| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/00100/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 106
2022 12 16 2022/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Хохирогч С.Т
Иргэний нэхэмжлэгч У.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ... хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 02 сарын 13-ны өдрийн 3/11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2003 оны 01 сарын 15-ны өдрийн 3/05 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт О.О /-д холбогдох эрүүгийн 2220001030125 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч О.О нь 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд ... гудамжны адил замын уулзварт ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8-р заалт буюу “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас иргэн У.М жолоодож явсан даюун маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж хохирогч С.Т биед хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зөрчил гаргасан нь миний буруу. Гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Миний олдог сарын цалин 400,000 төгрөг. Эхнэр маань авто осолд орсон болохоор хүний асаргаанд байдаг. Би ... харьяалалтай хүн, ... суманд Б гэрт байгаа. Хохирол төлбөрийг ямар ч байсан барагдуулна. 09 дүгээр сараас эхлээд тээврийн хэрэгсэлд бий болгосон хохирлоо чадахаараа төлж байгаа” гэжээ.
Хохирогч С.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим нөхөртэйгөө ... гудамжны өргөн чөлөөнд чигээрээ явж байхад хөндлөнгөөс Пирус маркийн тээврийн хэрэгсэлтэй О машинтайгаа мөргөсөн. Түүний улмаас хүзүү толгой хөдөлж болохгүй болоод эмнэлэгт хэвтсэн. Зураг авхуулаад харахад хүзүү хугарсан, тархинд цус хуралттай гэдэг талаар хэлсэн. Түүний улмаас эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарсан. Түүнээс хойш сахрын өвчтэй болохоор битүү мөргөлтөөс болоод хүзүүнд буглаа үүсээд, 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд дахин эмнэлэгт хэвтээд гарсан. Түүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл боолт хийлгэж явдаг байсан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд, эмнэлэг рүү боолт хийлгэх явцад таксины мөнгө, эм тариа авах гэх мэт зардлууд гарсан учраас гарсан зардлыг авах хүсэлтэй байгаа. Хойшид тархины хойд хэсэгт үргэлж, янгинаж өвчин намдаах эм хэрэглэж байна. Хүзүү байнгын хөшөөтэй, удаан сууж чадахгүй байгаа. Эмнэлгээс хот руу яв гэж шаардаад байгаа, явах гэхээр эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор эмчилгээний зардалгүй байна. Ингэж явахдаа тархины бичлэг болон нурууны имерай харуул гэж хэлсэн. Би ердийн үед алхаж байх үед гуйвч дайвах, баруун талд маань барих, мушгих чадалгүй болчихсон байгаа. Хүзүү баруун тал руугаа эргэхгүй, баруун мөрнөөс гар хөл шөнөжингөө янгинаж хонодог. Маш их гомдолтой байна. Энэ хүн 300,000 төгрөг өгөхдөө авгайнхаа осолд орсон зургийг үзүүлсэн. Авто осолд өөрсдөө орж байсан байж нэг удаа эмнэлэгт хүрээд ирэхгүй, утсаар ярихгүй, үл ойшоосон байдалтай байсан. Хойшид эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул эмчилгээний зардал гаргуулах шаардлагатай байна” гэжээ
Иргэний нэхэмжлэгч У.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн ном авах гээд хойно айл хайж яваад буцах замд О зам хөндлөн орж ирж осол болгосон. О надтай зүгээр ярьж байсан байж гэв гэнэт дүлий болохоор нь би гайхлаа. Хоёрдугаарт, би дундын бүст ажил хийгээд мөрөөрөө амьдарч байсан. Энэ хүн осол гаргаснаас хойш 10 сар гартал 2 суга таягтай байсан. Бидний хувьд ажлаа хийж байсан бол эхнэрээ авч яваад үзүүлэх боломжтой байсан. Яг одоо үнэндээ бол явдлын зардал юу ч байхгүй байна. Энэ хүнээс авсан зүйл гэвэл мотоциклын эвдрэлийн мөнгө 280,000 төгрөгийг гаргуулж авсан” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус гэмт хэргийн улмаас иргэн С.Т эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан, иргэн У.М биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч С.Туул нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр 250,000 төгрөг, 09 сарын 21-ний өдөр 15,000 төгрөг, 09 сарын 22-ны өдөр 439,000 төгрөг, 09 сарын 30-ны өдөр 11,000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр 11,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр 11,000 төгрөг, 10 сарын 03-ны өдөр 11,000 төгрөг, нийт 748,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч З сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 748,000 төгрөгийн зардал гарсан. Мөн иргэний нэхэмжлэгч У.М нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумын нэгдсэн нэмнэлэгт үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 300,000 төгрөгйн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.О гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данснад төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/
Иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 09 сарын 01-ний өдөр гэртээ ирээд машинаа хартал хаалга нь эвдэрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэг мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн гэж хэлсэн би өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/
Иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2022 оны 08 сарын 22-ны өдөр У хот руу ажлаар явахдаа хүргэн ах О.О өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ойр зуурын хэрэглээндээ унаж бай гээд үлдээгээд явсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өглөө гэртээ ирээд машины хаалга хонхойсон байсан тул юу болсон талаар асуухад мотоцикл ирээд мөргөчихсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81, 95-96/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “нэгдсэн эмнэлгээс дүүгээ аваад гэр лүү хүргэж өгөх гээд охин О.У эзэмшлийн тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ... гудамжны дүүгийн эсрэг талын гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлтэй төв замын хажуу талаас хөндлөн гартал өргөн гудамжны ертөнцийн зүгээр хойд талаас мотоцикл гарч ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын хойд талын хаалга руу мөргөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн зам тээврийн ослоос шалтгаалж миний биед учирсан шарх сорви биеийн зовиур огт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэр лүү явж байхад манай гэрийн эсрэг талын гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлтэй төв замын хажуу талаас хөндлөн гартал өргөн гудамжны ертөнцийн зүгээр хойд талаас мотоцикль гарч ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын хойд талын хаалга мөргөсөн. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...огтлолцож байгаа замууд нь хучилтын хувьд ялгаагүй, уулзварын өмнө хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байрлуулаагүй болон “адил замын уулзвар тэмдэг байрлуулсан уулзварыг адил замын уулзвар гэж үздэг. Жолооч адил замын уулзвар нэвтрэх үед түүний баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 6-9/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-14/
Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 43-46, 60-62/
2022 оны 09 сарын 02-ны өдрийн ... 38 дугаартай “хүнд холбогдуулж шинжилгэ хийлгэх тухай” прокурорын зөвшөөрөл /1-хх-ийн 50-51/
2022 оны 09 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
-У.М биед гэмтэл тогтоогдлоо.
-У.М биед баруун тохойд шарх, баруун өвдөш орчим зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Дээрх гэмтлүүд н “гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-У.М биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл,төгсгөлийн байдлаас хамаарна” гэжээ. /1-р хх-ийн 54-55/
2022 оны 09 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
-С.Т биед гэмтэл тогтоогдлоо.
-С.Т биед дагзны зүүн талд зулгаралт, хэлэнд шарх, толгойн орой хэсэгт хуйханд цус хуралт, хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Дээрх гэмтлүүдийн дагзны зүүн талд зулгаралт, хэлэнд шарх, толгойн орой хэсэгт хуйханд цус хуралт нь “гэмтлийн зэрэг тогтоож журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
-Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана.
-С.Т биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /1-р хх-ийн 56-57/
2022 оны 09 сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дүгнэлт /1-р хх-ийн 58/
2022 оны 09 сарын 14-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 116,121/
Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 117,122-124/
Хөрөнгийн үнэлгээний ажлын гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 118-119, 125/
2022 оны 09 сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 127/
2022 оны 10 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн автотээврийн төвийн 014 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 128-131/
2022 оны 09 сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 132/
2022 оны 10 сарын 05-ны өдрийн 015 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 133-136/,
2022 оны 10 сарын 11-ний өдрийн 16/19 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 141-142/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 161/
У.М ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /1-р хх-ийн 184-185/
С.Т ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /1-р хх-ийн 188-193/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 198-203/
Иргэний нэхэмжлэгч, хохирогч У.М, С.Т нарын хохирлын баримтууд /1-р хх-ийн 213-217/
Хохирлын тооцоо /1-р хх-ийн 218-220/, /2-р хх-ийн 2-3/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд ... гудамжны адил замын уулзварт ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.8-р заалт буюу “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас иргэн У.М жолоодож явсан даюун маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж хохирогч С.Т биед хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Дээрх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгахад шүүгдэгч О.О адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-р заалтыг зөрчсөн, энэ нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, хохирогч С.Т биед хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах зэрэг байдлыг тогтоосон байна.
Шүүгдэгч О.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.О автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.Т эрүүл мэндэд хүзүүний 2-р нугаламын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Т шүүх хуралдаанд өгсөн “Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим нөхөртэйгөө ... гудамжны өргөн чөлөөнд чигээрээ явж байхад хөндлөнгөөс Пирус маркийн тээврийн хэрэгсэлтэй О машинтайгаа мөргөсөн. Түүний улмаас хүзүү толгой хөдөлж болохгүй болоод эмнэлэгт хэвтсэн. Зураг авхуулаад харахад хүзүү хугарсан, тархинд цус хуралттай гэдэг талаар хэлсэн. Түүний улмаас эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарсан. Түүнээс хойш саахрын өвчтэй болохоор битүү мөргөлтөөс болоод хүзүүнд буглаа үүсээд, 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд дахин эмнэлэгт хэвтээд гарсан. Түүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл боолт хийлгэж явдаг байсан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд, эмнэлэг рүү боолт хийлгэх явцад таксины мөнгө, эм тариа авах гэх мэт зардлууд гарсан учраас гарсан зардлыг авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч У.М шүүх хуралдаанд өгсөн “08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн ном авах гээд хойно айл хайж яваад буцах замд О зам хөндлөн орж ирж осол болгосон. Энэ хүн осол гаргаснаас хойш 10 сар гартал 2 суга таягтай байсан. Энэ хүнээс авсан зүйл гэвэл мотоциклын эвдрэлийн мөнгө 280,000 төгрөгийг гаргуулж авсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тус гэмт хэргийн улмаас иргэн С.Т эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан, иргэн У.М биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч С.Т нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр 250,000 төгрөг, 09 сарын 21-ний өдөр 15,000 төгрөг, 09 сарын 22-ны өдөр 439,000 төгрөг, 09 сарын 30-ны өдөр 11,000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр 11,000 төгрөг, 10 сарын 02-ны өдөр 11,000 төгрөг, 10 сарын 03-ны өдөр 11,000 төгрөг, нийт 748,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 748,000 төгрөгийн зардал гарсан. Мөн иргэний нэхэмжлэгч У.М нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр ... сумын нэгдсэн нэмнэлэгт үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 300,000 төгрөгйн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.О гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данснад төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 09 сарын 01-ний өдөр гэртээ ирээд машинаа хартал хаалга нь эвдэрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нэг мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн гэж хэлсэн би өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/, иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2022 оны 08 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар явахдаа хүргэн ах О.Отгонтуяад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ойр зуурын хэрэглээндээ унаж бай гээд үлдээгээд явсан. Тэгээд 09 дүгээр сарын 01-ний өглөө гэртээ ирээд машины хаалга хонхойсон байсан тул юу болсон талаар асуухад мотоцикл ирээд мөргөчихсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-81, 95-96/, гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “нэгдсэн эмнэлгээс дүүгээ аваад гэр лүү хүргэж өгөх гээд охин О.У эзэмшлийн тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ... гудамжны дүүгийн эсрэг талын гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлтэй төв замын хажуу талаас хөндлөн гартал өргөн гудамжны ертөнцийн зүгээр хойд талаас мотоцикл гарч ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын хойд талын хаалга руу мөргөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн зам тээврийн ослоос шалтгаалж миний биед учирсан шарх сорви биеийн зовиур огт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/, гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэр лүү явж байхад манай гэрийн эсрэг талын гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлтэй төв замын хажуу талаас хөндлөн гартал өргөн гудамжны ертөнцийн зүгээр хойд талаас мотоцикль гарч ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын хойд талын хаалга мөргөсөн. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/, гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...огтлолцож байгаа замууд нь хучилтын хувьд ялгаагүй, уулзварын өмнө хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байрлуулаагүй болон “адил замын уулзвар тэмдэг байрлуулсан уулзварыг адил замын уулзвар гэж үздэг. Жолооч адил замын уулзвар нэвтрэх үед түүний баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 6-9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-14/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 43-46, 60-62/, 2022 оны 09 сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 38 дугаартай “хүнд холбогдуулж шинжилгэ хийлгэх тухай” прокурорын зөвшөөрөл /1-хх-ийн 50-51/, 2022 оны 09 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р хх-ийн 54-55/, 2022 оны 09 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р хх-ийн 56-57/, 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дүгнэлт /1-р хх-ийн 58/, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 117,122-124/, хөрөнгийн үнэлгээний ажлын гэрээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 118-119, 125/, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн автотээврийн төвийн 014 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 128-131/, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 015 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 133-136/, 2022 оны 10 сарын 11-ний өдрийн 16/19 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 141-142/, М ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /1-р хх-ийн 184-185/, Т ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /1-р хх-ийн 188-193/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 198-203/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэв.
Хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.О хохирогч С.Т эмчилгээ болон бусад зардалд 285,430 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.М мотоциклийн үнэ 270,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Б нь хохирогч С.Т эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 748,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.М эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 300,000 төгрөг иргэний нэхэмжлэгч Н.Б машины эвдрэл, хохирол төлбөрт 1,297,000 төгрөгийг, шүүхэд хэрэг шилжиж ирсэний дараа хохирогч С.Т нь Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх зардалд 3,800,000 төгрөг, 2022 оны 08 сарын 31-нээс 09 сарын 09-ныг хүртэл гэмтэлд хэвтэх хугацаанд эргэлтээр ирж, очсон зардал 120,000 төгрөг, 09 сарын 22-ноос 09 сарын 28-ныг дуустал хэвтэж эмчлүүлсэний унааны зардал 84,000 төгрөг, мөн 09 сарын 29-нөөс 11 сарын 04-ныг хүртэл өдөр бүр боолт хийлгэж байсны унааны зардал 144,000 төгрөг, Улаанбаатар хот явж нүдний эмнэлэгт зураг авахуулсан, ирж очсон унааны зардал, авсан эмний мөнгө 229,200 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгч О.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Т эмчилгээний зардалд 285,430 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.М мотоцлийн үнэ 270,000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулга, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Хохирогч С.Т У хот явж эмчилгээ хийлгэх зардалд 3,800,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Учир нь: хохирогч С.Т нь эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч С.Т У хот явж нүдний эмнэлэгт зураг авахуулсан, ирж очсон унааны зардал, авсан эмний мөнгө 229,200 төгрөг нэхэмжилснээс улаан мөөгний гаа худалдан авсан 5000 төгрөг /2-р хх-ийн 11/, чипс худалдан авсан 7450 /2-р хх-ийн 12/, төгрөгийг тус тус хасч 216,750 төгрөг, 2022 оны 08 сарын 31-нээс 09 сарын 09-ныг хүртэл гэмтэлд хэвтэх хугацаанд эргэлтээр ирж, очсон зардал 120,000 төгрөг, 09 сарын 22-ноос 09 сарын 28-ныг дуустал хэвтэж эмчлүүлсэний унааны зардал 84,000 төгрөг, мөн 09 сарын 29-нөөс 11 сарын 04-ныг хүртэл өдөр бүр боолт хийлгэж байсны унааны зардал 144,000 төгрөг нийт 564,750 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүй нэхэмжилсэн 12,450 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд шилжүүлсэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Зам тээврийн осол гаргах үед шүүгдэгчийн жолоодож явсан... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Б эзэмшлийн машин мөн болох, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.О түр хугацаагаар шилжүүлж өгсөн болох нь иргэний хариуцагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тоёота приус маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин мөн, би 2022 оны 08 сарын 22-ны өдөр У хот руу ажлаар явахдаа хүргэн ах О.О өөрийн эзээмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ойр зуурын хэрэглээндээ унаж бай гээд үлдээгээд явсан. Намайг явсан хойгуур манай хүргэн ах ойр зуурын хэрэглээндээ ашигладаг юм” / 1-р хх-ийн 96/ гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд дээрх зам тээврийн ослоос үүдэн гарсан С.Т эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 748,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч У.М эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 300,000 төгрөг, хохирогч С.Т У хот явж нүдний эмнэлэгт зураг авахуулсан, ирж очсон унааны зардал, авсан эмний мөнгө 216,750 төгрөг, 2022 оны 08 сарын 31-нээс 09 сарын 09-ныг хүртэл гэмтэлд хэвтэх хугацаанд эргэлтээр ирж, очсон зардал 120,000 төгрөг, 09 сарын 22-ноос 09 сарын 28-ныг дуустал хэвтэж эмчлүүлсэний унааны зардал 84,000 төгрөг, мөн 09 сарын 29-нөөс 11 сарын 04-ныг хүртэл өдөр бүр боолт хийлгэж байсны унааны зардал 144,000 төгрөг нийт 564,750 төгрөг бүгд 1,612,750 төгрөгийн гэм хорын төлбөрийг шүүгдэгч О.Отгонтуяатай хамтран хариуцан арилгах үүрэгтэй болох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч О.О уг тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний гэм хорын төлбөрт 1,297,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Б олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.О ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнчлэн шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирлыг төлсөн, үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл зохино.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.О 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч О.О торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.О/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.О, иргэний хариуцагч Н.Б нараас хувь тэнцүүлэн хохирогч С.Т, иргэний нэхэмжлэгч У.М нарын эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 1,048,000 /нэг сая, дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчүүлсэнтэй холбогдуулж гарсан зардал 564,750 /таван зуун жаран дөрвөн мянга, долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч ... тоотод оршин суух Х овогт С.Т-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,450 /арван хоёр мянга, дөрвөн зуун тавь/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.О машины эвдрэл, гэмтлийн гэм хорын хохиролд 1,297,000 /нэг сая, хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... тоотод оршин суух Н.Б тус тус олгож, хохирогч С.Т цаашид гарах эмчилгээний зардал 3,800,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.
5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц