохирогч Ч.О 44.985.955 төгрөг, хохирогч И.Нямбаатарт 32.314.350 төгрөг, хохирогч Ж.Чулуунцэцэгт 160.800.000 төгрөг, хохирогч .Ө, С нарт 498.644.422 төгрөг, хохирогч С.Цд 101.065.448 төгрөг, хохирогч Ц.Амархишигт 68.231.070 төгрөг,  хохирогч Д.С 19.465.473 төгрөг, хохирогч Х.Д 25.000.000 төгрөг, хохирогч Н.Н 75.000.000 төгрөг, хохирогч Г.Ж 2.057.193.516 төгрөг, хохирогч Д.Д 639.309.520 төгрөг, хохирогч Х.Д 84.096.137 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавт 95.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э, Х нарт урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э, Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО