Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч /хохирогч/ М.С, түүний өмгөөлөгч Цолмон,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.С, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн0 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  * тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогг М М.С, РД:

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*” худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  * тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Сонгинохайрхан дүүргийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдэж тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,  Б.А,ъ

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч М.С нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.О өшиглөж самардлаа гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн М.Сыг дүү Б.О-н нүүрс худалдах, худалдан авах асуудлаас шалтгаалан маргалдаж цохисон гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

- Шүүгдэгч нар “нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэцгээв.

 

- Хохирогч М.С “..........” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

  • Хохирогч М.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Намдагмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр

сарын 29-ний өдрийн 11742 дүгнэлт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

  • Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр

сарын 30-ны өдрийн 11799 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

  • М.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
  • Б.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дүгээр

хуудас/.

 - Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55, 68 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 71 дугаар тал), эд хөрөнгөтэй талаар лавлагаа (хавтаст хэргийн 56, 69 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49-50 дүгээр тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.С, Б.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт”-ийг шүүгдэгчид “гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон болно.

Шүүгдэгч М.С нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.О “өшиглөж самардлаа” гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн М.Сыг дүү Б.О нүүрс худалдах, худалдан авах асуудлаас шалтгаалан маргалдаж цохисон гэсэн шалтгаанаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Сын “...нүүрс дууссан гэсэн чинь охины аав нуруу руу нүүрс шидэхээр нь би аавыг бариад автал охин нь “манай аавыг зодох гэж байна” гээд надтай зууралдаад, намайг самардаад байхаар нь би тэр охины нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгтэл тэр охин ахыгаа гар утсаар дуудаад, ах нь ирээд миний цээж хэсэг рүү цохиж, гараараа намайг хойш түлхэж унагаасан. Миний биед учирсан гэмтлийг сүүлд ирсэн залуу учруулсан. Тэр охины хамраас бага зэрэг цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-10/,

- Хохирогч Б.Оийн “...Би нүүрс зардаг ахыг цааш нь түлхтэл нүүр, бие рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чамайг яасан ч яадаг юм” гэсэн. Тэгтэл удалгүй Б.А ах ирээд “чи яахаар хүүхэд цохидог юм бэ” гээд маргалдсан. Тэгээд манай ах Б.А нүүрс зардаг ахыг заамдаад автал, манай ахын нүүр рүү М.С нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь манай ах Б.А нүүрс зардаг ахыг хойш түлхтэл нүүрс зардаг ах хойшоогоо унаад, ... толгойн ар дагү хэсгээс нь цус гараад, шалбарсан байсан. Миний биед учирсан гэмтлийг нүүрс зардаг ах учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/,

- Гэрч *гийн “...Нүүрс өгөхгүй гэтэл аав нь манай нөхөр М.С руу нүүрс шидэхээр нь манай нөхөр аавтай нь барьцалдаж авсан. Тэгтэл тэр охин Б.Оэ манай нөхөр М.Сыг өшиглөөд байхаар манай нөхөр тэр охины нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Манай нөхөр М.Ст учирсан гэмтлийг сүүлд ирсэн ах нь буюу Б.А гэх залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11742 дугаартай “...М.Сын биед зулайд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмгэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-33/,

-  Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11799 дугаартай “...Б.Оийн биед зүүн талын 8 дугаар хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Явганаас унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-42-43/,

-  шүүгдэгч М.Сын яллагдагчаар өгсөн “...Б.Оэ нь аавыгаа өмөөрөөд намайг самардаад байхаар нь охиных нь нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгсэн удалгүй тэр охины ах нь ирээд миний цээж хэсэг рүү цохиод гараараа хойш түлхэж унагаасан. Тэр үед миний толгойн ар хэсэгт шалбарч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-39/,

-  шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн “...би тухайн эрэгтэй хүнийг /Б.М.С/  2 гараараа цааш нь түлхтэл хойшоо савж унасан. Газарт унахаар нь би тэр хүн /Б.М.С/-ийг дараад хэвтсэн. Тухайн эрэгтэй /Б.М.С/ хүний толгойн ар хэсгээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-90/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.М.С, М.Б.А нар нь хууль зүйн хувьд үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, зодолдож, М.Б.А, Б.Оэ нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийг гэмтлийг шууд санаатай үйлдлээр учруулсан үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /5954,5949/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос тэднийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр тус тус илэрхийлсэн тул Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.С, Б.Оэ нарт хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх бөгөөд хохирогч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аээс нэхэмжлэх зүйлгүй...”гэж хохирогч Б.Оэд шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдэгсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас ”шүүгдэгч М.Сыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.Ст 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Сын өмгөөлөгчөөс “... М.С нь гэм буруугийн асуудлаар маргахгүй, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй мөн тодорхой оршин суух хаягтай тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгч нарын зүгээс “хүлээн зөвшөөрч байгаа, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх боломжтой” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар М.С, нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй (хх-49),  Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх /хх-50/ ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдлын тухайд М.С нь 50 настай, Сонгинохайрхан дүүргийн * тоотод байнга оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,

Б.А нь 27 настай, “*” худалдааны төвд ачигч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тоотод байга оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдалд Шүүх дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож, хэн алиныхаа эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийг гэмтлийг учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож, хэн аль нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохиролгүй/, шүүгдэгч нарын хувийн байдал /байнга оршин суух тодорхой хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлууд, хэн аль нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, М.С тус бүрийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хоёр сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.А, М.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн0 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.А, Б овогт М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, М.С нар тус бүрийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, М.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн0 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, М.С нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР