Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ж.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.************ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод хохирогч Б.************ийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. ************ нь надтай цуг ажил хийж байсан. Тухайн үед би согтуу байсан. Цагдаа дуудахаар нь гараад явсан. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.************ийн: “2021 оны 12 дугаар сарын 05-ны орой зүс таних ************ын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Үнэнхүүгийн гэрт очиж 2 шил 0,75 литрийн архи уусан. Үнэнхүү ************ыг манайхаас зайл гэж хэлсэн. ************ “би яахаараа зайлдаг юм гээд тэр хоёр маргалдаад ************ Үнэнхүүгийн нүүр рүү гараараа цохисон. Би Үнэнхүүг өмөөрөөд ************ыг барьж аваад боль гэхэд чамд хамаагүй гээд маргалдаад “казах хүн хүнтэй муудалцсан бол заавал цусыг нь үздэг юм гээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Миний хамраас цус гарахаар нь би одоо больё, цус гарчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй, баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-13-14, 17),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.10-ны өдрийн 85 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.************ийн биед хамар ясны хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон уд************н үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудлахгүй. 5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног дотор үүссэн байх боломжтой байна...” гэжээ (хх-30-31),

Гэрч Үнэнхүүгийн:Тухайн өдөр гэртээ унтаж байтал өглөө 09 цагийн үед зүс таних ************, ************ /************/ нар хамт орж ирсэн. Тэгээд ************ 1 шил архи авч ирснийг хувааж уусан. ************ унтчихсан. Тэр хойгуур би ************ыг архи авч ирлээ гээд бид хоёр маргалдсан. ************ сэрээд намайг өмөөрөөд ************тай маргалдсан. Тэгтэл ************ ************ийн нүүрэнд 2-3 удаа цохисон. Тэр хоёр харилцан зодолдоод байхаар нь би салгасан. ************ дахин нэг шил архи авч ирэхээр нь би уухгүй, цагдаа дуудлаа гээд гарчхаад ороод ирэхэд дахин зодолдсон байдалтай, ************ийн уруулаас цус гарсан байсан. “Та нар больцгоо гэхэд ************, ************ гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-24-25),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-50) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.************ согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн **********тоотод хохирогч Б.************тэй маргалдан, нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.************ийн “...бид нар архи уусан. ************ миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-13-14, 17), шүүх эмнэлгийн 85 дугаар “1. Б.************ийн биед хамар ясны хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон уд************н үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-30-31), гэрч Үнэнхүүгийн “...бид нар архи уусан. ************ ************гийн нүүрэнд 2-3 удаа цохисон. ...************ийн уруулаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-24-25) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.************ын согтуурсан үедээ, хохирогч Б.************ийг “зайл гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-14, 17)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.************ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 13а тоотод Б.************ийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар “заавал цусыг нь үзнэ” гэж хохирогчийн нүүрэнд 2-3 удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цагийн ажил эрхэлдэг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй)-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ж.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (том оврын тээврийн хэрэгслийн жолооч гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Ж.************ыг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.************ хувиараа хөдөлмөр эрхэлж (том оврын тээврийн хэрэгсэл жолооддог гэх, цагийн ажил эрхэлдэг), орлого олдог гэх нөхцөл байдал гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг төдийгүй шүүгдэгч ******************* хамт амьдардаг ахуй, нөхцөлийг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** самай овогт *********** ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.************ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.************ыг 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.************ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР