Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр                  Дугаар 102/ШШ2019/01024                              Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,  

Нэхэмжлэгч ................ нэхэмжлэлтэй

Хариуцагч .................. холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин ............ 2002 оноос хойш Ж.Бтай хамт амьдарч байгаад 2018 онд өвчнөөр нас барсан.

 Эдний дундаас 2004 онд зээ хүү ........... төрсөн бөгөөд эхийгээ нас барсан үеэс эхлэн зээ хүү маань миний асрамжид амьдарч байна.

Энэ хугацаанд Ж.Бт хүүгээ өсгөх, хүмүүжүүлэх санал тавихад татгалзсан.

Иймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/163 дугаартай захирамжаар зээ хүү Б.Ням-Очирын асран хамгаалагчаар намайг тогтоосон тул эцэг Ж.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

        

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Хашчимэгтэй амьдраад, бидний дундаас хүү Ням-Очир төрсөн.

Эхнэрээ нас барсны дараа хадам ээжийг багш хүн болохоор хүүг минь сайн хүн болгож өсгөх байх гэж бодоод, өөрөө өсгөхөөс татгалзсан.

Одоо би “РСЦ” ХХК-нд гагнуурчнаар ажилладаг. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө.

Иймээс зээл, байрны түрээс, сард төлөх төлбөрүүд өндөр байгаа тул  хүүхдийн тэтгэмжийг уян хатан тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Ж.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.         

            

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

С.Хашчимэг, Ж.Б нар 2002-2008 оны хооронд хамтран амьдарч байхдаа 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Ням-Очирыг  төрүүлж, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Г-2063 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүү Б.Ням-Очир төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод  үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Ж.Баар сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Ням-Очирыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31233 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү ................ 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг ...................... сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ж.Баас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг Д.Лд даалгасугай.

4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31233 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА