| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0283/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/374 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аззаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвийн Ганзоригт холбогдох эрүүгийн 2238000590258 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *****************нь 2017 оны 5 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд “Миг даатгал” ХХК-ийн Салбарын захирлаар ажиллаж байхдаа “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын кассад бэлэн мөнгөний үлдэгдэл 2,678,952 төгрөг, албан журмын даатгал идэвхжүүлэх мөнгө 3,000,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын байрны түрээс 1,150,000 төгрөг /2020 оны 7, 8 дугаар сард өгөх түрээсийн мөнгө/, шургуулгатай ширээ 150,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай авто машиныг “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын тамга, тэмдэг албан бланк ашиглан өөрийн нэр дээр шилжүүлж удаа дараа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж байгууллагын хөрөнгө завшиж 24,978,952 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****************нь 2017 оны 5 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд “Миг даатгал” ХХК-ийн Салбарын захирлаар ажиллаж байхдаа “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын кассад бэлэн мөнгөний үлдэгдэл 2,678,952 төгрөг, албан журмын даатгал идэвхжүүлэх мөнгө 3,000,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын байрны түрээс 1,150,000 төгрөг /2020 оны 7, 8 дугаар сард өгөх түрээсийн мөнгө/, шургуулгатай ширээ 150,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай авто машиныг “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын тамга, тэмдэг албан бланк ашиглан өөрийн нэр дээр шилжүүлж удаа дараа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж байгууллагын хөрөнгө завшиж 24,978,952 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000590258 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Миг даатгал ХХК-ний Хөвсгөл аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа дараах эд зүйлүүдийг хувьдаа завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 1. Албан журмын даатгалын мөнгө болох 3.000.000 төгрөг, 2020 оны 7 болон 8 дугаар сарын түрээсийн байрны төлбөр 1.150.000 төгрөг, “Mitsubishi deleca” маркийн тээврийн хэрэгслийн банк бусад барьцаалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сараас “Миг даатгал” ХХК Хөвсгөл аймаг дахь салбарт *****************гэж хүн салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан. Уг хүн нь 2021 оны 09 дүгээр сар хүртэл уг ажлыг хийсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сард *****************нь ажлаас гарах хүсэлтээ өгсөн...Ажил хүлээлцэх явцад “Миг даатгал” ХХК-ний Хөвсгөл салбарын кассад бэлэн мөнгөний үлдэгдэл 2.678.952 төгрөг, Албан журмын даатгал идэвхжүүлэх мөнгө 3.000.000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ний Хөвсгөл салбарын байрны түрээс 1.150.000 төгрөг, шургуулгатай ширээ 150.000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байсан “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай авто машиныг *****************гэгч нь “Миг даатгал” ХХК-ний Хөвсгөл салбарын тамга, тэмдэг албан бланк ашиглан өөрийн нэр дээр шилжүүлж удаа дараа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан байсан...Одоо *****************нь тэрхүү ББСБ-ын зээлийн өр төлбөрөө бүрэн барагдуулж “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Миг даатгал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн тул бид авто машины өр төлбөрөөс гадна учирсан бусад хохирлоос татгалзаж, өөр бусад гомдол, саналгүй болсон...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-7-р хуудас),
Миг даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-ийн 13-р хуудас),
Миг даатгал ХХК Хөвсгөл аймаг дахь салбарын 2021 оны бэлэн мөнгөний тооцооны хуулбар (хх-ийн 30-35-р хуудас),
Гялс банкны интернэт гүйлгээний мэдээллийн хуулбар (хх-ийн 36-р хуудас),
Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар (хх-ийн 37-р хуудас),
Орон сууц хөлсөх гэрээний хуулбар (хх-ийн 39-42-р хуудас),
Хөвсгөл Баянцагаан ХХК-ний нэхэмжлэхийн хуулбар (хх-ийн 43-р хуудас),
Ажил хүлээлцэх актын хуулбар (хх-ийн 44-р хуудас),
Миг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаартай “Хөвсгөл аймгийн АТҮ-ний төв”-д бичсэн албан тоотын хуулбар (хх-ийн 45-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хх-ийн 48-49-р хуудас),
Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 54-56, 63, 65, 66-67, 71-73, 75-76-р хуудас),
Авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 88-89-р хуудас),
*****************Хаан банкин дахь 5890425863 тоот дансны 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл (хх-ийн 102-123-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр *****************“Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай авто машиныг 6 сая төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 131-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна. Би тухайн үед ажил хүлээлцэхэд гишүүнээр оролцсон. *****************захирал өөрөө ажил хүлээлцэхэд байгаагүй. Тухайн үед Улаанбаатар хотоос “Миг даатгал” ХХК хамтын ажиллагаа салбарын удирдлагын газрын захирал Д.Бейбит, орон нутаг хариуцсан захирал болох Т.Бадмаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер Б.Оюун-Эрдэнэ эдгээр хүмүүс ирсэн. *****************ажлыг тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан менежер Г.Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн...Улаанбаатар хотоос ирсэн ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар харилцах болон касс болон эд хөрөнгийн тооллого хийсэн. Уг шалгалтаар албан журмын даатгалын 3,000,000 төгрөг /бэлнээр/ дутсан. Кассын тайлангийн үлдэгдлээр 2,678,952 төгрөг дутсан. Мөн эд хөрөнгийн тооллогоор шар өнгийн шургуулгатай ширээ дутсан байсан. Угаасаа санхүүгийн баримтан дээр шалгалт хийгээд дээрх мөнгө эд хөрөнгө дутсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 134-135-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг шалгалтаар албан журмын даатгалын 3,000,000 төгрөг бэлнээр дутсан. Кассын тайлангийн үлдэгдлээр 2,678,952 төгрөг дутсан. Мөн эд хөрөнгийн тооллогоор шар өнгийн шургуулгатай ширээ дутсан байсан. Угаасаа санхүүгийн баримтан дээр шалгалт хийгээд дээрх мөнгө эд хөрөнгө дутсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 138-139-р хуудас),
Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Далайтуяа гэх хүн ээлжийн амралттай байх хугацаанд 2018 оны 11 сарын 02-ны өдөр бүртгэлийн мэргэжилтэн Н.Далайтуяагийн ажлыг өөрийн үндсэн ажилтай хавсарган хийж байсан... Төв “Миг даатгал”-ын компаниас зөвшөөрөл олгодог гэдгийн мэдээгүй ээ, тэр шилжилт хөдөлгөөний талаар ямар, ямар материал бүрдүүлдэг тал дээр ойлголт муутай байсан. Д.Ганзориг 00-67 гэх автомашиныг над дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан тоот бичигтэй ирсэн. Тэр албан тоот бичгийн үндэслээд шилжилт хөдөлгөөн хийгээд өгсөн юм. Төв Миг даатгалын компаниас зөвшөөрөл авдаг гэдгийн мэддэг байсан бол Д.Ганзориг гэх хүнд тэр машиныг шилжүүлж өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 149-150, 153-154-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 166-168-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000590258 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****************нь 2017 оны 5 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд “Миг даатгал” ХХК-ийн Салбарын захирлаар ажиллаж байхдаа “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын кассад бэлэн мөнгөний үлдэгдэл 2,678,952 төгрөг, албан журмын даатгал идэвхжүүлэх мөнгө 3,000,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын байрны түрээс 1,150,000 төгрөг /2020 оны 7, 8 дугаар сард өгөх түрээсийн мөнгө/, шургуулгатай ширээ 150,000 төгрөг, “Миг даатгал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай авто машиныг “Миг даатгал” ХХК-ийн Хөвсгөл салбарын тамга, тэмдэг албан бланк ашиглан өөрийн нэр дээр шилжүүлж удаа дараа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж байгууллагын хөрөнгө завшиж 24,978,952 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *****************(хх-ийн 131-р хуудас), гэрч *****************(хх-ийн 134-135-р хуудас), гэрч *****************(хх-ийн 138-139-р хуудас), гэрч *****************(хх-ийн 149-150, 153-154-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 88-89-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-7-р хуудас),
Миг даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар (хх-ийн 13-р хуудас),
Миг даатгал ХХК-ний Хөвсгөл аймаг дахь салбарын 2021 оны бэлэн мөнгөний тооцооны хуулбар (хх-ийн 30-35-р хуудас),
Гялс банкны интернэт гүйлгээний мэдээллийн хуулбар (хх-ийн 36-р хуудас),
Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар (хх-ийн 37-р хуудас),
Орон сууц хөлсөх гэрээний хуулбар (хх-ийн 39-42-р хуудас),
Хөвсгөл Баянцагаан ХХК-ний нэхэмжлэхийн хуулбар (хх-ийн 43-р хуудас),
Ажил хүлээлцэх актын хуулбар (хх-ийн 44-р хуудас),
Миг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаартай “Хөвсгөл аймгийн АТҮ-ний төв”-д бичсэн албан тоотын хуулбар (хх-ийн 45-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хх-ийн 48-49-р хуудас),
Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 54-56, 63, 65, 66-67, 71-73, 75-76-р хуудас),
Авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 88-89-р хуудас),
*****************Хаан банкин дахь 5890425863 тоот дансны 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл (хх-ийн 102-123-р хуудас),
“Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ануужингийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/113-1373 дугаартай гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай албан тоот,
Бэрс финанс ББСБ-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №003507 дугаартай гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай албан тоот зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нь хохирогч “Миг даатгал” ХХК-нд 24,978,952 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Бэрс финанис ББСБ-д 6,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан байна.
Шүүгдэгч *****************нь Бэрс финанис ББСБ-ын зээлийн өр төлбөрөө бүрэн барагдуулж “Mitsubishi deleca” маркийн хар өнгөтэй 0067 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Миг даатгал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд “Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ануужингийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/113-1373 дугаартай гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай албан тоот, Бэрс финанс ББСБ-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн №003507 дугаартай гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай албан тоот зэргийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 168-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *****************цагдан хоригдсон 29 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 435 нэгжээр тооцож торгох ялын хэмжээнээс 435,000 төгрөгийг хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000590258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****************** 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 435 (дөрвөн зуун гучин тав) нэгжээр тооцож 435,000 (дөрвөн зуун гучин таван мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Эрүүгийн 2238000590258 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР