Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00855

 

 

 

 

 

 

20*******8 ************** *******2 *******38/ШШ20*******8/00855

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, Бага тойруу, *******/******* тоотод байрлах, 534*******469 регистрийн дугаартай, ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******6Г байрны *******5 тоотод оршин суух, ЕЭ640429*******4 регистрийн дугаартай, Шарайд түвд овогт н ,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******0-р баг, *******2 байрны тоотод оршин суух, НЗ**************0*******2865 регистрийн дугаартай, овогт н нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6*******032******* төгрөг 6******* мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 20*******8 оны 3 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагч Г., хариуцагч Н.ийн өмгөөлөгч В.Давааням, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г., Н. нар нь ******* *******ны Дорнод салбараас 20*******3 оны 9 сарын 06-ны өдөр *******088440******* төгрөгийн зээлийг жилийн *******6.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 53/*******52 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Г., Н. нар нь зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8, 3.3-р заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 594 хоногийн хугацаа хэтрүүлээд байгаа бөгөөд үндсэн зээлийн 6325*******0 төгрөг 25 мөнгө, хуримтлагдсан хүү 33034 төгрөг *******0 мөнгө, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 4**************6 төгрөг *******2 мөнгө, нийт 6*******032******* төгрөг 6******* мөнгөний зээлийн үлдэгдэлтэй байна. 20*******6 оны ******* сараас эхлэн зээл төлөлтийн хугацааг удаа дараа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдлээ төлөөгүй байна. Банкны зүгээс Г.Цоглхагвын зээлийг төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан. Иймд зээлдэгч Г., Н. нартай байгуулсан 53/*******52 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6*******032******* төгрөг 6******* мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 20*******3 оны 9 сарын 06-ны өдөр ******* *******ны Дорнод салбараас *******088440******* төгрөгийн зээл авсан. 20*******5 оны 2 сард ажлаас халагдахдаа *******ны зээлийн ажилтанд мэдэгдэж зээлийн хүүг зогсоохыг хүссэн. Мөн оны *******0 сарын 0*******-ний өдрөөс Дорнод Их сургуульд ажиллаж байгаад 20*******6 оны 9 сарын 0*******-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд мөн зээлийн хүүг зогсоож өгөхийг *******наас хүссэн юм. Гэвч дээрх хоёр хүсэлтийг амаар гаргасан учир гэрээнд нийцэхгүй гэсэн шалтгаанаар зээлийн хүүг зогсоолгүй тооцсоор 20************** оны ************** сард **************00000 төгрөг байсан зээлийн үлдэгдэлд хүү тооцогдон *******342000 төгрөг болсон байсан. 20************** оны ************** сард уг зээлээс 530000 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодогдсоор байсан. Дээрх зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргавал хүү нь зогсоно гэж хэлсэн тул би шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн юм. Тиймээс миний бие үндсэн зээл, зээлийн хүү нийт 6*******032******* төгрөг 6******* мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Цоглхагвын ******* *******ны Дорнод салбараас авсан цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ дээрх зээлсэн мөнгийг би ашиглаагүй. Тиймээс ******* *******ны Дорнод салбараас нэхэмжилсэн 6*******032******* төгрөг 6******* мөнгийг би төлөхгүй, Г. өөрөө хариуцана гэжээ.

Хариуцагч Н.ийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г. нь зээлийн төлбөрийг өөрөө бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс 6*******032******* төгрөг 6******* мөнгийг хариуцагч Г.ас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь хариуцагч Г., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6*******032******* төгрөг 6******* мөнгө /зургаан зуун далан мянга гурван зуун хорин нэгэн мянган төгрөг жаран долоон мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г., Н. нар нь ******* ******* ХХК-тай 20*******3 оны 9 сарын 06-ны өдөр 53/*******52 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан *******088440******* төгрөгийг жилийн *******6.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд талуудын хооронд *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч ******* ******* ХХКомпани нь зээлийн гэрээний үүрэг 6*******032******* төгрөг 6******* мөнгө нэхэмжилснийг хариуцагч Н. төлөхөөс татгалзаж, хариуцагч Г. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 20*******3 оны 9 сарын 6-ны өдрийн 53/52 тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* ******* ХХКомпани, зээлдэгчээр Г., хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.*******-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ******* ХХКомпани нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Г., Н. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Н. нь ...уг цалингийн зээлээс өөрөө захиран зарцуулаагүй учир төлөх боломжгүй... гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 20*******3 оны 9 сарын 06-ны өдрийн цалингийн зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба дээрх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.5-д зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.**************-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г., Н. нараас зээлийн гэрээний үүрэгт 6*******032******* төгрөг 6******* мөнгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

*******. Монгол Улсын Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.*******, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.ас зээлийн гэрээний үүрэгт 335*******60 төгрөг 83 мөнгийг, хариуцагч Н.ээс 335*******60 төгрөг 83 мөнгийг /гурван зуун гучин таван мянга нэг зуун жаран төгрөг наян гурван мөнгө/ тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХКомпанид олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2063******* төгрөг *******2 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр *******03*******8 төгрөг 86 мөнгийг гаргуулан ******* ******* ХХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ