Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/836

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           09                                         2022/ШЦТ/836                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Цагаанбаатарын******* холбогдох эрүүгийн 22100 0000 1296 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Алтангэрэл, хохирогч Б.Баярчимэг, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17-633 тоотод оршин суух, урьд:

-******* дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний 12 цагийн үед******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15-633 тоот хашаанд Б.Баярчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, түлхэх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн өглөө мотоциклоор хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэртээ ирэхэд манай хашааны гадна цэнхэр өнгийн портер машин ирсэн байсан. Тэгээд намайг үүдэнд ирээд зогсоход Б.Баярчимэг бууж ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа юм” гээд над руу дайрсан. Би “мотоциклтэй явж байсан учир утсаа авах боломжгүй байсан” гэж хэлэхэд “мөнгө өгсөнгүй, утсаа авсангүй” гээд маргаж эхэлсэн. Тэгэхээр нь “тухайн мөнгө нь миний тээврийн хөлсөнд таарч байгаа” гэж хэлэхэд над руу дайраад, 4-5 удаа миний мотоциклыг хөлөөрөө өшиглөж түлхэж унагаах гэсэн.

Би мотоциклоос огт буугаагүй. Тэгээд “чи мотоцикл эвдэллээ” гэж хэлэхэд “наад хямд мотоциклийг чинь авчихъя” гээд дайраад байсан. Би мотоцикл эвдлэх нь гэж айгаад хашааны хаалгаа онгойлгож мотоциклоо хашаандаа түрж оруулахад араас хашаанд орж ирээд орж ирээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Над руу дайраад байсан болохоор нь би хашаан дотор нааш цааш тойроод явж байхад миний өмсөж явсан малгайтай цамцны араас татаж намайг унагаасан. Ингэхдээ бид хоёр давхралдаж унасан.

Унаад босож ирэхдээ Б.Баярчимэгийн хамраас нь цус гарсан байсан ба юу цохиж унасныг нь мэдэхгүй байна. Манай хашааны урд талыг налж суугаад, “намайг цохиж зодлоо” гээд бичлэг хийж байсан. Тэгснээ “явлаа” гээд хашааны гадна гарч 2-3 цаг суусан. Удалгүй “мөнгө залилсан” гэж намайг******* дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Тухайн үед болсон асуудлаа хэлээд мөнгө өгсөн, авсан асуудлаа шалгуулж баримтаар тогтоогдож дууссан. Тэгтэл 10 дугаар сард цагдаагийн газраас дахин дуудсан, эцэст нь “би зодсон, хамар нь хугарсан” болж шинэ хэрэг нээгдсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Баярчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2022 оны 4 дүгээр сарын 17-29-ний өдрүүдэд Ц.Бат-Эрдэнэтэй хамтран 6.150.000 төгрөгөөр машин авсан. 2 машины төлбөрийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэгээд Ц.Бат-Эрдэнээс “мөнгө юу болж байна” гэж асуухад “тайван бай, хүлээж бай” гэдэг байснаа сүүлдээ залгахаар утсаа авахгүй, зугтаагаад байсан. Дараа нь миний зөвшөөрөлгүй нэг машиныг нь зарсан байхаар нь би уурласан.

Тухайн хэрэг болдог өдөр Ц.Бат-Эрдэнэ мотоциклоо унаад зугтаах гээд байсан. Надад “чамайг мөнгөө олж авахыг чинь харна аа, чамд өглөг байхгүй, чи тээвэр хийгээд авсан” гээд байсан. Би энэ хүнд өртэй юм бол мөнгө шилжүүлж, машин авах шаардлага байхгүй. Энэ хүн худлаа яриад байгаа юм. Энэ асуудлаар шалгуулахад цагдаад надтай дотно харилцаатай гэж хэлээд хэргийг хаалгачихсан.

Би зээлтэй, зээлийн хүүг нь төлөөд явж байна. Надад үнэхээр бухимдалтай байсан учраас уурласан, бухимдсан, хэрүүл хийсэн, маргаан үүссэн. Намайг цохисон бичлэг нь хүртэл байгаа. Энэ хугацаанд “надтай уулзъя гэж байна уу” гээд байцаагчаас асуухад “уулзахгүй, ялаа аваад явна гэсэн” гэж байсан.

Би хүнд мөнгөө өгөөд, зодуулаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Гараараа нүүр рүү нэлээн хэдэн удаа цохисон. Би аргагүйн эрхэнд бичлэг хийсэн. Хашааны гадаа 2 удаа, хашаан дотор 3 удаа цохисон. Хашаан дотор цохиулж хамраас цус гарч байгаа бичлэг байгаа. “Эмийн эмчилгээ хийлгэх боломжгүй, мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн. Эмнэлгийн нэхэмжлэл бичиг хийж өгсөн. Хохирол төлбөрт 3.899.400 төгрөгийн нэхэмжлэх баримт хэрэгт гаргаж өгсөн байгаа. Эмчилгээ, эм тарианы зардал болон цаашид гарах хамрын хагалгааны зардалд нийт 4.089.400 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн 22100 0000 1296 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баярчимэгийн хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа автомашин худалддаг бөгөөд манай танил Ц.Бат-Эрдэнэ надад “хямд автомашин байна, хоёулаа нийлээд худалдаж авъя” гэхээр нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 автомашин худалдаж авахаар нийт 6.150.000 төгрөгийг эдүүдэд нь шилжүүлэн өгсөн. Тус 2 автомашиныг Ц.Бат-Эрдэнэ аваад, миний зөвшөөрөлгүйгээр 86-61 ДГО улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан. Харин 34-25 УНК улсын дугаартай автомашин зарагдаагүй байхаар нь би очиж авахаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бат-Эрдэнийн гэрт буюу******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15-633 тоотод очиход Ц.Бат-Эрдэнэ гэртээ байгаагүй.

Харин хашаанд нь хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн намайг хашаа луу оруулахгүй байж байхад гаднаас Ц.Бат-Эрдэнэ ирсэн. Би өөрийн ирсэн зорилгоо хэлэхэд ихэд уурлаж “чи яах гэж манайд ирээд байгаа юм бэ, энэ машин чамд ямар ч хамаагүй, би ажлын хөлсөндөө авсан автомашин” гэж хэлээд мотоциклоо унаад явах гээд байсан. Тэгээд би явуулахгүй гээд унаж байсан мотоциклийг нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.

Ингэхэд Ц.Бат-Эрдэнэ бууж ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд зүүн гараараа миний хувцасны захнаас заамдаж аваад, баруун гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд би гараас нь мултраад хашаа руу гүйгээд ороход араас хөөж ирээд дахин заамдаад, баруун гараараа 2-3 удаа миний нүүр лүү цохисон ба миний хамраас маш их цус гараад тогтохгүй байсан. Ингээд би хашаанаас нь гараад зугтсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Солонгын гэрчээр өгсөн:

“...2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бат-Эрдэнэ ахын гэрт очсон боловч хүнгүй байсан учраас хашаанд нь байж байсан. Манай ах машинаа холдуулаач гэхээр нь гарах гэж байхад түр тар гэсэн дуу гарахаар нь хартал манай ахын мотоциклийг нэг эмэгтэй хүн өшиглөөд унагаасан байсан ба манай ах тэр эмэгтэйтэй муудалцаад эхэлсэн.

Тэгээд би тэднийг салгаад, ахын мотоциклийг хашаанд оруулаад ирэхэд нөгөө эмэгтэй араас нь хашаан дотор орж ирээд утсаараа бичлэг хийгээд, манай ах Ц.Бат-Эрдэнэ лүү дайраад байсан. Би тэр эмэгтэйд хандан “болиоч ээ” гэхэд манай ахыг заамдчихаад тавихгүй байсан ба ахыг араас нь татах гэж байгаад хөл алдаад газар уначихсан. Тэгснээ “чи намайг яаж байгаа юм бэ” гээд ах руу дайраад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13464 дугаартай:

1. Б.Баярчимэгийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаа болон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, санал нийлж байна. Би танил Б.Баярчимэгтэй хамтарч машин худалдан авсан бөгөөд урд өмнө хийж өгсөн ажлын хөлсөө аваагүй байсан учир Б.Баярчимэгт өгөх 4.000.000 төгрөгийг өгөлгүйгээр өөртөө авсан.

Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Баярчимэг нь манай гэрийн хашаанд ирээд надтай маргалдаж байхдаа миний унаж ирсэн мотоциклийг хөлөөрөө өшиглөж газар унагаасан. Би мотоциклоо босгоход дахин өшиглөж газар унагаахаар нь хашаанд оруулахад Б.Баярчимэг дагаж манай хашаанд зөвшөөрөлгүй орж ирээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд миний өмсөж байсан хувцаснаас зулгаагаад, миний нүүрийг хумсаараа самардах гээд байхаар нь Б.Баярчимэгийг өөрөөсөө холдуулах зорилгоор зүүн гарын тохойгоороо нүүрэнд нь цохиход хамраас нь цус гарсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй ээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 34 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний 12 цагийн үед******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15-633 тоот дахь хашаанд Б.Баярчимэгтэй төлбөр тооцооны маргааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн лүү нь гараараа цохих, түлхэх зэргээр цохиж зодон “...хамар ясны хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Б.Баярчимэгийн: “...Би хувиараа автомашин худалддаг бөгөөд манай танил Ц.Бат-Эрдэнэ надад “хямд автомашин байна, хоёулаа нийлээд худалдаж авъя” гэхээр нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 автомашин худалдаж авахаар нийт 6.150.000 төгрөгийг эдүүдэд нь шилжүүлэн өгсөн. Тус 2 автомашиныг Ц.Бат-Эрдэнэ аваад, миний зөвшөөрөлгүйгээр 86-61 ДГО улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан. Харин 34-25 УНК улсын дугаартай автомашин зарагдаагүй байхаар нь би очиж авахаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бат-Эрдэнийн гэрт буюу******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15-633 тоотод очиход Ц.Бат-Эрдэнэ гэртээ байгаагүй.

Харин хашаанд нь хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн намайг хашаа луу оруулахгүй байхад гаднаас Ц.Бат-Эрдэнэ ирсэн. Би өөрийн ирсэн зорилгоо хэлэхэд ихэд уурлаж “чи яах гэж манайд ирээд байгаа юм бэ, энэ машин чамд ямар ч хамаагүй, би ажлын хөлсөндөө авсан автомашин” гэж хэлээд мотоциклоо унаад явах гээд байсан. Тэгээд би явуулахгүй гээд унаж байсан мотоциклийг нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.

Ингэхэд Ц.Бат-Эрдэнэ бууж ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд зүүн гараараа миний хувцасны захнаас заамдаж аваад, баруун гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд би гараас нь мултраад хашаа руу гүйгээд ороход араас хөөж ирээд дахин заамдаад, баруун гараараа 2-3 удаа миний нүүр лүү цохисон ба миний хамраас маш их цус гараад тогтохгүй байсан. Ингээд би хашаанаас нь гараад зугтсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13 дахь тал),

- гэрч Д.Солонгын: “...2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бат-Эрдэнэ ахын гэрт очсон боловч хүнгүй байсан учраас хашаанд нь байж байсан. Манай ах машинаа холдуулаач гэхээр нь гарах гэж байхад түр тар гэсэн дуу гарахаар нь хартал манай ахын мотоциклийг нэг эмэгтэй хүн өшиглөөд унагаасан байсан ба манай ах тэр эмэгтэйтэй муудалцаад эхэлсэн. Тэгээд би тэднийг салгаад, ахын мотоциклийг хашаанд оруулаад ирэхэд нөгөө эмэгтэй араас нь хашаан дотор орж ирээд утсаараа бичлэг хийгээд, манай ах Ц.Бат-Эрдэнэ лүү дайраад байсан. Би тэр эмэгтэйд хандан “болиоч ээ” гэхэд манай ахыг заамдчихаад тавихгүй байсан ба ахыг араас нь татах гэж байгаад хөл алдаад газар уначихсан. Тэгснээ “чи намайг яаж байгаа юм бэ” гээд ах руу дайраад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13464 дугаартай:

1. Б.Баярчимэгийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацаа болон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 25-26 дахь тал),

- шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...Би мотоциклоо босгоход дахин өшиглөж газар унагаахаар нь хашаанд оруулахад Б.Баярчимэг дагаж манай хашаанд зөвшөөрөлгүй орж ирээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд миний өмсөж байсан хувцаснаас зулгаагаад, миний нүүрийг хумсаараа самардах гээд байхаар нь Б.Баярчимэгийг өөрөөсөө холдуулах зорилгоор зүүн гарын тохойгоороо нүүрэнд нь цохиход хамраас нь цус гарсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй ээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Баярчимэгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн дээрх гэмт үйлдлийг******* дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт хохирогч Б.Баярчимэгээс өргөдөлдөө хавсарган өгсөн CD-г мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Эд мөрийн баримтаар тооцсон хэдий ч тухайн баримтад мэдээлэлд мөрдөгч, прокурор үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн хэрэгт бэхжүүлээгүй тул шүүх уг CD-г нотлох баримтын хувиар үнэлж дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Баярчимэгийн биед учирсан “...хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Б.Баярчимэг нь ******* улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээ, эм тарианы зардал болон цаашид гарах хамрын хагалгааны зардалд нийт 4.089.400 төгрөг нэхэмжилж байна.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Хэргийн хохирогч Б.Баярчимэгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний төлбөр төлсөн орлогын баримт, цаашид гарах хамрын хагалгааны зардлын баримт сэлтийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж, хэрэгт хавсаргуулсныг

шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад хохирогчоос баримттай гарсан КТГ-ын шинжилгээний төлбөрийн 150.000 төгрөг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэгийн 40.000 төгрөг, нийт 190.000 төгрөгийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно. 

 

Харин хохирогчийн нэхэмжилсэн хамрын хагалгаа хийлгэхэд гарах зардал гэх 3.899.400 төгрөгийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, дээрх шаардлагад хамаарах “нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 34 дэх тал),******* дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 67-68 дахь тал) баримт авагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос хэрэгт хавсаргуулахаар өгсөн “Мед травма” эмнэлгийн дүрс оношлогоо шинжилгээний хариу бүхий CD нэг ширхэг /хэргийн 23 дахь тал/, “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу бүхий CD нэг ширхэг /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/, рентген зураг хоёр ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тэмдэглэл үйлдэн хохирогч Б.Баярчимэгт буцаан олгох нь зүйтэй.   

 

 

Энэ хэрэгт Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ц.Бат-Эрдэнээс 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч******* дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 3-158 тоотод оршин суух, овогт******* /РД:********/-т олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Баярчимэг нь цаашид гарах эмчилгээний зардалд хамрын хагалгааны төлбөр 3.899.400 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хавсарган ирүүлсэн “Мед травма” эмнэлгийн дүрс оношилгооны хариу бүхий CD нэг ширхэг, “ЭМЖЖ” Чих, хамар хоолойн эмнэлгийн компьютер томографын шинжилгээний хариу бүхий CD нэг ширхэг, рентген зураг хоёр ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Баярчимэгт тэмдэглэл үйлдэн буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.   

 

7. Энэ хэрэгт Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД