| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/02731/и |
| Дугаар | 237 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 237
МАГАДЛАЛ
2018.01.19 Дугаар 237 Улаанбаатар хот
Д.Ч нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02731 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ж.Н холбогдох,
11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Ч нь Б.Б-тэй 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрэйл автомашиныг 11 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр машин худалдаж авсан. Мөнгөө өгөхдөө 8 000 000 төгрөгийг дансаар шилжүүлээд 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. 05 дугаар сарын 29-ний өглөө 1 000 000 төгрөгийг данснаас авч өгөөд тус орой бид З а Н с явсан. Ингээд 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө А дээр мотор нь цохиод Ж.Н-той өглөө үүрээр холбогдож, Ж.Н гуай утасаар ярьж таньдаг хүнээ явуулж тэр машиныг үзүүлээд тэр хүн засварын газар аваачиж өгсөн. Одоо машины мөнгө болох 11 000 000 төгрөг, ачуулж ирсний хөлс 500 000 төгрөг нийт 11 500 000 төгрөг нэхэмжилж байна. Ж.Н-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 05 дугаар сарын 28-ны Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ теникийн зах дээр нэрийг үл мэдэх хүнд 54-83 УБП улсын дугаартай Ниссан Икстрайл автомашиныг худалдасан. Машин зардаг гэх хоёр хүнтэй ирж маш олон цаг үзэж шалгасан байдаг. Үзэж шалгаад биет байдлын доголдолгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ машиныг шилжүүлсэн байдаг. Уг машиныг шилжүүлж авахдаа уг машин нь 2017 оны техникийн улсын үзлэгт орсон байсан. Авто тээврийн хэрэгслийг шилжүүлэх журамд юу гэж заасан байдаг вэ гэвэл тухайн жилийн улсын техник үзлэгт хамрагдаагүй машиныг нэр шилжүүлэхийг хориглодог. Гэтэл уг машины нэр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжсэн байдаг. Үүгээрээ техникийн улсын үзлэгт орсон гэдэг нь харагдаж байна. Тээврийн хэрэгслийг худалдах үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй иргэд хоорондын харилцан тохиролцооны үндсэн дээр энэ машиныг худалдсан байдаг. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар худалдан авах ажиллагааны талаар хуулийн заалтууд яриад байх шиг байна. Энэ талаар буруу тайлбарлаж байна гэж өөрийн зүгээс үзэж байна. Энэ машиныг худалдаж авсан процесс болон 8 000 000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлж үлдэгдэл мөнгийг бэлнээр өгсөн гэдэг дээр бол маргахгүй байгаа. Энэ машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч явсан өдрөөс хойш хэзээ эвдрэл гэмтэл гарсан гэдэг нь ойлгомжгүй. Ж.Н-той утсаар ярьж хэлсэн өдөр гэдэг нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 98-тай утаснаас ярьсан гэсэн тэмдэглэл байдаг. Мөн нэхэмжлэгч маань хэдэн сарын хэдний өдөр ярьсан гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа. Уг машиныг биет байдлын болон эдийн доголдолгүй хүлээн авч өөрийн өмчлөлд шилжүүлснээрээ асран хамгаалах үүрэг нь нээгдэж байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар нээгдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч уг машиныг өөрийн өмчлөлд авсан өдрөөс хойш ямар эвдрэл гэмтэл хэдэн хоногт гарсан гэдэг нь тодорхойгүй, үүнийг нотолсон баримт байхгүй. Мөн тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар эвдэрсэн гэдгийг засварын газраас тогтоогоогүй, уг машиныг ачуулахдаа тусгай зөвшөөрөлтэй ачилтын компани эсхүл ачаа тээвэрлэлтийн хуульд зааснаар яаж ачуулж ирсэн гэдэг нь тодорхойгүй байгаа. Уг машин нь 2017 оны улсын үзлэг тооллого, техникийн үзлэгт орохдоо ямар нэгэн биет байдлыг болон эдийн доголдол гарсан зүйл байдаггүй. Уг доголдол гарсан зүйл байдаггүй гэдгийг юугаар нотлож байна гэвэл доголдолтой машиныг техникийн үзлэгт тэнцүүлэхгүй мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн журам байдаг. Тэгэхээр уг машин биет байдлын болон эдийн ямар нэгэн доголдолгүй байсан гэдэг нь тогтоогдож байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 215 дугаар зүйлийн 251.2, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-с нийт 11 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Ч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 198 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Н-с шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тээврийн хэрэгслийг худалдан авсан өдрөөс хойш хэзээ хөдөлгүүр нь эвдэрсэныг санахгүй байсан, худалдан авсан газраас ойролцоогоор 500 гаруй км зүгээр явж байсан гэнэт эвдэрсэн гэж тайлбарласан боловч шүүх түүнийг хөтөлсөн асуултаар машин чинь гэнэт зогссон биз дээ гэж асууж байсан. Шүүхээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон гэж ойлгогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Ж.Н холбогдуулан автомашины үнэ 11 000 000 төгрөг, биет байдлын доголдлын улмаас учирсан хохиролд ачуулж ирсэн 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хэзээ эвдэрсэн, ямар шалтгаанаар эвдэрсэн нь ойлгомжгүй, техникийн улсын үзлэгт хамрагдан биет байдлын доголдолгүй автомашин байсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгслийг 11 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна. Уг гэрээний дагуу хариуцагчид 11 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь учирсан хохирол болон автомашины үнийг шаардах эрхтэй.
Учир нь нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлийг худалдан авсанаас хойш 1 хоногийн дотор мотор нь цохиж хариуцагчид мэдэгдэж туслалцаа авсан байгаа байдал нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “техникийн хяналтын үзлэгт орсон байдал нь эвдрэлгүй байсныг нотлоно” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
М.НАРАНЦЭЦЭГ