Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч С.*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.***********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.*********** согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод хохирогч Д.***********ыг “уусан идснээ шингээ” гэж хэлсэнд уурлан нүүрэн хэсэгт гараараа цохих, толгойн хэсэгт сандлаар цохиж зодон, биед нь зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Согтуудаа уурлаад цохисон. Гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.***********ын: “..***** ахтай уулзахаар 18 цагийн үед архи аваад гэрт нь очсон. ****** ах бараг эрүүл, үл таних 2 эрэгтэй халамцуу архи ууж байсан. *********** гэх эрэгтэй үг таслаад намайг яриулахгүй, чи хаанахын бацаан юм, 100 айлын горьдлого дээр зогсдог юм уу гээд байхаар нь би ***** ахад “Би тухтай сууж болохгүй юм байна” гэж хэлсэн. *********** намайг өдөөд байсан. Тэгэхээр нь “Чи наад уусан идсэн юмаа шингээ” гэж хэлсэн чинь *********** миний нүүр хэсэг рүү гараараа цохиод, толгой руу модон сандлаар цохисон. *********** эмчилгээнд гарсан 180,000 төгрөгийг төлж уучлалт гуйсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-8-9),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.22-ны өдрийн 542 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.***********ын биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-11-12),

Гэрч С.***********ийн: “...***********, *********** бид нар архи уусан. ***********, *********** хоёр маргалдаад байх шиг байсан. *********** надад “Энэ их зэвүүн бацаан юм аа” гээд байсан. *********** ***********ыг “хөгшин төгцөг” гэж хэлж байгаа сонсогдоод барилцаад авсан. Давхаралдаж унаад *********** босох үедээ модон сандлаар түүний толгойд нэг удаа цохисон. Толгойн орой хэсэг хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-23),

Гэрч Ц.***********гийн: “...Бид нар архи уугаад юм ярьж байхад ***********, *********** хоёр маргалдаад байсан. Намайг нөгөө талын жижиг өрөөнд ороод гараад ирсэн чинь барьцалдаад авсан байхаар нь салгахаар очих үед давхарлалдаад унасан. Би дээр нь байсан ***********ыг салгаад ***********ыг босгох гэхэд *********** жижиг модон сандлаар түүний толгой руу цохисон чинь цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хх-68-69),

Шүүгдэгч С.***********ын яллагдагчаар өгсөн:...*********** гэх залуу орж ирээд хамт архи уусан. Би үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг (хх-63),

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-54), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-39), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-40), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй талаарх лавлагаа (хх-41), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-40), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-41), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-42), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-43), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-44), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-45-46), “**** ХХК-ийн “С.*********** тус компанид ажилладаг, сарын үндсэн цалин 600,000 төгрөг” гэх тодорхойлолт (хх-47), банкны дансны хуулга (хх-48-53), шүүгдэгч, хохирогчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-76, 77), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-79), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” санал (хх-81-82) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.*********** согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ***********оотод хохирогч Д.***********ыг “уусан идснээ шингээ” гэж хэлсэнд уурлан нүүрэнд гараараа, толгойд сандлаар цохиж зодон, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.***********ын: “...Бид нар архи уусан. *********** миний нүүр хэсэг рүү гараараа, толгой руу модон сандлаар цохисон... гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 542 дугаар “1.Д.***********ын биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-11-12), гэрч С.***********ийн “...Бид нар архи уусан. *********** босох үедээ түүний толгойг модон сандлаар нэг удаа цохисон...гэх мэдүүлэг (хх-23), гэрч Ц.***********гийн “...Намайг нөгөө талын жижиг өрөөнд ороод гараад ирсэн чинь хоорондоо барьцалдаад авсан байхаар нь салгахаар очих үед давхарлалдаад газарт унасан. *********** жижиг модон сандлаар түүний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (хх-68-69), шүүгдэгч С.***********ын...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-63) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.***********ын согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч Д.***********ын нүүрэнд гараар, толгойд модон сандлаар цохин хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, эмчилгээний зардалд 180,000 төгрөг төлсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-9, 77)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод хохирогч Д.***********ыг “уусан идсэнээ шингээ” гэж хэлсэнд уурлан нүүрэн хэсэгт нь гараараа цохих, толгойн хэсэгт сандлаар цохих зэргээр зодсоны улмаас биед нь зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.*********** “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр лүү гараар, толгойд модон сандлаар цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 180,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ********** ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***********ыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*********** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.***********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР