| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
2022 12 22 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Э.Г хууль ёсны төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Э Г-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3739 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............сурдаг ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Э Г /РД:...... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр байрны хажуу талд зүс таних хохирогч 3.З-тэй эмэгтэй хүн рүү хараалын үг хэлсэн гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохиж түүний биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч 3.З-ийн өгсөн: "2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг 16 дугаар хорооллын 14 дүгээр байрны хажууд явж байхад өмнө зүс харж байсан 1 залуу, бас нэг залуутай хамт явж байгаад над руу ирээд гарнаас бариад “ийшээ явъя” гээд 14 дүгээр байрны цахилгааны шийдний ойролцоо камергүй газар дагуулж очоод өндөр шардуу 17 орчим насны залуу нь намайг газар унагаад нүүр лүү гараараа нэлээд хэдэн удаа цохисон" гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дэх тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14522 дугаар
"...1. З.Зэлмийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/
Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: "Тухайн үед магадлуулагч нь биедээ бичиг баримтгүй явсан бөгөөд түүний хэлснээр нэрийг нь бичсэн, би нэрийг нь буруу сонссон байх магадлалтай, миний гаргасан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14522 дугаартай шинжээчийн дүгнэлт тусгагдсан магадлуулагчийн нэрийг Заяагийн Зэлмэ гэнэ гэх мэдүүлэг /хх-ийн 21 дахь тал/ ,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04 /5333 дугаартай албан тоот/ хх-ийн 30 дахь тал/
Нас тоолсон тухай тэмдэглэл/хх-ийн 32 дахь тал/
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 37-40 дахь тал/ Иргэний нэхэмжлэгч А.Маралын мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,
Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Г нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны дэргэд зүс таних хохирогч 3.З-тэй эмэгтэй хүн рүү хараалын үг хэлсэн гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохиж түүний биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Гын хохирогч 3.З-тэй эмэгтэй хүн рүү хараалын үг хэлсэн гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохиж түүний биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч 3.З-ийн өгсөн: "2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 14 дүгээр байрны хажууд явж байхад өмнө зүс харж байсан 1 залуу, бас нэг залуутай хамт явж байгаад над руу ирээд гарнаас бариад “ийшээ явъя” гээд 14 дүгээр байрны цахилгааны шийдний ойролцоо камергүй газар дагуулж очоод өндөр шардуу 17 орчим насны залуу нь намайг газар унагаад нүүр лүү гараараа нэлээд хэдэн удаа цохисон" гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дэх тал/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14522 дугаар
"...1. З.Зэлмийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дахь тал/
Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох саналтай байна” гэв.
Шүүгдэгч Э.Г нь З-тэй эмэгтэй хүн рүү хараалын үг хэлсэн гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамар дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.Түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” заалтаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газраас нөхөн төлсөн 161,000 төгрөгийг шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э Г-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-т 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ыг 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 205 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Э.Г түүний хууль ёсны төлөөлөгчөөс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА