| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/183 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
хохирогч М.************,
шүүгдэгч П.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.************ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ********************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.************ 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Баянхайрханы *********** хохирогч М.************г “тээврийн хэрэгслээрээ хашаа мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд зулгаралт, 2 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч П.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа мэдэж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хашааны хаалга мөргөснөөс болж маргалдаад нүүрэнд нь гараараа цохисон. Хохирол төлбөрт 3,500,000 төгрөг өгсөн. Цаашдаа гэм буруутай үйлдэл хийхгүй” гэв.
Хохирогч М.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тээврийн хэрэгслээ хөдөлгөх гэж байгаад айлын хашаа мөргөсөн. Хоёулаа гарч ирээд маргалдаад энэ залуу намайг цохиод ийм зүйл болсон. ************ээс өөр хүн миний биед халдаагүй. Цуг байсан хүн нь салгасан. Хохиролд 3,500,000 өгсөн, нэмж нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2108030420098 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.************гийн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын залуу ************ бид 2 машиндаа ачаагаа ачаад явах гэж байсан. Зам халтиргаатай байсан ба ************ ухраад хүч аваад гарчих гэхэд хойшоогоо ухарч байгаад айлын хашаа шүргэчихсэн, “урагшлаарай айлын хашаа руу орчихлоо” гэж хэлсэн. Тэр айлаас 2 залуу гарч ирээд “яагаад манай хашааг мөргөөд байгаа юм” гэхээр нь “ахын дүү уучлаарай” гээд би гуйсан. “Танай хашаа яагаач үгүй байгаа биз дээ” гэсэн чинь саарал цамцтай залуу намайг учир зүггүй цохиод, газар унасан чинь дээрээс дэвсээд, хар куртиктэй нь “чамд би дээрэлхүүлэхгүй ээ чи муу юу юм бэ” гээд байсан. Би “болиоч ээ” гээд хугарчихсан хиймэл шүдээ бариад босоход “чи муу наад хугарчихсан хиймэл шүдээ хэдээр үнэлээд байгаа юм бэ пизда минь гэсэн”. Саарал цамцтай залуухан нь миний нуүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Босоод ирэхэд хоёр шүд эвгүй болчихсон өвдөөд байсан. ...Ер нь эхэлж цохисон арай залуухан нь /П.************/ эхлээд цохиход миний дээд талын 3, 4 дүгээр үүдэн шүд санжигнаад хөдөлчихсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-9-11, 13),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.02-ны өдрийн 11961 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. М.************гийн биед дээд уруулд зулгаралт, хоёр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хх-31-32),
Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “************гийн биед хийсэн үзлэгээр дээд зүүн 2, 3-р шүд ганхан хөдөлж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Тэргэл дент” шүдний эмнэлгээр дээрх 2 шүдийг авхуулсан байсан. Дээрх шүднүүд нь тогтох боломжгүй өөрийнх нь шүд байсан” гэх мэдүүлэг (хх-29),
Гэрч Б.************ийн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдвэрээсээ ************ ахтай хамт гарах гэж байсан. Бонго маркийн ачааны автомашинаа ************ ахыг гарч иртэл гээд эргүүлж байгаад айлын хашаа шүргэчихсэн. Шүргэчихээд бууж харчхаад гайгүй байхаар нь жаахан урагшилж байтал шүргэсэн хашааны айлаас 2 залуу гарч ирсэн. ************ ах ирээд “2 дүү уучлаарай, санамсаргүй мөргөчихлөө” гэж хэлсэн чинь хар куртиктэй залуу нь “би чиний дүү байснаа санахгүй юм байна шүү” гээд мангасдсан. ************ ах дахиад “за уучлаарай” гээд уучлалт гуйсан. Би машин дотроосоо харсан. Хар куртиктэй нь намайг “пизда минь буугаад ир” гээд би буугаад “уучлаарай ах нар санамсаргүй мөргөчихлөө” гээд хэлсэн чинь цаанаас нь гарч ирсэн саарал цамцтай залуу манай ************ ахыг зүүн талын шанаа хавьцаа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-18-20),
Шүүгдэгч П.************ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим хашаан мод дуугарах чимээ сонсогдсон. ...хашаа мөргөчихсөн байна гэтэл “харсангүй, чи яасан сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байтал халаасандаа гараа хийчихээд өөдөөс давшлаад дайраад байхаар нь би нүүрэн тус газар нь 1 удаа цохитол газар унасан. Амнаас нь цус шүүрээд хиймэл шүдээ бариад босож ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх-46-48),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-70), хохирлын баримт (хх-51), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-54), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-55), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-56), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-57), банкны депозит дансны хуулга (хх-59-61), АСАП сангийн лавлагаа (хх-67-69), хохирогчийн “эмчилгээний зардалд 3,500,000 төгрөгийг хүлээн авсан” гэх хүсэлт (хх-76) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.************ 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************** гудамжинд хохирогч М.************г “тээврийн хэрэгслээрээ хашаа мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд зулгаралт, 2 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.************гийн “...саарал цамцтай залуухан нь эхлээд миний нуүрэнд цохисон, тэр үед миний дээд талын 3, 4 дүгээр үүдэн шүд санжигнаад хөдөлчихсөн...” гэх мэдүүлэг (хх-9-11, 13), шүүх эмнэлгийн 11961 дүгээр “1. М.************гийн биед дээд уруулд зулгаралт, хоёр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-31-32), гэрч Б.************ийн “...саарал цамцтай залуу ************ ахыг зүүн талын шанаа хавьцаа 1 удаа цохисон, ...шүд хөдөлчихсөн...” гэх мэдүүлэг (хх-18-20), шүүгдэгч П.************ийн “...би нүүрэнд нь гараараа 1 удаа цохитол газар унасан. Амнаас нь цус шүүрээд хиймэл шүдээ бариад босож ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх-41-43) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.************ийн хохирогч М.************г “тээврийн хэрэгслээрээ хашаа мөргөлөө” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримтаар 6,350,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 3,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг бүгдийг нь авсан болно” гэх хүсэлт (хх-76)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.************ нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* гудамж хохирогч М.************г “тээврийн хэрэгслээрээ хашаа мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “дээд уруулд зулгаралт, 2 шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд гараар цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар 6,350,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 3,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин ************ болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа гар утас засварын газар ажиллуулдаг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч П.************ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ********** ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.************ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.************ийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.************ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ************ болтол шүүгдэгч П.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР