Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 86

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 12 сарын 16 өдөр                 Дугаар  86                                   Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч П.Ууган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Ууган-Эрдэнэд холбогдох 201517000304 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн харьяат, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эх дүүгийн хамт Онгон сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ЛЖ87021618, Дархан овгийн Пүрэвсүрэнгийн Ууган-Эрдэнэ

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Яллагдагч П.Ууган-Эрдэнэ нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Дарьганга сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Алтанцөгцийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Б.Ганбаяраас хураан авсан байсан “Сейга” маркын бууг хулгайлж бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч П.Ууган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би хөдөөнөөс сум руу дүүгийнхээ мотоциклийг унаад ирсэн юм. Өдөр нь Алтанцөгц, Болдбаатар нартай уулзах гэтэл байгаагүй. Ингээд 2015 оны 7-р сарын 22-ны шөнө 24 цагийн үед Алтанцөгцийнх руу очоод цонхийг нь хагалаад гэр рүү нь ороод бууг нь авсан юм. Ингээд гэрт л байгаад байсан  2016 оны 10-р сард Онгон сумын цагдаа Болдбаатар буугаа өгчих анд яваад ирье гэхээр нь  бууг өгсөн. Тэгсэн чинь 10-р сарын 23-нд хулгайд алдагдсан буу байна буугаа аваад ир гэхээр нь аваад очсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй  хөнгөн ял  шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

- Хохирогч Б.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2014 оны 11 сард Улаанбаатар хотын Меркури нэртэй ан агнуурын дэлгүүрээс Сейга маркын бууг 1.900.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би буугаа аймагт ирээд Ганбаяр ахынд үлдээгээд хот руу сургуульдаа явсан.  Гэтэл аав Бат-Очир бууг чинь Хүрэлбаатар ах чинь хөдөө авч яваад хаячихлаа гэсэн, дараа нь миний буу олдсон гэсэн. Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч Алтанцөгцөд хураагдсан байна бичиг баримттайгаа ирж аваарай гэж байсан. Би 2015 оны 08 сард Алтанцөгцтэй уулзаж буугаа асуухад “манай гэрт хулгай ороод бууг чинь алдчихсан” гэж байсан. Буугаа олоод авчихвал гаргах санал гомдолгүй гэх мэдүүлэг,  / хх-н 12-15 х /

 

- Иргэний нэхэмжлэгч Г.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би Дарьганга сумын хэсгийн төлөөлөгчөөр 2016 оны 03 сард томилогдсон.  Дарьганга сумын хэсгийн төлөөгчийн албаны өрөө болон албан хаагчийн амьдрах байрны цонхны шил хагарал гэмтэл байхгүй байсан тул надад нэхэмжлэх зүйл болон гаргах санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 55-56 х /

 

- Гэрч О.Алтанцөгцийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2015 оны 3 сард Дарьганга сумын иргэн Г.Бямбацогт гэгчийг сумын төвд согтуу явж байхад нь эрүүлжүүлэхэд тэр хүн Асгатын уул гэдэг газраас сейга маркын буу олсон. Эзнийг нь мэдэхгүй байна гэхээр нь тэр бууны эзнийг нь тогтоох зорилгоор хураан авч уг бууг гэртээ орхиод аймгийн төвд ажилтай ирээд буцаж очиход манай гэрт хулгай орж сейга маркын буу алга болсон байсан... гэх мэдүүлэг, / хх-н 16-17 х /

 

- Гэрч Б.Мөнх-Амьдралын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би Дарьганга сумын олон нийтийн цагдаагийн ажил хийдэг. 2015 оны 07 сарын 23-ны өдөр хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нар аймгийн төвд Зүүн бүсийн уралдааны хамгаалалтанд явсан байсан. Тэгээд 2015 оны 8 сарын 01-ний өглөө 09 цагийн үед ажил дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч О.Алтанцөгцийн байшингийн цонх хагарсан байхаар нь төлөөлөгч рүү ярихад төлөөлөгч намайг цонхоо нэг юмаар битүүлчих гэхээр нь би паниар авч ирээд бөглөсөн. Нөгөөдөр нь О.Алтанцөгц ирээд гэрт байсан буу алга болсон гэж байсан... гэх мэдүүлэг, / хх-н 18-19 х /

 

- Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Дарьганга сумын хэсгийн цагдаагаар 2015 оны 11 сард ирсэн. Манай сумын Бямбацогт гэдэг хүн хөдөөнөөс буу олсон гэсэн яриа гараад байсан тул хэсгийн төлөөлөгч намайг тэр хүнээс бууг нь хураагаад ир гээд явуулсан. Тэр буу хэсгийн төлөөлөгчийн өрөөнд нэг хэсэг байсан. Дараа нь төлөөлөгчийн гэрт харагдаж байсан. Намайг 2015 оны 08 сард Хэнтий аймгийн Дадал сум яваад ирэхэд төлөөлөгч буу алга болсон гэж байсан... гэх мэдүүлэг, / хх-н 16-17 х /

 

- Гэрч Г.Бямбацогтын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2015 оны 10 сарын сүүлчээр Асгатын уулаар адуугаа эрж явж байгаад том буу олсон. Тэгээд олсон буугаа гэртээ байлгаж байгаад таарсан хүмүүст буу олсон гэж хэлж байсан. Гэтэл жуулчны баазын Батхүрэл ах ирээд ах нь буугаа хаячихаад эрээд явж байна. Олсон хүнд шагналтай гэхээр нь би олсон гэдгээ хэлэхэд ахынх нь яг өөрийн буу бишээ. Алдсан улстайгаа эргэж ирээд авъя гэж хэлээд явсан. Тэр бууг нь би сумын төвд аавынд тавьчихсан байсан юм. Тэгээд 2015 оны 01 сарын эхээр байх хэсгийн төлөөлөгч Алтанцөгц мэдээд аавынхаас тэр бууг хураан авсан... гэх мэдүүлэг, / хх-н 22-23 х /

 

- Гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Б.Ганбаярын төрсөн ах нь байгаа юм. Дүү Б.Ганбаяр нь 2014 оны 11 сард Сейга маркын бууг худалдаж авсан. Манай аав Ш.Бат-Очир Шилийн богд руу явахдаа авч яваад хөдөө хаячихсан. Гэтэл бууг олж аваад Дарьганга сумын хэсгийн төлөөлөгчид хураалгасан байсан. Дараа нь бууг хулгайд алдсан гэж сонссон. Гэтэл буу олдсон ирж ав гэсэн. Манай аав Бат-Очир элэгний хүнд өвчтэй, дүү Ганбаяр аавыг сахиж байгаа тул би буугаа хүлээн авсан тул гаргах хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг, / хх-н 63 х /

 

-  Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 47-49 х /

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ  /хх-н 50-53  х /

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  / хх-н 66 х /

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 69 х /

 

- Эд зүйлийн үнэлгээ / хх-н 80-81 х /

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 10 сарын 25-ны 284 дугаартай тодорхойлолт

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87 х  / 

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 88 х / зэрэг болно.

 

Шүүгдэгч П.Ууган-Эрдэнэ нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Дарьганга сумын төвд тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Алтанцөгцийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Б.Ганбаяраас хураан авсан байсан “SAIGA-М” маркын бууг хулгайлж бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Ууган-Эрдэнийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Шүүгдэгч П.Ууган-Эрдэнэ нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар хулгайлсан болох нь шүүгдэгч П.Ууган-Эрдэнийн “ О.Алтанцөгц, Болдбаатар нартай уулзахаар ирсэн чинь тэр хоёр аймаг явсан байсан болохоор гэнэт бууг авах бодол төрөөд шөнө 00 цагийн үед байшингийн цонхыг чулуугаар цохиж хагалаад гэрт нь орж бууг нь аваад гарсан” гэх, хохирогч Б.Ганбатын “аав Бат-Очир бууг чинь Хүрэлбаатар ах чинь хөдөө авч яваад хаячихлаа гэсэн, дараа нь миний буу олдсон гэсэн. Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч Алтанцөгцөд хураагдсан байна бичиг баримттайгаа ирж аваарай гэж байсан. Би 2015 оны 08 сард Алтанцөгцтэй уулзаж буугаа асуухад “манай гэрт хулгай ороод бууг чинь алдчихсан” гэж байсан ” гэх мэдүүлгүүд болон  2016 оны 10 сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан: Онгон сумын 1-р багийн иргэн Пүрэвсүрэн овогтой Ууган-Эрдэнэ гэгчээс SAIGA-М маркын бууг түр хураан авав. Хураан авсан буу нь хүрэн өнгийн  суран мөрөвчтэй,831 гэсэн замагны дугаартай , төмрийн дугаар 12131831, цохигч төмөрийн  дугаар 831, сумгүй хүрэн өнгийн  бууг  хураан авав. Хураан авсан ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр, хураалгасан П.Ууган-Эрдэнэ гэсэн тэмдэглэл, эд зүйл  хүлээлгэн өгсөн: Улаан хүрэн өнгийн  мөрлөгчтэй ,улаан  өнгийн өнгөц модтой, сайга-м маркын буу, гол  төмрийн дугаар 12131831, цохигч төмөрийн  дугаар 831 бууг  бүрэн бүтэн хүлээлгэж өгөв, хүлээн авсан Ганбат, хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагч а/д А.Манлайбаяр гэх тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдоно. 

 

       Шүүгдэгч П.Ууган-Эрдэнэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Ууган-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.           

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д, бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн нь мөн хуулийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  хэрэгт тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, эд хөрөнгийн байдлыг  харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх  шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

            П.Ууган-Эрдэнэ нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. 

 

            П.Ууган-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан эд зүйл буцаан олгогдсон, хохирогч Б.Ганбат болон иргэний нэхэмжлэгч Г.Батсуурь нар нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

 

Хохирогч Б.Ганбатад учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ тухайн Даюун маркийн мотоциклийг ашигласныг тогтоогоогүй бөгөөд улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: шүүгдэгч П.Ууганэрдэнэ нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашиглаагүй тул хэрэгт битүүмжлэгдсэн П.Ууган-Эрдэнийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.11.10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авч хэрэгт битүүмжлэгдсэн П.Ууган-Эрдэнийн өмчлөлийн гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.11.10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овгийн Пүрэвсүрэнгийн Ууган-Эрдэнийг орон байранд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Ууган-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Ууган-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан П.Ууган-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан П.Ууган-Эрдэнэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Ялтан П.Ууган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ганбат болон иргэний нэхэмжлэгч Г.Батсуурь нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан П.Ууган-Эрдэнийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.11.10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Ууган-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч,иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР