Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            улсын яллагч Х.Нарангуа,

   шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 116-22 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг бүрэн төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18/794 дугаартай тогтоолоор дуусгавар болсон. Т овогт Б.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Овоотын 00 тоот хашааны гадна хохирогч Д.Уыг гөлөг гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

- хохирогч Д.Уын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

- гэрч Б.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- гэрч Б.Угийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- гэрч Э.Жын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10601 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дугаар тал/, шийтгэх  тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг танилцуулж, оролцсон болно.

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Овоотын 00 тоот хашааны гадна хохирогч Д.Уыг гөлөг гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.Уын “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод байж байтал манай найз М ирсэн. Тэгээд Мын хамтаар гэртээ 0.5 литрийн Тундра нэртэй архи ууж дуусгаад унтаж байтал М намайг дуудаад гадаа Б.Б, У нар ирсэн байна гэхээр нь босоод хартал Б.Б, У нар гэрт ороод ирсэн байсан. Тэгсэн чинь У Мыг гэрээс дагуулж гараад удалгүй М орж ирээд намайг У нүүр рүү цохьчихлоо гэхээр нь бид нар бүгд гэрээс гараад хашааны үүдэн дээр очоод тэд нарыг гаргах гэсэн чинь машин дотор Мийгаа. Э.Ж 2 байхаар нь би ...та нар яах гэж ирсэн юм... гээд, Уг ...чи яах гэж Мөнхжаргапын нүүр рүү нь цохисон юм... гээд уурласан чинь М чинь намайг гэрээс чинь хөөгөөд байхаар нь би цохисон юм гэж хэлсэн..., ...М гэр рүү оржунтаад би Утай ю.м яриад байж байтал Б.Б Уг дуудаад байхаар нь би Б.Быг чи гөлөг минь цаашаа байж бай гэсэн чинь Б.Б намайг чи гөлөг гэдэг хэн юм бэ, гөлөг ямар байдгыг харах уу гээд хашааны гадаа авч гараад Б.Б миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохиход У. Э.Ж 2 намайг салгаад Б.Быг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх7-8/,

- Гэрч Б.Мын “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчимд найз Д.Уын гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 8-308 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт очсон. Тэгээд би найз Д.Уын хамт архи хувааж уугаад унтаж амарч байсан чинь гаднаас зүс таних У бас түүний найз /Б/ гэж дуудаж байсан тэр 2 орж ирээд У намайг хараад Мөөгий юу хийж яваа юм бэ гээд байхаар нь чи намайг Мөөгий гэдэг болсон уу гэсэн чинь за чи юун сүртэй юм бэ гээд би У, Б 2-ыг Д.Уын гэрээс нь авч гараад эхнэр хүүхэд гэрт унтаж байна гэсэн чинь гэрээс Д.У гараад ирсэн. Тэгээд Д.У, У, Б бид 4 хашаанаас бүр гараад У, Б гэх залуу 2-ын ирсэн машинд үл таних 2 залуу байсан. Тэгээд бид нар бүгдээрээ хашааны гадаа 0.5 литрийн Тундра нэртэй архи 2 шилийг уугаад байж байтал манай эхнэр намайг дуудаад байхаар нь гэр рүү ороод унтаад өглөө 06 цагийн орчимд сэрсэн чинь Д.У орж ирсэн унтаж байхаар нь харсан чинь хамар дотроо хөвөн чихээд хамар нь хавдсан байсан. Тэгээд 08 цагийн орчимд Д.Уаас юу болсон талаар асуухад өчигдөр хамт ууж байсан Б гэх залуу намайг цохьчихлоо гэж хэлсэн...”, мэдүүлэг, /хх-14/

- Гэрч Б.Угийн “...Б.Б, Э.Ж хоёр Мтай маргалдаад байсан цохиж зодсон асуудлыг нь би сайн мэдэхгүй байна. Сүүлд Б.Б Д.У 2 хашааны гадна үлдээд Э.Ж, Мягмардорж бид 3 яваад өсгөн. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Уын гэрт очиход Д.Уын хамар нь хавдаж хөхөрсөн байхаар нь юу болсон юм бэ гэхэд Д.У тэр өдөр Б.Бтой маргалдаад ийм зүйл болсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/

- Гэрч Э.Жын “...Д.У манайд очиж юм ууя гэхээр нь Д.Уын гэрт нь буцаж очоод байж байтал Д.У гэрээсээ 2 шил архи гаргаж ирээд ууж байтал Д.У архиндаа согтоод Б.Бийг чи муу мангар бацаан манай ирээд томрох болоогүй шүү гэсэн чинь Б.Б Д.Уыг барьж аваад нүүр рүү нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн 10601 дугаартай шинжээчийн “...Л.Д.Уын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт дүгнэлт /хх-24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Утай маргалдаж, түүний эрүүл мэндэд халдаж /цохих/, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Д.Ут хөнгөн хохирол учирсан ба тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, Шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй,” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгч Б.Буян-Орширхыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Д.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс “маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Б.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа /-ыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулав.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 0тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт ББ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.  

4. Эрүүгийн 0 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.БЯМБААБААТАР