Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Г.Мөнхтүвшин

шүүгдэгч Б.Т

шүүгдэгч /хохирогч/ М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Хан-Уул дүүрэг  дугаар хороо, Дэнжийн тоот хаягт оршин суух,

 Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял, мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт М. Э

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо, дугаар гудамжны тоот хаягт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч М.Э нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хорооны нутаг дэвсгэр “юу гээд байгаа юм” гэх гэх үл ялих шалтгаанаар Б.Оыг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хорооны нутаг дэвсгэр * тоот хашааны гадаа М.Эын цээж, баруун шуунд нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

- Шүүгдэгч нар “нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Оын гэх мэдүүлэг хх-ийн 09-р хуудас/, мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.Оын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

  • Насанд хүрээгүй гэрч *ын мэдүүлэг/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Тийн мэдүүлэг/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Хын мэдүүлэг/хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны

өдрийн 9639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

  • Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг/хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,
  • Хохирогч М.Эын мэдүүлэг/хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны

өдрийн 9660 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

-  Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83, 115 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 113 дугаар тал), ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 141 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 92-94 дүгээр  тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89, 96 дугаар тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Э, Б.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт”-ийг шүүгдэгчид “гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон болно.

Шүүгдэгч М.Э нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дугаар хорооны нутаг дэвсгэр тоот хашааны гадна гадаа “юу гээд байгаа юм” гэх гэх үл ялих шалтгаанаар Б.Оыг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг  дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 0тоот хашааны гадаа М.Эын цээж, баруун шуунд нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Оын “..Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчний 1-1 тоот хашааны өнцөг дээр байрлах хүнсний дэлгүүрийн үүдэн дээр хөлөө амраагаад сандал дээр нь сууж байсан. Тэгсэн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй явж байснаа нэг залуу нь бид нараас цаг хэд болж байна гэж хэлсэн тэгсэн манай дүү цаг хэд болж байгаа талаар хэлсэн. Нэг шар өнгийн бомбор өмсөн залуу /С.Э/ нь хэд гэнээ гээд бид нар руу ойртоод ирэхээр би урдаас нь архи уучихсан байна цаашаа яв гэсэн чинь нөгөө залуу намайг барьж аваад толгойгоороо нэг удаа уруул хэсэгт мөргөсөн..” гэх мэдүүлэг /хх-09/,

- Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Б.Оын дахин өгсөн “..Манай эхнэр Т уурлаад “өөрөө хараач” гэхэд эхнэрийг “юу гэнээ” гээд ирэхэд нь би эхнэрийнхээ урдуур ороход миний уруул руу нэг удаа мөргөсөн гэтэл хамт явж байсан эрэгтэй болох Э араас нь ирээд миний зүүн хөмсөг рүү гараараа цохьсон..” гэх мэдүүлэг /хх-10-11/,

            - Насанд хүрээгүй гэрч Ү-ын “..2021 оны 10 дугаар сарын 06-ны Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа миний бие гэртээ амарч байтал 18 цагийн үед С.Э, Э, Бнар гаднаас манай гэрт орж ирсэн. С.Э, Э хоёр гаднаас манай гэрт орж ирэхдээ 2.5 литрийн багтаамжтай 2 савтай пиво барьчихсан орж ирээд хоёулахнаа хувааж ууж дуусгачихаад 20 цагийн үед С.Э гэрлүүгээ харьлаа гэж хэлэхэд Э, Б нар “явья” гэхээр нь би тэр гурвыг гэрээс гаргаж өгөх гээд Хилчний нэгдүгээр гудамжны үзүүр дээр явж байтал дэлгүүрийн гадна нэг эрэгтэй /Б.О/, 2 эмэгтэйтээ /Б.Т, Г.Х нар/ ундаа уугаад сууж байсан. С.Э нөгөө хүмүүсээс цаг хэд болж байгаа талаар асуухад хамт байсан эмэгтэй нь уурлангуй “та нар цагаа өөрсдөө хараач” гэхэд С.Э нөгөө хүмүүс дээр ганцаараа явж очоод хоорондоо маргалдаж байхдаа нөгөө эрэгтэйгийн /Б.О/ уруул руу нэг удаа мөргөчихсөн. Тэгтэл араас нь Э гүйж очоод нөгөө эрэгтэйгийн /Б.О/ зүүн хөмсөг рүү нь баруун гараараа цохиход уг эрэгтэй доош хараад тонгойгоод цагдаа дуудаарай гээд орилоод байж байхад эхнэр нь бололтой эмэгтэй /Б.Т/ Эын өмсөж байсан хувцасны захнаас нь гараараа татаж байгаад Э, тэр эрэгтэй түүний эхнэр нь бололтой эмэгтэй гурав хамт орооцолдоод жалга руу уначихсан. Тэгээд жалганд байж байхдаа нөгөө эмэгтэй /Б.Т/ Эын нүүр рүү нь гараараа цохиод байсан. Мөн Э тэр эмэгтэй рүү чи намайг хазчихлаа гээд дайраад байсан..” гэх мэдүүлэг /хх-24/,

            - Гэрч Б.Тийн “..Б.Оыг эхлээд шар өнгийн бомбор өмссөн байсан залуу /С.Э/ ирж нэг удаа уруул хэсэгт нь толгойгоороо мөргөсөн, дараа нь хар хувцас өмссөн залуу /М.Э/ нь ирж гараараа зүүн хөмсөг хэсэгт нэг удаа цохиж авсан. Зодуулсны дараа манай нөхрийн уруул хавдаж дотор талд язарч, зүүн талын хөмсөг хэсэгт задарч цус гоожсон байсан..” гэх мэдүүлэг /хх-43-44/,

            - Гэрч Г.Хын “..Өмнө огт харж байгаагүй залуучууд байсан. Манай ахыг эхлээд шар өнгийн бомбор өмссөн залуу /С.Э/ нь толгойгоороо уруул хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Дараа нь нөгөө хар өнгийн хувцас өмссөн залуу /М.Э/ нь гараараа зүүн хөмсөг хэсэгт нэг удаа цохиж авсан. Тэгээд тэд нар хоорондоо барьцалдаж авсан. * ахын зүүн хөмсөг язарч цус гарч, уруулын доод тал хавдаж дотроо зулгарсан байсан. Харин * ах тэр хоёр залууг цохиж зодсон зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх- 49-50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Э, Б.Т нар нь хууль зүйн хувьд хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, харилцан зодолдож, хэн алиныхаа эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийг гэмтлийг шууд санаатай үйлдлээр учруулсан үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /5954,5949/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос тэднийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр тус тус илэрхийлсэн тул Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Э, С.Онарт хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй, хэн алинаасаа хохирол төлбөр  нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй гэсэн байх  тул шүүгдэгч М.Э, Б.Т нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас ”шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч М.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 508 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын зүгээс “ гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх боломжтой” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.Т нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-86) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон,

харин шүүгдэгч М.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, харилцан зодолдож, хэн алиныхаа эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийг гэмтлийг учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож, эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө тус тус илэрхийлсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал /хэн аль нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн Б.Тт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч М.Эодыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг ..... хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Түүнд өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 508 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч М.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

 Шүүгдэгч Б.Т нь тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 0 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг  хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Эод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ...... зорчих эрх хязгаарлах ял,

өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 508 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 0 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т, М.Э нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР