Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/,

шүүгдэгч, хохирогч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, өсвөр насны шүүгдэгч, хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Рэнчинмядаг, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2205001780208 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын *****-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, халх, эмэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ****** аймаг, *******р сумын****** дугаар баг, ******дүгээр гудамж, *****тоотод оршин суух хаягтай,*********тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *******

*******************

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Хэнтий аймгийн ****** суманд төрсөн, халх, эмэгтэй, ***** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүрэг, **********горшин к суух “ хая гтай! **** дүүрэг, ****** дүгээр хороо, Хангайн **** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, /*******/

********

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ********г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвийн үүдэнд халуун хэмжигчийн ажил эрхэлж байсан иргэн ***** буруу хаалгаар гарлаа гэх шалтгаанаар маргалдан зүүн гарыг нь хаалганд хавчиж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч ******р нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн ***** хаалганд гар хавчлаа гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгааж, нүүрийг нь самардаж, толгойны дагз болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар болон зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанааны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм бүрүүгийн талаарх дугнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ********* мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ:

“...******* нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ****** мэдүүлэхдээ:

“..****** нэхэмжпэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ****** өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эгч ******* оронд Хархорин худалдааны төвийн үүдэнд халуун хэмжигчийн ажил хийгээд байж Яамгян Тиуяйн уел манай эгч эмнэлэгт үзүүлэх гээд явчихсан байсан. Манай эгч

 

гараарай гэж хэлэхэд тухайн эмэгтэй дайраад гарсан. Тэгэхээр нь араас нь гарах гэтэл хаалга жийгээд миний зүүн талын гарыг хаалганд хавчсан. Тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ. гар хавччихлаа п&к хэлсэн чинь нөгөө эмэгтэй шууд намайг үсдээд авсан. Үйлчлэгч эгч ирээд салгасан чинь дахин ирээд намайг үсдэж авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***** өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дотор хойд талын хаалгаар манай хүүхэд гараад явахаар нь би араас нь дагаад гарах гэхэд тэнд халуун хэмжиж байсан эмэгтэй энэ хаалгаар гарч болохгүй, яадаг муу гичий вэ гээд араас үснээс зулгааж байгаад миний нүүрийг самардаад дагз болон толгой руу удаа дараа цохисон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 20-ны өдрийн 497 дугаартай шинжээчийн:

“...******* биед зулайн хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2021 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн 498 дугаартай шинжээчийн:

“...******** биед хамар болон зүүн нүдний доод зовхины зөөлөн

мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч***** өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ***** нь бие давхар, жирэмсэн учраас эмнэлэгт үзүүлчхээд ирье гээд өөрийнхөө оронд түр зуур дүү ****** зогсоочихсон байсан. Тэр үед би Хархорин худалдааны төвд ажпаа хийгээд явж байтал үүдний халуун үзэж байсан охин дээр нэг эмэгтэй ирчихсэн гардаггүй хаалгаар гарна гээд хэрүүл хийгээд ***** гичий гээд дуудаад байж байсан. Тэгсэн ***** эгчээ та наад хаалгаараа гарч болохгүй, гардаг хаалга нь зүүн талд байдаг гэж хэлэхэд манай хүүхэд энэ хаалгаар гарсан, би хүүхдийнхээ араас гарна гээд ******** заамдаад авсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг наад хүүхдийнхээ шаардлагыг биелүүлээч

гээд салгачхаад хүнснии лангууны хогииг аваад ирсэн чинь бие биеэ үсдчихсэн зогсож байхаар нь би салгаад талбай руугаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Иргэн ****** цагдаагийн байгууллагад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дотор бусдад зодуулсан гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Өсвөр насны шүүгдэгч *****н “...би ***** биед учирсан гэмтлийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би тухайн үед ***г үсдэж зууралдсан. Тэр үед ******н нүдний доод хэсэгт зулгарч шалбарсан, цус гарчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 ■*дугаар гтал/ ээрэр* хэрэгтй14утуулж.!бэхжүүлж^айЬа№ нотлохбаримтуудвгр^ шинжлэн; судалсан болно.

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвийн үүдэнд халуун хэмжигчийн ажил эрхэлж байсан иргэн ******* буруу хаалгаар гарлаа гэх шалтгаанаар маргалдаи зүүн гарыг нь хаалганд хавчиж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч ****** нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн ***** хаалганд гар хавчлаа гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгааж, нүүрийг нь самардаж, толгойны дагз болон толгой хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар болон зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанааны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн зуйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зуйн дугнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд

  1. Шүүгдэгч ****г, өсвөр насны шүүгдэгч ***** нарын мөрдөн байцаалтад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 79-8 дугаар тал/, шүүгдэгч ***** гэмт үйлдлийн улмаас хохилогч

******* учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчиин дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/, өсвөр насны шүүгдэгч ****** гэмт үйлдлийн улмаас хохирогч *****т учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэргээс үзэхэд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг^ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байх тул шүүгдэгч ********г, өсвөр насны шүүгдэгч ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирлын талаар

Шүүгдэгч ******, өсвөр насны шүүгдэгч ******р нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүуслйн хариуцла^ оногшулах талаарх шуухийн дугнэлт:

****

Шүүхээс шүүгдэгч *****г, өсвөр насны шүүгдэгч ******р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өсвөр насны шүүгдэгч *****р, шүүгдэгч **** нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 cap зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналыг,

****

төлөөлөгч Р.Рэнчинмядаг, өмгөөлөгч Н.Одонтуяа Н.Одонтуяа “...миний үйлчлүүлэгч эрх зүйн бүрэн чадамж үүсээгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг,

Шүүгдэгч *****н өмгөөлөгч Н.Энхжаргалаас “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж, ахин ийм алдаа гаргахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ***** 3 cap зорчих эрхийг хязгаарлах ял, шүүедэгч ****** 3 cap зорчих эрхийг
 

хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д заасныг журамлан шүүгдэгч ***** овогт *****эг, өсвөр насны шүүгдэгч ******н овогт ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ***** овогт ******г өсвөр насны шүүгдэгч ******** овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, өсвөр насны шүүгдэгч ***** нарыг 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ********, өсвөр насны шүүгдэгч ******** ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
  3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг ДУРДсугай.
  5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****, өсвөр насны шүүгдэгч ****** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.