| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0192/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/200 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/200
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч П.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.**********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.********** нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод хохирогч Э.**********тай “хөзөр тоглож байгаад булхайцлаа” гэх асуудлаас үүдэн маргалдаж, түүний толгой руу бөгжтэй гараараа цохин “тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч П.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн *************** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.**********ын: “2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед гэртээ өөрийн дүү **********, **********ын эхнэр ********** нарын хамт байхад манай найз **********, хамаатныхаа дүү **********ын хамт ирсэн. Ингээд **********, **********, ********** бид дөрөв баяр тэмдэглээд 0.75 литрийн гурван шил архи уугаад хөзөр тоглосон. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг хүртэл хөзөр тоглосон. ********** найз маань ********** бид хоёрыг нийлж булхайцаад байна гэж уурлаад **********ыг бос, доороо хөзөр нуусан юм биш биз гээд босож суулгаад байсан. Тэгэхээр нь би **********т “Чи одоо болио” гээд цээж рүү нь гараараа зөөлөн түлхсэн. Тэгтэл ********** миний толгойн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Бөгжтэй гараараа цохисноос толгойн баруун зулай хэсэгт бага зэрэг хагараад цус гарсан. Нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-9-11),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.11-ний өдрийн 1419 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.**********ын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хх-32-33),
Гэрч Э.**********ын: “2022 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 00 цагаас хойш гэртээ төрсөн ах **********, ахын найз **********, хамаатны дүү ********** нарын хамт архи уугаад хөзөр тоглосон. Тоглоомоос болж ********** ********** ахын толгой руу бөгжтэй гараараа нэг удаа цохиход толгойноос нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-24-25),
Гэрч Н.**********ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үед сэрэхэд ********** ах **********ыг дарамтлаад маргалдаад байсан. ********** ах ********** ахыг “чи болиоч” гээд хоорондоо маргалдахад ********** ах ********** ахын толгой руу гараараа нэг удаа цохиод толгойноос нь цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-30),
Шүүгдэгч П.**********ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...бид нар хөзөр тоглоод 0.75 литрийн 3 шил архи ууцгаасан. **********, ********** хоёр булхайцаад байх шиг сэжигтэй санагдахаар нь уур хүрээд **********ыг “чи яагаад булхайцаад байгаа юм, доороо хөзөр хийсэн бос доо” гэж хэлээд **********ыг шалгаж байхад ********** намайг “чи одоо болиоч” гээд цээж рүү гараараа нэг удаа зөөлөн түлхэхээр нь уур хүрээд **********ын толгой хэсэгт гараараа нэг удаа цохиход толгойноос цус гарсан. ...Би найз Э.**********аас уучлалт гуйсан, цаашид дахин гэмт хэрэг гаргахгүй” гэх мэдүүлэг (хх-49),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-70), банкны депозит дансны хуулга (хх-50-61), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-63), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-64), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-65), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-90, 91), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-94), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-95) зэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ****, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд, албан бичиг (8 хуудас), шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолын хуулбар (1 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.********** согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод хохирогч Э.**********тай “хөзөр тоглож байгаад булхайцлаа” гэж маргалдан толгой руу нь бөгжтэй гараараа цохиж “тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.**********ын “...Бид нар архи ууцгаасан. ********** булхайцаад байна гэж уурлаад ...миний толгойд бөгжтэй гараараа нэг удаа цохиход баруун зулай хэсэгт бага зэрэг хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-9-11), шүүх эмнэлгийн 1419 дүгээр “1. Э.**********ын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-32-33), гэрч Э.**********ын “...Бид нар архи уусан. Тоглоомоос болж ********** ********** ахын толгой руу нь бөгжтэй гараараа нэг удаа цохиход цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-24-25), гэрч Н.**********ийн “...********** ах ********** ахын толгой руу гараараа нэг удаа цохиод...” гэх мэдүүлэг (хх-30), шүүгдэгч П.**********ын яллагдагчаар өгсөн “...Би найз Э.**********аас уучлалт гуйсан, цаашид дахин гэмт хэрэг гаргахгүй” гэх мэдүүлэг (хх-49) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.**********ын “хөзөр тоглож байгаад булхайцлаа” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч Э.**********ын толгойд бөгжтэй гараараа нэг удаа цохин хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 8000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-11), “Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын талаар маргаан байхгүй” гэх хүсэлт (хх-91)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.********** нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод хохирогч Э.**********тай “хөзөр тоглож байгаад булхайцлаа” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгой руу бөгжтэй гараараа цохисоны улмаас “тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч П.********** “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурч, хөзөр тоглож байгаад булхайцлаа гэх шалтгаанаар уурлан хохирогчийн толгойд бөгжтэй гараараа нэг удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 8000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.**********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт ********** **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР