Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.*******

Улсын яллагч                                             Н.*******

Шүүгдэгч                                                       Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Т.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******өд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Яруу сумын багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ******* овогт *******гийн *******, РД:*******

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч П.*******ын 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүүг бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч П.*******т 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч П.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч П.******* шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

                             1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч П.*******ын 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүүг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч П.*******ын “...2018 оны 12 дугаар сарын үед Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хүрэн халзан азаргатай адуунаас салсан 10 тооны адуу Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн “”, Яруу сумын багийн Уушиг хавиар байсан адуунаас хээр халзан байдас алга болчихсон байхаар нь хайгаад олоогүй. 2019 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын үед Яруу сумын багийн “Уушиг”-ийн өвөлжөөнд байсан айлын хадам дүү нь манай сумын гэгчтэй яриад “Танай хүргэн ахын өвөлжөөний гадаа миний хээр халзан гүүний толгой байна. Танай хүргэн ах чинь манай адууг гаргачихсан байна. ...Миний алдсан гүү нь ямар нэгэн им тэмдэг, тамга байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаа мэдүүлсэн гэрч ын “...2018 оны 12 сарын үед Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн “” гэх газраас 1 тооны хээр халзан хязаалан гүү алдсан юм. Тухайн алдсан гүү нь им, тамга тэмдэг байхгүй.  Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Шаварт, Мухарт, Улааны хаяа, урагшаа Бор давс, Хүйтэн нуруу, Адуу чулуу, Хар морьт гэх газруудаар нутаглаж бэлчдэг байсан..." гэсэн мэдүүлгээр,

Гэрч Х.ийн ”...2018 оны сүүлээр Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн иргэн П.******* нь Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн “” гэх газраас 1 тооны хязаалан насны хээр халзан байдсан гүү хулгайд алдаж байсан. Тухай алдсан гүү нь им, тамга  тэмдэггүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.ийн “...2019 оны 01 сарын үед Эрдэнэхайрхан сумын Алтан 3-р багийн иргэн П.******* над руу утсаар яриад “Хоёулаа нэг уулзъя” гэхээр нь би П.*******той уулзахад “Танай хүргэн ах ******* чинь миний адуунаас хээр халзан байдсан гүү аваад нядалчихсан байна. Би өвөлжөө дээр нь очиж үзлээ. Адууныхаа хохирол мөнгийг гаргаж авмаар байна” гэж надад хэлсэн. Би хүргэн ах *******тэй яриад П.******* таныг хээр халзан байдас гүүг хүнсэндээ нядалчихсан байна гэж надад хэлсэн. Үнэн юм уу гэж асуухад хүргэн ах “Харин тийм юм болчихсон. Надад  одоохондоо мөнгө байхгүй байна. Чи аргалаад уулзаад мөнгийг нь өгчхөөч” гэж надад хэлсэн. Би П.*******той уулзаж 700,000 төгрөг өгч хохирол мөнгийг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.*******ийн “... 2018 оны 12 дугаар сард манайх Яруу сумын багийн нутаг Уушгийн лам нар гэдэг газар өвөлжиж байсан. Тэгээд яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2018 оны 12 дугаар сар л байсан, нэг өдөр адуундаа явсан юм. Манай адуу Яруу сумын багийн Хүрэн хөндий гэх газар байсан ба манай адуутай ойролцоо 10-аад тооны адуу байсан. Харин 1 хүрэн халзан зүсмийн шүдлэн байдас бусад адуунуудаасаа жаахан зайтай байж байхаар нь би тэр адууг өөрийн адуутай нийлүүлж тууж авч яваад 2 хоногийн дараа тэр адууг алж өөрийнхөө хүнсэндээ хэрэглэсэн. ...Тэгээд нилээд хэд хоногийн дараа Эрдэнэхайрхан сумын зүс таних 2 залуу ирээд, би ******* гэдэг хүний адууг малладаг юм, 1 адууг нь хайгаад олохгүй байсан чинь танай гэрийн баруун талд толгой нь та цохисон юм уу гэхээр нь, би болсон явдлын талаар үнэнээ хэлж, тухайн адууг хүнсэндээ хэрэглэсэн талаар хэлсэн. ...би адууны эзэн болох ******* гэх хүнд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр адууных нь үнэ болох 700.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогчийн мэдүүлэг бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч П.*******т 1 тооны адуу буюу 800000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Хулгайд алдагдсан гэх 1  тооны хязаалан насны гүүг 2018 оны 12 дугаар сарын байдлаар 800.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив  шинжийг  тус тус хангаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хоёр тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн  этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна” гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч  Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч П.*******т учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол нөхөн төлсөн талаарх баталгаагаар тогтоогдсон учир  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                        2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч Д.*******ийг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Д.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарч  байгаа  ч түүнд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр заасан байна.  Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх  тухай  хуулийн үйлчлэлд хамаарч байна түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өршөөн хэлтрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Шүүгдэгч Д.*******өд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.*******өд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДЭЛГЭРМАА