| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0072/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Г.*************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.***************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ****************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.*************** нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамж, 21 тоотод П.***************, Б.***************, Н.*************** нарыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар уурлаж, хохирогч П.***************ын нүүрэнд өшиглөн эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.*************** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ер нь байнга архи уудаг болсон. Би ***************ыг архи уугаад байхаар нь уур хүрээд “та нар битгий архи уугаад бай, би өвчтэй, зовлонтой хүн хардаг” гэж хэлдэг. 12 дугаар сарын 07-ны өглөө Төгсөө, ***************а хоёртой таарсан. Надаас 10,000 төгрөг асуусан. Би “та нар архи уух гэж байгаа биз” гээд өгөөгүй. Би 13 цагийн үед ирсэн. Гэтэл тэд нар архи ууж байсан. Би уурлаад ***************агийн ар нуруу руу нэг цохиод, Төгсөөг өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн ************** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч П.***************ын: “Найз ***************а 10 цагийн үед ирээд “гарья, ганц юм” ууя гээд бид хоёр гараад явж байтал *************** таарсан. Дэлгүүр ороод 0,75 литрийн архи аваад Од ахын гэрт очиж уусан. Тухайн айлаас гараад дахин нэг шил 0,75 литрийн архи аваад 14 цагийн үед ***************ийн байшинд орж уусан. Бид нар ууж байтал ***************ийн аав *************** гуай орж ирээд “архи уулаа” гэж уурлаад Нацагийн нуруу руу модоор нэг удаа цохисон. ***************а Бямбаа ахыг тэврээд барьж байхад би газар сууж байтал миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний амнаас цус гарсан. ...Би томографикийн зураг 100,000 төгрөгөөр авахуулсан. Мөн шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр үзүүлсэн. Өвчин намдаах эм 10,000 төгрөгөөр, 20,000 төгрөгөөр өөр нэг эм авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Архи уусан миний буруу” гэх мэдүүлэг (хх-14-15),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.13-ны өдрийн 180 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.***************ын биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-33-34),
Гэрч Б.***************ийн: “...Дахиж дэлгүүр ороод ***************а 0,75 литрийн архи аваад манай гэрт орсон. Архи уух гээд задлаж байтал аав орж ирээд “архи уулаа” гээд ***************агийн нуруунд модоор нэг удаа цохисон. ***************а аавыг тэврээд бариад авсан. Тэр үед аав хөлөөрөө Төгсөөгийн нүүр хэсэг рүү өшиглөсөн. Манай бага дүү Улаанаа орж ирээд аавыг аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-20-21),
Гэрч Н.***************ийн: “...***************ийн гэрт ороод архийг ууж байтал ***************ийн аав *************** орж ирээд “та нар архи уулаа” гэж уурлаад намайг нуруунд богинохон модоор нэг удаа цохисон. Би босоод тэврээд бариад авсан. Тухайн үед *************** миний баруун гар талд газарт хэвтэж байсан. Тэгтэл *************** намайг тэврээд барьж байхад ***************ыг өшиглөх шиг болсон. *************** руу харахад уруул хэсэг нь бомбойгоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-23-24),
Гэрч С.*****н: “...Манай ах *************** өглөө 10 цагийн үед ***************а ахтай хамт гараад явсан. 14 цагийн үед орж ирсэн. Нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Би “хэн зодсон юм бэ” гэж асуухад *************** ах намайг өшиглөсөн гэж хэлсэн. ***************ийн гэрт ороход хүн байгаагүй, байшингийн шалан дээр цус болчихсон байсан. Би гэртээ очоод цагдаа дуудах гэтэл ах “хэрэггүй” гэж хэлсэн. 17 цагийн үед би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хх-30),
Шүүгдэгч Г.***************ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гарах гэж байхад манай хүү ***************, түүний найзууд ***************а, Төгсөө нар архи уух гээд надаас 10,000 төгрөг асуухаар нь би “та нар битгий архи уугаад байгаарай” гээд явсан. Үдээс хойш байшинд нь засвар хийх гээд ортол манай хүү ***************, түүний найзууд ***************а, Төгсөө нар архи хэрэглэж байхаар нь уур хүрээд ***************агийн нуруу хэсэг рүү “та нар яасан их архи уудаг юм бэ?” гээд нэг удаа жижиг модоор цохисон. ***************а “уучлаарай ахаа” гээд намайг тэврээд бариад авахаар нь би түүний хажууд газарт байсан Т****гийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ***************а намайг тэврээд байшингаас гаргасан. ***** араас амнаас нь цус гарчихсан гараад ирсэн. Би “та нар гэртээ харь” гээд гэр лүүгээ орсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-54-56),
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-6-9), хохирлын баримт (хх-38), эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хх-59),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-60), үл хөдлөх хөрөнгөтэй лавлагаа (хх-62), жолоочийн лавлагаа (хх-63), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-64), хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (хх-81), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-84, 85), хохирол төлсөн баримт (хх-87), банкны дансны хуулга (хх-88), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-89-90), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-91) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.*************** нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************** гудамж, 21 тоотод иргэн П.***************, Б.***************, Н.*************** нарыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар уурлаж, хохирогч П.***************ын нүүрэнд 1 удаа өшиглөн эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч П.***************ын “...Бид нар архи ууж байтал ***************ийн аав *************** гуай орж ирээд “архи уулаа” гэж уурлаад *****гийн нуруу руу модоор нэг удаа цохисон. Миний нүүрэнд нэг удаа өшиглөсөн, амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), гэрч Б.***************ийн “...аав орж ирээд “архи уулаа” гэж хэлээд ***************агийн нуруунд модоор нэг удаа цохисон. ...Аав нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хх-20-21), гэрч Н.***************ийн “...***************ийн аав *************** орж ирээд “та нар архи уулаа” гэж уурлаад намайг нуруунд богинохон модоор нэг удаа цохисон. *************** намайг тэврээд барьж байхад ***************ыг өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг (хх-23-24), гэрч С.Сумъяабазарын “...би хэн зодсон юм бэ? гэж асуухад *************** ах намайг өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-30), шүүгдэгч Г.***************ын “...миний уур хүрээд ...******ийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-54) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.***************ын “архи уулаа” гэх шалтгаанаар хохирогч П.***************ын нүүрэнд 1 удаа өшиглөн хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.***************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 100,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн (хх-38), хохирол бүрэн төлөгдсөн (хх-87), хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-15, 85)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.*************** нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************** тоотод П.***************, Б.***************, Н.*************** нарыг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ” гэх шалтгаанаар уурлаж, улмаар П.***************ын нүүрэн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.*************** “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч өөрийн хүү болон түүний найз нарыг ахуйн хүрээнд архидан согтуурч байхад нь “архи уулаа” гэх шалтгаанаар уурлан хохирогчийн нүүрэнд нэг удаа өшиглөн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 67 настай буюу өндөр насны тэтгэвэрт байдаг, ар гэрийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.*************** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ********* ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***************ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*************** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.*************** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР