Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Болорчимэг,

Улсын яллагч                        А.Энхтуяа,

Шүүгдэгч С.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандагийн Батсайханд холбогдох эрүүгийн 2231001470172 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автокранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Их тойруу” гудамж, 73-11 дүгээр байр, 52 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Сандагийн Батсайхан, /РД:МЭ80081676/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Батсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 53.05 м2 талбайг эвдрэлд оруулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 47.978 төгрөгний хохирол, 116.117 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хьюндай 2800 экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 42.280 төгрөгийн шууд хохирол, 182.988 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батсайхан мэдүүлэхдээ: “...Би холбогдсон гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй, буруугаа ойлгож байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Эрдэнэбулган мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч К.Хуаныш мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 15-ны өдөр Э.Мөнхбаяр найз маань манай гэрт ирж Хэрээн голд эксковатор барих уу гэхээр нь би зөвшөөрч М.Мөнхбатын Зил-131 маркын тээврийн хэрэгсэлтэй Мөнхбаяр, Баяраа бид гурав Хэрээн гол руу явсан. Маргааш өглөө нь  Батсайханы Hyundai 2800 маркын эксковатороо асааж өөрөө унаж ухсан гэх газар руу явсан. Тэгээд хэсэг байж байгаад Батсайхан болж өгдөггүй ээ, чи нэг унаад энийг цөмлөөд өгөөч гэж гуйхаар нь би тухайн эксковаторыг унаж тухайн зааж өгсөн газрыг нь ухаж өгөөд байж байтал цагдаа ирээд бид нар зогссон. Батсайхан нь энэ өдөр намайг эксковатор бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд надад тухайн газар ухах талаар зааварчилга өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Түвшинжаргал мэдүүлэхдээ:  “...Намайг Мөнхбатын 220 маркын эксковаторт засвар хийгээд байж байхад Шарав гэх иргэний 3000, Батсайханы 2800, маркын улаан өнгийн эксковаторууд нь засвар үйлчилгээ хийгээд дээшээ очиж ажилласан. Ойролцоогоор 2 цаг ажилласан...”гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Батжаргал мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 16-ны өдөр намайг гэрт гамбир хийгээд байж байхад Мөнхбатын эксковаторт дарханаас ирсэн хүн гагнуур хийж байсан ба нөгөө гурван эксковатор дээшээ гол дээр оччихсон ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тухайн 3 эксковатор нь дээшээ очиж ажилласан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Чулуунзаяа мэдүүлэхдээ: ”...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгонд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Миний хувьд машин техник засдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр танил залуу С.Батсайхан нь экскаватор засаад өгөөч гэж гуйсан. Улмаар бид хоёр Хэрээн гол нэртэй газар руу очсон бөгөөд тухайн газар очиход Hyundai 2800 маркийн С.Батсайханы экскаватор байсан. Тэгээд бид хоёр 2022 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдөр засвар хийгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр засвар хийж дууссан. Улмаар С.Батсайхан нь засвар дууссан гээд ажиллагааг нь шалгаж үзье гээд Hyundai 2800 маркийн экскаватороо асааж дээшээ очиж буудаж үзээд байж байтал цагдаа ирсэн. ...Hyundai 2800 маркийн экскаватор унаж газар ухан гитаран буу буюу алт угаах төхөөрөмжид шороо хийж буудаж байсан... 20-30 минут болсон. 5-6 шанага шороо ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар тал/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 8/1814 дугаартай албан бичиг, /хх-ийн 58-59 дүгээр тал/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ны шинжээчийн “...Иргэн С.Батсайхан нь 53.05 м2 талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр батлагдсан бөгөөд тус талбайд учруулсан хохирол нь 47.978 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн зардал 116.117 төгрөг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 67-74 дүгээр тал/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ны шинжээчийн “...иргэн С.Батсайхан нь 19.1 м2 талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр батлагдсан бөгөөд тус талбайд учруулсан хохирол нь 42.280 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн зардал 110.808 төгрөг болсон...” гэх дүгнэлт, /хх-ийн 200-210 дүгээр тал/,

Ашид Билгүүн ХХК-ны ТХҮ-822-3922 дугаартай “...хьюндай 2800 эксковатор 9 сая төгрөг, кошин маркийн поомп 2 ширхэг 700.000 төгрөг, гитаран буу 1 ширхэг 600.000 төгрөг нийт 10.300.000 төгрөг” гэх дүгнэлт, /хх-ийн 111-112 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч С.Рагчаагийн “...би дүү С.Батсайханд 58 сая төгрөгөөр худалдсан боловч мөнгөө өгөөгүй тул экскаватороо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 5, 167  дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 07-21, 168-180 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / 1 дүгээр хх-ийн 113-114, 211-212  дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 117-119, 232-233 дугаар хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 156 дугаар тал/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 160 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, / 1-р хх-ийн 126 дугаар тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 127 дугаар тал/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 128 дугаар тал/,

Зээлийн мэдээллийн лавлагаа, /хх-ийн 129 дүгээр тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 131 дүгээр тал/,

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 132 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 133 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 134 дүгээр тал/,

Дансны хуулга, /хх-ийн 136-148 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Батсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 53.05 м2 талбайг эвдрэлд оруулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 47.978 төгрөгний хохирол, 116.117 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 мөн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хьюндай 2800 экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 42.280 төгрөгийн шууд хохирол, 182.988 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлосон болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Эрдэнэбулган мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч К.Хуаныш мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 15-ны өдөр Э.Мөнхбаяр найз маань манай гэрт ирж Хэрээн голд эксковатор барих уу гэхээр нь би зөвшөөрч М.Мөнхбатын Зил-131 маркын тээврийн хэрэгсэлтэй Мөнхбаяр, Баяраа бид гурав Хэрээн гол руу явсан. Маргааш өглөө нь  Батсайханы Hyundai 2800 маркын эксковатороо асааж өөрөө унаж ухсан гэх газар руу явсан. Тэгээд хэсэг байж байгаад Батсайхан болж өгдөггүй ээ, чи нэг унаад энийг цөмлөөд өгөөч гэж гуйхаар нь би тухайн эксковаторыг унаж тухайн зааж өгсөн газрыг нь ухаж өгөөд байж байтал цагдаа ирээд бид нар зогссон. Батсайхан нь энэ өдөр намайг эксковатор бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд надад тухайн газар ухах талаар зааварчилга өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Түвшинжаргал мэдүүлэхдээ:  “...Намайг Мөнхбатын 220 маркын эксковаторт засвар хийгээд байж байхад Шарав гэх иргэний 3000, Батсайханы 2800, маркын улаан өнгийн эксковаторууд нь засвар үйлчилгээ хийгээд дээшээ очиж ажилласан. Ойролцоогоор 2 цаг ажилласан...”гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Батжаргал мэдүүлэхдээ: “...2022 оны 03 сарын 16-ны өдөр намайг гэрт гамбир хийгээд байж байхад Мөнхбатын эксковаторт дарханаас ирсэн хүн гагнуур хийж байсан ба нөгөө гурван эксковатор дээшээ гол дээр оччихсон ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тухайн 3 эксковатор нь дээшээ очиж ажилласан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Чулуунзаяа мэдүүлэхдээ: ”...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгонд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Миний хувьд машин техник засдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр танил залуу С.Батсайхан нь экскаватор засаад өгөөч гэж гуйсан. Улмаар бид хоёр Хэрээн гол нэртэй газар руу очсон бөгөөд тухайн газар очиход Hyundai 2800 маркийн С.Батсайханы экскаватор байсан. Тэгээд бид хоёр 2022 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдөр засвар хийгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр засвар хийж дууссан. Улмаар С.Батсайхан нь засвар дууссан гээд ажиллагааг нь шалгаж үзье гээд Hyundai 2800 маркийн экскаватороо асааж дээшээ очиж буудаж үзээд байж байтал цагдаа ирсэн. ...Hyundai 2800 маркийн экскаватор унаж газар ухан гитаран буу буюу алт угаах төхөөрөмжид шороо хийж буудаж байсан... 20-30 минут болсон. 5-6 шанага шороо ухсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар тал/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 8/1814 дугаартай албан бичиг, /хх-ийн 58-59 дүгээр тал/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ны шинжээчийн “...Иргэн С.Батсайхан нь 53.05 м2 талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр батлагдсан бөгөөд тус талбайд учруулсан хохирол нь 47.978 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн зардал 116.117 төгрөг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 67-74 дүгээр тал/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Эрдэнийн ногоолин” ХХК-ны шинжээчийн “...иргэн С.Батсайхан нь 19.1 м2 талбайг эвдрэлд оруулсан нь хэмжилтээр батлагдсан бөгөөд тус талбайд учруулсан хохирол нь 42.280 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн зардал 110.808 төгрөг болсон...” гэх дүгнэлт, /хх-ийн 200-210 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: “...3 эксковатор тус тусдаа газар дээр тус бүр 1 нэг гитаран буу алт угаах төхөөрөмжтэй байсан.Хамгийн доод талд Г.Мөнхтулгын эксковатор, түүний дээд талд С.Батсайханы эксковатор ажиллаж байсан. Батсайханы эксковатор суурин газар дээрээ үйл ажиллагаа хэвийн явуулж байсан  Ус татах насос буюу помп гитаран буу хэвийн ажиллагаатай ажиллаж байсан. Тухайн экскаватор дээр ойртон очиход Хуаныш гэх иргэн операторчин хийж байсан.”гэх мэдүүлэг, /хх-ийн 98-99 дүгээр тал/,

Ашид Билгүүн ХХК-ны ТХҮ-822-3922 дугаартай “...хьюндай 2800 эксковатор 9 сая төгрөг, кошин маркийн поомп 2 ширхэг 700.000 төгрөг, гитаран буу 1 ширхэг 600.000 төгрөг нийт 10.300.000 төгрөг” гэх дүгнэлт, /хх-ийн 111-112 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч С.Рагчаагийн “...би дүү С.Батсайханд 58 сая төгрөгөөр худалдсан боловч мөнгөө өгөөгүй тул экскаватороо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 5, 167  дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 07-21, 168-180 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /1 дүгээр хх-ийн 113-114, 211-212  дугаар тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Батсайханы  үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгал экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч С.Батсайханы  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  хайх,,олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Батсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч С.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах  үндэслэлтэй   байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Батсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 53.05 м2 талбайг эвдрэлд оруулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 47.978 төгрөгний хохирол, 116.117 төгрөгний хор уршиг учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэж, үүрэг хүлээлгэх,

 мөн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хьюндай 2800 экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 42.280 төгрөгийн шууд хохирол, 182.988 төгрөгийн хор уршиг учруулан хууль бусаар алт олборлосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж хуульд заасны дагуу 12 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар Хюндай маркийн экскаваторыг үнийг гаргуулж поомт, усан бууг хурааж улсын орлого болгох саналыг гаргав.

Шүүгдэгч С.Батсайханыг улсын яллагч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл тус бүрд ял шийтгэл оногдуулах буюу торгох ял, хорих ял оногдуулж тэнсэх санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар хуульчилсан. Гэтэл шүүгдэгч С.Батсайхан нь энэ хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан  санаатай  гэмт хэргийг  2 удаа  үйлдсэн байх тул тус бүрд нь ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч С.Батсайханд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Батсайхан нь байгаль экологид учирсан хохирол, хор уршиг буюу мөнгөн дүнгээр гарсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч байгаль орчинд учруулсан хор уршиг нь мөнгөөр хэмжигдэхгүй, мөн дахин давтан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн  тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Батсайхан нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.Батсайхан  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус дурьдав.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Батсайханыг  тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч С.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол хор уршгийг  төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч С.Батсайхан нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 53.05 м2 талбайг эвдрэлд оруулан хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 47.978 төгрөгний хохирол, 116.117 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 мөн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт Хьюндай 2800 экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж, байгаль экологид 42.280 төгрөгийн шууд хохирол, 182.988 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан  гэмт хэргийг үйлдэхдээ С.Рагчаагийн эзэмшлийн “Hyundai 2800маркийн экскаваторыг /номер дугаар бичигдээгүй/  ашигласан болох нь  иргэний нэхэмжлэгч С.Рагчаагийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг  өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй гэж үзэж Ашид билгүүн ХХК-н тээврийн хэрэгслийг  үнэлсэн үнэ 9.000.000 төгрөгийг С.Батсайханаас гаргуулан улсын орлогод оруулах, энэ хэрэгт хураагдан ирсэн Кошин маркийн помт /350.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /600.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөн улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас С.Рагчаагийн өмчлөлийн “Хюндай 2800” экскаваторыг битүүмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчид буцаан олгосон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаад, шүүгдэгч С.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагийн Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сандагийн Батсайханыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Батсайхан нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  С.Батсайхан  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Батсайханыг  тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч С.Батсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai 2800 маркийн экскаваторын үнэ 9000.000 / есөн сая / төгрөгийг шүүгдэгч С.Батсайханаас гаргуулан, энэ хэрэгт хураагдсан Кошин маркийн помт, алт угаах төхөөрөмж гитаран буу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч тус тус  улсын орлогод  орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ