| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2022/0220/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/227 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “Ш.*******ийг ******* аймгийн ******* сумын нутагт байхдаа өөрийн ашигладаг “ Бббб” гэх хаягаас фейсбүүк группт ‘‘зээл олгоно” гэсэн зар байршуулан бусдыг хуурч, зарын дагуу зээл авах зорилгоор холбогдсон хохирогч ээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 5’000 төгрөгийг авсан, мөн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч ээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 5’000 төгрөгийг авсан, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч оос “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 25’000 төгрөгийг авсан, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хохирогч гоос “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 10’000 төгрөгийг авсан, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2022 оны 01 дүгээр сард хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 15’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 15’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч ээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч аас “зээлийн урь
дчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч гээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 15’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч оос “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 30’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч оос “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч гээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 17’000 төгрөгийг авсан, 2022 оны 03 дугаар сард хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 15’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч гээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 17’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогч аас “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 15’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч гоос “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч гээс “зээлийн урьдчилгаа” нэрийдлээр 20’000 төгрөгийг авсан нь тус тус тогтоогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Хохирогч ий “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөнгөний хэрэг гараад зээл хайгаад “Ээжүүдийн групп” гэсэн фейсбүүк группт “ Бббб” гэх хаягаас “зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу “ Бббб” гэх фейсбүүк хаяг руу чат бичсэн. 100’000 төгрөгийн зээл авахаар болж тохироод би өөрийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд 5’000 төгрөгийг зээлийн урьдчилгаа мөнгө гэж шилжүүлээд, мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийж чатаар явуулсан, удалгүй намайг блоколсон, тэрнээс хойш “ Бббб” гэх фейсбүүк хаягтай эргээд холбогдож чадаагүй. Би мобайл банк ашиглан мөнгө шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас);
- Хохирогч ийн “...Би 2022 оны 03 дугаар сард мөнгөний хэрэг гараад “Шуурхай зээл олгоно” гэсэн фейсбүүк группт орж “ Бббб” гэх хаягтай хүнтэй холбогдож зээл авахаар болж чат бичсэн. Тэгээд тухайн хүн надад зээл авахын тулд урьдчилгаа 50’000 төгрөг шилжүүл гэсэн, тухайн үед тийм мөнгө байхгүй болохоор нь урьдчилгаа мөнгө гэж 5’000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн, мөнгө шилжүүлчхээд мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийгээд явуулсан. Таны хүсэлтийг хүлээн авлаа удахгүй таны дансанд мөнгө орно гэж хэлээд намайг блоколсон. Тэрнээс хойш тухайн фейсбүүк хаягтай холбогдож чадаагүй. Утасны дугаарыг нь асуугаагүй, фейсбүүк чатаар видео калл хийх гэсэн боловч авалгүй утсаа таслаад байсан. Мөн манайх найдвартай луйвар биш гэж хэлээд байхаар нь итгэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас);
- Хохирогч ийн 5’000 төгрөг шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас);
- Хохирогч ын “Би 2022 оны 03 дугаар сард яаралтай 2’000’000 төгрөгийн хэрэг гараад хувийн тээврийн хэрэгслээ барьцаанд тавиад зээл авах гэсэн боловч ажил ихтэй байдаг болохоор “мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн фейсбүүк группт орж “ Бббб” гэх фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож чат бичээд 2’000’000 төгрөгийн зээл авахаар болж, урьдчилгаа 60’000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би эхлээд 20’000 төгрөг шилжүүлье, дараа нь танаас мөнгө орж ирэнгүүт үлдсэн 40’000 төгрөгийг шилжүүлье гэж хэлэхэд болно гэж хэлсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд 20’000 төгрөг шилжүүлсэн, мөнгө шилжүүлчхээд мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийгээд “ Бббб” гэх фейсбүүк хаяг руу явуулахад таны хүсэлтийг хүлээн авлаа, 30 минутын дараа дансанд чинь мөнгө орно гэж хэлээд намайг блоколсон. Тэрнээс хойш тухайн фейсбүүк хаягтаа холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас);
- Хохирогч ын 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 123 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би 2022 оны 03 дугаар сард яаралтай 500’000 төгрөгийн хэрэг гараад “Ажлын зарын групп” гэсэн фейсбүүк группт орж “ Бббб” гэх хаягтай хүнтэй холбогдож чат бичээд 500’000 төгрөгийн зээл авахаар болоход урьдчилгаа 25’000 төгрөг шилжүүл гэсэн. Яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны *** тоот гэх хүний дансанд 25’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийгээд явуулахад “таны хүсэлтийг хүлээн авлаа, 20 минутын дараа дансанд тань мөнгө орно” гэж хэлээд намайг блоколсон. Тэрнээс хойш тухайн фейсбүүк хаяг руу холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас);
- Хохирогч ын 25’000 төгрөг шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 155 дугаар хуудас);
- Хохирогч гийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк орж байгаад “Халамж ба хүүхдийн мөнгө” гэх фейсбүүк группт “ Бббб” гэх хаягтай хэрэглэгчээс “зээл олгоно” гэх утгатай зар оруулсан байсан. Тухайн зарын дагуу холбогдож 40’000 төгрөгийн зээл авахаар болж тохироод хүүхдийнхээ нэр дээр байдаг Хаан банкны *** тоот данснаас мобайл банк ашиглан Хаан банкны *** тоот данс руу 10’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа мөнгө шилжүүлсэн баримтаа чатаар явуулаад удаагүй байхад намайг блок хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас);
- Хохирогч ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөнгөний хэрэг гараад “Цагийн ажил” гэсэн фейсбүүк группт орж “ Бббб” гэх фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож чат бичээд 200’000 төгрөгийн зээл авахаар болж тохирсон. Тухайн хүн надад зээл олгохын тулд урьдчилгаа 20’000 төгрөг шилжүүл гэсэн, урьдчилгаа мөнгө гэж 20’000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн, мөнгөө шилжүүлчхээд мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийгээд чатаар явуулахад “таны хүсэлтийг хүлээн авлаа, удахгүй таны дансанд мөнгө орно” гэж хэлээд намайг блоколсон. Тэрнээс хойш тухайн фейсбүүк хаягтаа холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас);
- Хохирогч ын 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 214 дүгээр хуудас);
- Хохирогч ын “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк орж байгаад “Халамж ба хүүхдийн мөнгө” гэх фейсбүүк группт “ Бббб” гэж хаягтай хэрэглэгчээс “хүүтэй мөнгө зээлнэ” гэсэн зар оруулсан байсан. Тухайн зарын дагуу холбогдож 200’000 төгрөгийн зээл авахаар болж тохироод өөрийн Хаан банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан Хаан банкны *** тоот данс руу зээлийн урьдчилгаа мөнгө гэж 20’000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгө шилжүүлсэн баримтаа “ Бббб” гэх фейсбүүк хаяг руу чатаар явуулаад удаагүй намайг блок хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас);
- Хохирогч ын 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (1 дэх хавтаст хэргийн 241 дүгээр хуудас);
- Хохирогч Ч.Баатарчулууны “...Би 2022 оны 01 дүгээр сард яаралтай мөнгөний хэрэг гараад мөнгө зээлдүүлнэ гэсэн фейсбүүк группт орж зээл олгон гэсэн зарын дагуу “ Бббб” гэсэн хаягтай хүн рүү чат бичсэн, тэгээд 1’500’000 төгрөг зээлж авахаар болж тохироод бичиг баримтын зургаа чатаар явуулаад дараа нь хураамж мөнгө гээд 50’000 төгрөг авна гэж хэлсэн. Би “яг үнэнээ хэлэхэд надад 50’000 төгрөг алга, байгаа мөнгөө өгч болох уу” гэж хэлэхэд надад “болно” гэж хэлээд Хаан банкны *** тоот данс явуулсан. Тухайн дансанд 15’000 төгрөг шилжүүлсэн, дараа нь мөнгө шилжүүлчхээд, мөнгө шилжүүлсэн баримтаа скрийн шот хийгээд “ Бббб” хаяг руу явуулсан. Таны хүсэлтийг хүлээн авлаа, удахгүй дансанд чинь мөнгө орно гэж хэлээд намайг блоколсон. Тэрнээс хойш тухайн фейсбүүк хаягтаа холбогдож чадаагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 18 дугаар хуудас);
- Хохирогч ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөнгөний хэрэг гараад зээл хайгаад фейсбүүк рүү ороход фейсбүүк группт “ Бббб” гэх хаягаас “яаралтай 3 хүнд зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу чат бичсэн. Тус хаягаас 75’000 төгрөгийн зээл авъя гэхэд урьдчилгаа 15’000 төгрөг шилжүүл гэсэн. Өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Хаан банкны *** тоот данс руу 15’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа 20 минутын дараа зээл олгон гэчхээд 10 минут өнгөрсний дараа намайг блок хийсэн байсан, тэгээд би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн. Би гүйлгээний утга хэсэгт гэж нэрээ бичээд шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас);
- Хохирогч ийн 15’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 63 дугаар хуудас);
- Хохирогч ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний хэрэг гараад зээл хайгаад фейсбүүк рүү ороход “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк групп дээр “ Бббб” гэх хаягаас “зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу чат бичсэн юм. Тус хаягаас 100’000 төгрөгийн зээл авъя гэхэд урьдчилгаа 20’000 төгрөг шилжүүл гэхээр нь ******* сумын нутаг Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын Хаан банкны АТМ дээр очиж өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд 20’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа 20 минутын дараа зээл олгон гэчхээд 10 минут өнгөрсний дараа намайг блок хийсэн байсан, тэгээд би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас);
- Хохирогч ийн 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 96 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “ Бббб” гэсэн хаягаас фейсбүүк орчинд “зээл олгоно” гэсэн зарын дагуу Хаан банкны *** дугаартай данс руу 20’000 төгрөг шилжүүлж залилуулсан. Одоо болтол мөнгөө эргүүлж авч чадахгүй байна. Би “Ээжүүдийн зарын групп” гэх фейсбүүк орчинд “Голомт банкны зээлд хүн хамруулж өгнө” гэсэн зар байсан. Тухайн зарыг хараад би сонирхоод доор нь коммент хэсэгт “мэдээлэл авъя” гэж бичээд үлдээтэл “ Бббб” гэх хаягаас зээл авахаар бол урьдчилгаа 20’000 төгрөг шилжүүлээрэй гэхээр нь би итгээд өөрийн 5956088744 гэх данснаас Хаан банкны *** гэх данс руу Саятан22 гэх утгатайгаар 2021 оны 12 сарын 17-ны өдөр 14 цагийн үед шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас);
- Хохирогч гийн “...Би одоо өдрийг нь санахгүй байна. 2021 оны 12 сард байх “Буцалтгүй тусламж, залуу гэр бүлийг дэмжих” гэсэн утгатай фейсбүүк хаяг руу орсон юм. Хаягийг нь бас сайн санахгүй байна. Энэ хаяг руу ороод лайк дарсан юм. Тэгсэн чинь над руу “сайн байна уу? Бид нар залуу гэр бүлийн дэмжиж туслах гэж байгаа юм. 250’000-300’000 төгрөг өгнө. Энэ мөнгийг авахын тулд баталгаа болгон 20’000 төгрөг шилжүүл” гээд над руу дансаа явуулсан. Тэр данс руу нь би 20’000 төгрөг шилжүүлсэн юм. Би 20’000 төгрөгөө явуулаад “миний явуулсан мөнгө очсон уу” гэж асуухад “таны мөнгө ирлээ, бид нар 5-10 минутын дараа өөр лүү чинь 300’000 төгрөг явуулна” гэж хэлээд таг алга болсон. Би тухайн үед нөхрөөсөө айгаад нөгөө дансыг нь устгасан юм. Хэд гэсэн дугаартай данс руу шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Би 20’000 төгрөг шилжүүлэхдээ Орхон аймгийн ******* суманд байсан юм. Гүйлгээний утган дээр нь өөрийнхөө нэрийг буюу гэж бичээд явуулсан. Тухайн үед би уг зар хуурамч байсан гэж мэдээгүй. Би нөхрөөсөө айгаад тухайн үеийн бичсэн бүх чатаа устгасан юм. Ямар нэг чат болон дансны дугаар одоо надад байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 159 дүгээр хуудас);
- Хохирогч гийн 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 161 дүгээр хуудас);
- Хохирогч ын “...2021 оны 12 дугаар сард байх “ажилд зуучлан” гэсэн утгатай фейсбүүк хаяг руу орсон юм. Тэгээд би чат бичсэн чинь *** энэ тоот данс руу хэдэн хувь билээ хий гэхээр нь тухайн үед 15’000 төгрөгийг шилжүүлсэн. Удаагүй намайг блок хийсэн байсан. Би тоохгүй орхичихсон байсан чинь Улаанбаатар хотоос холбогдоод “энэ хүний дансны мэдээллээс таны мэдээллийг оллоо. Өмнөговийн цагдаагаас холбогдох байх тэгэхээр нь очоод мэдүүлгээ өгөөрэй” гэж хэлсэн. Би өөрийн гэсэн цахим хаягаас ямар групп болон ямар чаттай харилцсанаа санахгүй байна. Би 2021 оны 12 сарын 20-ны өдөр *** тоот данс руу 15’000 төгрөгийг шилжүүлсэн. Утга дээр нь өөрийн дансны дугаар болох *** дугаарыг бичсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас);
- Хохирогч ын 15’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 196 дугаар хуудас);
- Хохирогч ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгөний хэрэг гараад зээл хайгаад фейсбүүк рүү ороход фейсбүүк групп дээр “ Бббб” гэх хаягаас “зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу холбогдоход “урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу” гэхээр нь “боломжтой” гээд би өөрийн утасны интернэт банкаар өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд 30’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгөө шилжүүлсний дараа 20 минутын дараа зээл олгон гэчхээд 10 минут өнгөрсний дараа намайг блок хийсэн байсан, тэгээд би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн. Би гүйлгээний утга хэсэгт *** тоот дансны дугаараа бичиж явуулсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 229-231 дүгээр хуудас);
- Хохирогч ийн 30’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 232 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би фейсбүүкээр мэдээлэл анх авч байсан. Тухайн үед сонин нэртэй чатаас нэг хүн 20 мянган төгрөгийг 200 мянган төгрөг болгож ав гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үед тэгье гэхэд дансны дугаараа явуулаад гүйлгээний утга дээр өөрийнхөө дансны дугаарыг бичиж явуулаарай гэхээр нь би өөрийн дансаа бичээд 20’000 төгрөг шилжүүлсэн. ...5-10 минутын дараа орсон чинь намайг блоколсон байсан болохоор би цагдаад хандсан. Би анх ямар групп дээр байсныг сайн санахгүй байна. ...*** тоот данс руу 20’000 төгрөг хийгээд гүйлгээний утга дээр нь *** өөрийн дансны дугаарыг бичиж явуулсан юм. Шинэ жилд оролцох гээд мөнгөний шаардлага гарахаар нь итгээд мөнгөө их болгохын тулд шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 18 дугаар хуудас);
- Хохирогч ын 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- Хохирогч гийн “...Халамж ба хүүхдийн мөнгө гэсэн фейсбүүк группт “зээл олгоно” гэсэн зар байхаар нь чатаар холбогдсон. Тэгээд байн байн “дансны дугаараа явуулаарай та яараарай одоо 1 хүн авна” гээд чат бичээд байхаар нь 20’000 төгрөг шилжүүлээд цаг гарангын дараа чат руу нь ороход намайг блок хийсэн байсан. Халамж ба хүүхдийн мөнгө гэсэн фейсбүүк группт байрлуулсан байсан. “Онлайн зээл гаргана” гэсэн зар байсан болохоор би *** тоот дансанд 20’000 төгрөг шилжүүлсэн. Одоо тэр хүний цахим хаяг болон данс эзэмшигчийг мэдэхгүй байгаа. Онлайн зээл гаргаж авна гэдэг утгаараа гүйлгээ хийсэн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд мөнгөний хэрэг гараад шилжүүлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас);
- Хохирогч гийн 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Хохирогч ийн “...2021 онд том хүүгийн охиныг хотод харж байсан юм. Нэг орой бага хүүгийн эхнэр Бадам “ээж би мөнгөтэй болох арга олчихлоо, 17’000 төгрөг *** тоот дансанд шилжүүлээд хэдхэн минутын дараа 1-2 дахин нугалж авах юм байна” гэхээр нь харсан чинь тиймэрхүү утгатай зүйл байсан. Тухайн үед сайн харалгүй за за гээд би өөрийн *** гэх Хаан банкны данснаас шилжүүлсэн. Тэгсэн хүлээгээд байсан мөнгө орж ирээгүй болохоор нь орой бага хүүдээ хэлсэн. Тэгээд та залилуулсан байна гээд загнаад би за за одоо боль гээд ахиж яриагүй. Мэдээгүй нээрээ л нугалж өгөх юм байх гэж бодоод мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас);
- Хохирогч ийн 17’000 төгрөг шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би 2022 оны 03 дугаар сард хэдний өдөр байсан талаар сайн санахгүй байна. “ Бббб” гэх хаягаас ******* аймгийн фейсбүүк групп дээр “30 мянган төгрөг шилжүүлээд буцаагаад 300’000 мянга болгож өгнө” гэсэн зар байхаар нь тухайн хаяг руу чат бичсэн. Тухайн үед миний дансанд 15’000 төгрөг байсан. Тэрийгээ *** тоот данс руу шилжүүлсэн чинь миний фейсбүүк хаягийг тэр дор нь блок хийсэн байсан. Дахин тухайн “ Бббб” гэх фейсбүүк хаягтай холбогдож чадаагүй. Өөрийн Хаан банкны данснаас интернэт банк ашиглаж шилжүүлсэн тухайн үед тэр дансны эзэмшигчийн нэр хэн гэж гарч ирсэн талаар одоо санахгүй байна. Утга дээр нь өөрийн *** гэх утасны дугаараа бичиж үлдээсэн. Тухайн үед мөнгө өсгөж өгнө гэхээр нь л мөнгөө өсгөх санаатай мөнгө шилжүүлээд залилуулсан юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас);
- Хохирогч н “...“ Бббб” гэх фейсбүүк хаягаас “зээл олгоно” гэсэн зар явж байсан. Тухайн мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу чат бичтэл “170’000 төгрөг зээлж болно харин 10 хувийг нь урьдчилан өгөөд мөнгөө зээлж болно” гэсэн. Би 10 хувийг нь шилжүүлтэл намайг блок хийсэн юм. Яг ямар зар дээр, хэн гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч байсан талаар би сайн санахгүй байна. Би тухайн дансыг санахгүй байна. Би мөнгөө шилжүүлэхдээ *** гэсэн данснаасаа гүйлгээний утга дээр нь Ganbat гэж бичсэн юм. Би тухайн зарыг хуурамч гэдгийг мэдээгүй. Тухайн үед намайг блок хийчихээр нь би чатаа устгасан юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас);
- Хохирогч н 20’000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дахь хавтаст хэргийн 159 дүгээр хуудас);
- Хохирогч ын “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөнгөний хэрэг гараад зээл хайгаад фейсбүүк рүү ороход ******* аймгийн Нэгдсэн групп гэх групп дээр “ Бббб” гэх хаягаас “зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу фейсбүүк хаяг руу чат бичсэн. Тус хаягаас 200’000-300’000 төгрөгийн зээл авахаар болж урьдчилгаа 15’000 төгрөг шилжүүлж байж зээл авах боломжтой гэхээр нь би гар утасны интернэт банкаа ашиглан өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Хаан банкны *** тоот дансанд 15’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгөө шилжүүлсний дараа 20 минутын дараа зээл олгоно гэчхээд намайг блок хийсэн байсан тэгээд би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн. Би гүйлгээний утга хэсэгт *** тоот дансны дугаараа бичсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас);
- Хохирогч ын 15’000 төгрөг шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 191 дүгээр хуудас);
- Хохирогч гийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк рүү ороход “ Бббб” гэх хаягаас “зээл олгоно” гэсэн зар яваад байхаар нь тухайн зарын дагуу чат бичсэн. Тус хаягаас 1’500’000 төгрөгийн зээл авъя гэхэд урьдчилгаа 20’000 төгрөг шилжүүлж байж зээл авах боломжтой гэхээр нь би өөрийн эзэмшлийн *** гэсэн данснаасаа Хаан банкны *** тоот дансанд 20’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа 30 минутын дараа зээл олгоно гэчхээд 20 минут өнгөрсний дараа намайг блок хийсэн байсан. Тэгээд би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн. Би гүйлгээний утга дээр нь 99834793 гэсэн дугаар бичиж явуулсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 225-226 дугаар хуудас);
- Хохирогч гийн “ Бббб” гэх фейсбүүк хаягаас “зээл олгоно” гэсэн зар байхаар нь тухайн зарын дагуу чат бичээд зээл авъя гэхэд урьдчилгаа 20’000 төгрөг шилжүүлж байж авах боломжтой гэсэн. Би өөрийн *** гэсэн данснаасаа Хаан банкны *** тоот дансанд 20’000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа 30 минутын дараа зээл олгоно гэчхээд 20 минут өнгөрсний дараа намайг блок хийсэн байсан. Би тус фейсбүүк хаягтай хэрэглэгчид залилуулснаа мэдсэн. Би гүйлгээний утга дээр нь *** гэж бичиж явуулсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас) зэргээр “ Бббб” гэх хаягаас фейсбүүк группүүдэд зээл олгоно гэж зар тараана, Хаан банкны ***, *** дугаарын дансаар дамжуулан хорин хоёр хохирогчоос нийт 384’000 (гурван зуун наян дөрвөн мянга) төгрөгийг хуурч авсан үйл баримт тогтоогдож байна.
1.2. Гэрч ийн “...*** гэсэн Хаан банкны данс эзэмшдэг. ...2022 оны 03 дугаар сард манай найз *******ын охин ******* “та дансаа өгч байгаач миний нөхрөөс мөнгө ирж байгаа юм, надад данс байхгүй болохоор авч чадахгүй байна” гэхээр нь дансныхаа дугаарыг хэлж, картаа өгсөн. Миний данс руу орлого орж, зарлага гарахаар нь миний утсанд мэдээлэл ирдэг. Тэрнээс хойш өдөрт 20, 30-аар мөнгө орж ирээд байдаг байсан. Би Ш.*******ээс миний данс руу ямар учиртай мөнгө байнга орж ирээд байна гэхэд миний нөхрөөс ирж байгаа юмаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас);
- Гэрч ийн Хаан банк дахь *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 26 дугаар хуудас);
- Гэрч Г.гийн “...*** гэсэн Хаан банкны данс эзэмшдэг өөр данс байхгүй. 2020 онд ******* аймгийн Политехник коллежийн тогоочийн ангид элсэн орсон ба ******* аймагт байх айл байхгүй учраас найз Ш.*******ийнд 2022 оны 01 дүгээр сар хүртэл гэрт нь хамт амьдарч байсан. Найз Ш.******* надад “чи дансаа ашиглахгүй бол найз нь ашиглаж байгаад өгье” гэж гуйгаад байхаар нь өгсөн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас);
- Гэрч Г.гийн Хаан банк дахь *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 23-38, 43-45 дугаар хуудас) зэргээр хохирогч нарын мөнгө шилжүүлж байсан Хаан банкны *** дугаарын данс гэрч Г.гийнх, Хаан банк дахь *** дугаарын данс гэрч ийнх болох нь тогтоогдож байх ба гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд дээрх данснуудыг шүүгдэгч Ш.******* ашиглаж байсан нь нотлогдож байна.
1.3. Фейсбүүк хаягт үзлэг хийсэн “...Ш.*******ийн эзэмшлийн хар өнгийн Huawei загварын гар утсыг өөрөөр нь дэлгэцийн кодыг тайлуулан, нэвтрэхэд дэлгэц хэсэгт эмээ, хүү хоёрын зураг байв. Уг гар утасны фейсбүүк апликейшнд нэвтэрч ороход “Эвээлтийн Ээж” гэсэн цагаан өнгийн өвлийн малгай өмссөн, ******* хүний зурагтай профайлтай фейсбүүк хаяг байв. ...Гэрч Ш.*******ээр уг фейсбүүк хаягаас “log out” хийлгэж, тухайн гар утсанд өөрөөр нь фейсбүүк хаягийн нэвтрэх нэр хэсэгт: , нууц үг хэсэгт: гэж нэвтрэхэд “ Бббб” гэх нэртэй шинэ фейсбүүк хаяг гарч ирсэн, уг хаягаар нэвтэрч ороход профайл хэсэгт 5’000, 10’000, 500 төгрөгийн зурагтай байсан ба “cover” хэсэгт ******* хүн, хүүхэд хоёрын дүрстэй зураг байсан. ...Уг “ Бббб” гэх хаягаас “Мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” /Mungu zeelne, zeelduulne/ гэсэн фейсбүүк группт “Mongo heregtei bol chat bich” гэсэн тайлбартай, 12 ширхэг зураг оруулсан пост байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 7-16 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ш.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар “...“ Бббб” гэх фейсбүүк хаяг ашигладаг байсан. ...2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл “ Бббб” гэсэн хаягаас зээл гаргана гэж хэлээд хүмүүс холбогдохоор нь урьдчилгаа мөнгө хийчих гэж хэлээд 5’000-30’000 төгрөг дансаар авдаг байсан. ...Би фейсбүүк дээр зээл гаргаж байна гэсэн зарын дагуу холбогдож зээл авах гэсэн боловч намайг урьдчилгаа 20’000 төгрөг хийчих гэхээр нь хийчхээд холбогдох гэхэд намайг блок хийсэн. Тухайн үед би төрөх гээд манай ээжийн бие өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоод байхаар нь өөрийн “ Бббб” гэсэн хаягаас зээл гаргана гэж ******* аймгийн нэгдсэн группт байршуулж тухай зарын дагуу хүмүүс холбогдохоор нь урьдчилгаа мөнгө хийчих гэж хэлж авчхаад хаягийг нь блок хийчихдэг байсан юм. эгч тухайн үед манай гэрийн ойролцоо байдаг байсан ба картаа хэрэглэдэггүй, түр хэрэглэж бай гэхээр нь авч хэрэглэж байсан. Г. тухайн үед манайд хамт амьдарч байсан би хүнээс мөнгө зээлж байгаа юм гэж хэлээд данс руу нь хийлгэж авдаг байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас) өгчээ. Шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл “ Бббб” гэх фейсбүүк хаягийг шүүгдэгч Ш.******* эзэмшдэг, уг фейсбүүк хаягаараа “зээл олгоно” гэж хуурч, зээлийн урьдчилгаа гэж хохирогч нараас гэрч , Г. нарын дансаар дамжуулан авсан үйл баримт тогтоогдож байна.
1.5. Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.******* нь ******* аймгийн ******* сумын нутагт байхдаа өөрийн “ Бббб” гэх хаягаар фейсбүүк бүлгэмүүдэд “зээл олгоно” гэж зар нийтэлж, улмаар зээлийн урьдчилгаа гэж 22 удаагийн үйлдлээр бусдаас нийт 384’000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд гэрч ийн Хаан банк дахь *** дугаарын дансаар, гэрч Г.гийн *** дугаарын дансаар тус тус дамжуулан авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Прокуророос шүүгдэгч Ш.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нь 22 удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч нийт 384’000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
2.3. Шүүгдэгч Ш.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ш.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгч Ш.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас), шүүгдэгчийн хүү Б.Ивээлийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт зэргээр шүүгдэгч Ш.******* нь эх, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэх дүгнэлт хийжээ. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн 22 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна. Тодруулбал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь гэмт этгээдийн хувьд гэмт санаа агшин зуур төрж, тухайн үедээ үйлдэл хийж төгссөн, эсхүл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэргийг ойлгоно.
2.3. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг 22 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх ба тодруулбал нийгэмд аюултай үйлдлээ урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар үргэлжлүүлсэн байна. Энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.
2.4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт 384’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хор уршгийн талаар тогтоогоогүй, мөн хохирогч нар хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч Ш.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар хохирогч , , , , , , , , , , , , , , Ч.Баатарчулуун нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Иймд нөхөн төлөгдөөгүй хохирогч нарын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ээс: 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 15’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч од, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 5’000 төгрөгийг гаргуулж хохирогч т тус тус олгох нь зүйтэй.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчаас гаргасан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
4.1. Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид оногдуулах ялын төрлийн талаар маргаагүй тул улсын яллагчийн шүүгдэгчид хорих ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанарыг зэргийг харгалзан тус зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоох нь үндэслэлтэй.
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлдэг. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг *******чүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасан.
Шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн *******ийн Ивээл 11 сартай хүүхдийн хамт амьдардаг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна. Тодруулбал шүүгдэгчийг гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй.
5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг *******чүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ш.*******т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ээс: 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 15’000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч од, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 20’000 төгрөгийг гаргуулж хохирогч д, 5’000 төгрөгийг гаргуулж хохирогч т тус тус олгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА