| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2018/00904/И |
| Дугаар | 138/ШШ2019/00004 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2019/00004
| 2018 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 138/ШШ201/00004 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ЖЭ8703230******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох
Хүүхдийн цэцэрлэгийн төлбөр 0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие тэй 201******* оны 07 сарын 2*******-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 201******* оны 08 сарын 13-ны өдөр гээд охинтой болсон. Гэвч нь өөр хүнтэй болж, таарч тохирохгүйн улмаас 2018 оны 05 сарын 01-нд гэрлэлтээ цуцлуулсан. Энэ үед охин маань балчир жоохон байсан учир сарын 180000 төгрөгийн төлбөртэй өдөр өнжүүлэхэд өгдөг байсан. Өмнөх шүүхийн шийдвэр гарах үед 2017 оны 0******* сараас 2018 оны 05 сар хүртэлх төлбөрийг нэхэмжилж авсан. Одоо нэхэмжлэх төлбөр нь 2018 оны 05 сараас 2018 оны 08 сарын 31-ний хүртэлх төлбөр болох 0000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд С.ээс хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөр болох 0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би нэхэмжлэгч *******гийн 0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. 201******* оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин г эх ******* нь асран халамжилж байгаа бөгөөд би эцгийн хувьд хуулиар хүлээсэн тэжээн тэтгэх тэтгэлэг төлж байгаа, мөн 2018 оны 05 сарын шүүхийн шийдвэрийн дагуу 180000 төгрөгийг өгсөн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгааг далимдуулан үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. Хүүхдэд зайлшгүй шаардлагатай мөнгө нэхэж болох ч юунд яаж зарцуулж байгаа нь тодорхойгүй, олон дахин мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь өөрийн сонголтоор өдөр өнжүүлэхэд өгч түүнээс гарсан зардлаа надаас нэхэмжилж байгаа нь хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч С.т холбогдуулан хүүхдийн цэцэрлэгийн төлбөр 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 138/ШШ2018/00422 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Э.*******, хариуцагч С. нарын гэрлэлтийг цуцалж, 201******* оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин Э.г эх Э.*******гийн асрамжинд үлдээн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг С.ээр сар тутам тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.
201******* оны 08 сарын 13-ны өдөр төрсөн охин Э. нь 2018 оны 05 сараас 2018 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл буюу 2 нас хүртлээ Зугаатай ордон хувийн цэцэрлэгт хүмүүжиж 0000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Булганы тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-д заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. Түүнчлэн 2*******.1-д заасны дагуу эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг.
Иймд охин Э.гийн 2018 оны 05 сараас 2018 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Зугаатай ордон хувийн цэцэрлэгт хүмүүжсэн төлбөр болох 0000 төгрөгийг эх Э.*******, эцэг С. нарт тэнцүү хариуцуулж, хариуцагчаас 3*******0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3*******0000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.ээс охин Э.гийн цэцэрлэгийн төлбөрт 3*******0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3*******0000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжид 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар мөн хуулийн 11.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ