| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
2022 12 22 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ү овогт О О-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 3827 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй,................................ эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ....................... тоотод оршин суух хаягтай,
- 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 533 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
- 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3,
- 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 361 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус ял шийтгэгдсэн, Ү овгийн О О /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан дулааны станцын ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр иргэн Б.Бийн биед халдаж дагзны хуйханд язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн чих, хүзүү, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн: "...Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цаг 00 минут өнгөрч байхад би Ботаникийн автобусны буудал дээр буугаад гэртээ харих гээд Амгалан дулааны станцын ертөнцийн зүгээр урд талын гудамжаар явж байхад үл таних согтуу эрэгтэй хүн өөдөөс ирээд надаас “тамхи байна уу” гэж асуугаад араас нь “мөнгө байна уу’ гэж асуухад нь айн гэхэд хариулсан. Би тухайн үед тамхи татаад явж байсан болохоор айн гээд хэлтэл шууд өөдөөс цохиод авсан. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлж чадахгүй байхад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод би доороо эргэж байхад гудамжны булангаас 3 эрэгтэй хүн гарч ирэхэд намайг зодсон эрэгтэй гудамжинд явж байсан 3 эрэгтэйн урдаас явахад нь би наад хүнээ бариад аваарай гэж орилоход гудамжинд явж байсан 3 эрэгтэй намайг зодсон эрэгтэйг барьж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хүн миний халаас болон цүнх рүү ямар нэгэн байдлаар халдаагүй, учир зүггүй миний толгой хэсэгт цохиод байсан..." гэх мэдүүлэг /хx-ийн 7, 10-11 дэх тал/.
Гэрч О.Отгончимэгийн өгсөн: “зан байдлын хувьд хүнд тусархуу, эелдэг зөөлөн, ах дүү хамаатан садандаа халамжтай хүн. Архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ бусадтай маргалдаад байдаг. Өөр бол ямар нэгэн элдэв зан байхгүй, цагаахан сэтгэлтэй..." гэх / мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдрийн 15537 дугаартай шинжээчийн
1. Б.Бийн биед дагзны хуйханд язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн чих, хүзүү, баруун гуя, өвдөлт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.О нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан дулааны станцын ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр иргэн Б.Б-ийн биед халдаж дагзны хуйханд язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн чих, хүзүү, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь Б.Бийн биед халдаж дагзны хуйханд язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зүүн чих, хүзүү, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан болох нь
- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн: "... үл таних согтуу эрэгтэй хүн өөдөөс ирээд надаас тамхи байна уу гэж асуугаад араас нь “мөнгө байна уу” гэж асуухад нь айн гэхэд хариулсан. Би тухайн үед тамхи татаад явж байсан болохоор айн гээд хэлтэл шууд өөдөөс цохиод авсан. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлж чадахгуй байхад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод би доороо эргэж байхад гудамжны булангаас 3 эрэгтэй хүн гарч ирэхэд намайг зодсон эрэгтэй гудамжинд явж мтыг хэрэг 1306085163 байсан 3 эрэгтэйн урдаас явахад нь би наад хүнээ бариад аваарай гэж орилоход гудамжинд явж байсан 3 эрэгтэй намайг зодсон эрэгтэйг барьж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хүн миний халаас болон цүнх рүү ямар нэгэн байдлаар халдаагуй, учир зүггүй миний толгой хэсэгт цохиод байсан..." гэх мэдүүлэг /хx-ийн 7, 10-11 дэх тал/.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдрийн 15537 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ Хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч О.О-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.О нь хохирогчид эмчилгээний зардалд 2,600,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-ийн 76 дахь тал/. Иймд бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овогт О О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.От оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА