Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

                                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                                      А.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга                        Ж.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Н.*******,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар  Cэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа, *******-Уул  аймгийн ******* сумын 2 дугаар баг, 30-15 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх ******* овогт *******ийн *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цахилгаан түгээх дэд станц дээр ажиллаж байх үөдээ согтуугаар С.ын цээжний зүүн хэсэгт буюу ар талд хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

         Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С. мэдүүлэхдээ: “Ажил тарсны дараа манай ажлынхан бөөнөөрөө 1 шил архи хувааж уусан. Уг архийг уучихаад Цагааннуур сумын төв рүү хонох байр руугаа ажлынхантайгаа машинтай явсан. Явах зуур машины ард , ******* нар хоорондоо маргалдаад байсан ба машинаас буугаал байрны гадаа хоорондоо маргалдсан. нь *******д чи хүн болгон руу үсчээд битгий юм яриад бай, хэтэрхий согтчихсон байна гэхэд ******* үгэнд нь орохгүй байсан. Тэгээд би г боль гээд татаж аваад гэр рүүгээ аваад явах гэтэл ******* араас ирээд хутгалсан... ******* нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, гомдол санал,нэхэмжлэхгүй ” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б. мэдүүлэхдээ: “...Тэнд байж байтал ******* Ганзоригтой маргалдаад хун амьтан юм хэлэхэзр өмнөөс нь асаад согтуурхаад байсан. Тэгээд Жалнай ах бид хоёр *******г энд хонуулаад яах юм Ганзоригтой маргалдах юм байна гээд машинд суулгаад бригад дээр ирсэн хүмүүсийн хамт аваад явсан. Машинд явж байхдаа би *******д унтаж амар гэсэн чинь өөдөөс чи миний юу хийхийг заахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Цагааннуур суманд байрлаж байгаа газарт очоод машинаас буугаад барьцалдаж авсан. Энэ үед Жалнай, ах нар салгасан. Тэгсэн ах хутгалуулсан байсан. Жалнай ах сүүлд нь ******* гутлын турийнээсээ хутга гаргаж ирээд ыг хутгалчихсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Орхонбаатар мэдүүлэхдээ: “...Замд *******, нар маргалдаад байсан..би өглөө ажилтай одоо боль гэсэн. Тэгээд станцын байрны гадна ирэхэд *******, нар маргалдаад байсан ба би бие засчихаад иртэл хоорондоо маргалдаад орилолдох чимээ гарсан. Би тамхиа хаяад яваад очтол Жаланаа *******г дээрээс нь дараад хэвтэж байсан. Жаланаа надад *******гийн гардахыг аваадах гэхээр нь *******гийн гарыг дэлгээд автал төмөр хутга байсан. ын зүүн суганаас бариад автал өмсөж явсан футболк нь нойтон байсан. Тэгээд гараа хартал цус болсон байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жаланаажав “...“...Би *******г түлхээд газарт дараад авсан. Дараад байж байтал ын зүүн хавирганаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

*******-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02 дугаартай “...С.ын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийп үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно....” гэх дүгнэлт /хх-ийн 45-48 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4-5 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 6-9 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49-50 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Оршин суугаа хаягийн лавлагаа, /хх-ийн 66 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 67 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 68 дугаар тал/,

Дансны хуулга, /хх-ийн 69-78 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цахилгаан түгээх дэд станц дээр ажиллаж байх үөдээ согтуугаар С.ын цээжний  ар талд зүүн хэсэгт  хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С. мэдүүлэхдээ: ..., ******* нар хоорондоо маргалдаад байсан ба машинаас буугаал байрны гадаа хоорондоо маргалдсан. нь *******д чи хүн болгон руу үсчээд битгий юм яриад бай, хэтэрхий согтчихсон байна гэхэд ******* үгэнд нь орохгүй байсан. Тэгээд би г боль гээд татаж аваад гэр рүүгээ аваад явах гэтэл ******* араас ирээд хутгалсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б. мэдүүлэхдээ: “...  бид хоёр Цагааннуур суманд байрлаж байгаа газарт очоод машинаас буугаад барьцалдаж авсан. Энэ үед Жалнай, ах нар салгасан. Тэгсэн ах хутгалуулсан байсан. Жалнай ах сүүлд нь ******* гутлын турийнээсээ хутга гаргаж ирээд ыг хутгалчихсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Орхонбаатар мэдүүлэхдээ: “...*******, нар маргалдаад байсан ба би бие засчихаад иртэл хоорондоо маргалдаад орилолдох чимээ гарсан. Би тамхиа хаяад яваад очтол Жаланаа *******г дээрээс нь дараад хэвтэж байсан. Жаланаа надад *******гийн гардахыг аваадах гэхээр нь *******гийн гарыг дэлгээд автал төмөр хутга байсан. ын зүүн суганаас бариад автал өмсөж явсан футболк нь нойтон байсан. Тэгээд гараа хартал цус болсон байсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жаланаажав мэдүүлэхдээ: “...Би *******г түлхээд газарт дараад авсан. Дараад байж байтал ын зүүн хавирганаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

*******-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02 дугаартай “...С.ын биед цээжний зүүн талд хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийп үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно....” гэх дүгнэлт /хх-ийн 45-48 дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас О.*******гийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч С.ын нэхэмжилсэн эмчилгээний зардал буюу хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг шийтгэлийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна.

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж  үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч С. нь гомдол саналгүй, шүүгдэгч О.******* нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэсэн мэдүүлгийг /хх-ийн 18 дугаар тал/  үндэслэн  шүүгдэгч О.*******г энэ шийтгэх тогтоолоор  бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

Энэ хэгийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй бөгөөд шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч О.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                                                   ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ